Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 011

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Нарийн бичгийн дарга К.Еркежан

Улсын яллагч А.Турдыбек

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди

Орчуулагч А.Еркегүл

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Над холбогдох 1913000000014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Б.Н: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овогт Бн Н, 1991 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 21ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:0.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Х.Атай хэрүүл маргаан үүсгэж түүний нүүрний тус хэсэгт цохиж зодсоны улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Н нь 2018 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өлгий сумын 12 дугаар багт байрлах Д.Аийн гэрт сууж байхдаа Х.Атай хэрүүл маргаан үүсгэж түүний нүүрний тус хэсэгт цохиж зодсоны улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  • Хохирогч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэдний гэртсууж байгаад нэлээн согтсон тул би архи уухгүй гэхэд Н архи хундаглаад надад өгсөн. Тэр үед би тоглоод Бн хүүхэд чи яагаад надад дахин дахин архи хийгээд байна гэж хэлснээс болоод маргаан гарсан юм. Тэгээд маргалдаж байгаад миний хамран тус газар цохисон. Тэр үед би газар унасан бөгөөд улмаар тэнд сууж байсан хүмүүс салгаж авсан. Намайг Н хамар руу цохих үед миний хамраас цус гарсан ба Аийн гэрт угааж цусыг тогтоож аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
  • Гэрч С.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н Аыннүүр лүү гараараа нэг удаа цохиод авахад бид салгаж авсан ба тэр хоёр нэлээд согтсон байсан. Н архи хийж байгаад А руу шахсан юм, Тэр үед А уухгүй одоо боллоо гэдгээ хэлэхэд түүнээс болж маргалдаж нүүрэн хэсэг рүү гараараа цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
  • Гэрч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хоорондоо маргалдажбайгаад Н Аын нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод авахад бид салгаж авсан ба тэр хоёр нэлээд согтсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай “...Иргэн Х.Аын биед тархины доргилттой, хамрын яс хугарсан, мурийсан, духны зүүн талд бүхэлдээ хавдартай: зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн доод зовхинд хөх яагаан туяатай цус хуралттай, зүүн нүүдний салстад цус хуралттай, хамрын нурууны хавдартай, хүзүү холойд нь олон тооны замбраагүй байрласан хөх яагаан туяатай цус хуралттай, хоёр өгзөнд ахар сүүл орчим хөх яагаан туяатай гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Нын шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: “...Би Х.Аыгзодож биед нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг хийхгүй, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 550 нэгж нь 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Б.Нын авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний цахим үнэмлэхийн лавлаагаа, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Ш овогт Бн Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Ныг 550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Н нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчбусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Нын цахим үнэмлэх 1ш,эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгосугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагадхүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК