Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан
Улсын яллагч Х.Өрен
Шүүгдэгч К.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Хд холбогдох 1813003310229 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч К.Х: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, И овогт Кийн Х, 1991 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд л шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:0.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Х нь иргэн Х.Өы биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч К.Х нь хохирогч А.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр газрын маргааны улмаас үүссэн таарамжгүй харьцаанаас үүдэн хороондоо маргалдан хэрэлдэж, дугуйн насосоор цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
- Хохирогч Х.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орой 16 цагийн үед Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шакурт' гэх газарт тус багийн иргэн К овогтой Хд гэдэг залуу намайг зодсон юм. Урьд нь би тэр хүний овог нэрийг мэдэхгүй шинжээчийн тогтоолд Хдийн хоч нэр нь Маймал гээд бичүүлсэн байсан. Мөн аавын хоч нэр нь Мешел гэдэг юм байна. Гэр өдөр болсон асуудлыг тодорхой хэлэхдээ тэр өдөр нэлээд цас орсон байсан ба манай хажуугын айлуудын хонь болон манай айлын хонь доошоо тал газар иргэн Шалал гэдэг хүний газарт очсон юм. Тэр үед Хди хэд хэдэн удаа очиж тэнд байсан малуудыг хөөж явж байсан ба орой нь тэр өдөр хонь хариулж явж байсан миний дүү болох Б гэрт ирэх үед Хди мотоциклтэй очиж манай хонь малыг хөөсөн. Тэгээд би мотоциклтэй малын урдаас очиж хариулж, адуу руу очиж байхад Хди мотоциклтэй миний урдаас ирээд зогсон юм. Тэгээд би мотоциклээс бууж байхад намайг нэг удаа цохиж байхад бултсан ба дараагийн удаа цохих үед миний нүрэн тус газарт хүрсэн. Тэр үед миний нүүрнээс цус гарч би газарт суух үед намайг хэд хэдэн удаа толгой руу маань цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 33-36 дугаар хуудас/
- Гэрч А.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хөрш багийниргэн Б.Хд гэдэг залуу байгаа мал хөөж, хэрүүл маргаан гаргаж болохгүй байгаа. Тэр өдөр манай газар цас орж бүх мал тал газар болох иргэн Шалап гэдэг хүний газарт очсон юм. Тэр үед бас Б.Хд ирээд манай хажууд байсан Берик гэдэг залуугийн малыг хөөж, дараа нь миний хариулж байсан малыг хөөсөн. Тэгээд Х.Өы дүү болох Тд очсон юм. Тэр үед 14 цаг болж байсан. Тэгээд Х.Ттай хэрэлдэж, маргалдаж байхад Х.Ө ирсэн тэгээд бид нар тус тусдаа явчихсан. Дараа нь 17 цагийн үед К.Хдийн мотоциклийн дугуйны хий нь гарсан ба тэрнийг янзалж аваад Х.Ө мал хариулж явж байхад араас нь очиж зодолдсон байна. Манай багийн эмч Х.Бердаулетийн гэрт сууж байхад X.Ө нүд нь хөхөрсөн К.Хд зодсон гээд нүүр, ам нь цус болсон ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/
- Гэрч А.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр манай малыгБ.Хд хорж байгаа газарт мал оруулсан гээд хөөсөн юм. Уг нь тус газар Шалап гэдэг хүний газар байсан ба тэр өдөр цас ороод манай хажуу айлын мал тал газарт очсон байсан. Тэр өдөр 14 цагийн үед К.Хд надад ирсэн ба А.Б гэдэг залуу хамт ирсэн байсан. Тэгээд бид нар нэлээд хэрэлдэж байгаад явчихсан. Тэгээд
Х.Өы мал нь дахиж К.Хдийн газарт очсон. Тухайн үед 17 цаг болж байсан байх, тэр үед Х.Ө мотоциклтэй очиж малыг хариулж доошоо адууруу явж байхад К.Хд өөрийн мотоциклээр Х.Өы араас очсон. Надаас 2 км зайтай газарт байсан нэг нэгийхээ барьж авсан байдалтай ноцолдож байсан. Тэгээд уг залуу явчихсан ба тэгээд Х.Б бид хоёр миний машинаар Х.Өд очсон. Тухайн үед X.Өы нүүр амнаас цус гарсан байдалтай насосоор цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
- Гэрч Т.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр хашаабайшин янзалхаар ирсэн юм. Тэгээд 14 цагийн үед К.Хд надаас насос асууж ирсэн. Тэгээд надаас насос авч өөрийн гэрт очиж нөхөөс авч мотоциклтэй ирсэн. Тэгээд би туслахаар очсон ба мотоциклийн хоёр дугуйны хий гарсан урьд дугуй болон хойд дугуйнд хадаас орсон байдалтай байсан. Тухайн үед К.Хд, Х.Ө хийсэн гээд сууж байсан. Тэгээд бид нар явчихсан. Дараа нь Х.Ө хоёр зодолдсон байна гээд сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/
- Гэрч К.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр бид нар малхариулж явж байхад К.Хд ирж мал хөөсөн юм. Тэгээд надад ирээд Х.Ө миний газарт мал хариулсан, мөн миний мотоциклийн дугуйны хийг гаргасан байна гээд 16 юм уу 17 цагийн үед тааралдсан байсан. Тэгж байхад X.Ө ирээд бид нарын хажуугаар мотоциклтэй өнгөрөөд явчихсан. Тэгээд өөрийн малыг хариулж цаашаа явсан ба тэр үед К.Хд араас нь очиж уулзна гээд явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн
43-44 дүгээр хуудас/
- Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр би гэртээбайсан ба орой 17 цагийн үед манай гэрт Х.Ө ирсэн юм. Яасан гэхэд намайг К.Хд зодсон гэсэн. Ямар ч байсан нүүрнээс цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51 дугаар хуудас/
- Шүүгдэгч К.Хйн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаандөгсөн: “...Манай сумын 1 дүгээр багийн иргэн Х.Ө гэдэг хүн хэд хэдэн удаа ч манай хорьж байгаа газар луу малаа хариулсан байсан юм. Хамгийн сүүлд 10 дугаар сарын 03-ны өдөр байсан байх бас өөрийн :малыг манай газарт 14 цагийн үед Өы дүү болох Т оруулж ирсэн юм. Тд очиж газрын асуудлаас болж бид хоёр бас хэрэлдэж нэг нэгийгээ барьж авч маргалдаж байхад Хөх гэдэг залуу ирээд бид нарыг салгаж авсан, тэгж байхад Х.Ө мотоциклтэй ирээд миний мотоциклийн хажууд зогсоож байгаад миний мотоцикилтэй нэг юм хийсэн шиг болсон тэгээд бид нарт ирээд юу болж байгаа юм бэ гэсэн тэр үед би харж байгаа биз дээ гээд хэлсэн тэр үед Ө намайг заамдаж барьж авсан ба би нэг удаа цохиход миний гар нүүр тус газарт шүргэж зөрсөн юм. Тэр үед Х.Өы нүүрнээс цус гарсан, тэр үед Хөх, Т хоёр намайг барьж авсан ба Ө миний нүүр лүү нэг удаа, хамар луу нэг удаа цохисон, тэр үед миний хамарнаас цус гарсан тэгээд бид нар тус тустай явчихсан. Тэд нар явсаны дараа би мотоциклд ирэхэд миний хоер дугуйны хийг Х.Ө гаргасан байна, хойд талын дугуйнд хоёр удаа дугуйнд нэг удаа тус тус хадаас мэтийн зүйл оруулсан байна. Тэгээд би гэртээ очоод нөхөөс ирээд хойд дугуйг засаж байхад Хызай гэдэг залуу ирсэн тэр хүний насосоор янзалсан, тэд нар ажилтай болохоор явчихсан ба урьд дугуйг засаж байхад Ертай гэдэг залуу тааралдаж тэр хүний насосыг авч дугуйг янзалж аваад тэнд мал хариулж явж байсан Бөке гэдэг залууд ирээд сууж байхад манай хажуунаас Х.Ө мотоциклтэй явсан юм. Би дуудсан боловч ирээгүй, тэгээд Бөке явчихсан ба Өы араас би очсон тэгээд би очоод яагаад миний мотоциклийн дугуйны хийг гаргасан бэ гэхэд надад юу ч хэлээгүй дайрч ирээд намайг заамдаж аваад миний нүүр нь тус газарт хэд хэдэн удаа цохисон юм. Тэр үед би Өы нүүр лүү хэд хэдэн удаа гараар цохисон тэгээд би явчихсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн шүүгдэгч К.Хйн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч
К.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч К.Хйн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
- Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн дугуйны насосыг шүүгдэгч З.Хйн өөрт нь буцаан олгож, гэр бүлийн дундын өмч болох 3 тооны үхрийг нь битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч К.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний цахим үнэмлэхийн лавлаагааг хэргийн хамт хадгалж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч И овогт Кийн Хйг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
К.Хд 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчК.Х нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн дугуйны насосыг шүүгдэгчЗ.Хйн өөрт нь буцаан олгож, гэр бүлийн дундын өмч болох 3 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
- Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч К.Хйн цахим үнэмлэхийнлавлаагааг хэргийн хамт хадгалж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагадхүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч К.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК