Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 012

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Нарийн бичгийн дарга К.Еркежан

Улсын яллагч М.Фарида

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди Орчуулагч А.Еркегүл шүүгдэгч Х.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Аад холбогдох 1813003930011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Х.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Т овогт Хын А, 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 05 дугаар багт оршин суудаг, урьд БаянӨлгий аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:00.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь С.Бийг зодож түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.А нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутын үед өр зээлийн маргааны улмаас Сагсай сумын 5 дугаар багийн иргэн

С.Бийг зодож түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт- Хохирогч М.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Аад найзаахэрэгт холбогджээ.

чи авсан бензиний мөнгөө өг гэсэн чинь чи ямар мөнгө асуугаад байна вэ, чамд өгөх бензиний мөнгө байхгүй гэж дэлгүүрээс гарч явсан. Тэгээд би араас нь дагаж гадаа гарч чи авсан мөнгөө өг гэж хэлсэн чинь чи нададас олж ид би чамд өгөх мөнгө байхгүй гээд бид нэг нэгийгээ барьж зуралдаж, улмаар намайг заамдаж боож, нүүр хэсэгт гараар хэд хэдэн удаа цохисон. Миний зүүн талын нүд хөхөрсөн, хамар хавдаж мурийсан, уруул хавдаж дотор тал нь шалбарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-31 дугаар хуудас/

  • Гэрч Х.Тиленгитийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.А,  М.Бнар хоорондоо хэрэлдсэн өнгө аястай, чанга чанга дугарч байсан ба М.Б Х.Аад би чамайг цагдаад өгнө, та нар гэрч болон шүү гэж миний урдуур явж байсан. Тэр үед М.Бий нүдний доод хэсэг нь шалбарсан цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/
  • Гэрч Х.Жанболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.А М.Бийнүүрэн тус газар гараараа ганц хоёр удаа цохичихсон. Тэр үед М.Бий нүдний доод хэсэг нь шалбарсан цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаартай “...Иргэн М.Бий биед тархи доргилттой, зүүн нүдний хавдартай, доод зовхинд хөх яагаан туяатай өнгөц цус хуралттай, зүүн нүдний саласт цус харвсан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, доод уруулд хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл эрүул мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд байна” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Х.Аын шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: “...Би хийсэн хэргээхүлээн зөвшөөрч байна. Хохирогч М.Бд 300000 төгрөг төлж өгч хохирлыг барагдуулж, хоорондоо сайн дураар эвлэрсэн болно. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн шүүгдэгч Х.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Аын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Х.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Т овогт Хын Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролучруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчА.Аыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчА.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчбусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Аын цахим үнэмлэх 1 ширхгийг өөрт нь буцаан олгосугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагадхүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК