Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 113

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга К.Еркежан,

Хэлмэрч, орчуулагч А.Еркегүл

Улсын яллагч Х.Өрен,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек,

Шүүгдэгч Ш.Внарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001770125 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол   Улсын   иргэн,  Ш      овогт   Шы   В,    1981 оны  11  дүгээр сарын 17-ны  өдөр Баян-Өлгий  аймгийн Сагсай  суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, малчин гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын  дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 00.

Шүүгдэгч Ш.Вгийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Внь иргэн Ж.Мгийн нүд рүү нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Ш.Внь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Мг хоорондоо үүссэн асуудлаар хэрэлдэн маргалдаж улмаар түүний нүд рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

  • Шүүхийн  шилжилгээний  албаны  шинжээч  эмч  К.Хайратын  2018  оны  05 дугаарсарын 14-ний өдрийн 221 тоот “Иргэн Ж.Мн биед тархины доргилттой, баруун нүдний салстад дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, баруун нүдний салстад цус харвасан, хамрын нуруунд хавантай, баруун хацарт хавантай зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ж.Мн биед үүссэн дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжаар үүссэн болно. Иргэн Ж.Мн биед үүссэн дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн ззрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах  гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Ж.Мн биед үүссэн дээрх гэмтэл шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэлүүд байна” гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Ж.Мн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Ш.В учруулсан болох нь:

  • Шүүгдэгч Ш.Вгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааныхэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сагсай сумын 2 дугаар багаас Сагсай сумын 5 дугаар баг руу Ж.Мн хамт мотоциклоор буяны ажилд оролцохоор явсан. Бид сум орж буцаж шатахуунаа хувааж хийхээр болж тохиролцсон. Тэгээд “Говийн ам” гэх газарт иртэл мотоциклын шатахуун дуусаж хамт явж байсан К.Инжил гэдэг хүнээс 1 литр шатахуун авч суманд ирсэн. Тэр өдрөө буяны ажилд оролцож маргааш нь 13 цагийн орчимд дууссан. Сагсай сумын 2 дугаар баг руу буцах хүмүүс бүгд М.Аын гэрт цугларч би хашаан дотор авч явах ачаагаа янзлаад зогсож байтал хашааны хаалгаар Ж.М орж ирээд надаас 4 литр шатахууны үнэ асуусан. Би 1 литр шатахууны үнийг К.Инжилд өгчихлөө, өчигдөр ирэх замд шатахуун дуусахад авсан. Одоо би чамд 3 литр шатахууны үнэ өгнө гэж хэлсэн. Ж.М заавал 4 литр шатахууны мөнгө авна гээд байхаар нь би тоглоод “Тэгвэл чамд ямар ч мөнгө өгөхгүй” гээд хэлчихсэн. Гэтэл Ж.М над руу дайрч намайг заамдаж бооход би Ж.Мг гараараа түлхсэн. Ж.М миний баруун хөлөөс барьж өргөөд намайг газарт унагааж гараараа хоолой боож байхад М.Ж ирж салгасан. Тэгээд би Ж.Мн мотоциклд 4 литр шатахуун хийж өгөөд Сагсай сумын 2 дугаар баг руу явцгаасан. ...Ж.Мг түлхэхэд миний баруун гарын нударга хэсэг түүний баруун нүдэнд хүрсэн. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Ж.Мн эрүүл мэндэд учирсан хохиролд 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг өгсөн. Түүнээс уучлал гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн.ийсэ" гэх мэдүүлэг /хх-ийн 3435 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
  • Хохирогч Ж.Мн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...2018 оны 05 дугаарсарын 08-ны өдөр Сагсай сумын “Чөмөгт” гэх газраас Сагсай сумын 2 дугаар багийн иргэн Ш.Втай хамт Сагсай сумын төвд Үмитхан талийгаачийн ар гэрийхэнтэй уулзахаар хамт мотоциклээр ирсэн. Тухайн үед гэрээс гарахад Ш.Вминий мотоциклийн дугуй муу чиний мотоциклээр яваад ирцгээе гээд шатахуунаа хувааж хийгээд яваад ирэхээр болсон. Тэгээд Ш.В4 литр шатахуун хийхээр болж тохирсон. Хоёулаа суманд ирж буцахаар болж Ш.Внамайг Сагсай сумаас Даян баг чиглэл рүү гарах шатахуун түгээх станцад хүрээд ир гэж дуудсан ба яваад очтол Ш.ВИнжил гэдэг залуугийн мотоциклийн ард суучихсан би энэ зэлуутай хамт явлаа гэсэн. Тэгвэл ирсэн бензинээ хийгээд өгчих  гэхэд “Надад ямар ч мөнгө байхгүй, би чамд бензин хийж өгөхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр би Айтуган ахын гэрлүү явчихсан. Ахын гэрт байж байтал Ш.ВАйтуган ахын хөрш Аын гэрт ирсэн. Би Аын гэрт очиж Ш.Вд “Та ямар сонин хүн юм бэ. Тохироод хамт ирчихээд бензиний мөнгөө өгчих” гэхэд үгийн зөрүүгүй нүд рүү минь цохисон. Тэгээд би  цагдаад дуудлага өгөх гэтэл Ш.Вөвдөг сөхөрч надаас уучлалт гуйгаад “Миний буруу, миний түргэн зангаас минь  боллоо. Цагдаад битгий хэлээч” гээд дахин дахин гуйгаад байхаар цагдаад хэлээгүй өнгөрүүлсэн юм. Тэгээд Ш.Вминий мотоциклийг унаад намайг ардаа суулгаад гэр лүүгээ харьцгаасан. Тэгээд би маргааш нь бостол миний толгой эргээд өвдөөд байхаар ээж нэг аналгин гэх эм өгч тэр эмийг уугаад толгой жаахан зүгээр болсон. 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнө унтаж байтал хоёр гар мэдээ алдаж зүрх хүчтэй савлан өвдөж цочиж боссон. Тэр үед аав Ш.Вруу залгаж “Чи яагаад миний хүүхдийг зодож байгаа юм бэ, одоо хүрээд ир, хүү минь өвдөөд байна” гэхэд Ш.Вутсаа унтраагаад ирээгүй. Тэр өдрөөс хойш гар хөл минь салгалаад байхаар Сагсай сумын түргэний машинаар сумын төвд хүрч ирсэн. ...Ш.Внь миний эмчилгээний төлбөрийг  өгч, бусад хохирлыг  барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн15-16 дугаар хуудас/,
  • Гэрч К.Инжилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын

09-ний өдөр Сагсай сумын 5 дугаар багт байрлах М.Аын хашаанд Н,

Ж, В, М бид 5 хөдөө явах гээд байж байтал Ш.В,

Ж.М нар хөдөөнөөс ирж буцах шатахууны тооцооноос болж маргалдсан. Учир нь Ш.В, Ж.Мн мотоциклээр хамт ирсэн юм байна лээ. Тэгээд тэр хоёр бие биенээ заамдаж нэг мэдэхэд Ж.Мн дээр Ш.Вгараад суучихсан байсан. Хажуунаас нь Ж хүрч ирээд тэр хоёрыг татаж босгон хоёр тийш нь салгасан. Удалгүй бүгд өөр өөрийн мотоциклоор явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

  • Гэрч М.Жн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 05 дугаарсарын 09-ний өдөр 15 цагийн орчимд Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Аын хашаанд хөдөө явах гээд байж байтал “больцгоо больцгоо” гэсэн чимээ гарсан. Тухайн үед би мотоциклээр хөдөө явах гээд малгайтай куртикны малгайг өмсөөд хар өнгийн нүдний шил зүүж явсан. Мотоциклээс буугаад эргээд хартал Ж.М нь Ш.Вг заамдсан байдалтай байж байсан. Би очоод та хоёр юу болов гээд хоёр тийш салгаж үлдээгээд яваад өгсөн.” гэх мэдүулэг /хх-иин 23-24 дүгээр худаас/,
  • Гэрч К.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сагсай сумын 5 дугаар багт байрлах Аын гэрээс цай уучихаад гараад хашаан дотор байж байтал хашаанд гаднаас Ж.М орж ирж байсан. Гэнэт Ж.М, Ш.Внар заамдалцаж барьцалдаад зодолдоод эхэлсэн. Тэгээд Ж очиж Ж.М, Ш.Внарыг салгаад бүгдээрээ явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Вгийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Вгийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Ш.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүссэн хохирол, хор уршигийг шүүгдэгч Ш.Втөлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ш.Вг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

%1.    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Вд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ш.Вурьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Вгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 /дөрвөн зуун тавь/ нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Внь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс

гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Ш.Вд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БаянӨлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтрийг мөн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ш  овгийн Шы Вг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролучруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчШ.Вг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчШ.Вд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчШ.Внь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээсгаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Ш.Вд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгшийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ш.Вгийн 01153919 дугаартайэрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолдтогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 П.ДОРЖБАЛ