Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

 

 

 

 

 

 

                                    Монгол Улсын нэрийн өмгөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

 Улсын яллагч А.Баясгалан,

 Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,

 Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Боржигон овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2231000670083 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сумын Баянцагаан, 2 дугаар баг, Дэнж 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, Боржигон овогт *******ын *******, /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутагШоргоолж нэртэй газарт 2.5, 3.1 метрийн урттай 2 ширхэг буюу 0,351 м3 нойтон нарс модыг улсын дугааргүй Yutо” маркийн трактороор гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэсэн ба байгаль экологид 444.276 төгрөгийн  хохирол, хор уршиг  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 28-нд “Шоргоолж” гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн нь үнэн. Би түлээний мод бэлтгэх гэж яваад замд нойтон мод байхаар нь чирч яваад баригдсан. Миний буруу, гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.             

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхцэцэг мэдүүлэхдээ:...Э.******* нь өмнө нь хууль бусаар мод бэлтгэж байгаагүй. Сум орон нутагт мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандаж байгаагүй. Мод бэлтгэсэн зөвшөөрөл гараагүй байх үед мод бэлтгэсэн гэж үзэж байгаа. Байгаль экологид учирсан хохирлын мөнгийг манай сумын дансанд хийлгүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Амарбаясгалан  мэдүүлэхдээ: ...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай найз Э.******* над руу залгаад “трактороо өгч байгаач, би гэрийнхээ түлээний модонд яваад ирье” гэж хэлсэн. Би “манай эхнэр хүүхэд байгаа, би хэлчихье, очоод ав” гэж хэлсэн. Тэр өдрийн орой Э.******* над руу залгаад ******* сумын байгаль орчны ажилтанд модтой явж байгаад баригдсан гэж хэлсэн. Би одоогоос 8 жилийн өмнө ******* аймгийн иргэнээс 2.300.000 төгрөгөөр Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Yuto” маркийн тракторыг худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Дэлгэрбаяр мэдүүлэхдээ:...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******* сумын цагдаа Д.Баярсайханы хамт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад ******* сумын Баянцагааны гарам нэртэй газраас ******* сумын төв рүү чиглээд хар хүрэн өнгийн бүхээггүй трактор хойноо 4 ширхэг нарс мод чирээс орж ирж байсан. Тухайн үед бичиг баримтыг нь шалгахад Э.******* гэж залуу “би гэрийнхээ түлээний модыг аваад явж байна, манай гэр галын түлээгүй болж байна” гэж хэлсэн. Модыг нь үзэхэд 2 ширхэг нойтон, 2 ширхэг хуурай мод байсан. Нойтон мод ямар учиртайг асуухад “хуурай мод бэлтгэж байхад хажууд нойтон мод байхаар нь чирчихлээ” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, /хх-ийн 41 дүгээр тал/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батсүх мэдүүлэхдээ: “...Э.******* мод бэлтгэж тээвэрлэхээр надад болон сум орон нутагт хандаж байгаагүй. С.Билгүүнбаатарын түлээний мод бэотгэх эрхийн бичгийг үзүүлж байсан. Түлээний мод бэлтгэхэд 1.5 метрээс илүүгүй урттай хуурай мод бэлтгэх байсан. Э.Наранбаяр нь тус бүр 3м урттай 2 ширхэг нойтон, 2 ширхэг хуурай нийт 12м урттай 4 ширхэг мод тээвэрлэж орж ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 47 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Билгүүнбаатар мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/12 дугаартай захирамжаар ойгоос түлээний мод бэлтгэх захирамж гарсан учраас ойн ангиас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг аваад Э.******* ахын хамт явах байсан боловч надад ******* аймаг руу явах яаралтай ажил гараад би явж чадахгүй  болсон. Би модонд явж чадахгүй юм чинь маргааш болох уу гэхэд “ах нь явчихъя, манайд түлээний мод байхгүй” гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49 дүгээр тал/,

Шинжээч Ж.Ганцэцэгийн 02 дугаартай дүгнэлтэнд: “...2.5-3.5 метрийн урт бүхий 2 ширхэг 0,351 м3 хэмжээтэй мод нь хэрэглээний мод, үйлдвэрлэлиин огтлолтын зориулалтаар бэлтгэгдэх байсан нарс мод байна. /Уг модонд ямар нэг мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй/ байна.

Тухайн мод бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Шоргоолж гэх нэртэй газар нь ойн сангийн 3-р муж, ашиглалтын бүсийн ой гэсэн ангилалд багтана...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 56-57 дугаар тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-822/3321 дугаартай:

   №

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт үнэ, төг

Тайлбар

11

Yuto маркийн улаан хар өнгийн трактор

ш

1

3.000.000

3.000.000

Үйлдвэрлэгдсэн он, МУ-д орж ирсэн он тодорхойгүй, хуучин

22

Бинзен хөрөө

ш

1

40.000

40.000

Хуучин

 

Нийт үнэ, төгрөг

 

3,040,000

Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 2 дугаар сарын дундаж байдлаар 3,040,000 /гурван сая дөчин мянга/-н төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 66-68 дугаар тал/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18-04-015/17 дугаартай: “...Огтлолын төрөл өөрчлөн бэлтгэсэн хуурай нарс мод: 79075*3=237.225 /хоёр зуун гучин долоон мянга хоёр зуун хорин таван мянган төгрөг/

Зохих зөвшөөрөлгүй нойтон нарс мод:

148242*3=444726 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга долоон зуун хорин зургаан мянган төгрөг/ тус тус тогтоогдож байна...” гэх акт, /хх-ийн 62-63 дугаар тал/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 1 дүгээр тал/,

Шалгалт хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 5-6 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 9-10 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 12-16 дугаар тал,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх-ийн 17-19 дүгээр тал/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, /хх-ийн 21-25 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 69-71 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын захирамж, /хх-ийн 94-97 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:  

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 91 дүгээр тал/,

Тээврийн хэрэгсэлийн лавлагаа, /хх-ийн 93 дугаар тал/,

Шүүгдэгч Э.*******ын дансны хуулга, /хх-ийн 100-105 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Шоргоолж нэртэй газарт 2.5, 3.1 метрийн урттай 2 ширхэг буюу 0,351 м3 нойтон, хуурай  нарс модыг улсын дугааргүй “Yutо” маркийн трактороор гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэсэн ба байгаль экологид 444.726 төгрөгийн  хохирол,  хор уршиг  учруулсан  гэмт хэрэгт үйлдсэн болох  нь   шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн баримт  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байж тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.   

Шүүгдэгч Э.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

 Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Шоргоолж нэртэй газарт  2.5, 3.1 метрийн урттай 2 ширхэг буюу  0,351 м3 нойтон , хуурай нарс модыг улсын дугааргүй Yutо” маркийн трактороор гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэсэн ба байгаль экологид 444 722 төгрөгийн  хохирол  учруулсан  гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1  дүгээр зүйлд заасныг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас ... Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Э.Амарбаясгалангийн эзэмшлийн улсын дугааргүй улаан хар өнгийн тракторыг битүүжлэлээс чөлөөлж, түүний үнэ 3.000.000 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигийг нөхөн төлөхөд зарцуулах талаар санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс... Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан трактор нь  Э.Амарбаясгалангийн эзэмшлийнх тул  уг тракторыг хураахгүйгээр шийдвэрлэж өгнө үү  гэсэн саналыг гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зөв  гэж үзэв.

Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлоо төлсөн байдал, хохирол,хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан Э.*******ыг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянган/ төгрөгөөр торгох   ялыг  цалин хөлс орлого олох боломжийг харгалзан  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах  нь зүйтэй.

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 148.242 төгрөгийн шууд хохирол учруулсан ба  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ойн санд учруулсан шууд хохирол болох 148.242 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 444.726 төгрөг болж байгаа бөгөөд Э.******* нь  хохирол, хор уршгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болох нь баримтаар нотлогдож байна.

 Шүүгдэгч Э.*******ын 2022 оны 01 дуээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Шоргоолж нэртэй газарт  2.5, 3.1 метрийн урттай 2 ширхэг буюу 0,351 м3 нойтон нарс модыг улсын дугааргүй трактороор гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэсэн ба байгаль экологид 444.722 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ  Э.Амарбаясгалангийн эзэмшлийн улсын дугааргүй, “Yutо” маркийн улаан хар өнгийн  тракторыг ашигласан болох нь  иргэний нэхэмжлэгч Э.Амарбаясгалангийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй гэж үзэж “Ашид билгүүн” ХХК-н тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэ 3.000.000  төгрөгийг Э.*******аас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Э.Амарбаясгалангийн эзэмшлийн “Yutо” маркийн улаан хар өнгийн трактор буюу тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид олгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ногоон бүхээгтэй урал маркийн  цахилгаан хөрөө,  2.5, 3.1 метрийн урттай 2 ширхэг буюу  0,351 м3 нойтон,  нарс мод, 2 ширхэг нарсан хуурай модыг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв..

Энэ хэрэгт дагалдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын *******ыг  450 нэгж тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.*******т хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд  хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар  шүүгдэгч Э.*******аас тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулахыг  Сэлэнгэ аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Амарбаясгалангийн  эзэмшлийн улсын дугааргүй, “Yutо” маркийн улаан хар  өнгийн  трактор буюу тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан  олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн  ногоон бүхээгтэй урал маркийн  цахилгаан хөрөө, 2.5, 3.1 метрийн урттай 2 ширхэг буюу 0,351 м3 нойтон, нарс мод, 2 ширхэг нарсан хуурай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Урангоод даалгасугай.

8.Энэ хэргийн улмаас Э.Амарбаясгалангийн  эзэмшлийн улсын дугааргүй, “Yutо” маркийн улаан хар өнгийн трактор буюу тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9.Шүүгдэгч Э.*******ын хэрэгт дагалдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны  төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.       

 

 

                                     ШҮҮГЧ                         Ч.МӨНГӨНЦЭЦЭГ