Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч М.Мөнхсүрэн

          Шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ш  холбогдох эрүүгийн 2222000000095 дугаартай  хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 10, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн .................... сумын ..... дугаар баг ................ тоотод оршин суух хаягтай, урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 05 сарын 04-ний өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 1997 оны 02 сарын 26-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 131-р зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 03 сарын 05-ны өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д  зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 09-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 830 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар 3 сар 6 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Д овогт С.Ш /регистрийн дугаар/ .................

 

   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Ш нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын ...... баг ........................... тоотод  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Э маргалдаж улмаар хэвлийн зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 05 сарын 21-ний өдөр Дундговь аймагт хүүхдийн хонхны баярт орчхоод сум руу буцсан. Баянжаргалан суманд ээжийн дүү О.О, Энхтөр бид гурав 1 шил архи хувааж уучхаад хоносон. Өглөө 9 цагт Э гараад явсан. 11 цагийн үед Б намайг У хүрээд ир гэж дуудсан. У гэрт нь очтол Э архи уугаад сууж байснаа намайг заамдаад хамар руу цохисон. Тэгэхээр нь цамцны халаасанд байсан хурга хөнгөлөх гэж байсан жижиг хутгаар айлгах гэж баруун талд нь хатгасан. Цамцыг нь тайлуулаад үзтэл цус гарч байхаар нь Э ах Д дуудаж эмнэлэгт үзүүлсэн. Д эмч үзээд Чойр явж үзүүл гэхээр нь Чойр руу авч явсан. Би эмнэлгээс шууд гэр рүүгээ харьсан. Тухайн үед сумын төлөөлөгч, цагдаа байхгүй байсан. Өдөр нь Дундговь аймгаас групп очиж биднээс байцаалт авч аймагт ирсэн” гэв.

  Хохирогч Ө.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 сарын 21-ний өдөр Баянжаргалан сумын төвд О хоночхоод өглөө 09 цаг өнгөрөөж гараад У очсон. Тэднийд очиход Б, О, У нар байсан. Бид хэдийг юм уугаад сууж байхад Шижирбаатар ах орж ирээд би муудалцаад заамдалцаад зогсож байхад гэдэсний зүүн тал руу цохих шиг болсон. Тэгсэн ш ах гартаа эвхдэг жижиг хутга барьчихсан зогсож байсан. Бид хоёрыг О салгасан. Тэгээд би дээлээ тайлаад үзсэн чинь цус гарч байсан. Би өмнөх өдөр нь архи уусан байсан болохоор зарим юмыг санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр очсон эмчилгээ хийлгэж байсан. Миний зүүн хавирга дээр шарх байгаа. Говьсүмбэр аймгийн эмнэлэгт очоод 2 оёдол тавиулсан. С.Ш миний зүүн тал руу цохих шиг болсон чинь хутгаар шаасан байна лээ. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

             Шүүгдэгч С.Ш  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 05 сарын 22-ны өдөр 11 цагийн үед О байхад Б утсаар залгаад “У байна, хүрээд ир, унаа явуулчихъя” гээд Эр намайг ирж авсан.У очсон чинь Э өөдөөс харааж зүхээд байсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад байж байтал миний хамар дундуур цохиод авахаар нь халаасанд хутга байсныг айлгах гээд чичсэн чинь орчихсон. Тэгээд Э дээлээ тайлсан чинь цус болчихсон зүүн талд хавирга орчимд хутга орчихсон байсан. Тэгээд дуусаж байсан архинаас нэг татсан. Тэгтэл У эхнэр ирээд бид хэд ч тарсан. Би Э хамт эмнэлэг дээр очсон. Би 2022 оны 05 сарын 22-ны өдөр архи ууж эхлээгүй байхдаа Э муудалцсан. Харин 2022 оны 05 сарын 21-ний өдөр О хонохдоо нэг шил 500 граммын ”Хараа” нэртэй архийг хувааж ууссан байсан. Э бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй ээ. Жижиг хүрэн өнгийн иштэй, эвхдэг хутга байсан юм. Тэр хутгыг дэлгэсэн байхад 10 см орчим л байх хурга хөнгөлөх гээд хөдөө авч явахаар халаасандаа хийчихсэн байсан юм. Би тэр хутгыг зүүн талын хашаанд дээгүүр давуулаад шидчихсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Би 1977 оны 10 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Багадаа Баянжаргалан суманд эмээ өвөө дээрээ мал дээр өссөн. Тэгээд сургуульд ороод 5-р ангид сурч байгаад сургуулиас гараад хөдөө мал дээр гарсан. 1997 онд Дорноговь аймгийн Улаан-Уул суманд цэргийн алба хаасан. Би өмнө нь 8 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Хөдөө мал маллаж амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

     Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 10 цаг өнгөрч байхад У нөхөр Э хамт очсон. Тэгэхэд У Б, О, Э, У нар 0.75 литрийн “Хараа” нэртэй архи уугаад сууж байсан. Архи нь дээрээсээ 4 хуруу хэртэй доошилсон байсан. Тэгээд би архийг нь аягалсан Угтахбаяр намайг очсоноос хойш архинаас нэг татчихаад эхнэр ирж байгаа гээд дээлээ нөмрөөд унтаад өгсөн. Тэгээд байж байхадыг утсаар яриад хүрээд ир гээд дуудсан удаагүй Ш ирсэн. Тэгтэл Э “Ш чи юу хийж яваа юм пизда чинь гэсэн” Ш ах уурлаад Б дуудахаар нь ирж байна гээд л тэр хоёр заамдалцаж аваад байж байхад нь О манай хүн бид гурав салгасан. Тэгтэл Э дээлээ тайлаад өөрөө цамцаа харсан чинь цус болсон байсан. Тэгээд юу болчихоо вэ? гэтэл Ш юу ч дуугарахгүй л байсан. Тэр үед зууханд байсан савтай усыг бас асгасан. Түүнийг манай нөхөр арчиж цэвэрлэсэн. Тэгээд сууцгаагаад архи ч дуусаж байсан. Тэгээд У эхнэр орж ирээд нөхрөө нь сэргээд болцгоогоод архи ууцгааж байгаа юм гэхээр нь явцгаасан. Э зүүн талын хэвлий хэсэгт л цамц нь цус болчихсон байсан. Ш ахыг гартаа ямар нэгэн хутга барьсан байсныг  хараагүй. Би тухайн үед  ахыг яаж байгаа юм гэсэн чинь та нарт хамаагүй бид хоёр ах дүү хоёр гэж хэлсэн.  Э хоёр маргалдсаны дараа Э зүүн талын хэвлий хэсгээс цус гарч байсан.  Ш ах У орж ирэхдээ согтуу байдалтай байсан. Э бас согтуу л байсан. Ш ах Э маргалдсаны дараа архинаас 2 татсан. Тэгээд л архи нь дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/   

              Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022 оны 05 сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгаас Дундговь аймгийн Баянжаргалан сумын ... дугаар баг Шинэ-Арагтайн ..... тоотод байх гэртээ 10 цаг өнгөрч байхад ирсэн. Гэрт Э, О, Ш, Б, Т, нөхөр У болохоор гэр баруун хойд талд унтаж байсан. Гэр дотор урд талын хулдаас дээр угаадас асгасан байдалтай зүүн орны наад талд нөхрөөс бусад нь архи уугаад сууцгааж байсан. “Хараа” нэртэй 0.75 литрийн архийг бараг уугаад дуусаж байсан. Тэгээд би нөхрөө дуудаж сэргээгээд эд нарыгаа явуул гэж хэлсэн. Тэр хэд яг гарч байхад нь Э ах Д, бэр эгч Д, ах Э нар нь ирээд аваад гарсан. Тэгээд араас нь очсон чинь Э подволк цус болсон байхаар нь “яагаад цус болсон талаар асуухад О, Б, Т нар Шыг хоорондоо муудалцаад дүрчихсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед өөр газар муудалцаад хутгаар дүрсэн юм байна гэж бодоод тоогоогүй. Тэгээд л гэр орноо цэвэрлэсэн. Гэрээ цэвэрлэж байхад ямар ч цус болсон юм байгаагүй. Намайг ирэхэд тэр хэд бүгд л нэлээн халцгаасан байдалтай байсан. Намайг Говь-Сүмбэр аймгаас гэртээ ирэхэд Э, О, Ш, Б, Т нар архи ууцгаагаад сууж байсан. Ямар нэгэн зодоон хэрүүл болсон юм байгаагүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянжаргалан суманд гэртээ байхад 11 цаг 25 минутад эмнэлгээс залгаад яаралтай ирж хүн үзнэ үү гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход Энхтөр гэдэг залуу байсан. Биеийн үзүүлэлтүүдийг үзэхэд даралт 140/90, зүрхний цохилт 118, амьсгалын тоо 27, халуун 36, хүчилтөрөгч 95 байсан. Э хэвлийн зүүн талдаа шугамын дунд шугамаар 9,10 дугаар хавирганы орчимд шарх байхаар зоолтолж  үзэхэд өргөн нь 1.2 см орчим, гүн нь 3 см орчим шархнаас цус гарахгүй, хавирга тулаад байсан. Мэс заслын эмчид шалгуулж үзье гээд Говь-Сүмбэр аймагт очиж нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Наранбаатарт үзүүлэхэд зүсэгдсэн шарх байна зовох юм байхгүй гээд 2 оёдол тавиад буцаасан. Сумын эмнэлэгт байхад нь Энхтөрд цус тогтоох тариа /дицинон/ 2 мл, халуун тариа /глюконат кальци/ 10% судсаар, викасол 1%-ийн 1 мл дуслаар, ЯАК 100 мл булчинд хийсэн. Хордлого тайлах зорилгоор рингер 500 мл дуслаар,  дексаметазон 4 мл дуслаар хийсэн. Өвчин намдаах кетонал тариаг булчинд хийсний дараа Говь-Сүмбэр аймаг руу шилжүүлсэн. Э яагаад ийм шарх биедээ авсан талаар асуухад надад уугаад явж байгаад хадаасан дээр унасан гэж хэлсэн.  Хадаасны шарх биш байна гэсэн чинь хадаасан дээр унасан гээд л байсан. Э хэвлийн зүүн талд суганы дунд шугамаар 9,10-р хавирга орчимд зүсэгдсэн шарх байсан. Э эмнэлэг дээр байхад нь эмчилгээ хийж байхад нэлээн их согтуу байсан. Тийм болохоор архины хордлого тайлах зорилгоор бас дусал хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч Р.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Э, нөхөр Ш нарын хамт Баянжаргалан сумын төвд О гэрт нь бид хэд хоносон. Тэгээд  өглөө 09 цагийн үед Э босоод яваад өгсөн. Тэгсэн Ш 10 цагийн үед С гэдэг айлд очно гээд явсан. Тэгээд би 11 цагийн үед Ш руу утсаар хаана байгаа талаар асуусан чинь эмнэлэг дээр гэхээр “юу болсон гэж” асуухад баларсан Э дүрчихлээ одоо очлоо гэж хэлсэн. Удаагүй О ирсэн. Ш уг нь С гэдэг айлд очно гээд гарсан боловч У очсон юм байна лээ. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Э 21 цагийн үед нэлээн согтуу орж ирээд унтсан. Өглөө босоод л явсан. Ш эмнэлгээс ирэхдээ нэлээн согтуу ирээд унтаж байгаад та хэдийг ирэхээс өмнө сэрчхээд байж байгаа юм. Ш 2022 оны 05 дугаар сарын 21-ний О 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Би Ш суугаад 3 жил болж байна. Зан байдлын хувьд манай хүн даруухан, дөлгөөн, надад болон хүүхдүүдэд халамжтай, ажилсаг, хүнтэй муудалцаад байдаггүй л юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 22-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад би Баянжаргалан сумын төвд У ахынд Э хамт очсон. Тэднийд У, Б ах хоёр хамт нэг шил “Хараа” нэртэй 0.75 л архийг дөнгөж задалж байсан. Тэр архинаас нь би 2-3 татчихаад унтаад өгсөн. Нэг мэдэхэд хүмүүс маргалдаад чанга, чанга дуугараад байхаар нь сэрсэн чинь Ш, Э хоёр гараа зөрүүлээд зогсож байхаар нь боль яагаад байгаа юм гээд хоёр тийш нь босгосон. Тэгтэл Э зүүн хэсэгтээ дарчхаад сонин болоод нойтон оргиод байна гээд дээлээ тайлсан чинь подволк нь цус нэвтэрсэн байсан. Тэгээд Э том ах Д ирээд эмнэлэг рүү аваад явсан. Тэр хоёрын юунаас болж маргалдсаныг мэдэхгүй унтаж байхад хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь сэрсэн юм. Тэр хоёр хоёулаа л согтуу байсан. Намайг сэрээд босоод очиход гарт нь ил харагдах юм харагдаагүй. Тухайн үед Э подволкийг нь сөхөөд харахад зүүн хавирга хавьд 1 см орчим ангайсан цус гарсан л байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 21-ний өдөр Баянжаргалан сумын төвд байх гэрт Ш, эхнэр Э хамт ирж хоносон. Тэгэхэд Ш бид хоёр нэг шил 0.5 литрийн архи уугаад байж байхад Энхтөр ирсэн. Архиа ууж дуусаад унтсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “8-р анги төгссөн уншиж бичиж чадна. Би 2022 оны 05 сарын 22-ны өдөр Баянжаргалан сумын төвд У гэрт нэг юм уух гээд У бид хоёрыг сууж байхад гаднаас Э, О нар орж ирсэн. Тухайн үед би Ш утсаар яриад “У байна хүрээд ир” гэж дуудсан. Тэгсэн удаагүй Ш орж ирсэн чинь Э “чи яах гэж ирсэн юм” гээд Ш хүнтэй уулзах гэж ирсэн гээд хоорондоо муудалцаад хувцсаа таталцаад Ш цээж хэсэг рүү цохих шиг болсон. Ш гарт хутга харагдсан. Тэгээд би гарт нь хутга байна гээд О босож ирээд тэр хоёрыг болиулсан. Тэгсэн Э эвгүй болоод байна гэхээр нь Э хувцсыг нь тайлаад үзэхэд цээний зүүн хэсэгт подволк нь цус болоод бие дээр нь жаахан ангайсан шарх байсан. Ш барьж байсан хутга эвхдэг жаахан хутга харагдсан. Тэр хутгыг Ш яасныг мэдэхгүй, хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй. Тэр хоёрын аль, аль нь халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч М.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 22-ны өглөө Баянжаргалан сумын төвд гэртээ Б ахын хамт байж байтал Э, О 2 ирсэн. Би юм ууж байгаад унтсан. Нэг мэдэхэд хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь сэрсэн чинь Э Ш хутгалсан гээд юм яриад байсан. Би эргээд хэвтэж байхад эхнэр ирээд хүмүүс цуглуулж архидлаа хүмүүсээ явуул гэж загнасан. Намайг сэрэхэд гэрт Э, Э, Ш, Б, О нар байсан. Э архи аягалж байхаар нь наадахаа боль эхнэр ирж байгаа гэж хэлсэн. Ш, Э нар эрүүлгүй л харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч Д.Д 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 174 дугаартай:

  1. Ө.Э биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 32- 33/

           Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34-35/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хамт /хх-2-4/

Шүүгдэгч С.Ш нь 2.84 хувийн согтолттой байсан тухай согтуурал шалгасан магадалгаа  /хх-ийн 5/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-51/

          Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 05 сарын 04-ний өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-56/

          Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 1997 оны 02 сарын 26-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-61/

           Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 03 сарын 05-ны өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-68/

           Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-77/

           Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 09-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-85/

           Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 830 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-97/

           Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 24 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 100-109/

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-118/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч С.Ш нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Шинэ-Аргатайн 2-3 тоот М.У гэрт  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Э маргалдаж улмаар хэвлийн зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар: 

 

            Шүүгдэгч С.Ш нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Шинэ-Аргатайн .............. тоот М.У гэрт  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Э маргалдаж улмаар хэвлийн зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд

 

 хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... 11 цагийн үед Б намайг У хүрээд ир гэж дуудсан. У гэрт нь очтол Э архи уугаад сууж байснаа намайг заамдаад хамар руу цохисон. Тэгэхээр нь цамцны халаасанд байсан хурга хөнгөлөх гэж байсан жижиг хутгаар айлгах гэж баруун талд нь хатгасан. Цамцыг нь тайлуулаад үзтэл цус гарч байхаар нь Э ах Д дуудаж эмнэлэгт үзүүлсэн. Д эмч үзээд Чойр явж үзүүл гэхээр нь Чойр руу авч явсан. Би эмнэлгээс шууд гэр рүүгээ харьсан.” гэх,

       Хохирогч Ө.Э: “...Бид хэдийг юм уугаад сууж байхад Ш ах орж ирээд би муудалцаад заамдалцаад зогсож байхад гэдэсний зүүн тал руу цохих шиг болсон. Тэгсэн Ш ах гартаа эвхдэг жижиг хутга барьчихсан зогсож байсан. ... Тэгээд би дээлээ тайлаад үзсэн чинь цус гарч байсан. ...Нэг мэдсэн эмнэлэг дээр очсон эмчилгээ хийлгэж байсан. Миний зүүн хавирга дээр шарх байгаа. Говьсүмбэр аймгийн эмнэлэгт очоод 2 оёдол тавиулсан. Шижирбаатар миний зүүн тал руу цохих шиг болсон чинь хутгаар шаасан байна лээ.” гэх,

     Гэрч Ч.Э: “2022 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 10 цаг өнгөрч байхад  нөхөр Э очсон. ...Тэгээд байж байхад Б Ш утсаар яриад хүрээд ир гээд дуудсан удаагүй Ш ирсэн. Тэгтэл Э “Ш чи юу хийж яваа юм пизда чинь гэсэн” Ш ах уурлаад Б дуудахаар нь ирж байна гээд л тэр хоёр заамдалцаж аваад байж байхад нь О манай хүн бид гурав салгасан. Тэгтэл Э дээлээ тайлаад өөрөө цамцаа харсан чинь цус болсон байсан. .... Э зүүн талын хэвлий хэсэгт л цамц нь цус болчихсон байсан. Ш ахыг гартаа ямар нэгэн хутга барьсан байсныг хараагүй. ....Шижирбаатар ах Э хоёр маргалдсаны дараа Э зүүн талын хэвлий хэсгээс цус гарч байсан.” гэх,

              Гэрч Б: “ ... Э ах Д, бэр эгч Д, ах Э нар нь ирээд аваад гарсан. Тэгээд араас нь очсон чинь Э подволк цус болсон байхаар нь “яагаад цус болсон талаар асуухад О, Б, Туяа нар Ш хоорондоо муудалцаад дүрчихсэн” гэж хэлсэн” гэх,

Гэрч Д.Д: “...Эн хэвлийн зүүн талдаа шугамын дунд шугамаар 9,10 дугаар хавирганы орчимд шарх байхаар зоолтолж  үзэхэд өргөн нь 1.2 см орчим, гүн нь 3 см орчим шархнаас цус гарахгүй, хавирга тулаад байсан. Мэс заслын эмчид шалгуулж үзье гээд Говь-Сүмбэр аймагт очиж нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Наранбаатарт үзүүлэхэд зүсэгдсэн шарх байна зовох юм байхгүй гээд 2 оёдол тавиад буцаасан.” гэх,

Гэрч Р.Э: “... би 11 цагийн үед Шижирбаатар руу утсаар хаана байгаа талаар асуусан чинь эмнэлэг дээр гэхээр “юу болсон гэж” асуухад баларсан Энхтөрийг дүрчихлээ одоо очлоо гэж хэлсэн. .” гэх,

Гэрч Э.О: “... Нэг мэдэхэд хүмүүс маргалдаад чанга, чанга дуугараад байхаар нь сэрсэн чинь Ш, Э хоёр гараа зөрүүлээд зогсож байхаар нь боль яагаад байгаа юм гээд хоёр тийш нь босгосон. Тэгтэл Э зүүн хэсэгтээ дарчхаад сонин болоод нойтон оргиод байна гээд дээлээ тайлсан чинь подволк нь цус нэвтэрсэн байсан. ...Тухайн үед Э подволкийг нь сөхөөд харахад зүүн хавирга хавьд 1 см орчим ангайсан цус гарсан л байсан.” гэх,

Гэрч Н.Б: “... удаагүй Ш орж ирсэн чинь Э “чи яах гэж ирсэн юм” гээд Ш хүнтэй уулзах гэж ирсэн гээд хоорондоо муудалцаад хувцсаа таталцаад Ш цээж хэсэг рүү цохих шиг болсон. Ш гарт хутга харагдсан. Тэгээд би гарт нь хутга байна гээд О босож ирээд тэр хоёрыг болиулсан. Тэгсэн Э эвгүй болоод байна гэхээр нь Э хувцсыг нь тайлаад үзэхэд цээжний зүүн хэсэгт подволк нь цус болоод бие дээр нь жаахан ангайсан шарх байсан. Ш барьж байсан хутга эвхдэг жаахан хутга харагдсан...” гэх,

Гэрч М.Уг“...Нэг мэдэхэд хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь сэрсэн чинь Э Ш хутгалсан гээд юм яриад байсан...” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмчийн “Ө.Э биед хэвлийд шарх гэмтэл” учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

 

         Шүүгдэгч С.Ш нь Ө.Э хэвлий хэсэгт хутгаар хатгаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Ш үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Ш үйлдлийн улмаас хохирогч Ө.Э эрүүл мэндэд хөнгөн гэмтэл /хохирол/ учирсан бөгөөд хохирогч Ө.Э гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

       Шүүх шүүгдэгч С.Ш “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

        Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч С.Ш Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргажээ.

        Шүүгдэгч С.Ш нь шүүх хуралдаанд “эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хүүхдүүдийн хамт ам бүл 10-лаа, 350 бага малтай, өрхийн сарын орлого 400.000 төгрөг байдаг” гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт шүүгдэгчийн цалин хөлс, малын А данс болон бусад орлогын талаарх баримт авагдаагүй байна.

         Иймд торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгч С.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний урьд 8 удаа ял шийтгэл эдэлж байсан хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч С.Ш энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ө.Энхтөр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Д овогт С Ш.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт С Шт 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

 

           4. Шүүгдэгч С.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ө.Энхтөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ш урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                     

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.УУГАНБАЯР