Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/51

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Бын *******т холбогдох эрүүгийн 17107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн ******* төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ******* сумын ******* багийн малын эмч ажилтай, Архангай аймгийн ******* сумын ******* багийн Усны гозгор гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г, овогт Б,ын ******* /РД:А0000/
    
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 14-өөс 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн ******* сумын ******* багийн “*******" гэх газраас иргэн Н.*******гийн 2 тооны адуу, иргэн Я.*******ийн 1 тооны адууг тус тус нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Н.*******гийн өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хээр голдуу 26 тооны зөв талын гуяндаа XX тамгатай адуунуудаа хайгаад 09 дүгээр сарын 16-ны өдөр *******ны тал гэх газраас адуугаа олж авахад хээр зүсмийн имгүй, зөв талын гуяндаа XX тамгатай бүдүүн морь, хээр зүсмийн мөн ижил тамгатай сартай хязаалан үрээ алга болсон байсан бөгөөд манай адуунд *******гийн ******* гэх хүний хээр зүсмийн имгүй, зөв талын гуяндаа сэрээ тамгатай морь хамт байсан чинь алга болсон байхаар нь хулгайн гараар орлоо гэж бодоод эрэл сурал болж ******* сумын төвд адуу мал авч байсан хүмүүстэй очиж уулзахад тус иргэн Батаа гэх хүнд алдагдсан 3 тооны морийг ******* багийн овогтой ******* гэх залуу аваачиж зарсан байхаар нь адуунуудаа авчирсан ийм л асуудал болсон. Би хээр зүсмийн бүдүүн морио 500.000 төгрөгөөр, хязаалан морио 400.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Б.******* намайг хониндоо яваад гэртээ ирээд байж байтал уулзсан. Тухайн үед би хулгай хийгээгүй, сумын 2 залуу бариад өг гэхээр нь би барьж өгсөн юм. Надтай ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

Хохирогч Я.*******ийн өгсөн: ...Манай нөхөр талийгаач ******* одоогоос 5-6 жилийн өмнө Н.*******гийн адуунд нэг хээр зүсмийн морь шилжүүлж тавиад ганц нэг барьж унадаг байсан. Тэгтэл өнгөрсөн намар 2017 оны 09 дүгээр сарын дундуур Н.*******гийн 2 тооны морьтой, манай хээр морь алга болчихсон гэж байсан. Тэгээд оллоо гэсэн. Тухайн үед манай нөхөр *******ийн бие тааруу, эм тарианы мөнгө хэрэг болоод байхаар нь нөгөө морио сумын төвд 500.000 төгрөгөөр зарсан. Н.******* ярихдаа Б.******* гэх залуу сумын төв рүү агтанд өгсөн гэсэн. Имгүй зөв талынхаа гуяндаа ширээтэй дөл тамгатай, хээр зүсмийн асар дэлтэй морь байсан. Морио 500.000 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Гэрч Д.гийн өгсөн: ...2017 оны 09 сарын 14-16-нд шилжих хооронд манай адуунаас 3 морь алга болсон. 2 морь нь манайх, 1 морь нь Дашзэвэг гэх хүний морь байсан. Тэгээд манай нөхөр ******* 2 өдөр хайгаад Батаа гэх залуугийн агтаар ортол манай алдсан 3 морь байсан гэсэн. Тэгээд хэн авчирч өгсөн юм бэ гэж асуухад нь ******* гэх залуу аваачиж өгсөн гэсэн. Тэгээд манай нөхөр алдсан 3 морио авсан. 2017 оны 9 сарын 17-ны өдөр ******* ирээд ******* ахтай уулзах гэсэн юм. Намайг одоо адуу хулгайлсан гэж ярьсан байна гэхээр нь би урдаас нь чи юу хийгээд яваад байгаа юм гэсэн чинь би танай адууг хулгайлаагүй. Танай адуу 2 хоног хясаанд л байсан ш дээ гэж хэлсэн. Тэгээд хойшоо явчихсан. Алдсан 3 адуу 3-лаа хээр зүстэй, 2 нь зөв талын гуян дээрээ ХХ тамгатай, нэг нь зөв талын гуяндаа Ш тамгатай, адилхан 2 хээр адууны нэг нь сартай хээр хязаалан үрээ бий...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Гэрч Л. өгсөн: ...2017 оны 08 дугаар сараас эхлэн Соотон ХХК-ний захиалгатай Архангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт дан адуу худалдан авч байсан бөгөөд 09 дүгээр сарын 14-ний өдөр 15-17 цагийн хооронд тус сумын Эрдэнэ-уул багийн иргэн Б.******* гэх залуу ганцаараа мотоцикль унаад 20 гаруй тооны бараан голдуу адуу хөлөөр нь тууж ирээд манай агт авч байсан хашаанд хашиж 1. улаан хээр зүсмийн морь, 2. дэлтэй шар хээр морь, 3. хамар цагаан бүдэгхэн сартай хээр үрээ морийг барьж өгөөд үлдсэн адуугаа туугаад явсан. Тэгтэл надад өгсөн адуунууд нь хулгайн адуу байсныг 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр агтыг хөлөөр нь тууж явах үед *******ын өгсөн адуунууд нь хулгайн адуу байсан байна гэж мэдээд эзэнд буцаан өгсөн ийм асуудал болсон. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.******* нь надад дээр ирээд бүдүүн 2 морь өгнө гэж хэлээд 1.000.000 төгрөгийг үдээс өмнө аваад үдээс хойш буцаж ирэн мөнгө хүрэхгүй байна. 350.000 төгрөг хэрэгтэй байна нэмж адуу өгнө гээд нэмээд 350.000 төгрөг авсан байсан бөгөөд миний тэмдэглэж бичсэнээр *******аас имгүй зөв талынхаа гуяндаа Ж, ш гэсэн тамгатай гэж тэмдэглэсэн байна лээ. *******аас адууг хашиж авах үед манай эхнэр Анхтуяа, адуучин Баяраа нар байсан бөгөөд эдгээр хүмүүс мэднэ. Надад Б.*******аас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Гэрч Л. өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын дундуур Н.******* ах над руу утсаар яриад манай адуунаас 2 морь байхгүй болчихсон байна. Чи агтанд үзээдэх гэхээр би ******* сумын төвд агт авж байсан Батаа / /-ийн агтан дээр нь очиж үзэхэд Н.******* ахын 3 тооны хээр зүсмийн морь байхаар нь Н.******* ахыг дуудсан чинь Н.******* ирээд Батаа //-тай уулзаад Н.******* ахын өөрийнх нь 2 морь, адуунд нь байсан *******ийн Цогтбаяр гэх хүний 1 тооны дэлтэй хээр морь нь хамт алга болсон байсан.  Нийт 3 тооны хээр зүсмийн морь алга болсон. Гурвуулаа хээр зүсмийн морь байсан нэг нь дэлтэй хээр морь байсан. Тэр нь Д. морь гэсэн нөгөө 2 морь нь дэлгүй хээр морь байсан. Б.******* зарсан гэж Батаа / / хэлсэн хэдэн төгрөгөөр зарсныг нь би асуугаагүй.  Батаа / / тухайн үед ярихдаа азарга байхгүй хээр голдуу 20 гаруй адуутай тууж ирээд өгсөн гэсэн. Машин, мотоцикльтой туусан талаар надад яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

Гэрч Н. өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын дундуур Л. гэдэг хүн агт авч байх үеэр би адууг нь харж байсан юм. Тэгтэл Б.******* мотоцикльтой ирээд Л. ах байна уу гэж асуухаар нь Л. ах чинь урд байгаа гээд явуулсан. Тэгээд би орой нь адуугаа дөхүүлээд байж байсан чинь Б.******* бүрэнхий тасрахаас өмнө 20 орчим тооны хээр азаргатай хээр голдуу адуу тууж ирээд надтай хамт адуугаа хашилцсан. Би тэгээд адуу руугаа яваад өгсөн. Эргээд орой ирсэн чинь хашаанд дотор 3 хээр зүсмийн морь уячихсан байсан. Нэг нь духан дээрээ сартай хээр морь байсан. Тэгээд маргааш өглөө нь адуундаа нийлүүлсэн. 4 хоногийн дараа Н.******* гуай ирээд манай адуу байна гээд тэр 3 тооны адууг авсан. 2 морь нь Н.******* гуайнх 1 хээр үрээ нь талийгаач ******* гуайн үрээ, Н.******* ахын адуунд тухайн үед хамт байсан гэсэн. Б.******* тухайн үед мотоцикльтой оройны 19:00 цагийн үед ганцаараа адуу тууж ирсэн. Би хэдэн төгрөгөөр өгснийг нь мэдэхгүй. Л. урьд нь надад Б.******* надад өглөгтэй хэдэн адуу авч ирж өгөх юм байгаа хэзээ ирэх юм бол гэж байсан. Б.******* тэр адууг өглөгдөө өгсөн байх. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Тухайн үедээ ямар сайхан морьд вэ гэж Л.д ярьж байсан. 3 тооны адуу Гурвуулаа зөв талын гуян дээрээ Ш үсгэн тамгатай, имгүй, 1 хээр морь нь хур дэлтэй, нөгөө 2 хээр морь нь засмал ахар дэлтэй, нэг нь соёолон насны үрээ байсан байх духан дээрээ жижиг сартай үрээ байсан. Б.******* урьд өмнө нь Л. ахад адуу зарж байсан. Нийт 200 гаран адуу авч адуугаа Эрдэнэт хот руу зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

Б.*******ын яллагдагчаар өгсөн: ... 2017 оны 09 дүгээр 14, 15-ны өдөр байх өдрийг тодорхой сайн хэлж мэдэхгүй байна ******* сумын ******* багт байх өөрийн гэрээс өөрийн адууг хайгаад мотоциклтой гарсан юм. Би өөрийнхөө адууг гадуур хайгаад олохгүй сумын төвийн баруун талд байдаг ******* гэх газар явж байтал 25,26 тооны адуу бэлчээрт байж байхаар нь тэр адуунуудыг туугаад сумын төв орсон. Тэгээд тэр адуунуудыг сумын төвд агт авч байсан хүмүүс дээр тууж очоод хашиж байгаад бор хээр морь, улаан хээр морь, хээр шүдлэн зэрэг 3 тооны адууг авч өгчихөөд бусад адуунуудыг нь туугаад хясааны тэнд буцааж аваачиж орхиод шууд гэр рүүгээ явсан юм. Би гурван адууг авахдаа ганцаараа явсан. Би тухайн үед улсын дугааргүй, цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг унаж явсан. Тэр адуунуудыг өөрийн эзэмшлийн мотоциклиор тууж явсан юм. Миний унаж явсан мотоцикль нь миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Би 2017 оны 05 дугаар сард Эрдэнэмандап сумын төвд байх Төгс наяд нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас 1.500.000 төгрөг зээлсэн байсан юм. Би зээлсэн мөнгөө өгөх гээд мөнгө олдохгүй болохоор нь суманд адуу авч байсан Батаа гэх хүнээс 3 тооны адуу авчирч өгнө гэж хэлээд 1.350.000 төгрөг зээлж аваад банк бус санхүүгийн байгууллагын өрийг төлсөн. Тэгсэн нөгөө адуу авч байсан хүмүүс 2 хоногийн дараа явна адуугаа авчирч өгөөрэй гэхээр нь би өөрийн адуунаасаа барьж өгөхөөр хайтал олдохгүй болохоор нь замаасаа айлын адуу тууж аваачаад өгчихсөн. Хамт тууж очсон адуу нь миний нэр дээр данстай 11 орчим тооны адуу байгаа. Би тэр 3 адууг би сумын төвд тууж оруулж ирээд агт авч байсан хүмүүст өгчихсөн. Тэгсэн миний хулгайлж авч агт авч байсан хүмүүст өгсөн адууг эзэд нь буцаагаад авчихсан байна лээ. Харин эс зээлсэн 1.350.000 төгрөгийг тэр өдрөөс хойш арваад хоногийн дараа буцаагаад өгчихсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 хуу/


Мотоцикльд  үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 4-5 хуу/
Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 7, 32 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54-55 хуу/
Оролцогч нарт хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56-58 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн “*******" гэх газраас иргэн Н.*******гийн 2 тооны адуу, иргэн Я.*******ийн 1 тооны адууг мотоцикль хэрэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдэл болон хулгайлан авсан малын тооны хувьд маргаагүй бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Н.*******, Я.*******, гэрч Д., Л., Л.Гансүх, Н.Мөнхбаяр нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.


Шүүгдэгч Б.******* нь иргэн Н.*******гийн 2 тооны адуу, иргэн Я.*******ийн 1 тооны адууг адууг мотоцикль хэрэглэн нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 
Хохирогч  Н.*******, хохирогч Я.******* нар нь өөрсдийн адуугаа амьдаар нь эргүүлэн авсан, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.


Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ын бусдын 3 тооны адууг мотоцикль хэрэглэн хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.


Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.


Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.


Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   
                                            
                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Бын *******ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.  Шүүгдэгчид хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай. 

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.*******ын өмчлөлийн Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хурааж улсын орлого болгосугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ