Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 47

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг Иргэдийн төлөөлөгч Д.******* Улсын яллагч Б.******* Шүүгдэгч З.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.******* В.******* Хохирогч С.******* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. ******* Хохирогчийн өмгөөлөгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.*******д холбогдох 201613000038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн газарт ажилтай, Завхан аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй урьд нь 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн сум дундын 1-р шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай овогт гийн ******* /Регистрийн дугаар: / Шүүгдэгч З.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.******* нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багт байрлах “” баарны гадаа С.*******тай маргалдах явцдаа түүнийг түлхэж унагаасан болох нь тухайн үйл баримт болох үед хамт байсан цорын ганц гэрч болох Б.ийн “...Тэгээд ийн гадаа очсон чинь хаачихсан гэрэл нь унтарчихсан байсан. Тэгээд ийн зүүн талын хар зам дээр машинаа хойш нь харуулаад зогсоосон. ******* ах, ******* ах хоёр хоорондоо маргалдаад байсан. Би тэр үед машинаасаа гараад замын баруун талд гараад шээгээд зогсож байхад ******* ах ******* ах хоёр машинаас гараад хар зам дээр бие биенийгээ түлхээд зогсож байсан. Тэгээд ******* ах ******* ахын цээж рүү түлхсэн чинь ******* ах хойшоо саваад хар зам дээр унасан, тэгээд босохгүй хэвтээд байсан. Би шээж дуусаад эргээд харахад ******* ахыг ******* ах түлхээд унагаж байсан. Би, та хоёр яагаад маргалдаад байгаа юм бэ гээд ******* ах дээр ирсэн чинь ******* ах хар зам дээр хэвтчихээд босохгүй байхаар нь тоглож байгаан бодоод та босооч гээд яваад очсон чинь ******* ах яаж байгаа юм бэ гээд нэг юм хэлсэн. Тэгээд харсан чинь хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд ******* ах бид хоёр ******* ахын хоёр талаас нь өргөөд машин руу суулгах гээд өргөөд явж байхад ******* ахын хувцас нь тайлагдаад байхаар нь би хувцсыг нь өмсүүлээд машиндаа суулгаад гэрээ заагаад өг гэсэн чинь гэрээ зааж өгөхгүй байсан. Тэгээд машин дотор бөөлжөөд машины арын суудал дээр хажуу тийшээ хэвтээд унтаад өгсөн. Тэгээд баазад гэдэг айлд хүргэж өгөөд газарт хэвтүүлээд хөнжлөөр хучаад үлдээсэн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажил дээр ирсэн чинь ******* ах, ******* эмнэлэгт хэвтчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд ******* ах бид хоёр хамт эмнэлэг дээр очиж уулзсан чинь ******* ах би юу болсон талаар мэдэхгүй байна толгой өвдөөд байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч үйлдлээ хүлээн мэдүүлсэн бөгөөд түүний “... баарны урд талын зам дээр зогсоод *******ыг баарны гадаа хүрээд ирлээ, одоо буу бид хоёр явлаа гэсэн чинь ******* буухгүй архи хаана байна гээд архиа нэхээд, та нар архи нуугаад өгөхгүй худлаа яриад байна, архи гаргаад ир гээд надаас зуураад тавихгүй байсан. Тэгээд машинаас буучихааад намайг буугаад ир гээд татаад намайг машинаас буулгасан. Тэр үед бид хоёр машины зүүн талд зогсож байсан. Машин ертөнцийн зүгээр хойд зүг хараад зогссон байсан. Би машинаас буугаад одоо яв, бид хоёр одоо явлаа гээд буцаад суух гэтэл ******* намайг цохих гээд гараа далайхаар нь би боль гээд хоёр гарыг нь урдаас нь барьж авсан. Тэгсэн чинь миний хоёр гарнаас зуураад тавихгүй байсан. Тэгэхээр нь би гараа авах гээд одоо чи яв гээд *******ыг өөрөөсөө холдуулах гэж цааш нь түлхчихээд эргээд ийн машинд суусан. Тэгээд харсан чинь ******* түлхсэн газар уначихсан босохгүй дээшээ хараад хэвтээд байсан. Хэвтэж байсан газар нь автомашины асфальтан зам байсан юм. бие засчихаад ирээд наадах чинь яасан юм гэхээр нь хоёр гарнаас зуурчихаад тавихгүй байхаар нь цааш нь холдуулах гээд түлхчихсэн чинь уначихаад босохгүй байна гэсэн чинь наадах чинь согтоод тасарчихсан юм байлгүй гээд очоод гарнаас нь бос гээд татсан чинь гараа буцааж татаад хурхираад байсан. ” гэсэн мэдүүлэг нь гэрч Б.ийн дээрх мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах нотлох баримтаар үнэллээ. Шүүгдэгч З.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь шинжээчийн “...С.*******ын биед: Тархины хатуу хальсан дээрх их хэмжээний цус хуралт, дагзны ар хэсэгт зулгаралт, баруун тохойд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. С.*******ын биед: Тархины хатуу хальсан дээрх их хэмжээний цус хуралт, дагзны ар хэсэгт зулгаралт, баруун тохойд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн гаралтай байна. С.*******ын биед: Тархины хатуу хальсан дээрх их хэмжээний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагзны ар хэсэгт зулгаралт, баруун тохойд цус хуралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь биеийн эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэж дүгнэсэн 201620112 дугаартай дүгнэлт болон хэргийн бусад нөхцөл байдлаар нотлогджээ. Завхан аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж уг зүйл хэсэгт зааснаар яллаж байгааг үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгч З.*******, хохирогч С.*******ыг түлхэхэд тэрээр хатуу зам дээр унаж биедээ гэмтэл авна гэдгийг мэдэх ёстой(үүрэгтэй), мэдэх боломжтой байсан боловч ийм хор уршиг учирна гэдгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байсан байна. Өөрөөр хэлбэл З.*******, С.*******ыг түлхэхэд С.******* хатуу хучилттай зам дээр унаж биедээ хүнд гэмтэл авна гэдгийг субъектив талын хувьд мэдэх үүрэгтэй, урдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй, хохирогчийн эрх ашигт хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлсон буюу үйлдлийнхээ хор уршигт хайхрамжгүй хандан С.*******ын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэстэй байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд З.*******гийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг буюу түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэдгийг нотлох баримтаар хөдөлбөргүй нотолж чадаагүй байна. Иймд З.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч З.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл болголоо. Хохирогчийн тал гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу гэм хорын төлбөрт нийт 15146334 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт хавсаргасан хохиролд холбогдох баримтуудаас НӨАТ-ын сугалааны дугаартай баримт буюу И-баримт/Ebarimt/-уудаар авсан гэх шатахуун, хоол, хүнсний зүйл, эм тариаг хэн авсан нь тодорхойгүй, уг зүйлсийг хохирогчид зарцуулсан гэж шууд үзэх боломжгүй, уг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул ийм баримтаар нэхэмжилж буй хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэсгүй. Тухайлбал зарцуулсан шатахууны баримтууд гэх хэргийн 132 дугаар хуудсанд авагдсан 11 ширхэг, 133 дугаар хуудасны 2 ширхэг баримт, 149 дүгээр хуудасны ард авагдсан 5 ширхэг баримт, 150 дугаар хуудсанд авагдсан 11 ширхэг баримт, 151 дүгээр хуудсанд авагдсан 11 ширхэг баримт, 161 дүгээр хуудсанд авагдсан 10 ширхэг баримт, 162 дугаар хуудсанд авагдсан 8 ширхэг баримт буюу нийт 58 ширхэг И-баримтын 1414547 төгрөг, эм тарианы баримтууд гэх хэргийн 1 дугаар хуудасны ард авагдсан 4 ширхэг баримт, 136 дугаар хуудсанд авагдсан 3 ширхэг баримт, 137 дугаар хуудасны 5 баримт, 147 дугаар хуудасны ард авагдсан 2 ширхэг баримт, мөн хуудасны ард авагдсан эрүүл мэндийн даатгал 15%-76194, 156 дугаар хуудасны ард авагдсан 2 ширхэг баримт, 160 дугаар хуудасны ард авагдсан 2 ширхэг баримт буюу дээрх И-баримтуудын 965976 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэсгүй. Хоол хүнсэнд зарцуулсан зардлын баримт гэх хэргийн 134 дүгээр хуудсанд авагдсан цайны газар болон рестораны баримтууд болон шүүхийн шатанд гаргаж өгсөн “” рестораны баримтанд бичигдсэн хоол цай нь хохирогчийн эрүүл мэндийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай нэмэгдэл хоол гэж үзэх боломжгүй хүний ердийн хэрэглээний хоолны төрлүүд байх тул хоолны зардал гэх хэргийн 134 дүгээр хуудсанд авагдсан 3 баримт, шүүхийн шатанд гаргаж өгсөн 1 баримтын нийт 301500 төгрөг болон Улаанбаатар хот явахдаа хэрэглэсэн гэх 2 хонины үнийн талаар шаардлага хангасан баримт гаргаж өгөөгүй учир 320000 төгрөг нийт 621500 төгрөгийг мөн шүүгдэгчээс гаргуулах үндэсгүй гэж үзлээ. Түүнчлэн хохирогч тал мэргэжлийн өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулж, өмгөөлөгчийн зардалд 1.0 сая төгрөг нэхэмжилж байгаа ч өмгөөлөгчийн хөлсийг зайлшгүй гарсан зардал гэж үзэх боломжгүй учир шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй. Мөн О.гийн хохирогчийг эмнэлэгт асарсан 32 ажлын өдрийн цалинд 1880000 төгрөг нэхэмжилж байгаа боловч түүнийг 2016 оны 4-р сарын 08-ны өдрөөс 4-р сарын 25-ны өдрүүдэд/ажлын 12 хоног/ ажлаас чөлөөлсөн тухай магадлагаа байх тул энэ хугацааны цалин 641860 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжтой. Харин Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтод асарсан болохыг нь дурдсан байгаа ч ажлаас чөлөөлөгдсөн эсэхийг тодорхойлоогүй байх тул бусад хоногийн цалинг гаргуулах үндэсгүй гэж үзлээ. Иймд дээр заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлээс нийт 51257 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Харин нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байгаа эм тариа, эмчилгээ, шинжилгээний зардал, замын зардал, хохирогчийг эмчлүүлэх, мэс засал хийлгэх үед асарч байсан хүмүүсийн цалин хөлс, таксины хөлс зэрэг нийт 9795077 төгрөг(эм тариа, эмчилгээ, шинжилгээ зэрэг эмчилгээний зардал 7543846 төгрөг, замын зардал 577200 төгрөг, О.гийн цалин хөлс 642860 төгрөг, Ч.ын цалин хөлс 231171 төгрөг, таксины хөлс 800000 төгрөг)-ийг шүүгдэгч төлөх үндэстэй бөгөөд үүнээс шүүгдэгч 8300000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 1495077 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. З.******* шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ түүний найз нөхөд хохирогчийг Улаанбаатар явахад нь 200000 төгрөг өгсөн гэж байгаа ч энэ талаар нотлох баримтгүй байх тул төлсөн хохирлын дүнд оруулан тооцох боломжгүй. Мөн шүүгдэгч Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн ор хоногийн зардал 507960 төгрөгийг төлж, 558000 төгрөгний эм тариаг хохирогчид авч өгсөн нь тогтоогдож байгаа ч хохирогч эдгээрийг нэхэмжлэлийн дүндээ оруулж нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогчид(хохирогчийн эгч Г.ийн дансанд) 500000 төгрөг шилжүүлсэн баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй байгаа ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч 8300000 төгрөг төлсөн гэдгийг хүлээн мэдүүлж байх тул ийм хэмжээний хохирол нөхөн төлөгдсөн гэж үзлээ. Хохирогч С.*******ын цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч З.******* нь гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Д.ын хамт ам бүл хоёул амьдардаг болох нь түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүхийн шийдвэр, Завхан аймгийн сумын газрын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой гэж үзлээ. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч З.*******д оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлүүлж төлөгдөөгүй хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх боломжоор хангуулахыг хүсч байгааг харгалзах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.З.*******гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчилж мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. овогт гийн *******г бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан З.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.*******гээс 1495077 төгрөг гаргаж хохирогч С.*******т олгож, нэхэмжлэлээс 51257 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч З.******* цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хүрэм/куртик/, саарал өнгийн футволк, хар өнгийн өмд, шорооны хэсэг, цагаан өнгийн хөвөнгийн хэсгийг тус тус устгасугай.

10. Шүүгдэгч З.*******д 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шүүгдэгчийн эд хөрөнгийн битүүмжлэлийг хохирол нөхөн төлөгдөж дуустал хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Хохирогч С.*******ын толгойн томографийн шинжилгээний хальс 3 ширхэг, CD 2 ширхэгийг буцаан олгосугай.

13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

14.Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Д.НЯМ ШҮҮГЧИД

Н.ДЭЛГЭРМАА

З.НАНДИНЦЭЦЭГ