| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0078/Э |
| Дугаар | 083 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 083
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Улсын яллагч Х.Өрен
Нарийн бичгийн дарга К.Еркежан
Хохирогч Д.Ш
Хохирогчийн өмгөөлөгч Х.Зулхаш
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд
Шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн О овогтой Уд холбогдох 1813000530047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О овгийн О овогтой У, 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуутын 27а гудамж, 02 тоотод оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл 1, урьд 2013 оны 09 дүгээр сарын 13-нд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар 0.
Шүүгдэгч О.Ун холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.У нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Д.Штай маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан, мөн Д.Шг байнга зодож, харгис хэрцгий хандаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.У нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21-22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Зам гүүр, 1901 тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хардалтаас үүдэлтэй шалтгааны улмаас эхнэр Д.Штай маргалдаж, улмаар түүний үснээс нь зулгааж, чихнээс нь татаж, шалан дээр унагааж, дээр нь гарч суугаад хүзүүг нь гараараа дарж боомилсон, мөн толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон, гэдэс, хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөж зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн Д.Шг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь
-Хохирогч Д.Шгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдолтой байгаа тухай мэдүүлэг,
-Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүү маань тархиндаа уйланхайтай гээд өвчтэй ба 1 дэх өдөр эмнэлэгт хүүгээ аваад хэвтэх гэж байсан тул охиноо Сагсай суманд байдаг төрхөм лүгээ явуулсан. Тэгсэн чинь миний охиныг олж ир аягүй бол чам шиг хэн хэн нэгний өвөрт хэвтэж байгаа биз гэхээр нь 9-хөөн настай охиноо чи яаж тэгж хэлж чадаж байна гээд хэлсэн чинь миний урдаас юм ярьдаг хэн бэ гээд миний үснээс зулгааж аваад зүүн талын чихнээс татсан чинь чих маань сэтрээд ээмэг нь унасан тэгсэн чинь намайг газар хэвтүүлээд дээрээс дарж суугаад авахаар нь би босох гэж ноцолдож байгаад О.Ун баруун талын нүүрийн маажаад авсан тэгээд би хүүдээ цагдаа дууд гэж хэлсэн хүү маань утас аваад цагдаа дуудсан тэгсэн чинь О.У зугтах гээд байхаар нь би ноцолдоод гэрээсээ гаргаагүй ба тэр үед намайг хэд хэдэн удаа гэдэс, хөл рүү өшиглөөд авсан. Сүүлдээ би одоо унтлаа чи намайг цагдаа нарт битгий өгч явуулаач гэж гуйсан...“ гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн бусад мэдүүлэг /хх-ийн 9-10, 12-13, 14 дугаар хуудас /,
-18 насанд хүрээгүй гэрч У.Нуржанатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр аав согтуу байсан...аав ээжийг эгчийг олж ир гэж зодсон. Зодохдоо ээжийн дээр сууж авсан чихнээс нь татаж байсан. Тэгтэл ээжийн чихнээс нь цус гарсан юм. Тэгээд ээж намайг цагдаа дууд гэж хэлээд би ээжийн утсыг авч цагдаа дуудаад цагдаа нарыг тосож аваад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
-Гэрч Д.Кенжебекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2011-2015 оны хооронд ШУТИС-д суралцсан бөгөөд 2012 оны өвлийн амралтаараа эгч Д.Шгийн гэр нь Эрдэнэт хотод байхдаа очсон юм. Би тэдний гэрт очоод гурав хоноход О.У хүргэн ах 3 өдөр согтуу байгаад 3 дахь өдөр нь архи ууж эгчид агсам тавихаар нь би О.Уд хандаж би ирээд 3 хонолоо, намайг ирэх болгонд та согтуу байх юм, одоо больж болдоггүй юм уу гэхэд чи жоохон юм байж надтай ярилаа гээд намайг багалзуурдаж нүүрэн тус газарт минь хэд хэдэн удаа цохисон юм. Өглөө нь босоод би О.Уд та яагаад намайг цохисон юм бэ, миний нүүр хөхөрсөн байна гэхэд би чамайг цохиогүй, мэдэхгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд би тэдний гэрээс явсан. 2016 онд би Сагсай сумаас Өлгийд шилжиж нүүж ирсэн бөгөөд Толбо сум явах чиглэлийн зам дагуу О.У хүргэн ахын гэрийн хажууд байшин барьсан юм. Ажиглаад байхад О.У байнга согтуу байдаг бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр О.У архи ууж агсам тавьж байна гэж Ж залгахаар нь би тэдний гэрт очтол О.У согтуу байсан ба Жийг алгадсанаас болоод зүүн талын хацар нь хавдсан байсан юм. Тэгээд эгч хоёр хүүхдийг аваад явчих гэж хэлэхээр нь би хоёр дүүгээ дагуулаад гэр рүүгээ явчихсан. Тухайн өдөр Д.Шг зодсон эсэх талаар би мэдээгүй. Тэгтэл цагдаа дуудаад О.У өөрийг нь намайг зодоод хүүхдүүдийг нь аваад явчихлаа гэж хэлсэн байсан. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.Ш эгч манайд орж ирээд О.У архи ууж агсам тавиад зодлоо гэж хэлсэн. О.У эгчийг хэрхэн яаж зодсон талаар би лавлаж асуугаагүй бөгөөд аль ч талынх нь билээ чих нь зүсэгдсэн байсан юм. Ер нь Д.Ш эгчийг ажилтай байхад нь хоёр хүүхэд нь манай гэрт байдаг бөгөөд О.У байнга архи ууж эгчийг ажлаас нь ирэхээс 30 орчим минутын өмнө манай гэрээс хүүхдээ авдаг юм. Хүүхдүүд нь аавдаа дургүй бөгөөд цуг явахгүй гээд манайд байгаад байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дугаар хуудас/
-Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Ш, О.У нар 2007 онд гэр бүл болж Эрдэнэт хотод амьдарч байсан бөгөөд гэр бүл болсны дараагаар О.У архи ууж, агсам тавьдаг талаар сонсож байсан ба 2010 оноос эхлэн О.У Д.Шг зодож байгаа талаар сонссон юм. 2010 оны 03 дугаар сард О.У Д.Шг зодсоны улмаас Д.Ш эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа гэж сонссон тул би дүүгийнхээ байдлыг харахаар Эрдэнэт хот руу явсан юм. Намайг очиход Д.Ш Эрдэнэт хотын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан ба алхаж чаддаггүй, хоёр талдаа суга таягтай байсан юм. Тухайн үед Д.Ш жирэмсэн байсан бөгөөд Д.Шгаас О.У өөрийг нь хэрхэн яаж зодсон талаар асуухад согтуу ирээд гартаа тааралдсан бүх юмаар цохиж балбаж, нуруу руу сандлаар цохисон гэх утгатай зүйлс хэлсэн юм. Тэгсэн боловч О.У дахин архи ууж Д.Шг зодоод байсан тул бид нар Д.Шг өөрсдийн зардлаар Өлгий рүү 2011 оны сүүлээр авхуулж аав, ээжийн гэрт байлгаад салах өргөдөл өгөхөөр 2012 оны хавар дахин хот руу очиж Өлгий хот хоёрын хооронд ирж яван байж байгаад О.Утай эвлэрч 2013 онд дахин О.У Д.Шг зодож биед нь гэмтэл учруулж эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдсан. Тухайн үед Д.Шгийн нүдний хэсэгт хутгалсан байсан юм. Мөн Д.Шгийн гуя руу нь атверкаар хатгасан гэж сонсож байсан юм. 2015 оны Наурызын баяраар намайг очиход Д.Ш надад О.У намайг зодоод охиноо хана руу шидэж гэмтээлээ гэж хэлж байсан. Тухайн үед Д.Шгийн нүд нь хөхөрсөн, шанаа нь хавдсан байдалтай байсан юм. Намайг хааяа Өлгийд очих болгонд Д.Шг О.У зодсон талаар юм яригдаж байдаг юм. 2013 оны өвөл Д.Шд буу тулгаж уг бууг нь цагдаагийн байгууллага хураан авсан талаар сонсож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
-Гэрч Д.Дауренбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2010 онд эгчийг хэвтэрт ортол зодсон гэж сонсоод А ах Эрдэнэт хот руу явж байсан юм. Мөн 2013 онд О.У эгчийг хутгалсан гэж сонсоод Кулатай эгч мөн адил Эрдэнэт хот руу явсан. Өлгийд ирсэн боловч О.У хүргэн ах засрахгүй дахин архи ууж эгчийг зодож 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэж ял авч байсан. 2017 оны намар О.У эгчийг зодсоны улмаас эгчийн хавирга, өвдөг, толгой зэрэг нь хөхөрч, хавдаж, улайсан байсан бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад өгч шалгуулж баривчлуулсан санагдаж байна. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Д.Ш эгчийг О.У зодсоны улмаас эгчийн чих нь сэтэрсэн талаар сонссон. Ер нь бол байнга зодож архи ууж, агсам тавьдаг болохоор хоёр хүүхэд нь гэртээ тогтохгүй Кенжебекийн гэрт болон хамаатан садангуудын гэрээр байдаг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
-Гэрч Н.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2007 оны 10 дугаар сарын үед над руу Д.Ш яриад О.У байнга архи уудаг боллоо гэж надад хэлээд Улаанбаатар хот руу Эрдэнэтээс ирээд Улаанбаатараас Өлгийд ирсэн юм. Өлгийд ирэхдээ Д.Ш 2 сартай жирэмсэн байсан бөгөөд хүүхдээ аав, ээжийн гэрт төрүүлээд 2009 он хүртэл байхад О.У огт ирээгүй юм. Охин нь 2 нас хүрээд Д.Ш охиноо аав, ээждээ үлдээгээд би ажилгүй энд байх хэцүү байна, би ажил хийхээр хот руу явлаа гээд яваад очоод удаагүй байж би охиноо санаад байна, та нар явуулчих гээд явуулахад очоод удаагүй байж байгаад би О.Утай эвлэрчихлээ гэж хэлсэн. 2010 оны эхээр Д.Ш намайг О.У зодоод байна, дахиад архи уугаад байна гэж хэлэхэд нь би аав, ээжээсээ нуугаад хэлээгүй ба 2010 оны 04 дүгээр сард Д.Шг О.У зодож, нуруунд нь хүнд зүйлээр цохисны улмаас хөл нь мэдээгүй болсон тул би дүү Д.Аг Д.Шгын байдлыг нь мэдүүлэхээр явуулсан юм. Д.Ш тухайн үед хотод нийлээд эмчилгээ хийлгээд эдгэрэнгүүт нь манай дүү буцаж ирсэн. Тухайн үед Д.Ш жирэмсэн байсан юм. 2010 оны 08 дугаар сард
Д.Ш хийсвэрээр төрж хүүтэй болсон. Түүнээс хойш хэсэгтээ Д.Ш О.Уд зодуулсан талаар хэлээгүй бөгөөд 2011 онд О.У
Д.Шгийн аль талынх нь билээ гуяанд нь атверкээр хатгасан талаар хэлсэн.
2013 оны 04 дүгээр сард О.У, Д.Ш нар муудалцаж О.У Д.Шгийн баруун билүү, зүүн талын нүдний ойролцоо хутгаар хатгасан гэсэн тул би 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Эрдэнэт хотод О.Угийн гэрт очсон юм. Тухайн үед Д.Ш хутгалуулсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсан ба би 1 сар орчим тэднийд байгаад аавын бие муудсан тул би Өлгийд буцаж ирсэн. 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай аав нас барсан тул Д.Ш Өлгийд ирсэн ба гэр бүлээ цуцлуулахаар Эрдэнэт хот руу яваад 2013 онд Улаанбаатар Эрдэнэт Өлгий хооронд явж шүүх хурлуудад сууж байсан боловч шүүхээр О.У, Д.Ш нарын гэрлэлтийг цуцлаагүй юм. 2014 онд Д.Ш Өлгийд ирж амьдарсан бөгөөд бид хамаатнууд нь хамтарч 2 өрөө байшин барьж өгсөн, 2014 оны 11 дүгээр сард О.У өөрөө Өлгийд ирээд уг хоёр өрөө байшингаасаа гарч өөр байшин авсан. 2015 оноос эхлэн О.У дахин архи ууж Д.Шг зодож эхэлсэн. Бид О.У архи ууж Д.Шг зодоход нь бид нар хооронд нь оролцдоггүй юм. Д.Ш зодуулсан талаараа бараг хэлдэггүй бид нараас нуудаг бөгөөд 2017 оны хавар зодуулахдаа надад хэлсэн. Тухайн үед би харахад Д.Шгийн гуя нь хөхөрсөн, гэдсэнд нь хөхрөлт байсан юм. Өөр надад зодуулсан талаараа хэлдэггүй би та нарыг их зовоолоо, аав, ээж маань надаас болж дарамтанд орж үхсэн гэж өөрөө их гэмшдэг тухайгаа бидэнд хэлдэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
-Гэрч А.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би О.У болон
Д.Ш нарыг хэзээ гэр бүл болсныг тодорхой санахгүй байгаа ба Д.Ш Эрдэнэт хотод байхдаа О.Утай танилцаж гэр бүл болж хэсэгтээ Эрдэнэт хотод амьдарч байгаад хоорондын харилцаа холбоо нь хэрүүлтэй болсны улмаас Өлгийд шилжиж ирээд 5 орчим жил болж байна. Өлгийд ирээд Д.Ш жуулчны баазуудад ажиллаж байсан ба О.У ажил хийхгүй архи их уудаг болсон. Бид нарыг О.Ун гэрт очих болгонд О.У согтуу байдаг байсан тул би түүнийг архи уудаг гэж дүгнэсэн юм.... Д.Ш надад хэлэхдээ О.У миний чих рүү алагдсанаас болоод миний чих өвдөж байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг...” /ххийн 26-27 дугаар хуудас/,
-Гэрч К.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрөө таксинд явж амьдралаа залгуулдаг бөгөөд О.У ах өдөр болгон согтуу байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар хуудас/,
-18 насанд хүрээгүй гэрч У.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав өдөр болгон согтуу байдаг архи уусан үедээ хааяа намайг зоддог, зодохдоо миний нуруу руу гараараа цохидог юм. Нуржанатыг ч гэсэн намайг цохидог шигээ нуруу руу нь цохидог юм. Аав яагаад бид хоёрыг цохидог болохыг нь би мэддэггүй юм. Архи уусан үедээ ээжийг байнга цохиж зодож, биеийг нь хөхрүүлдэг ээж хааяа цагдаа дууддаг юм. Аав дугуй засвар ажиллуулж мөнгө олдог бөгөөд олсон мөнгөөрөө архи уудаг, архи уугаад заримдаа гадуур явчихдаг, гэртээ орохоороо та нар гэрээс зайлцгаа гэж орилж чарлаж муу муухай үг хэлдэг юм. Аавыг архи их уудаг болохоор дүү бид хоёр гэртээ байх дургүй Кенжебек ахын гэрт очоод тоглодог юм. Аавыг архи уугаад ээжийг зодсон үед хааяа ээж дүү бид хоёрыг аваад нагац нарын гэр рүү явчихдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
-Гэрч Ж.Нургүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нуржанат өөрийн гэртээ болсон асуудлын талаар ярьдаггүй юм. Угийн үг дүү цөөтэй хүүхэд болохоор ямар нэгэн зүйл хэлдэггүй юм. Харин Нуржанатын ээж нь болох Д.Ш О.Уг архи ууж өөрийг нь зоддог талаар хэлж байсан ба О.У хэд хэдэн удаа согтуу ирээд хүүхдээ авна гэж хэлэхэд нь би О.Уд Нуржанатыг өгөлгүй Д.Шг дуудаж хүүхдийг нь өгч явуулж байсан. Нуржанат хааяа хичээлээ тасалдаг бөгөөд би Д.Ш руу залгаж яагаад Нуржанатыг хичээл тасалсан талаар асуухад нөхөр архи ууж гэрт асуудал гараад Нуржанат хичээлдээ очиж чадаагүй гэж надад тайлбарлаж хэлж байсан. Д.Ш л надад О.Угийн талаар хэлж байсан болохоос Нуржанат надад нэг ч удаа аавынхаа талаар хэлж байгаагүй юм. Нуржанат 2 дугаар ангидаа байхдаа нэг өдөр хичээлдээ ирэхдээ ном дэвтрээ огт авчраагүй бөгөөд би яагаад ном дэвтрээ авчраагүй талаар асуухад шөнө аав согтуу ирээд агсам тавьж биднийг зодоод, эгч бид нарыг зодоод тэгээд унтсан, аавын унтаж байсан өрөөнд миний ном дэвтэр үлдсэн тул би ном дэвтрээ авч чадаагүй гэж хэлсэн. Нуржанатыг явсны дараа Д.Шгаас юу болсныг тодруулж асуухад О.У агсам тавьсан гэж хэлсэн юм. Тухайн үед Нуржанат яг юу болсныг тодорхой яриагүй ба аав агсам тавьж биднийг зодсон гэж тайлбарлаж хэлж байсан юм. Сүүлийн үед Ж надад ирээд Нуржанатыг аав авах гэж ирвэл битгий өгөөрэй гэж хэлдэг болсон юм. Сар гаруйн өмнө би Д.Штай Өлгий сумын урд тааралдахад Д.Ш О.У намайг шөнө зодоод чихийг минь сэтлээд гэж чихээ үзүүлсэн бөгөөд баруун билүү зүүн талын чихний хэсэг газар нь урагдсан байдалтай харагдаж байсан юм. О.У тухайн өдөр шөнө согтуу орж ирээд Д.Штай маргаан үүсгэж чихнээс минь татаад ээмэг чинь чихнээс нь гараад ээмэг нь чихийг нь зүссэн гэж хэлсэн, тэгээд намайг зодож өшиглөхөд нь би муухай орилсон тухайн үед Нуржанат цагдаа дуудсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг
/хх-ийн 32-33 дугаар хуудас/,
-Гэрч М.Ахбөпегийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Ш хэлэхдээ нөхөр нь өдөр болгон согтуу байдаг агсам тавьдаг, зоддог гэж хэлж байсан. ...Нийлээд хэдэн удаа нүд нь хөхөрчихсөн ажилд явж байсан ба нөхөр зодлоо гэж хэлж байсан. Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, тэр болгонд нь би оронд нь ажлыг хийж байсан. 2018 оны 02 дугаар сарын дундуур Д.Ш ухаан алдаж унаад эмнэлэгт хэвтсэн ба эргэж очиход минь Д.Шгийн чих нь зурагдчихсан байсан болохоор чих нь яасан талаар асуухад минь нөхөр зодсон гэж тайлбарлаж хэлж байсан юм. Д.Ш тухайн үед нөхөр нь өөрийг нь эмнэлэгт эргэж ирээгүй, утсаар ч яриагүй гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/
-Гэрч М.Еликийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Харин түүний нөхөр нь болох О.У манай ажилд нийлээд хэдэн удаа ирж одоо харихгүй юм уу гэж хэлж агсам тавьж байдаг юм. Д.Ш нөхрөө байнга архи ууж өөрийг нь зоддог талаар бидэнд хэлдэг бөгөөд өнгөрсөн жил зун нүд нь хөхөрсөн байдалтай ажилд ирсэн бөгөөд нөхөр зодлоо гэж хэлсэн юм. Мөн намайг О.У гэрээс хөөчихлөө, би ахындаа байна, эгчийндээ байна гэж ярьж байдаг байсан юм. Д.Шгаас яагаад зодуулдаг талаар, яагаад хэрүүл маргаан гаргадаг талаар асуугаагүй. 20-иод хоногийн өмнө би Д.Шгийн гэрт очтол Д.Ш гэртээ байхгүй байсан ба нөхрөөс нь Д.Ш хаашаа явсан талаар асуухад Д.Ш байхгүй, дүүгийнхээ гэрт байгаа гэж хэлсэн. Тухайн үед Д.Шгийн нөхөр нь 2 хүнтэй цуг архи уугаад сууж байсан юм. Нөхөр нь архи уудаг, хартай зангаас нь хэрүүл болдог юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
-Гэрч А.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.У байнга согтуу явдаг ба дугуй засварын газар ажиллуулдаг юм...Хааяа ажилд өглөө ирэхэд О.У эрүүлжүүлэгдсэн талаар гардаг тул тухайн хүмүүсийг хоорондоо маргалддаг гэж боддог юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 19ний өдөр гаргасан №99 дугаартай дүгнэлтэнд: " Иргэн Д.Шгийн биед тархины доргилт, баруун чихний доод дэлбэнг бүхэлдээ хамаарсан хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, шархтай, зүүн чихний ар хэсэгт хөх ягаан туяатай хэмжээтэй цус хуралттай, хавдартай, хэвлийн баруун талд хэмжээтэй хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн гуяны гадна хажууд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хүзүү хоолойнд багалзуур орчим олон тооны гарын хурууны тавтай олон жижиг цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
-Хохирогч Д.Шгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Орой 17 цагийн үед О.У сэрээд гадаа гараад тамхи татаад орж ирэхдээ дахин архи уучихсан орж ирсэн бөгөөд юм ярьж үглээд хэрүүл хийх гээд байхаар нь би юм хэлэлгүй тэсээд суусан. О.У тэгж байснаа дахин гарч 19 цаг билүү 20 цагийн үед гэрт орж ирээд Жийг байхгүйг мэдээд охин хаана байна, дагуулаад ирээрэй, чам шиг хүний өвөрт хэвтэж байгаа ч юм уу гэж хэлэхээр нь би дургүй хүрээд чи төрсөн охиноо ингэж муухайгаар хэлээд байхдаа яадаг юм бэ, ямар чиний дагавар хүүхэд биш дээ гэж хэлээд бид хоёр маргалдсан бөгөөд тэр үеэр тухайн үед би том өрөөндөө зурагт үзээд хүүтэйгээ цуг сууж байсан юм. Тэгтэл О.У чи миний урдаас үг хэллээ гээд шууд үсдэж аваад толгой руу нийлээд хэдэн удаа цохиод, зүүн гуя руу өшиглөөд, гэдэс рүү өшиглөөд намайг газар унагаж аваад үснээс минь татах үеэр миний баруун талын чихний ээмэг нь чихнээс мултарч чих зүсэгдсэн байсан юм. Чих зүсэгдэнгүүт би орилсон бөгөөд чихнээс цус гарч байхыг харсан хүү Нуржанат айгаад уйлаад өрөөнд орж ирэхэд нь би хүүдээ цагдаа дуудаарай гэж хэлээд утсаа өгсөн. Тухайн үед би биеэ хамгаалахын тулд О.Утай нийлээд ноцолдсон юм. Би ноцолдохдоо нүүрсний хэсгийг нь гараараа маажсан байсан юм. Нуржанатыг цагдаа дуудсаныг О.У мэдээд гэрээс гарч зугтаах гээд байхаар нь би явуулахгүй, цамцнаас нь татаад ноцолдож явуулаагүй юм. Тухайн үед О.Угийн цамц урагдсан эсэхийг би мэдээгүй юм хэмээн хохирогч Д.Ш тайлбарлаж тухайн үйл явдал болсон газрыг гараараа зааж үзүүлж байв...” гэх /хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-67 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2015 оны 09 дүгээр сарын 18-ий өдрийн №60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 101-106 дугаар хуудас/,
-Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 83 дугаартай магадлал /хх-ийн
75-78 дугаар хуудас/,
-Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн
1272/а дугаартай шүүгчийн захирамж /хх-79-82 дугаар хуудас/,
-Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 1272 дугаартай шийдвэр /хх-83-89 дүгээр хуудас/,
-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоол /хх-90-94 дүгээр хуудас/,
-Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 1419 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн
71-74 дүгээр хуудас/,
-Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00271 дугаартай шийдвэр,
-Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээллийн сангийн хуулбарууд /хх-ийн 108-118 дугаар хуудас/,
-Хохирогч Д.Шгын эмчилгээний картын хуулбар /хх-96-98 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53 дугаар хуудас/,
-2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 56 минутад шүүгдэгч О.Ун согтуурлын хэмжээг шалгаж 2,06 промиллийн согтолттой байсныг тогтоосон тухай согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-5 дугаар хуудас/,
-Гэрч С.Сымбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “Иргэн Д.Шгийн картанд бичигдсэн MRI шинжилгээний дүгнэлтэд бүсэлхийн нурууны L4/L5 нугалмуудын түвшин дэх жийргэвчийн цүлхийлт, бүсэлхийн нурууны L4/L2, L2/L3, L3/L4, l5/S1 нугалмуудын түвшин дэх жийргэвчийн эмгэг гэж бичигдсэн байна. Харин 2,3 дахь хуудсанд ангил, орос хэлээр бичигдсэн оношнууд нь нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт /L4/L5-ийн түвшинд/, /L1/S1 нугалмуудын түвшин дэх жийргэвчийн бүтцийн өөрчлөлт, язгуур дарагдалтай гэх нэршлүүд байна. Уг нэршлүүдийг эмч нар орос болон англи хэлээр хуудас болгонд олон янзаар бичсэн байна. Өөр онош байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-131 дүгээр хуудас зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Шүүхээс хохирогчийн өгсөн мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлэг, 18 насанд хүрээгүй хүүхдүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр батлагдаж байх тул үнэн зөв мэдүүлсэн гэж үзлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн эхнэр, хүүхэдтэйгээ харьцах харилцааны соёлгүй, ёс суртахууны хүмүүжил дутмаг, архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, эхнэрээ бусадтай харддаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдэл нь удаа дараа давтагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, ахуйн маргааны улмаас, бусдыг үл хүндэтгэн, өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргүүдийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл эхнэр нөхрийн харилцаатай байсан ба 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн 130/ШШ2018/00271 дугаартай шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан байна.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Угийн үйлдэл нь эхнэрээ удаа дараа буюу 2013 оны 04 дүгээр сарын 15ны өдрийн 19 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуутын 27а-02 тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Д.Шг бусадтай хардан түүний толгой руу баруун нүдний хөмсгөн тус газар хутгаар цохиж бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор, Д.Шгийн эрх чөлөөнд халдаж түүний эсрэг удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1419 дугаартай захирамжаар, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед өөрийн эхнэр Д.Шг гэр бүлийн маргааны улмаас зодож биед нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан нь БаянӨлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор болон удаа дараа зоддог болох нь цагдаагийн газрын лавлагаагаар, ийнхүү зодсоноороо гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжийг хангаж, эхнэрээ зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасан “ Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэнтэй тус тус нийцэж байна.
Д.Шг хардаад хэрэлдээд гараараа цохисон юм гэхдээ би хутгалаагүй.
Д.Ш ер нь их худлаа хэлдэг....” гэж мэдүүлж байсан /хх-51-52 дугаар хуудас,
Харин тэрээр шүүх хуралдаанд: ”би зодоогүй, Д.Ш худлаа ярьж байна, би буруугаа хүлээж байна...” зэргээр мэдүүлж байгаа нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй, урьд өгсөн “Д.Шг зодоогүй” гэх мэдүүлгээсээ буцаж өөр өөрөөр мэдүүлж байгаа, бусад гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч О.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч О.Уг прокуророос яллаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл “харгис хэрцгий харьцсан” гэж үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зодох явцдаа хутга мэс, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэх, хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгах, тарчилган зовоох, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгох, эсхүл өлсгөж цангаах, осгоох, түлэх, хайрах, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулах, ичгүүр сонжуургүй авирлах, харгис хэрцгий аргаар, зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байх зэргийг ойлгоно.
Шүүгдэгч нь хохирогчийг урьд нь атверкаар цохиж, хутгалж байсан үйлдлүүд нь өмнөх шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан энэ хэрэгтээ харгис хэрцгий харьцсан гэж үзэх боломжгүй бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 19-нд гараараа зодож, өшиглөж, боож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон гэж үзэхээр байна.
Харин дээрх шүүхийн шийдвэрээр нотлогдсон нөхцөл байдал, шүүх хуралдаан дээр хохирогчийн мэдүүлсэн “байнга зоддог, тэр бүр цагдаад хэлдэггүй, 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд сард 6-7 удаа зоддог, өдөр бүр архи уудаг” болон сүүлд учруулсан гэмтэл зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэдгийг нотолж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн шүүгдэгчийн “харгис хэрцгийн харьцсан” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болголоо. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шүүх бусад нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүйг дурдаж байна.
Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өмгөөлөгч 400000 төгрөгөөр хөлсөлсөн учир энэхүү мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилснийг шүүгдэгч нь шүүх хуралдаан дээр “төлнө” гэсэн учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж...” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Ун үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан ялыг гэмт хэрэг тус бүрд нь оногдуулж, нэмж нэгтгэн, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид нэхэмжилсэн 400000 төгрөгийг өгөхөөр хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байгаа зэргийг харгалзан үзлээ.
Учир нь хохирогч нь нөхрөө согтуу ирж, хардаж, хэрүүл маргаан үүсгэж, зодохоос нь айж эмээн хөрш айлын хүнтэйгээ хүртэл харьцдаггүй, өөрийг нь болон хүүхдийг нь хэзээ зодох бол гэсэн шаналал зовиур бий болж, хамт амьдрахаас зугтаж байгаа нөхцөл байдлыг шүүх энэхүү ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Мөн шүүгдэгч нь удаа дараа, санаатайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байх тул “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр, согтуурлын хэмээг тогтоосон тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450000 төгрөгөөр торгож, харин Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 7 сарын хорих ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” хорих ялын нэг хоногтой дүйцүүлэхээр тогтоосон тул 450000 төгрөгийн торгох ялыг хорих ялын хоногт шилжүүлэхэд 1 сарын хугацаагаар хорих ял болж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох хөнгөн ялыг хүнд ял болох хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч О.Уд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Шүүх шүүгдэгч О.Ун удаа дараа гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хохирогч Д.Шг байнга зоддог зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай саналыг хүлээн авах боломжгүй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дэх заалт, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч О.Ун эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ