| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0003/Э |
| Дугаар | 003 |
| Огноо | 2018-12-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 003
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан улсын яллагч Х.Өрен шүүгдэгч М.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тт холбогдох 1813003320232 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч М.Т: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Т овогт Мийн Т, 1989 оны 10 дугаар сарын 28-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, **** дугаар ангид хилчин ажилтай, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:0.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад У.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Т нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 01 цагийн үед өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ө сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт Сагсай сум руу явах чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр тээврийн хэрэгсэл жолоодож эрхийн үнэмлэхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигч иргэн У.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
У.Бий биеийн байдлыг асууж гэрт ирээгүй. Иймд М.Тэд гомдолтой байна. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэв дүү болох У.Бийг цаашид эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг М.Т сайн дураараа төлж өгөөгүй тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэх болно" гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 03 дугаартай нэмэлт шинжээчийн: “...Зам тээврийн осол хэргийн шалтгааныг тогтоосон 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн №17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "... Жолооч М.Т нь
Монгол улсын ЗХД-ийн 2.7.а дахь заалтанд зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тэзврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон. ЗХД-ийн 2.5-ын "а" хэсэгт заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч нь тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээвриин хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх гэсэн заалтьг зөрчиж тээврийн хэрэгслийг байрнаас нь хөдөлгөж явсан. ЗХД-иин 2.5-ын "б" хэсэгт заасан зам тээврийн олсолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгиин ажилтанд өөрийн овог нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалтыг зөрчиж жолоочийн үүргээ биелүүлээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/
Шүүгдэгч М.Тийн мөрдөн байцаА шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн оройн 21 цагийн орчим Өлгий сумын төвөес 7 километр газарт Сагсай сум руу явах чиглэлд "Цагаан эрэг" гэх газрын цаад талд намаржаанд сууж байсан төрсөн ах болох Мийн Жийн гэрт очиж, амрах зорилготой найз Еы Аийн хамт өөрийн "Тоёота Приус-11" маркийн **** БӨА улсын дугаартай тээвриин хэрэгслээр очсон юм. Ах М.Жийн гэрт очихын өмнө аймгийн төвөөс "Хараа нэртэй 0.5 литрийн архинаас 1 ширхэг, “Хараа" нэртэй 0.33 литрийн архинаас 1 ширхэг, "Сэнгүр” нэртэй 0.5 литрийн лаазтай пивоноос 4 ширхэгийг аваад очсон байсан юм. Ах М.Жийн гэрт аваад очсон архи, пивог найз Е.А бид хоёр хувааж уугаад 23 цагийн орчим унтаж амарсан. Найз Е.А бид хоёр унтаж амрах гэж байхад ах М.Ж мал хариулж байгаад гэртээ ирж байсан. Тэгээд шөнийн 00 цаг 30 минутын орчим би гэрлүүгээ явах гэж өөрийн "Тоёота Приус-11" маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад аймгийн төв рүү орж ирж байх замд автомашины баруун урд талаас нэг хар зүйл орж ирж машины баруун урд гупер болон салхины шилэнд цохигдсон. Би тухайн үед зам засаж байсан хаалт мөргөсөн байх гэж бодоод гэрлүүгээ яваад өгсөн. Тэгээд хашаандаа машинаа оруулж тавиад гэртээ орж унтаж амарсан. Гэрт унтаж амарч байхад цагдаа Б, Ж нар манайд ирж надад зам тээврийн осол гаргаж хүн мөргөсөн талаар мэдэгдэж цагдаагийн газарт авч ирсэн. Тухайн үед би хүн мөргөсөн гэдгээ мэдээгүй, автомашины баруун урд талаас нэг зүйл орж ирж машины баруун урд гупер болон салхины шилэнд цохигдохоор нь сандарсандаа зогсолгүй яваад өгсөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох "ВС" ангилалын эрхийн үнэмлэхтэй байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж .... 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Би өөрийн үилдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байна. Зам тээврийн осол гаргаж хохирогч У.Бий биед гэмтэл учруулсан минии буруу, би цаашид дахин гэмт хэрэг, зөрчил гаргахгүй буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн шүүгдэгч М.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглА журам зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар
зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч У.Б нь эрүүл мэндээ цаашид эмчлүүлэхэд гарах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгч М.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч М.Тийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Тийн эзэмшлийн “Тоёото Приус-11” маркийн ***** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн Е серийн гадаад паспортыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 \нэг\ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хүнд ял болох мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1
жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК