Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 014

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга К.Еркежан,

Улсын яллагч М.Фарида,

Шүүгдэгч Г.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000380023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У ургийн овогт Гы Е, 1986 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 0

Шүүгдэгч Г.Еий холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Гий Е нь өөрийн хувийн байшинд эхнэр Х.Кийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.    Шүүгдэгч Г.Е нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн орчимд БаянӨлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн хувийн байшинд эхнэр нь Х.Кийг үл ойлголцох маргааны улмаас нүүр лүү гараараа зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х 51 дугаартай: “...Иргэн Х.Кийн биед тархины битүү гэмтэл, тархины доргилттой, зүүн ба баруун нүдэнд дээд ба доод зовхинд цус хуралттай, хамрын нуруунд хавдартай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл  нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн  зэрэг тогтоох журмын  2.4  заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэх /хх-ийн 30 дугаар хуудас/ шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Кийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

Хохирогч Х.Кийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгд Г.Е учруулсан болох нь:

  • Хохирогч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2009 онд нөхөр болох Г.Етэй гэр бүл болсон. 2019 он 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай өөрийн гэрт 4 настай хүү Е.Мирас, нөхөр Г.Е нарын хамт сууж байгаад улмаар нөхөр Г.Е надад “Чи миний ээжийн талаар хов жив ярьсан байна. Чи миний ээжийн өөдөөс юм ярьдаг” гэж хэлсэн. Тэрнээс болоод бид хоёрын дунд маргаан гарсан юм. Тэрээр би гал тогооны өрөөнд буйданд сууж байхад баруун талын нүд орчимд гараараа нэг удаа дараа нь зүүн талын нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний баруун, зүүн талын нүд хөхөрчихсөн бөгөөд би уйлаад хэвтчихсэн. Нөхөр Г.Е гадаа тамхи татах гэж гараад явсан. Тэр өдөр би цагдаад мэдэгдээгүй. Би Г.Е гараад явсны дараа хүүхдээ аваад явах гэж байхад Г.Е орж ирээд намайг битгий яв гэж явуулаагүй тул тухайн өдөр гэрт унтаад өгсөн. Дахиж гар хүрээгүй. Маргааш нь өглөө босоод цайгаа уучихаад өдөр Г.Е 12 цаг 30 минутын үед гэрийн нэг түлхүүрийг аваад гараад явсан бөгөөд би араас нь гэрийг цоожлоод эмнэлэгт очиж үзүүлж, өргөдөл бичүүлэх гэж өмгөөлөгч хайсан чинь олдоогүй тул шууд цагдаад ирээд гомдол гаргасан юм. Г.Е надаас уучлалт гуйж дахиж чамд гар хүрэхгүй гэсэн тул бид хоёр эвлэрсэн. Би Г.Ед ямар нэгэн гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг. /хх-ийн 22-25 дугар хуудас/,
  • Шүүгдэгч Г.Еий мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааныхэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн хувийн байшинд  эхнэр  болон бага  охины  хамт хоол  идэж байгаад би эхнэр Х.Кд хандаж “Чи миний ээжийн талаар хов жив битгий ярь. Ганц бие хөгшин хүн” гэж хэлснээс болж маргаан гарсан юм. Би энэ асуудлыг таслан зогсоож ээж, эхнэр хоёрыг хоорондоо эвтэй байлгах үүднээс анхааруулж тэд нартай нийлж тэгж битгий ярьж бай гэж хэлснээс болоод маргаан гарсан ба улмаар би уурлаад эхнэр Х.К буйданд сууж байхад нь баруун, зүүн талын нүд руу 2 удаа цохисон минь үнэн. Тэр үед Х.К уйлаад гэрт үлдсэн ба би тамхи татах гэж гадагшаа гараад явсан. Удалгүй тамхи татаад ороод ирсэн чинь хувцсаа өмсөөд явах гэж байсан тул би Х.Кд “Уучлаарай, би буруу зүйл хийлээ” гэдгээ хэлээд явуулаагүй юм. Тэгээд бид унтаж амраад маргааш нь гэртээ орой ирсэн чинь гэрт Х.К байхгүй хаалгыг цоожлоод явсан байсан. Удалгүй цагдаа нар хүрч ирээд намайг дагуулаад явсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч эхнэр Х.Кээс уучлалт гуйж, эмчилгээний төлбөрийг төлж өгсөн. Би хүүхдүүдээ бодож дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. ...Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /ххийн 38-39- дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Еий дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Еий бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Кийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Г.Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Кийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Миний нөхөр намайг зодсон үйлдэлдээ гэмшиж байгаагаа хэлж надаас уучлалт гуйж эмчилгээ хийлгэсний төлбөр болон томогорафын зураг авхуулсан мөнгө зэргийг төлж өгсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн юм.” гэх хохирогчийн мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Еийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

%1.    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Еий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэ үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаа нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Г.Ед хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох иргэний үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,

36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч У ургийн овогт Гий Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Г.Еийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчГ.Ед оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчГ.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Шүүгдэгч Г.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эдмөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шүүгдэгч Г.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгшийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Г.Еий иргэний үнэмлэхийг шийтгэхтогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолдтогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ