Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 153/2016/0073/Э |
Дугаар | 69 |
Огноо | 2016-10-24 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Х.Еркебулан |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 69
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Н.*******, Ц.*******, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201521000284 дугаартай шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох 153/2016/0073/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, яс үндэс Дөрвөд, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт Увс аймгийн ******* сумын Улиаст багт оршин суух ОЙ:******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******.
Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, яс үндэс Баяд, 33 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ял шийтгэлгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт оршин суух ОО: регистрийн дугаартай ******* овогт Цэнд- Аюушийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /
Шүүгдэгч Ц.*******, Н.******* нар нь бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх Бэлчир” гэх нэртэй газраас тус багийн иргэн Б.гийн 12 тооны адууг хулгайлж 8.450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр 2015 оны 7 сарын 30-ны шөнө Увс аймгаас А.тай хамт гарч Ховд аймгийн Мянгад суманд ирж эдгээр тооны адууг авч яваад малын ченж гэх казак залууд авчирч өгсөн. 4 хоногийн дараа буруу зүйл хийснээ ойлгоод буцаад нөгөө адуу хүргэж өгсөн казак залуутай утсаар холбогдох гэсэн боловч тэр залуу маань утсаа салгасан байсан тул уулзаж чадалгүй өнөөдрийн ийм байдалд хүрсэн.Тухайн мотоцикль нь А.*******гийн эзэмшлийн цэнхэр өнгөтэй “Dayun” маркын хуучин мотоцикль байсан. Энэ эмээл хазаар А.гийн эмээл хазаар байсан.Миний хувьд дүүгийн сургалтын төлбөр, банкны зээлтэй байсан, А.******* мөн банкны зээлтэй байсан болохоор ярилцаж байгаад хамтарч хулгай хийсэн. Энэ үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Шүүгдэгч А.Батттуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Н.*******тэй Увс аймгийн ойн баяраар танилцсан. Дараа нь Н.******* ирээд цуг явж адуу авъя гэж хэлээд бид хоёр цуг тухайн адууг хулгайлж Увс аймгийн Баяннуур суманд авчирч Беркуболот гэх казак залууд өгсөн. ******* хэлэхдээ тэр казак залуу намайг таньдаг тул чи энэ адууг миний адуу гэж хэлээрэй гэхээр нь би тэр казак залууд тухайн адууг өгөхдөө миний адуу гэж хэлээд өгсөн. Хулгай хийхдээ ашиглаж байсан мотоцикль миний хуучин мотоцикль байсан гэв. Тухайн үед мөнгөний хэрэг гарааад хулгай хийсэн. Дахин хулгай хийхгүй. Энэ үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/
Иргэн Ө.ээс 12 тооны адууг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 дүгээр хуудас/
Хохирогч Б.д 12 тооны адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.гийн “...2015 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө гэрийн гадна аргамжаатай байсан 1 тооны адуу ойрхон бэлчээрт байсан 11 тооны адуу нийт 12 тооны адуу алдагдсан. Маш их олон хүн хайж ажилласны хүчинд олж авсан. ...Хонгор зүсмийн зүүн хойд хөл цагаан шийртэй давхар алхан тамгатай азарга 1, давхар алхан тамгатай бүдүүн хонгор гүү 1, давхар алхан тамгатай хөх байдсан гүү 1, давхар алхан тамгатай охин хээр даага 1, давхар алхан тамгатай цагаан шийртэй сартай эр хүрэн унага 1, галтай сараалжин тамгатай хар гүү 1, давхар алхан тамгатай, баруун гуяндаа дэгрээ тамгатай 2 чих цуулбар эмтэй бүдүүн хонгор морь, давхар алхан тамгатай шаргал гүү 2, цагаан шийртэй хүрэн байдас 1, давхар алхан тамгатай судал хонгор халзан гүү зэрэг нийт 12 тооны адуу алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.ийн “...Манайхаар малаа харуулдаг Х. нь өөрийн дүү болох Х, Х. нарын хамт 12 тооны адуу тууж ирээд арын жалга руу тууж хаячихаад уулын хаяанд байдаг Х., Хы гэрт очиж хоноод маргааш өглөө нь аймаг руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.ийн “...2015 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө гэрийн гадаа аргамжаатай байсан 1 морь, бэлчээрт байсан 11 тооны адуу нийт 12 тооны адуу алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч К.атын “...2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг, 13 цагийн орчим цагаан гатлагын аман дээр эмээлтэй морьтой 1 унагатай 12 тооны адуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.ийн ”...2015 оны 07 дугаар сарын 30-аас 08 дугаар сарын 02-ны хооронд Цагаан Гатлага орж Бахитжан, Болотбек нарын хамт өвс хадсан .11 тооны адуу 1 унага байхыг харсан. Голын цаана нэг мотоцикльтой залуу, нэг морьтой хүн байсан. Мотоцикльтой залуу нь хөх дээлтэй 25-30 орчим насны, морьтой залуу нь цамцтай байсан 25 орчим насны залуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.ын “...Ариунболд гэх Өмнөговийн залуу, хажууд нь нэг залуу байсан. Над руу залгаад ийм мал байна борлуулаад өгөөч гэсэн. Тэгээд би завиар гаргаж авсан. 12 тооны адуун дотор нэг эмээлтэй морь байсан. Тэрийг нь унаад тууж ирсэн. Тэгээд хойд уул руу манай малчин Ө.ийн хамт шахсан. Тэгээд би найранд явлаа харж байгаарай гээд захиад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн-18 хуудас/ ... 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймаг дээр гэртээ байсан. Тэгтэл надруу утсаар нэг хүн залгасан тэгээд тарган 10 гаруй адуу байна зараад өгөөч гэсэн. Тэгээд би хөдөө Цагаан гатлага гэх газар очиж 2 цагийн үед завиар гаргаж авсан. Тэгээд би хулгайн адуу юм биш үү гэж асуухад үгүй гэсэн тэгээд унагатай гүү байхаар би сэжиглээд гэртээ аваачиж хадгалсан байсан. Тэгтэл манай хүргэн Алтантээл залгаад 1 унагатай 12 тооны адуу алга болсон та асуугаад сураглаад өгөөч гэхээр нь би манай хотонд ирсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд хуримын асуудалтай байсан болохоор энэ талаар хөөцөлдөөгүй. Тэгтэл Ховд аймгийн цагдаа нар ирээд аваад явсан. Надруу утсаар яриад бид нар уулзсан. Тухайн адуу авчирч өгсөн залуугаас нэгийг нь танина. ******* гэдэг залуу нөгөө залуугаа Маамуу гэж дуудаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн-26-р хуудас/ ...2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******, Маамуу гэж дууддаг 2 залуугаас 12 тооны адуу өдрийн 14 цагийн үед авсан. Тухайн адуунууд давхар алхан тамгатай нэг унагатай тамгагүй азарга нэг ширхэг хул, саарал гүү, саарал даага, бусад нь бараан өнгөтэй байсан. Тухайн адуунуудыг зарж байгаад үнэ хөлсийг нь өгөхөөр тохиролцож ХААН банкны 5800369062 тоот дансанд хийхээр тохирсон” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.*******, Н.******* нар нь бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх Бэлчир” гэх нэртэй газраас тус багийн иргэн Б.гийн 12 тооны адууг хулгайлж 8.450.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц.*******, Н.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь: хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, Иргэн Ө.ээс 12 тооны адууг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 дүгээр хуудас/ 12 тооны адууг Б.д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.гийн /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Ө.ийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, О.ийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, К.атын мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Х.ийн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, Г.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, С.Бахьтжаны мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, Х.ын мэдүүлгүүдээр /хх-ийн 37 дугаар хуудас/ тогтоогдож байх тул бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.*******, Ц.******* нар нь бүлэглэн бусдын 12 адуу хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор шүүгдэгч Ц.*******гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “ДАЮУН” маркын мотоцикль, төмөр цэрэг эмээл, хазаарыг урьдчилан бэлтгэж ашигласан болох нь хэрэгт гэрч Х., С.Бахытжан, С.Дэлгэр, Ц.Нэмэхбаярын мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасны дагуу шүүхээс шүүгдэгч нарыг машин мехнизм ашигласан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 350.000 төгрөгийг шүүгдэгч Н.*******, Ц.******* нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгож, шүүгдэгч Н.*******, Ц.******* нарын тус бүрийн хувьд ногдох эд хөрөнгөөс100.000 төгрөгийг албадан гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.*******, Н.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг харгалзан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нарт оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар төмөр бүүрэгтэй, хар савхин тохомтой, төмөр дөрөөтэй эмээл 1 ш, хазаар 1 ширхэгийг улсын орлого болгож, шүүгдэгч Н.*******ийн шар хээр зүсмийн босоо дэгрээ тамгатай 12 настай адуу-1, хүрэн зүсмийн 6 настай эм үхэр-1, 4 настай хар халзан эр хонь-1, сэрх-2, эм ямаа-2, шүдлэн ямаа-1ш, шүүгдэгч Ц.*******гийн бор зүсмийн эр даага-1, эм даага-1, хээр зүсмийн эм үрээ-1, хар зүсмийн гүү-1, хээр зүсмийн гүү-1, тугал-3, 4 настай эм үхэр-3, 3 настай эм үхэр-3, эр ишиг-5, эм шүдлэн-5, эм ямаа-5 эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял биелтэл хэвээр хэргэлэхээр шийдвэрлэв
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг бүлэглэн, машин мехнизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Н.*******ийн хувьд ногдох эд хөрөнгөөс 100.000 төгрөг хурааж, 2 \хоёр\ жил 1 \нэг\ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.*******гийн хувьд ногдох эд хөрөнгөөс 100.000 төгрөг хурааж, 2 \хоёр\ жил 1 \нэг\ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.*******, Ц.******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 350.000 төгрөгийг шүүгдэгч Н.*******, Ц.******* нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Н.*******, Ц.******* нарт оногдуулсан 2 \жил\ 1 \нэг\ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, 2 \хоёр\ жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч нарын засралд хүмүүжилд хяналт тавихыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар төмөр бүүрэгтэй, хар савхин тохомтой, төмөр дөрөөтэй эмээл 1 ш, хазаар 1 ширхэгийг улсын орлого болгож, шүүгдэгч Н.*******ийн шар хээр зүсмийн босоо дэгрээ тамгатай 12 настай адуу-1, хүрэн зүсмийн 6 настай эм үхэр-1, 4 настай хар халзан эр хонь-1, сэрх-2, эм ямаа-2, шүдлэн ямаа-1, шүүгдэгч Ц.*******гийн бор зүсмийн эр даага-1, эм даага-1, хээр зүсмийн эм үрээ-1, хар зүсмийн гүү-1, хээр зүсмийн гүү-1, тугал-3, 4 настай эм үхэр-3, 3 настай эм үхэр-3, эр ишиг-5, эм шүдлэн-5, эм ямаа-5 эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял биелтэл хэвээр хэрэглэсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.******* 14 хоног, шүүгдэгч Ц.******* 14 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.*******, Ц.******* нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС