Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 063

 

Шийтгэх цагаатгах тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр                      Дугаар 2019/ШЦТ/0063                                           Өлгий сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ш хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга К.Еркежан,

Орчуулагч, хэлмэрч А.Еркегүл,

Улсын яллагч Х.Өрен,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Тасхын,

Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813002450164 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ж  овогт Чын Ж, 1999 оны 02 дуг сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суудаг,  ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БВ****

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн үед Ба Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байдаг Ж.Бгийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг казак үндэсний орны аравч хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.    Шүүгдэгч Ч.Жийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн үед Ба Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байдаг Ж.Бгийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг казак үндэсний орны аравчийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчД.Ган-Уял нь хулгайд алдагдсан 2 ширхэг аравчийг иргэн Х.Жгүлээс 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан тухай “2:1,5 метрийн хэмжээтэй шар цоохор гурвалжин цэцгэн хээтэй, 2:1,5 метрийн харьцаатай улаан цоохор гурвалжин цэцгэн хээтэй нийт 2 ширхэг казах үндэсний аравчийг тус тус эд мөрийн баримтаар хураан авав.” гэх тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 сарын 25-ныөдрийн 14 цагийн үед хашаандаа ирж гэрийнхээ хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгон ортол гэрийн хананд өлгөөстэй байсан 3 ширхэг аравч алга болсон байсан. ...Манай ээж А  2018 оны 07 сарын 18-нд байх хөндөөнөөс ирээд явахдаа эсгий гэрээс 1 ширхэг аравч аваад явсан байна. ...Манайд хулгайд алдагдсан 2 ширхэг аравчийг хэрэг бүртгэлтийн шатанд байцаагчаас хүлээж авсан байгаа. ...Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй болно” гэх мэдүүлэг./хх-ийн 20-23 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Жгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Би тодорхой өдрийг нь сайнсанахгүй байна ойролцоогоор арваад хоногийн өмнө байх би гэртээ байж байтал 18-19 цагийн орчимд манай танил болох Ж гэх эмэгтэйгийн хүү болох Н гэх залуу манай гэрт ирсэн юм. Н нь надаас машинаас бууж ирээд “Та аравч худалдаж авах уу” гэсэн юм. Би “Т ” захад казах үндэсний аравч худалдан борлуулдаг тул аравчийг үзэхэд шинэвтэр байдалтай шар цоохор гурвалжин цэцгэн хээтэй, улаан цоохор гурвалжин цэцгэн хээтэй нийт 2 ширхэг казах үндэсний аравчийг үзүүлсэн. Улмаар би Нт би шинэ аравч худалдаж авахгүй гэхэд энэ манай хамаатны айлын аравч. Тэдний гэр нь үерт өртөж мөнгөний хэрэгцээ гарсан тул зарах гэж байгаа юм. Та худалдан аваач гэсэн. Би энэ аравчнууд чинь хулгайн эд зүйл биш биз гэхэд та санаа зоволтгүй миний ээжийг таньж байгаа. Манай ээжийг Ж гэдэг гэхээр нь итгээд хулгайн эд зүйл биш байна гэж нийт 120000 төгрөгөөр худалдан авсан юм.” /ххийн 28 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Яг хэдний өдөр гэдгийг ньсайн санахгүй байна. 2018 оны 08 дугаар сарын эхээр байх найз болох Ч.Ж нь намайг гэрт байх үед манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд аравч худалдан авдаг хүн байна уу, би аравч зарах гэсэн юм. Гэр үерт автаад мөнгө хэрэг болоод байна. Гэрийнхээ 2 ширхэг аравчийг зармаар байна худалдаж авах хүн олж өгөөч гэсэн юм. Тэгээд би Ч.Жийг дагуулаад аравч худалдан авдаг Х.Жгүлийн гэрт очсон юм. Тэдний гэрийн хажууд очиход Ч.Ж нь чи гэрт нь ороод аравчийг үзүүлчих би энэ айлын хүүхдийг таньдаг тул ичиж байна гэсэн. Улмаар 2 ширхэг аравчийг бариад Жгүлийн гэрт ороход Жгүл нь нөхрийн хамт байсан. Би Х.Жгүлээс та аравч худалдаж авах уу гэхэд үзье гээд аравчийг үзэж энэ аравч хулгайн эд зүйл байх вий гэхэд би энэ хулгайн аравч биш манай найзын гэр нь үерт өртөж мөнгөний хэрэгцээ гарсны улмаас аравчаа зарж байгаа юм байна. Эзэн нь гадаа байна гэж хэлсэн.Тэгээд аравчийг тус бүрийг нь 60000 төгрөгөөр нийт 120000 төгрөгөөр X.Жгүлд худалдаж мөнгийг нь Ч.Жт өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Ч.Жбекийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааныхэлэлцүүлэгт өгсөн: .”....Миний бие 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр орой 20 цагийн орчимд аавынхаа Ланд ровер маркийн тээврийн хэрэгслийг унаад явж байтал машины статер эвдэрсэн. Энэ үед гудамд нэг машиныг зогсоож чирүүлээд ахынхаа хашаанд аваачиж тавьсан юм. Улмаар орой 00 цаг 30 минутын орчимд гэрлүүгээ явж байх замдаа Өлгий сумын 11 дүгээр багт байрлах Бөкөнбайгийн хашаанд орсон. Хашаанд орж улмаар эсгий гэрийнх нь хаалганы цоожийг чулуугаар цохиж онгойлгоод эсгий гэрийн баруун хананд байсан 2 ширхэг казах үндэсний аравчийг авч гарсан. Гарахдаа хаалгыг хааж цоожны цүүг нь хийгээд цоожийг нь буцаагаад дарахад цоож нь цоожлогдсон юм. Тус айлаас авсан аравчаа ахын хашаанд тавьсан байсан машинд аваачиж хийгээд машиныг цоожлоод гэртээ харьж амарсан юм. Улмаар маргааш нь найз Нийн гэрт нь очиж аравч худалдан авдаг хүн мэдэх эсэхийг асуухад нэг хүн танина гэсэн. Тэгээд Б.Нийн хамт Өлгий сумын 5 дугаар баг “Тирлик” захын ар талд байрлах нэг айлд Б.Н дагуулж ирээд энэ айл худалдаж авдаг юм гэсэн. Би Нт “Энэ манай гэрийн аравч манай гэр үерт автагдаад гэр бүлд маань мөнгөний хэрэгцээ гараад байна” гэж хэлсэн. Би Б.Нт 2 ширхэг аравчийг өгөөд чи ороод зараад ир би хүүхдийг нь таньдаг айл байна. Санаа зовж байна гэсэн юм. Б.Н нь аравчийг аваад орсон бөгөөд 120000 төгрөгөөр зарлаа гэхэд 20000 төгрөгийг нь өгч өөрөө 100000 төгрөгийг нь аваад бид хоёр гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 45-46-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамаарал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна. Мөн шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ч.Ж нь Ж.Бгийн амьдардаг эсгий гэрийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн бол уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр  зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Ж нь хүн байнга амьдрах орон байр болох Ж.Бгийн амьдардаг эсгий гэрийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлүүд хулгайлсан байх тул шүүгдэгч Ч.Жийг хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Жийн хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нд 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Ж нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж хохирогчийг хохиролгүй болгосон болох нь эд зүйл хүлээлгэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2.    Шүүгдэгч Ч.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. Ч.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ч.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн

эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Тасхын  “...Шүүгдэгч Ч.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан. Иймд түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, учруулсан хохирлоо төлсөн, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг бөгөөд үерт гэр орон нь автаж гэр оронгүй болсон, гэр бүл дотроо шүүгдэгч Ч.Ж ганцаараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхээс ардан найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн Чтай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэснийг хэрэглэж түүнд хүмүүжлийн Чтай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авах боломжтой байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Ч.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас 5 сар 19 хоногтой байсан байна. Энэ хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ч.Жийн иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Жт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж Ч, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасн шүүгдэгч Ч.Жт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг                   Баян-Өлгий аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Ж нь гэмт хэрэг үйлдэж 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн орлого олж уг орлогоо өөртөө захиран зарцуулсан байна. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Жгүл, Б.Н нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Жийн өөрийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.Жээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Ч.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, түүний хувийн баримт бичиг болох эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж  овогт Чын Жийг хүн байнга амьдрах оронбайранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчЧ.Жт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчЧ.Жт оногдуулсан хүмүүжлийн Чтай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.
  5. Шүүгдэгч Ч.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөхтөлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Ч.Жийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  1. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагданирсэн шүүгдэгч Ч.Жийн 00538295 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  2. Шүүгдэгч Ч.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргахэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БаянӨлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэнтохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ДОРЖБАЛ