Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 124

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.С,

Хэлмэрч Ж.А,

Улсын яллагч М.О,

Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч С.Т

Шүүгдэгч Х.Б, Р.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б, Р.Б нарт холбогдох 1813001940139  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Р.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1973 оны 01 сарын

23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Рийн Б, регистрийн дугаар:

00000.

  1. Шүүгдэгч Х.Б:  Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1984 оны 04 сары20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Есы овогт Хын Б, регистрийн дугаар:.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б, Р.Б нар нь хэрүүл маргааны улмаас хоорондоо харилцан зодолдож улмаар Р.Б нь Х.Бгийн эрүүл мэндэд, Х.Б нь Р.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Х. Б, Р.Б нар нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн урд байрлах таксины зогсоол дээр хэрүүл маргааны улмаас хоорондоо харилцан зодолдож улмаар Р.Б нь Х.Бгийн эрүүл мэндэд, Х.Б нь Р.Бын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Х.Бгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 25-33 дугаархуудас/,
  • Хохирогч Р.Бын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхийн хуулбар

/хавтаст хэргийн 34-42 дугаар хуудас/,

  • Р.Бын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас/,
  • Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгтхохирогчоор өгсөн: “... Өнөөдөр би мөн адил нэгдсэн эмнэлгийн урд талын таксины зогсоолд зогсож байхад тухайн такси авсан гэх хүмүүсийн эрэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ хүн ирээд би машины хажууд гадаа зогсож байсан ба шууд аман тус газар гараараа нэг цохисон. Дараа нь юу болсон бэ гэхэд “Чи 10000 төгрөг аваад надад хариултыг нь зөв хариулаагүй байна” гэж дахин нэг удаа аман тус газар цохих үед миний шүд нэг сонин болоод амнаас цус гарчихсан. Тэгээд гараараа амаа дараад тэмтрээд үзсэн чинь миний дээд нэг шүд унасан байна. Тухайн шүдийг залгисан уу? газар унасан уу мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
  • Р.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр билүү 30-ны өдөр билүү Бгийн таксинд суусан бөгөөд тухайн үед хариулт болох 5000 төгрөгийг Б өгөөгүй байсан тул би Бг таньчхаад очоод “Чи яагаад таксины хариултыг өгөөгүй юм бэ” гэж хэлэхэд надад салаавч гаргаж хэл амаар доромжилж намайг заамдаж аваад миний зүүн талын нүдний тус газарт гараараа цохисон юм. Тэгэхээр нь би түүнийг түлхээд ам руу нь 1 удаа цохисон юм. Тэгтэл тухайн газарт байсан таксины жолооч нар болон манай эхнэр Лиза, мөн гудамжинд явж байсан Асан гэх хүмүүс салгаж авсан. Тэгээд Б хоёулаа цагдаад очиж шалгуулна гээд хоёулаа цуг цагдаад ирсэн юм. ...Бгийн амнаас нь цус гарсан ба Бгийн ам руу нь гараараа цохисон тул миний баруун талын гарын хурууны дээд хэсэг, нударга болдог хэсэг нь хөхөрч хавдсан байсан. Миний зүүн талын шанааны хэсэг нь газар нь хөхөрч шалбарсан байсан юм. Би 2018 оны 06 дугаар сарын 06-аас 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 6 хоног аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. ...Б намайг цохих үед би бултсан боловч түүний гар нь миний зүүн талын нүдний булан шанааны хэсэгт хүрч хөхөрсөн. Би анх цагдаад мэдүүлэг өгөхдөө миний биед өвдөж байсан газар байхгүй юм шиг санагдсан. Гэхдээ нүдний доор хөхрөлт бол байсан юм. Орой нь гэртээ байхад толгой өвдөж, нүд өвдөж байсан. Би зүүн талын нүдэндээ 2003 онд болор тавиулсан бөгөөд болор нь өвдөөд байхаар эмнэлэгт очиж үзүүлтэл болор хөдөлсөн байсан юм. Тийм болохоор нь би маргааш нь ирж Тгаар шинжээч томилуулж шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргулсан. ...Би ч мөн адил энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч эмнэлэгт хэвтсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
  • Гэрч Х.Жамбылын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тэгээд нэг эрэгтэй хүн, нэгэмэгтэй хүн ирээд Х.Бтай юм ярьж байгаад Х.Бгийн аман тус газар руу нэг цохисон ба тэр үед Б цохисон гэх хүн рүү дайрсан. Тэр үед хажууд нь байсан хүмүүс салгаж авсан. Салгаж авсны дараа Х.Бгийн амнаас нь цус гарчихсан бөгөөд “Шүд хугарчихлаа цагдаа руу явна” гэж хэлээд өөрийнхөө машинд суулгаж аваад цагдаа руу авч явсан. ...Юу ч гэсэн бие биенээ заамдаж авсан байсан. Тэгээд салгаж авсан гэх мэдүүлэг.” /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Таксины хэсэг жолооч нар юмярьж зогсож байхад намхан нуруутай эрэгтэй хүн хажуудаа нэг эмэгтэйтэй хамт хүрч ирээд бидний хажууд зогсож байсан Х.Бд ирээд “Нөгөө таксины жолооч чи юу” гэж асуухад “Та хэн билээ, би танихгүй байна” гэхэд “Чи яагаад таньдаггүй юм бэ? Нөгөө мөнгийг яагаад өгдөггүй юм бэ?” гэж хэлээд шууд ам руу нь гараараа нэг удаа цохисон. Б амаа дараад дээшээ босох үед дахин нэг цохисон. Тэр үед Х.Бгийн амнаас нэг юм үсэрсэн ба амнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,
  • Гэрч Р.Асаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 04-нийөдрийн өглөө 09 цаг 50 минутын орчимд байх би нэгдсэн эмнэлгийн урдуур явж байхад таксины зогсоолын орчим 4-5 хүн зогсож байсан ба хажуугаар нь өнгөрч байхад Р.Б гэх хүн таксины жолооч Бг аман тус газар нэг удаа цохисон. Энэ үед Быг Б зүүн талын шанаа орчимд гараараа нэг цохисон ба Б дахин зөрүүлж Бг аман тус газар нэг удаа цохисон. Энэ үед хажуугаар нь явж байсан би болон тэдний хажууд байсан 2-3 таксины жолооч бас нэг эмэгтэй нийлж тэднийг салгаж авсан. ...Тухайн үед Бын аль талын билээ цохиулсан талынх нь шанааны орчмоос бага зэрэг цус гарсан байсан юм. Б Бын шанааны тус газарт цохисоны дараа Б дахин Бгийн аман тус газарт цохисон. Тухайн үед Бгийн амнаас нь цус гарчихсан байсан ба ойр орчимд байсан хүмүүс бүгд очиж салгасан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/,
  • Гэрч Ж.Лизагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2018 оны 06 дугаар сарын 04ний өдрийн өглөөний 09 цагийн үед эмнэлэгт очоод үзүүлээд эмнэлгээс гараад таксины зогсоолд очтол урд нь биднээс илүү мөнгө авсан таксины жолооч байхаар нь манай нөхөр Б “Чи илүү авсан мөнгөө өгөөрэй” гэхэд нь “Чи олж долоогоорой” гэж хэл амаар доромжлоход нь Б чи яах гээд байна гээд Бг барьж авахад Б ч гэсэн Быг заамдаж барьж авсан. Тэгэхэд нь Б Бгийн нүүрэн тус газар руу нь цохиход Б Бын зүүн талын нүдний дээд хэсэгт гараараа цохисон. Тэгтэл Бгийн амнаас нь цус гараад Бын зүүн нүдний хөмсөгний дээд талаас нь цус гарч нүдний доод хэсэг нь хөхөрсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байх үед өглөөний 10 цагийн үед иргэн Х.Бг Р.Б зодсон гэх гомдол мэдээлэл гаргаж уг гомдлыг хүлээн авч шалгаж материалжуулж хойшлуулшгүй ажиллагаа явуулж Р.Баас гэрчийн мэдүүлэг авсан юм. Р.Баас мэдүүлэг авч байхад түүний баруун талын шанаа нь бага зэрэг хавдсан байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Бауыржаны2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №255 дугаартай: “.... Иргэн Х.Бгийн биед дээд эрүүний баруун талын үүдэн 1-р шүд уг хэсгээр хугарч унасан, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүд суларсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын 5%-ийг алдагдуулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” Гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2018 оны06 дугаар сарын 05-ны өдрийн №256 дугаартай: “...Иргэн Р.Бын биед тархины доргилт, тархины даралттай, баруун шанаанд хавдартай, зүүн нүдний салстад хавдартай, гадна ирмэг хавдартай, зүүн хацарт хавдартай, баруун талын заагч хурууны 1-р үед шархтай, хавдартай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Р.Бын биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Иргэн Р.Бын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэ хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Р.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүгдэгч

Х.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Р.Бад гар хүрч зодоогүй гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч Х.Зулхаш нь “...Шүүгдэгч Х.Б нь Р.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулаагүй болох нь гэрч Х.Жамбыл, Б.А нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн Р.Б нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ зөвхөн нүдний болор гэмтсэний улмаас эмчлүүлэхээр хэвтсэн. Өөрөөр хэлбэл 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №256 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг эмчлүүлээгүй болох өвчтөний картаас харагдаж байна. Иймд Х.Бд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь гэрч Х.Жамбыл, Б.А нар нь “...Шүүгдэгч Х.Б нь Р.Бын зүүн шанаа руу цохисон эсэхийг хараагүй.” гэж мэдүүлсэн ба энэ нь шүүгдэгч Х.Б Р.Быг огт цохиогүй гэсэн үг биш бөгөөд тухайн үед тэднийг зодолдож байх үед залгахаар оролдож байсан тул хараагүй байх боломжтой юм. Шүүгдэгч Х.Б нь Р.Бын зүүн шанаа руу цохисон болох нь гэрч Р.Асан, Ж.Лиза нар тухайн үед харсан гэдгээ мэдүүлсэн байна. Үйл явдал болж өнгөрсний дараа тэр даруй шууд Цагдаагийн байгууллагад очсон байх бөгөөд гэрч Б.Тгийн “...Р.Баас мэдүүлэг авч байхад түүний баруун талын шанаа нь бага зэрэг хавдсан байсан юм.” гэх мэдүүлгээр мөн давхар нотлогдож байна.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №256 дугаартай: “...Ир Р.Бын биед тархины доргилт, тархины даралттай, баруун шанаанд хавдартай, зүүн нүдний салстад хавдартай, гадна ирмэг хавдартай, зүүн хацарт хавдартай, баруун талын заагч хурууны 1-р үед шархтай, хавдартай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Р.Бын биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Иргэн Р.Бын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч И.Бгийн нэг удаагийн цохилтын улмаас үүсэн гэмтэл бөгөөд уг гэмтэл үүссэнээр Р.Бын нүдний болор хөдөлж эмчилгээ хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №256 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Р.Бад  учирсан эрүүл мэндийн хохирол нь эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэнтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Х.Бйг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Шүүгдэгч Х.Б, Р.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуул тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б, Р.Б нарын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б, Р.Б нарын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч Х.Б нь Р.Бын эрүүл мэндэд, шүүгдэгч Р.Б нь Х.Бйн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч Х.Б, Р.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөл Х.Зулхаш нар нь “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох шүдээ эмчлүүлэхэд гарсан зардал 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг, өмгөөллийн хөлс 200000 /хоёр зуун мянга/ төгрөг нийт 850000 /найман зуун тавин мянга/ төгрөг Р.Баас гаргуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Р.Б болон түүний өмгөөлөгч С.Тилеуберди нар нь “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээ хийлгэж эм тариа авсны үнэ 31500 /гучин нэгэн мянга таван зуу/ төгрөг, өмгөөллийн хөлс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нийт 431500 /дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуу/ төгрөг Х.Бгаас гаргуулж өгнө үү” гэв.

Шүүхээс шүүгдэгч нарын нэхэмжилж буй нэхэмжлэлээс шүүгдэгч Р.Б шүдээ эмчлүүлэхэд гарсан зардал 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Х.Бд олгуулж, шүүгдэгч Х.Бгаас эмчилгээ хийлгэж эм тариа авсны үнэ 31500 /гучин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулж Р.Бад тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын нэхэмжилж буй өмгөөллийн зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой өмгөөлөгч авсан зардлыг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдс

шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг, шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнд  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Х.Б, Р.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохир гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгон, тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 / мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлого зэрэг хув байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй б шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б, Р.Б нар нь цагдан хоригд хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Х.Бгийн 6762 БӨТ улсын дугаартай эхсель маркийн тээври хэрэгсэл, шүүгдэгч Р.Бын 031303639 дугаарын гэрчилгээтэй 700 м.кв газрыг тус тус битүүмжилсэн тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б, Р.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх а хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш жүзик овогт Рийн Б, Есы овогт Хын Бнарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Х.Б, Р.Б нарыг тус бүр 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчХ.Б, Р.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчХ.Б, Р.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Р.Баас 650000 /зургаан зуунтавин мянга/ төгрөг гаргуулж И.Бд, шүүгдэгч И.Бгаас 31500 /гучин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулж Р.Бад тус тус олгуулж, шүүгдэгч Х.Бгийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Р.Бын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  4. Шүүгдэгч Х.Бгийн 6762 БӨТ улсын дугаартай эхсель маркийн тээврийн хэрэгсэл,шүүгдэгч Р.Бын 031303639 дугаарын гэрчилгээтэй 700 м.кв газрыг тус тус битүүмжилсэн тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагданхоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймагдахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл шүүгдэгч Х.Б, Р.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Бйн 010239234 дугаартай эрүүл мэнлийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, шүүгдэгч Р.Б 00959709 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний   үнэмлэх зэргийг тус тус тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчнар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолдтогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ