| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2022/0111/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/109 |
| Огноо | 2022-07-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч,О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б холбогдох эрүүгийн 2222000000088 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1981 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн ..................... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ................... сум ..... дугаар баг 1 дүгээр байрны 03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ........... овогт Ш.Б /РД:....................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ш.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан Онцгой байдлын албан хаагчдын ажилчдын байрны 02 тоотод өөрийн захиалсан 45 м/кв 2 өрөө байрыг 2019 оны 04 дүгээр сард Дундговь аймгийн .............. сумын иргэн Б.Б худалдах, худалдан авах гэрээ байгуулан зарж борлуулсны дараа 2019 оны намар уг байрыг иргэн Ц.О давхар худалдан борлуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Ц.О залилан мэхэлсний улмаас 37.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би онцгой байдлын байранд байр авч байсан. Тухайн байраа О зараад байрандаа оруулсан. Б мөнгийг өгнө гэж бодож байсан. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Б.д байраа өгөхөөр болоод О.н байрыг суллаж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Шүүгдэгч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би онцгой байдлын газарт гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч цолтой үүрэг гүйцэтгэж байгаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гавьяаныхаа амралтад гарсан. Манай Дундговь аймгийн Онцгой байдлын газар нь 2018 онд Сайнцагаан сумын 7-р баг Залуус хороололд 20 айлын ажилчдын байр барихаар болоод гүйцэтгэгчээр нь М гэх залуу ажилласан. Тухайн байрны 1 давхрын 2 тоотод 45 метр квадрат 2 өрөө байранд захиалга өгсөн. Байр 2019 оны 04 сараас баригдаж эхлээд урьдчилгаа мөнгө нэхэгдсэн. Ингээд би санхүүгээ бодож үзээд урьдчилгаа өгч чадахгүй болсон. Тэгээд 2019 оны 04 сард фэйсбүүкд зар байршуулсан. Зарын дагуу Адаацаг сумын Б гэж хүн уулзаад метр квадратыг нь 850.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Тухайн байр метр квадратын үнэ 800.000 төгрөг байсан. Би Б 2.250.000 төгрөгийн ашиг харсан. Б гэрээгээ хийгээд 2.250.000 төгрөгөө авсан. Бусад мөнгийг М.ын дансанд хийх талаар хэлсэн. Б.тэй анх тохироход дахиад нэг байр хямдхан олж өгөх талаар ярьсан. Би гүйцэтгэгч М.аас асуухад 4 давхарт байр байгаа талаар надад хэлсэн. Б.гийн дүү У тэр байрыг захиалсан. Б.тэй 3 давхрын 2 өрөө байрны гэрээг хийж би ашиг 2.250.000 төгрөг авсан. Бусад мөнгийг М.ын данс руу хийхээр тохирсон. Тэр үед би цахимаар мөрийтэй тоглох тоглоомд донтоод өөрт байсан мөнгөө алдсан тул 7 бил үү 8 сард 4 давхрынхаа байрыг авч чадахгүй болсон талаараа хэлсэн. Тэгээд М.ын дансанд хийсэн мөнгийг аваад мөн л мөрийтэй тоглоомд алдсан. Покер тоглоомд мөнгө алдаж явсаар байгаад эхнэрийн үеэл ах О байр авна гэж ярьж байсныг сонсоод 2020 оны 01 сард О ахтай уулзаад Б.д зарсан байраа түүнд зарахаар тохирсон. О ах над руу 2020 оны 01 сараас хойш байрны мөнгө шилжүүлсэн. Тэр мөнгийг би тоглоомд алдаад дууссан. 2020 оны 05 сард байр ашиглалтад ороход байрны мөнгө бүрэн төлөгдөж дууссан. Ингээд О ах байрны мөнгөө бүрэн төлөөд дууссан учраас тэднийхийг байранд оруулчихсан. Тэгээд Б байр ашиглалтад ороогүй байгаа гэж хэлээд хэсэг хугацаа хожиж явж байтал наадмын дараа Б энэ талаар мэдсэн. Б 2021 онд шүүхэд гомдол гаргаад 2022 оны 04 дүгээр сард Б.гийн талд шүүхийн шийдвэр гарсан. Ингээд О ахынх байрыг нь суллаж өгсөн. Б.гийн дүүгийн мөнгийг би ах дүү нараасаа дэмжлэг авч байгаад хохиролгүй болгож өгсөн. Одоо О ахын мөнгийг тэтгэвэрт гарсан тэтгэмж буухаар барагдуулна. Би О ахаас нийт 36.500.000 төгрөг авсан хэдэн удаагийн гүйлгээгээр гэдгээ мэдэхгүй байгаа. О.ыг байрандаа оруулчхаад Б.гийн мөнгийг төлчихнө л гэж бодож О.ыг байранд оруулсан. Мөрийтэй тоглож баларснаас болоод ийм асуудал болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/.
шүүгдэгчи
Хохирогч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны намар сар өдрийг нь санахгүй байна. Дундговь аймгийн Сайнцагаан суманд байр худалдан авах гэж байсан. Тэр үеэс манай нагац ах талийгаач Б охин Б нөхөр Б манай ажилчдын байр баригдаж байгаа дүүгээсээ хүүтэй мөнгө зээлээд байр захиалчихсан чинь хүү нь дийлдэхгүй байна. Та миний байрыг худалдаж аваач гэж хэлсэн. Тухайн үед Залуус хороололд Онцгой байдлын байр баригдаад эхэлж байсан. Ингээд би Батсайханд итгээд 2 өрөө 45 метр квадрат байрыг худалдаж авахаар болоод 2020 оны 01 сарын 07-ны өдөр Б 5450163498 тоот данс руу 11.000.000 төгрөг, 2020 оны 02 сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 02 сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 04 сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2020 оны 05 сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 06 сарын 16-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 06 сарын 27-ны өдөр 700.000 төгрөг, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Манай эхнэр Б дүүгийн данснаас 2020 оны намар 1.000.000 төгрөг, номгон дэлгүүрийн худалдагчийн данснаас мөн шилжүүлсэн. 2020 оны 05 сард ашиглалтад орсон 100 дугаар байрны 1 давхарт 2 өрөө байранд орсон. Тэгтэл 7 сард Адаацаг сумын харьяат Б гэдэг хүн ирээд манай байранд орсон байна гэсэн. Тэгээд асууж суртал Б нь Б гэж хүнтэй гэрээ байгуулсан байсан. Б.аас асуухад танайх байрандаа байж бай Б.д мөнгийг нь төлнө гэж хэлсэн. Ингээд шүүхээр яваад Б.н ялагдаад манайх 2 хоногийн өмнө байраа суллаж өгсөн. Б надтай ярилцаж тохирохоосоо өмнө Б гэрээ хийчихсэн юм байна лээ. Тэгээд хүний байрыг нэг ёсондоо надад давхар худалдчихсан гэсэн үг. Санаатайгаар намайг залилсан. Миний хувьд хохирлоо барагдуулаад авбал өөр гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Хохирогч Ц.О мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Би Б.тай 2019 оны 12 сард аман гэрээ хэлцэл хийж тохиролцоод Б. байрны мөнгө гэж яаруулаад байхаар нь 2020 оны 01 сарын 07-ны өдөр анх 11 сая төгрөг түүний данс руу шилжүүлсэн байна. Би Б.наас мөнгө гаргуулахаар иргэний журмаар шүүхэд гомдол гаргаж байгаагүй. Би Б-руу өөрийн эхнэр Б-ийн 5028204848 тоот данснаас мөнгө шилжүүлж байсан. Б-руу 2020 оны 07 сарын 10-ны өдөр манай эхнэр Б,маа дүүгийнхээ данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт байгаа. Гомдолтой байна, мөнгөө олж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 04 сард манай эхнэр, хүргэн бид нар аймгийн төвд байр хайж байтал фэйсбүүкээс “Онцгой байдлын ажилчдад зориулан баригдаж байгаа байранд байр метр квадратыг нь 850.000 төгрөгөөр зарна” гэсэн зарын дагуу Ш.Б гэдэг хүнтэй холбогдоход өөрийгөө Онцгой байдлын газарт ажилладаг манай Онцгой байдлын газраас ажилчдадаа байр барьж байгаа тэр байраа зарна гэсэн. Би 2 байр хэрэгтэй гэхэд Б нь 2 байр байж болно гэсэн. Тийм учраас манай хүргэн дахиад нэг байр захиалчихъя гэж тохирсон. Ингээд 2019 оны 04 сарын 26-ны өдөр би Ш.Б гэдэг хүнтэй 45 метр квадрат хэмжээтэй 2 байр худалдаж авахаар ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ хийсэн. 1 давхрын 45 метр квадрат байрыг би өөртөө, 4 давхарт байрлах 45 метр квадрат байрыг хүргэн Ууганбаатарт худалдан авахаар гэрээг хийсэн. 45 метр квадрат нэг байрных нь үнэ 38.845.000 төгрөг болсон. Би өөрийнхөө байрны төлбөрийг төлсөн. Хүргэн Ууганбаатарынх байрныхаа төлбөрийг өөрсдөө төлж байсан. Тэгээд байрыг улсын комисс хүлээж авахаар байрны гэрчилгээ бүх юмыг хүлээлгэж өгөхөөр тохирсон. Б 2019 оны 12 сард улсын комисс хүлээж авна гэж хэлж байсан. Үүнээс хойш Б улсын комисс байр хүлээж аваагүй гэж олон удаа шалтаг тоочсон. Ингээд би 2020 оны 07 дугаар сарын үед аймгийн төвд орж ирээд тухайн байрыг барьсан гүйцэтгэгч компани захирал М гэдэг хүнтэй уулзахад тухайн байрыг улсын комисс 05 дугаар сарын сүүлээр хүлээж авсан байсан. Ингээд Б гэдэг хүн анх надтай 2 байрны гэрээ байгуулсан 1-р давхартаа хөдөөгийн айл орно гэсэн төвийн хүмүүс орсон. Харин 4-р давхарт байрлах 45 метр квадрат байрныхаа гэрээг 2019 оны 08 дугаар сард өр төлбөрт орлоо гээд Б өөрөө цуцлаад төлсөн төлбөрөө авчихсан байсан. Ингээд би энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд Б У-ын байрны мөнгийг төлж барагдуулсан. Би 1 давхарт байх өөрийнхөө байрыг авахаар шүүхэд хандсан. Миний байранд Б, О гэх айл оруулсан байсан. Би байрныхаа гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулахаар 2020 оны 08 дугаар сард иргэний шүүхэд хандан 3 шатны шүүхээр орж байрныхаа гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан. Дараа нь буюу 2022 оны 01 дүгээр сард О байр албадан чөлөөлүүлэх талаар дахиж иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж О миний байрыг 2022 оны 03 сарын 01-ний өдөр суллаж өгье гэж тохироод 2022 оны 04 сарын 27-ны өдөр суллаж өгсөн. Би байраа албан ёсоор хүлээж авсан. Миний хувьд одоо Б,тай байр болон мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Гэрч О.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 04 сарын сүүлээр Б гэх хүнийг байр зарна гээд фэйсбүүк дээр зар тавьсан байсныг манай хадам дүү Б хараад байр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед Х бид хоёр байр авах санаатай байсан болохоор нэг байранд байр авъя гэж ярилцаад манай хадам дүү Б Б гэдэг хүнээс байр авахаар тохиролцсон. Тухайн байрыг нь үзэх үед би мал төллөсөн байсан учраас хамт явж чадаагүй. Х, Б хоёр аймгийн төв ороод Б гэдэг хүнтэй уулзаад ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ хийгээд ирсэн байсан. Миний хувьд мөнгийг нь яг цаг хугацаанд нь барилгын гүйцэтгэгч компани захирал М-ын данс руу хийж байсан. Сүүлд Б надад Онцгой байдлын газрын ажилчдын байр учраас гадна хүн авах гэж байгааг мэдэх гээд байна. Тийм болохоор миний данс руу мөнгөө хий гээд Б данс руу би мөнгийг төлж байсан. Тэгээд сүүлдээ байр ч үгүй, мөнгө ч үгүй болоод Б цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл Б нь тэр үед мөрийтэй тоглоомд хамаг мөнгөө алдаад миний авах гэж байсан байрны мөнгийг аваад тоглоом тоглосон байсан. Б орох гэж байсан байранд өөр хүн оруулчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад би байрныхаа төлбөрийг олж авсан. Б иргэний шүүхээр явж байж байраа олж авсан. Би одоо яг хэдэн төгрөг шилжүүлснээ мартсан байна. 10 гаруй сая төгрөгийг М данс руу үлдэгдэл мөнгийг нь Б данс руу шилжүүлсэн. Байрныхаа төлбөр болох нийт 38.845.000 төгрөгийг ямар ч байсан төлөөд дуусчихсан байсан. Одоо Б холбоотой өр төлбөрийн асуудал байхгүй. Би Б холбогдуулан иргэний шүүхэд гомдол гаргаж байгаагүй. Б иргэний шүүхээр явсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 04 сард Б гэдэг хүн байр зарна гэж фэйсбүүк дээр зар тавьсан байсны дагуу манай дүү Б бид хоёр аймгийн төвд очиж Б уулзан Залуус хороололд баригдаж байсан байрнаас 1 болон 4 давхарт тус бүр 45 метр квадрат талбайтай 2 өрөө байр худалдан авахаар тохиролцож, байр баригдаж дуусахаар байрныхаа гэрчилгээг гаргуулна гээд манай дүү Б ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ хийсэн. Өөрсдийнхөө авах гэж байгаа байрны мөнгийг нь манай нөхөр бид хоёр өөрсдөө төлж байсан. Эхлээд барилгын гүйцэтгэгч болох М гэж хүний данс руу мөнгөө шилжүүлж байгаад дараа нь Б манай ажилчдын байр учраас миний данс руу мөнгөө хийхгүй бол хар авах гээд байна гэхээр нь манай нөхөр дансаараа Б өөрийнх нь данс руу шилжүүлээд байрныхаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл байр ашиглалтад орохгүй удаад байсан. Энэ талаар манай дүү Б удаа дараа Б холбогдож тодруулж байсан. 2020 оны 07 сард наадмын үеэр манай дүү аймаг орж ирэхдээ тухайн хоёр байр өөр хүнд зарагдсан талаар мэдсэн. Тэгээд болсон асуудлын талаар сураглаад явтал Б гэгч нь манай байрыг М гэх хүнд худалдан авахаа болилоо гээд мөнгийг нь авчихсан байсан. Манай дүү Б.гийн авсан байранд өөр хүн оруулчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаар энэ асуудлыг шалгаад нөхөр бид хоёр мөнгөө олж авсан. Манай дүү энэ асуудлын талаар иргэний шүүхэд гомдол гаргаж байж байраа авсан. Иргэний шүүхээр явсан асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. Энэ талаар манай дүү Б өөрөө сайн мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 1-2 хуудас/
Ц.О, М.Б нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-11, 75/
Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 39/
Орон сууц захиалгаар барих гэрээ /хх-ийн 40/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/
“Ц.О би яллагдагч Ш.Б хохирлын мөнгө болох 37.000.000 төгрөгөөс 13.000.000 төгрөгийг хүлээн авлаа” гэх хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 76/
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 667 дугаартай шийдвэрийн хуулбар /83-86/
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 465 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 87-89/
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирол төлсөн талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 04 дүгээр сард Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан Онцгой байдлын алба хаагчдын орон сууцнаас өөрийн захиалсан 45 метр квадрат 2 өрөө байрыг иргэн Б.Б худалдах, худалдан авах гэрээ хийж зарж борлуулсны дараа 2019 оны намар дээрх байрыг иргэн Ц.О давхар худалдан борлуулж Ц.О 37.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ................ дугаарын дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 04 дүгээр сард Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан Онцгой байдлын алба хаагчдын орон сууцнаас өөрийн захиалсан 45 метр квадрат 2 өрөө байрыг иргэн Б.Б худалдах, худалдан авах гэрээ хийж зарж борлуулсны дараа 2019 оны намар дээрх байрыг иргэн Ц.О давхар худалдан борлуулж Ц.О 37.000.000 төгрөгийг хохирол учруулж залилсан болох нь:
шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би онцгой байдлын байранд байр авч байсан. Тухайн байраа О зараад байрандаа оруулсан. Б мөнгийг өгнө гэж бодож байсан. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Б байраа өгөхөөр болоод О байрыг суллаж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би онцгой байдлын газарт гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч цолтой үүрэг гүйцэтгэж байгаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гавьяаныхаа амралтад гарсан. Манай Дундговь аймгийн Онцгой байдлын газар нь 2018 онд Сайнцагаан сумын 7-р баг Залуус хороололд 20 айлын ажилчдын байр барихаар болоод гүйцэтгэгчээр нь М гэх залуу ажилласан. Тухайн байрны 1 давхрын 2 тоотод 45 метр квадрат 2 өрөө байранд захиалга өгсөн. Байр 2019 оны 04 сараас баригдаж эхлээд урьдчилгаа мөнгө нэхэгдсэн. Ингээд би санхүүгээ бодож үзээд урьдчилгаа өгч чадахгүй болсон. Тэгээд 2019 оны 04 сард фэйсбүүкд зар байршуулсан. Зарын дагуу Адаацаг сумын Б гэж хүн уулзаад метр квадратыг нь 850.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Тухайн байр метр квадратын үнэ 800.000 төгрөг байсан. Би Б 2.250.000 төгрөгийн ашиг харсан. Б гэрээгээ хийгээд 2.250.000 төгрөгөө авсан. Бусад мөнгийг М дансанд хийх талаар хэлсэн. ...Тэр үед би цахимаар мөрийтэй тоглох тоглоомд донтоод өөрт байсан мөнгөө алдсан тул 7 бил үү 8 сард 4 давхрынхаа байрыг авч чадахгүй болсон талаараа хэлсэн. Тэгээд Мөнхбаярын дансанд хийсэн мөнгийг аваад мөн л мөрийтэй тоглоомд алдсан. Покер тоглоомд мөнгө алдаж явсаар байгаад эхнэрийн үеэл ах О байр авна гэж ярьж байсныг сонсоод 2020 оны 01 сард О ахтай уулзаад Б зарсан байраа түүнд зарахаар тохирсон. О ах над руу 2020 оны 01 сараас хойш байрны мөнгө шилжүүлсэн. Тэр мөнгийг би тоглоомд алдаад дууссан. 2020 оны 05 сард байр ашиглалтад ороход байрны мөнгө бүрэн төлөгдөж дууссан. Ингээд О ах байрны мөнгөө бүрэн төлөөд дууссан учраас тэднийхийг байранд оруулчихсан. Тэгээд Б байр ашиглалтад ороогүй байгаа гэж хэлээд хэсэг хугацаа хожиж явж байтал наадмын дараа Б энэ талаар мэдсэн. Б 2021 онд шүүхэд гомдол гаргаад 2022 оны 04 дүгээр сард Б талд шүүхийн шийдвэр гарсан. Ингээд О ахынх байрыг нь суллаж өгсөн. ...Одбаярыг байрандаа оруулчхаад Б мөнгийг төлчихнө л гэж бодож О байранд оруулсан. Мөрийтэй тоглож баларснаас болоод ийм асуудал болсон.” гэх,
шүү хохирогч Ц.О: “Би 2019 оны намар ... Дундговь аймгийн Сайнцагаан суманд байр худалдан авах гэж байсан. Тэр үеэс манай нагац ах талийгаач Батдоржийн охин Б нөхөр Б манай ажилчдын байр баригдаж байгаа дүүгээсээ хүүтэй мөнгө зээлээд байр захиалчихсан чинь хүү нь дийлдэхгүй байна. Та миний байрыг худалдаж аваач гэж хэлсэн. Тухайн үед Залуус хороололд Онцгой байдлын байр баригдаад эхэлж байсан. Ингээд би Б итгээд 2 өрөө 45 метр квадрат байрыг худалдаж авахаар болоод 2020 оны 01 сарын 07-ны өдөр Б 5450163498 тоот данс руу 11.000.000 төгрөг, 2020 оны 02 сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 02 сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 04 сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2020 оны 05 сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 06 сарын 16-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 06 сарын 27-ны өдөр 700.000 төгрөг, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Манай эхнэр Б дүүгийн данснаас 2020 оны намар 1.000.000 төгрөг, номгон дэлгүүрийн худалдагчийн данснаас мөн шилжүүлсэн. 2020 оны 05 сард ашиглалтад орсон 100 дугаар байрны 1 давхарт 2 өрөө байранд орсон. ... Б гэж хүнтэй гэрээ байгуулсан байсан. Б асуухад танайх байрандаа байж бай Б мөнгийг нь төлнө гэж хэлсэн. Ингээд шүүхээр яваад Б ялагдаад манайх 2 хоногийн өмнө байраа суллаж өгсөн. Б надтай ярилцаж тохирохоосоо өмнө Б гэрээ хийчихсэн юм байна лээ. Тэгээд хүний байрыг нэг ёсондоо надад давхар худалдчихсан гэсэн үг. Санаатайгаар намайг залилсан. ... Би Б мөнгө гаргуулахаар иргэний журмаар шүүхэд гомдол гаргаж байгаагүй. Б руу өөрийн эхнэр Б ................. тоот данснаас мөнгө шилжүүлж байсан. Б руу 2020 оны 07 сарын 10-ны өдөр манай эхнэр Б дүүгийнхээ данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт байгаа.” гэх,
гэрч Б.Б: “2019 оны 04 сард манай эхнэр, хүргэн бид нар аймгийн төвд байр хайж байтал фэйсбүүкээс “Онцгой байдлын ажилчдад зориулан баригдаж байгаа байранд байр метр квадратыг нь 850.000 төгрөгөөр зарна” гэсэн зарын дагуу Ш.Б гэдэг хүнтэй холбогдоод 2 байр хэрэгтэй гэхэд Б нь 2 байр байж болно гэсэн. Тийм учраас манай хүргэн дахиад нэг байр захиалчихъя гэж тохирсон. Ингээд 2019 оны 04 сарын 26-ны өдөр би Ш.Б гэдэг хүнтэй 45 метр квадрат хэмжээтэй 2 байр худалдаж авахаар ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ хийсэн. 1 давхрын 45 метр квадрат байрыг би өөртөө, 4 давхарт байрлах 45 метр квадрат байрыг хүргэн У худалдан авахаар гэрээг хийсэн. 45 метр квадрат нэг байрных нь үнэ 38.845.000 төгрөг болсон. Би өөрийнхөө байрны төлбөрийг төлсөн. ...Б 2019 оны 12 сард улсын комисс хүлээж авна гэж хэлж байсан. Үүнээс хойш Б улсын комисс байр хүлээж аваагүй гэж олон удаа шалтаг тоочсон. Ингээд би 2020 оны 07 дугаар сарын үед аймгийн төвд орж ирээд тухайн байрыг барьсан гүйцэтгэгч компани захирал М гэдэг хүнтэй уулзахад тухайн байрыг улсын комисс 05 дугаар сарын сүүлээр хүлээж авсан байсан. Харин 4-р давхарт байрлах 45 метр квадрат байрныхаа гэрээг 2019 оны 08 дугаар сард өр төлбөрт орлоо гээд Б өөрөө цуцлаад төлсөн төлбөрөө авчихсан байсан. Ингээд би энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд Б байрны мөнгийг төлж барагдуулсан. Би 1 давхарт байх өөрийнхөө байрыг авахаар шүүхэд хандсан. Миний байранд Б, О гэх айл оруулсан байсан. Би байрныхаа гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулахаар 2020 оны 08 дугаар сард иргэний шүүхэд хандан 3 шатны шүүхээр орж байрныхаа гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан. Миний хувьд одоо Б байр болон мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх,
гэрч О.У: “2019 оны 04 сарын сүүлээр Б гэх хүнийг байр зарна гээд фэйсбүүк дээр зар тавьсан байсныг манай хадам дүү Б хараад байр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед Х бид хоёр байр авах санаатай байсан болохоор нэг байранд байр авъя гэж ярилцаад манай хадам дүү Б, Б гэдэг хүнээс байр авахаар тохиролцсон. Х, Б хоёр аймгийн төв ороод Б гэдэг хүнтэй уулзаад ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ хийгээд ирсэн байсан. ...миний данс руу мөнгө хий гээд Б данс руу би мөнгийг төлж байсан. Тэгээд сүүлдээ байр ч үгүй, мөнгө ч үгүй болоод Б цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл Б нь тэр үед мөрийтэй тоглоомд хамаг мөнгөө алдаад миний авах гэж байсан байрны мөнгийг аваад тоглоом тоглосон байсан. ...Байрныхаа төлбөр болох нийт 38.845.000 төгрөгийг ямар ч байсан төлөөд дуусчихсан байсан. Одоо Б холбоотой өр төлбөрийн асуудал байхгүй. Би Б холбогдуулан иргэний шүүхэд гомдол гаргаж байгаагүй. ” гэх,
гэрч Б.Х: “2019 оны 04 сард Б гэдэг хүн байр зарна гэж фэйсбүүк дээр зар тавьсан байсны дагуу манай дүү Б бид хоёр аймгийн төвд очиж Б уулзан Залуус хороололд баригдаж байсан 1 болон 4 давхарт тус бүр 45 метр квадрат талбайтай 2 өрөө байр худалдан авахаар тохиролцож, байр баригдаж дуусахаар байрныхаа гэрчилгээг гаргуулна гээд манай дүү Б ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ хийсэн. Өөрсдийнхөө авах гэж байгаа байрны мөнгийг нь манай нөхөр бид хоёр өөрсдөө төлж байсан. Эхлээд барилгын гүйцэтгэгч болох М гэж хүний данс руу мөнгө шилжүүлж байгаад дараа нь Б манай ажилчдын байр учраас миний данс руу мөнгөө хийхгүй бол хар авах гээд байна гэхээр нь манай нөхөр дансаараа Б өөрийнх нь данс руу шилжүүлээд байрныхаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл байр ашиглалтад орохгүй удаад байсан. ... Гэтэл 2020 оны 07 сард наадмын үеэр манай дүү аймаг орж ирэхдээ тухайн хоёр байр өөр хүнд зарагдсан талаар мэдсэн. ...Тэгээд цагдаагийн байгууллагаар энэ асуудлыг шалгаад нөхөр бид хоёр мөнгөө олж авсан. Манай дүү энэ асуудлын талаар иргэний шүүхэд гомдол гаргаж байж байраа авсан.” гэх мэдүүлгүүд болон хохирогч Ц.О, түүний эхнэр М.Б нар нь шүүгдэгч Ш.Б Хаан банкны .................... дугаарын дансанд 2020 оны 01 сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөг, 2020 оны 02 сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 02 сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 04 сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2020 оны 05 сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 06 сарын 16-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 06 сарын 27-ны өдөр 700.000 төгрөг, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Ш.Б нь өөрийн эхнэр Б.Б 5465030858 дугаарын данснаас хохирогч Ц.О болон түүний эхнэр М.Б нарын дансанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 37.000.000 төгрөгийн хохирол төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ш.Б Онцгой байдлын алба хаагчдын орон сууцнаас өөрийн захиалсан 45 метр квадрат 2 өрөө байрыг иргэн Б.Б худалдах, худалдан авах гэрээ хийж зарж борлуулсны дараа иргэн Ц.О давхар худалдан борлуулж Ц.Од 37.000.000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Б нь 45 метр квадрат 2 өрөө байрыг иргэн Б.Б худалдах, худалдан авах гэрээ хийж зарж борлуулсан атлаа Б зарсан байраа покер тоглоомд мөнгөө алдсан тул дахин Ц.О зарахаар тохирсон талаараа яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Ш.Б зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ш.Б.д холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэлээ.
Хохирол хор уршгийн талаар:
Хохирогч Ц.О нь шүүгдэгч Ш.Б ................... дугаарын данс руу 2020 оны 01 сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөг, 2020 оны 02 сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 02 сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 04 сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2020 оны 05 сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 06 сарын 16-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 06 сарын 27-ны өдөр 700.000 төгрөг, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг төгрөг тус тус шилжүүлсэн талаар Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл, хохирогчийн “Манай эхнэр Б дүүгийн данснаас 2020 оны намар 1.000.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ш.Б хууль бус үйлдлийн улмаас бусдад 37.000.000 төгрөгийн хохирол учирчээ.
Шүүгдэгч Ш.Б үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О 37.000.000 төгрөгийн хохирол учирсныг 2022 оны 06 сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 06 сарын 10-ны өдөр 8.000.000 төгрөгийг Ц.О 5450269734 дугаарын дансанд, 2022 оны 06 сарын 21-нд 8.000.000 төгрөг, 2022 оны 07 сарын 07-нд 10.000.000 төгрөг, 2022 оны 07 сарын 08-нд 6.000.000 төгрөгийг хохирогч Ц.Одбаярын эхнэр М.Б ................... дугаарын дансанд нийт 37.000.000 төгрөгийг /өөрийн эхнэр Б.Б .......................... дугаартай Хаан банкны данснаас/ төлсөн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн орлогын талаарх баримт хэрэг авагдаагүй зэрэгт дүгнэлт хийж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ш.Б залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 01 сараас эхлэн үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн байдаг. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:
Шүүгдэгч Ш.Б 2019 оны намар үйлдсэн залилах гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан “2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэх хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх хэдий ч мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тусгагдсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Л овогт Ш.Б зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л овогт Ш.Б.д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б холбогдох эрүүгийн 2222000000088 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1981 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн ..................... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ................... сум ..... дугаар баг 1 дүгээр байрны 03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ........... овогт Ш.Б /РД:....................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ш.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан Онцгой байдлын албан хаагчдын ажилчдын байрны 02 тоотод өөрийн захиалсан 45 м/кв 2 өрөө байрыг 2019 оны 04 дүгээр сард Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн Б.Б худалдах, худалдан авах гэрээ байгуулан зарж борлуулсны дараа 2019 оны намар уг байрыг иргэн Ц.О давхар худалдан борлуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Ц.О залилан мэхэлсний улмаас 37.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.