| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0057/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/73 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Цогтбаатар |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын *******д холбогдох 20 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Архангай аймгийн ******* сумын ******* баг, Уугийн ам гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овгийн Тын ******* /РД:В00000000/
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.******* нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* дэнж гэх газарт Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.*******ийн амь насыг хохироосон,
2016 оны 06 сарын 21-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн ******* сум ******* дэнж гэх газарт Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.*******ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын өгсөн: ...Манай нөхөр ******* найранд яваад ирж явах замдаа *******ы ард сууж явсан. Тэгтэл ******* нь мотоциклио унагааж зам тээврийн осол гаргаж нөхөр ******* нас барсан. Уг нь нөхөр маань 2016 оны 06 сарын 19-ний өдөр 15 цагийн үед найранд явахаар өөрийнхөө мотоцикльтой яваад 2016 оны 06 сарын 20-ны өдөр найранд оролцоод тэндээ хоноод маргааш нь буюу 21-ний өдөр ирэх гэж яваад замдаа осолдсон. *******тай найр хийж байсан газар таарсан юм байна лээ. Тэгээд замаараа хэд хэдэн айлаар орсон сураг байна. Орсон айлдаа унтаад байсан гэсэн. Хамгийн сүүлд *******ы дүүгийнхээр ороод гарсан боловч тэндээсээ хол явалгүй унасан байсан. Тэр айлаас хамгийн сүүлд гарахад нь ******* унаад гарсан. Осол гарсны дараа ******* нь зугатаагаад явсан байсан. Тэрнээс хойш хаана яваа нь тодорхойгүй дэмий тэнээд яваа сурагтай байсан. Мотоциклиос унахад машинтай хүмүүс яг ар талд нь явж байгаад харсан байсан. Мотоциклиос унаад ******* нь босож ирээд талийгаачийг өндийлгөж ирээд нүүрийг нь арчаад ус аваад ирье гэж хэлээд яваад өгсөн байсан. Ослын талаар бол би хараагүй болохоор мэдэхгүй байна. Уг нь тэр өдөр талийгаач ******* 2 бага зэрэг уучихсан явсан юм шиг байна лээ. Хамгийн сүүлд *******ыхаас гарахдаа архи нь гайгүй болсон сураг байсан. ******* ахын машинд сууж яваа хүмүүс харсан. Өөр харсан хүн байхгүй. Тэр ослын талаар болон ямар байдалтай ямар хурдтай явсан талаар сайн мэдэж байгаа... Манай мотоциклийн ачаа, өвдөгний хамгаалалт, толгойн хамгаалалт, их гэрэл, хойд гэрэл, хянах самбар, урд дугуйны обуд цөмөрсөн, гинжний хамгаалалт хугарсан зэрэг зүйлс эвдэрсэн байсан. Бүгдийг нь солиод зассан. Ачааг 65000 төгрөг, хойд гэрэл суурьтай нь 15000, урд их гэрэл 45000 төгрөг, хянах самбар 25000 төгрөг, өвдөгний хамгаалалт 15000 төгрөг, дугуйны обуд 35000 төгрөг, хянахын хамгаалалт 12000 төгрөг, гинжний хамгаалалт 10000 төгрөг гэх ханштай байна лээ. Урд их гэрэл өвдөгний хамгаалалт, обуд, гинжний хамгаалалт зэргийг аваагүй байгаа. Манайх 3 хүүхэдтэй. Хамгийн том нь охин 16 настай, бага нь 13 настай хүү, хамгийн бага нь 3 настай охин байна. 3 хүүхдийн хамт өнчин үлдсэн 3 хүүхэд байна. ******* нь одоогоор зугтаагаад ирэхгүй өөрийнхөө үйлдлийг ухамсарлахгүй байгаад маш их гомдолтой байна. Талийгаачийн буяны ажилд гарсан зардал, шатахууны зардал 5.000.000 төгрөг, мотоциклийн эвдрэлд учирсан зардлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/,
Гэрч Б.******* өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний орой 21 -22 цагийн үед хадам ах ******* нь талийгаачтай хамт 2-лаа мотоцикльтой ирээд орж ирээд явсан. Тэр 2 манайд удаагүй цай уугаад гарсан. Надаас архи байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь талийгаач ах өврөөсөө 2.5 литрийн пиво гаргаж ирээд өөрөө 2 аягалж уугаад ******* ахад 1 аягалж өгөөд өвөртөө хийгээд гараад явсан. Гэтэл осол гарсан байсан. Би болсон осол гарахыг хараагүй болохоор юунаас болж осол гарсан талаар мэдэхгүй байна. Явж байгаад ойчсон гэж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Тэрнээс хойш ******* ахыг хаана байгаа нь мэдэхгүй байна. Талийгаач, ******* ах 2 нэлээн согтуу бараг тасарсан байсан байх гэж бодож байна. Би гарч хараагүй болохоор хэн нь унаад ирсэн, хэн нь унаад явсныг мэдэхгүй байна. Тэр мотоцикль нь талийгаачийн мотоцикль гэсэн. ******* нь гайгүй ааш зантай, хааяа архи уудаг ч ямар нэгэн гаж буруу зангүй. Талийгаач, ******* нар биедээ гэмтэл бэртэл аваагүй байсан. Хэрүүл маргаан, зодоон хийсэн асуудал байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/
Гэрч Т.*******ы өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний орой 21 цагийн үед ******* ах талийгаачтай хамт манайхаар ирээд явсан. Тухайн үед талийгаач манай хүүхдийг үнсээд архи байна уу гэхээр нь архи байхгүй гэж хэлсэн. Тэгээд талийгаач өврөөсөө 2.5 литрийн пиво гаргаж ирээд уусан. Гэхдээ дуусаагүй аваад явсан. Би бол уухыг нь хараагүй. Талийгаач 2 аягыг уусан. ******* 1 аягыг уусан гэж байсан. Тэгээд манайхаас гараад гэрлүүгээ явж байх замдаа мотоциклиос унасан байсан. Би бол унахыг нь хараагүй. Ослын газар очоогүй. Манайхаас гараад явахдаа ******* ах мотоцикль жолоодоод урагшаа явсан. Харин талийгаач ард нь суугаад явсан. Ослын газраа талийгаач нас барсан. Осол гарах үед ******* ах талийгаачийн мотоциклийг жолоодож явсан. Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Талийгаач, ******* ах 2 нэлээн согтуу манайхаар ирсэн. Манайд архи уугаагүй явсан. Араас нь харахад тийм их хурдтай яваагүй. Тал руу гараад хэр хурдтай явсан гэдгийг нь мэдэхгүй. Тэр хоёр хэрүүл маргаан, зодоон хийсэн асуудал байхгүй. Манайхаас явахдаа зүгээр байсан. Осол болох үед манай хадам машинтай явж байгаад араас нь харсан байсан. ******* ах баруун тийш явсан гэсэн хаана байгаа нь мэдээгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Гэрч Д.*******ийн өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний орой эхнэр , Дагва, эхнэрийн хамт , нарын хамт хуралд суугаад яваад ирж байтал 21 цагийн үед баруун талаас зүүн урагшаа явж байтал зүүн талаар гүйцэж түрүүлээд *******, ******* 2 гарсан. Би тухайн үед машин жолоодоод ойролцоогоор 30 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед ******* мотоциклийг жолоодсон, ард нь талийгаач суусан явж байсан. ******* тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна. Намайг араас нь явж байтал бид нарын урд ******* дэнж гэх газар шороон замын баруун захаар жижиг чулуу дайрч мотоцикльтойгоо унасан. Би тухайн үед хажуугаар нь гараад явтал талийгаач босохгүй байхаар нь эргэж ирээд буутал ******* мотоциклио асаагаад ус аваад ирье гэж хэлээд баруун тийш яваад өгсөн. Талийгаач ямар ч хөдөлгөөнгүй, амьсгалах шиг болоод хоолой нь дуугарч амьсгал хураасан. Тэгээд ар гэрийхэнд нь хэл хүргэж утсаар дуудаад явуулсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тэр хоёр согтуу байсан эсэхийг нь мэдээгүй. Бид нар ирсэн чинь яваад өгсөн. Осол болсон газраас явсан. Талийгаачийн толгойд гэмтэл учирсан, их хэмжээний цус гарч байсан. *******ы амнаас цус гарсан байсан өөр гэмтэл бэртэл мэдэгдээгүй. Чулуу дайраад хөндийрөөд тохой орчим болж 2 дугуйн дээрээ тогтох гэж буугаад унасан. Харин талийгаач их өндөрт хөөрч *******ы дээгүүр давж газарт унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 хуу/
Гэрч С. өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний өдөр 15 цагийн үед манайд ******* ******* нар ирсэн. Тэр хоёр улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн. Манай цай уугаад 20 минут орчим сууж байгаад явсан. ******* ******* нар манайд орж ирэхдээ согтуу байсан. Харин манайд архи дарс уугаагүй. ******* манайхаас гараад доошоо уруудаад дүү *******ыхаараа орно гэж ярьж байсан. *******, ******* нар замаараа ертөнцийн зүгээр зүүн зүгт мотоцикльтой явсан. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж, муудалцаагүй. Энэ хоёр уул нь хоорондоо эвтэй байгаад байдаг юм. Тухайн үед ******* мотоцикль жолоодож явсан. *******ыг жолооны үнэмлэхтэй талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/
Гэрч Л.гийн өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний орой хуралд суухаар Тооролгын тал гэдэг газарт хуралд суухаар очоод 21 цагийн үед буцаж ирээд гэртээ хүргүүлэхээр *******ийн 12-51 УБС улсын дугаартай ланд крузер маркийн машинаар явж байтал ******* дэнж гэх газар хажуугаар ******* талийгаач ******* 2 сундалгаатай гүйцэж түрүүлээд гараад явсан. Би хойд талын суудал суугаад явж байсан болохоор унахыг нь хараагүй. Хамт явсан хүмүүс чулуун дээр ойгоод унасан гэж ярьсан байсан. Тэгээд бид нар эргэж ирээд буутал мотоцикль нь унасан *******, талийгаач 2 мотоциклийнхоо 2 талд унасан харагдсан. Алхаад ирж байтал ******* босож ирээд талийгаачийг өргөж байснаа мотоциклио босгож асаагаад усанд яваад ирье нүүрийг нь угааж өгнө гээд явсан боловч эргэж ирээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/
Гэрч Б.гийн өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний өдөр 21 цагийн үед хуралд суух гэж нөхөр , *******ийн машинд сууж явсан. Хурал болоогүй гэртээ ирэх гэж явтал ******* дэнж гэх газар бид нарын хажуугаар ******* мотоцикльтой нэг хүн сундалсан их хурдтай гүйцэд түрүүлээд гарснаа замын хажуугийн чулуу мөргөөд өндөр хөөрөөд унасан. Тэгээд бид нар хажууд нь замаас гарч зогсоод бууж ирсэн чинь талийгаач замын голд хэвтэж байсан. Харин ******* нь 4 хөллөөд байж байгаад босож ирсэн. Би нялх хүүхэдтэй болохоор ойртож очоогүй. Утсаар ярихаар айл руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/
Гэрч Д.гийн өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний өдрийн орой гэртээ харихаар өөрийн ах *******ийн машины хойд талын суудалд суугаад явж байтал хажуу талаар их хурдтай мотоцикльтой 2 хүн гүйцэд түрүүлээд урд ороод явсан. Тухайн үед хажуугаар гарахад нь би хэн гэдийг нь таньж чадаагүй. Урд ороод замын хажуу талын /баруун гар талд/ байсан чулууг дайрч харайгаад хөндийрөөд газар буухдаа 2 дугуйн дээрээ бууж 2-3 савлаад унасан. Унахдаа шидэгдээд мотоциклиосоо урд талд нь хол шидэгдэж унасан. Гүйцэж түрүүлэхдээ замынхаа баруун талын замгүй газраар гүйцэж түрүүлээд унасан. Унахаар нь бид нар замынхаа баруун гар тал руу замаас гараад /ертөнцийн зүгээр баруун талаар нь/ жаахан яваад зогсож эргээд хартал 2 лаа хөдлөхгүй байхаар нь буугаад очсон. Очиж явахад ******* босож ирээд талийгаачийг барьж аваад өндийлгөх гэсэн чинь талийгаач огт хөдлөхгүй байсан. ******* орилоод би хүн алчихлаа гээд усанд явна гээд мотоциклио босгож ирээд асаагаад унаад явсан. Одоо хаана байгаа нь тодорхойгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 хуу/
Гэрч С.ын өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний өдрийн орой 16-17 цагийн үед намайг хонины хашаан дээр хонь хяргаж байхад ******* талийгаачийн мотоциклийг уначихсан согтуу ирсэн. Бид нар 1 цаг орчим болоод орж ирсэн чинь манайд тэр 2 унтаж байсан. Нэлээн согтуу 21 цаг дөхүүлээд сэрээд зүүн урагшаа явсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Манайд хэрүүл маргаан, зодоон хийсэн асуудал байхгүй. Биедээ бэртэл гэмтэл авсан зайл байгаагүй. Манайхаас сэрээд явахдаа архи нь сайн гараагүй явсан. Явахад нь би гэртээ харьж уугаарай гээд 2,5 литрийн пиво өвөрт нь хийж өгөөд явуулсан. Манайхаас явахдаа сайн жолоочтой явна гэж яриад гарсан. *******ыхаар ороод гарна гэж яриад байсан. Мотоциклиос унасан гэдгийг сонсоод очиход талийгаач нэлээн хол унасан байдалтай нас барсан байсан. Намайг очиход ******* явсан байсан. Хаана, хэнийхээр байгаа талаар мэдэхгүй байна. ******* манайд архи уугаагүй хоол идээд архи нь бага зэрэг гайгүй болоод явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/
Гэрч Д.гийн өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний өдрийн орой хуралд суухаар нөхөр , дүү ******* нарын хамтаар явсан чинь хурал хийхгүй болоод буцаад гэртээ харихаар явж байтал хажуугаар мотоцикльтой 2 хүн гараад явсан. Тэр хоёр хүн их хурдтай явж байсан. Тухайн үед тэр хүнийг таниагүй. Харин хамт байсан хүмүүс ******* байна гэж ярьж байсан. Мотоцикльтой хүмүүс гүйцэж түрүүлээд яваад өгсөн. Бид нар араас нь явж байтал тэр хоёр хүн мотоцикльтойгоо унасан. Яг унахыг нь хараагүй. Би хойд талын суудалд сууж явсан болохоор харж чадаагүй. Бид нар замаас баруун гар талруугаа гараад жаахан яваад зогсоод хартал хөдлөхгүй байхаар нь бид нар буугаад очтол мотоциклийнхоо хоёр талд унасан байсан. Тэр 2 дээр очих гээд алхаж явтал ******* нь босож ирээд талийгаачийг босгох гэж өндийлгөөд босгож чадахгүй орхиод мотоциклио асаагаад явсан. Би хүн алчихлаа гэж орилоод уйлах завдаад хөдлөөд явсан. Яасан гэж дуудсан чинь ус аваад ирье гэж хэлээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуу/
Гэрч Ц.гийн өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний өдөр манай гэрийн ойролцоо Тооромын тал гэх газар Ардчилсан намын хуралд суух гээд би нөхөр *******, нөхрийн дүү Давга, , , Алтанхуяг нарын хамт Ланд 80 маркийн машинаар явсан. Бид нар Тооромын талд байхад хурал болох нь хойшлогдсон гэхээр нь буцаад хүмүүсээ буулгахаар гэрийнхээ урдуур гараад ахынх руу явж байтал манай машиныг гүйцэж түрүүлээд нэг мотоцикль машины урд гараад тавьсан. Би машиныхаа жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан бөгөөд уг мотоцикль манай машины зүүн талаар гүйцэж түрүүлээд урд гарч цааш давхисан. Би уг мотоциклийг ******* жолоодож явааг нь таньсан. Харин хойно сууж явсан хүнийг таниагүй. ******* манай машиныг гүйцэж түрүүлээд удалгүй замын баруун талд байсан ургаа чулууг дайрсан. Их хурдтай явсан болохоор *******ы унаж явсан мотоциклийн 2 дугуй газраас нэг тохой орчим өндөрт хөөрсөн. Тэгээд урд дугуйгаараа газарт буугаад хойно нь сууж байсан хүн мотоциклио даваад урагшаа хол шидэгдсэн. Харин мотоцикль нь урагшаа годройтоод унасан. Манай машиныг миний нөхөр ******* жолоодож явсан. Уг осол болсон газрыг өнгөрч зогсоод эргээд бид нар осол болсон газар хүрч ирээд машинаа зогсоосон. Бид нар машинаас буугаад очтол *******ы хойно сууж явсан хүнийг ******* гэх манай нутгийн хүн болохыг таньсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/
Гэрч Д. өгсөн: ...2016 оны 06 сарын 21-ний өдөр би дүү Дарь-Эхийнгэрэлийн хамт гэрээ сахиж байсан. Өдөр 17 цагийн үед *******, ******* гэх ах нар улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикльд сундлаад ирсэн. Тэр хоёр ах орж ирээд аавыг надаас асуусан. Би аавыг Тээл гэх газар сонгуулийн хуралд явсан гэж хэлээд тэр 2 ахад идээ амсуулсан. Тэр 2 ах тэгээд манайхаас гараад явцгаасан. *******, ******* ах нар хөл дээрээ тогтож ядаад согтуу байсан. Манайд архи уугаагүй удаагүй явсан. Манайхаас гараад ******* ах мотоциклийг нь жолоодоод замаараа доошоо уруудаад зүүн тийш явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/
Гэрч Ж.гийн өгсөн: ...2016 оны 06 сарын 20-ны өдөр том хүү Энхболдынхоо хуримыг хийсэн юм. Манай хүүгийн хуримнаар эхнэр ын төрсөн дүү ******* ирсэн бөгөөд 6 сарын 20-ны өдөр манайд хонсон. Маргааш нь буюу 6 сарын 21-ний өглөө 9 цагийн үед ******* гэх хүн ирсэн. ******* манайд ирэхдээ мотоцикльтой ирсэн. Мөн өдрийн 14 цагийн үед *******, ******* мотоцикльтой манайхаас хөдөлсөн. *******ы мотоцикль асахгүй байсан болохоор тэр 2 *******ийн мотоцикльтой явсан. 6 сарын 22-ны өдрийн 6 цагийн үед Бат-Амгалан манайд ирж тэр 2-ыг осолд орсон талаар хэлсэн. ******* хурим дээр сөн түшсэн болохоор хэр уусныг нь мэдэхгүй байна. 2016 оны 6 сарын 21-ний өдрийн 14 цагт явахдаа ******* эрүүл байсан. ******* эрүүл байсан санагдаж байна. Манайд 1-2 хундага архи уусан. Тэр 2 эрүүл шахуу л явсан. Тэр хоёр манайд байхдаа хэрэлдэж маргалдаагүй. Манай гаднаас хөдлөхдөө ******* өөрөө мотоциклио барьж хөдөлсөн. Тэр 2 надад хэлэхдээ шууд гэрлүүгээ явна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 хуу/
Гэрч Б.ийн өгсөн: ...2016 оны 08 сарын 03-ны өдрийн орой 19 цагийн үед үнээ сааж байтал ******* хашаанаас морь унаад урд талын модтой уул руу зугтаагаад байх шиг байсан. Уг нь цагаан пургон машин зүүн талаас үзүүр тойроод гарч ирж харагдсан. Тэгээд цагаан өнгийн машинтай хүмүүс ирээд цагдаа морь унаад араас нь яваад гүйцээгүй. Манай морь малын хашаанд морь байсан. Уг нь Мэндбаяр гэдэг айлд байж байгаад машины дуугаар гараад зугтаасан юм шиг байна лээ. Мотоцикльтой явж байгаад унаад хойно нь сууж явсан хүн нас барсан гэсэн. Тэгээд зугтаасан байх. Өөр зүйл мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/
Гэрч П.гийн өгсөн: ...******* мотоцикльтой явж байгаад унаад хамт явж байсан хүн нь нас барсан хэрэг хийгээд зугтаасан, баригдахгүй, цагдаагаас эрэн сурвалжлаад байгаа. ахын гэрт энэ өвөл сүүлийн 1 сар гаран малыг маллаад гэрт нь байгаа. Төрөл садан хүмүүс болохоор хэлэхгүй нуугаад малаа маллуулаад байгаа. ахынд байгаа гэдгийг манай тэр хавын хүмүүс бүгд мэднэ. Лэгцэг, ахынхтай нэг дор айл байдаг болохоор мэдэж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 хуу/
Т.*******ы яллагдагчаар өгсөн: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй. Хохирол төлбөрийг барагдуулна. Би тухайн үед үхэр хайж яваад найр болж байсан гэх айлын гадаа миний мотоцикль асахгүй байсан. Гэтэл талийгаач ******* миний мотоциклиор хамт явъя, би согтуу байна, чи бариад яв гэхээр нь мотоциклийг нь жолоодоод найр болж байсан газраас Мод толгойд байдаг талийгаачийн гэрт очихоор явсан. Замаараа Сандаг, ******* нарынхаар ороод гарсан. Тэгээд ******* дэнж гэх газар явж байгаад Ланд-80 маркийн саарал машины баруун гар талаар гүйцэж түрүүлээд явж байтал гэнэт ойчих шиг болсон. Яаж унаснаа мэдэхгүй. Нэг мэдэхэд унасан байсан. Гэтэл ард байсан хүмүүс ирээд орилж чарлаад байсан. Би тэр үед талийгаачийг өндийлгөтөл сонин дуугараад /хоолой нь/ байх шиг байхаар нь өнгөрч байгаа юм байна гэж багцаалдсан. Би тэгээд усанд яваад ирье гэж яваад эргэж айсандаа ирж чадаагүй. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Юм дайрсан байх өөр осол болох шалтгаан байгаагүй. Өглөө нь архи хэрэглэсэн. Тэгээд айлд унтаж байгаад архи гараад явсан болохоор эрүүл явж байгаад осол гаргасан. Ослын газраас айж сандраад явсан. ******* надтай мотоцикльтой явж байгаад унаж нас барсан. Надтай уулзахад зүгээр байсан. Ямар ч зодоон болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 193-196 хуу/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дугаартай дүгнэлтэд:
1. 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Жолооч Т.******* нь МУ-н ЗХД-ийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг мөн дүрмийн 2.1 А-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх тээврийн хэрэгсэл жолоодно гэсэн заалт, МУ-н ЗХД-ийн 2.3 В-д Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, Мөн дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Жолооч Т.******* нь МУ-н ЗХД-ийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэв.
4. Зам тээврийн осол жолооч Т.*******ы буруутай үйлдлийн улмаас болж гарсан байна.
5. Зам тээврийн осол болсон гэх замын нөхцөл байдал нь шороон, Шулуун-Тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй зам байв / хх-ийн 180 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар дүгнэлт:
1. Талийгаач Н.*******ийн биед тархины аалзан бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, дух, хамар, суурь ясны урд дунд хонхорыг хамарсан шугаман хугарал, хуйхан доор цус хуралт, дотор эрхтний доргилт, уруулд няцарсан шарх, нүүрний зүүн тал, чихний дэлбээнд зулгаралт, баруун гарын сарвуу, бугуйнд жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх, нидрэгдэх, үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гавал тархины гэмтлүүд нь амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Нүүрний гэмтлүүд нь хөнгөн зэрэгт, жижиг зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
5. Шинжилгээгээр элэгний өөхөн хувирал, зүрхний булчингийн эмгэгшил /зүүн ховдлын булчингийн зузаарал 1.8 см ходоодны салстын архаг үрэвсэл өвчтэй байна. энэ нь үхэлд хүргэхгүй.
6. 2016.06.23-ны 16 цагийн орчим шинжилгээнд орох үеийн шинжээр нас бараад 24 ба түүнээс дээш цаг болжээ.
7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.
8. Талийгаач Н.******* нь 1-р бүлгийн цустай байна.
9. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй....гэх дүгнэлт /хх-ийн 77-79 хуу/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9, 12-13 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10, 14-15, 80-84 хуу/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 185 хуу/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 101-102 хуу/
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 104-108 хуу/
Хохирол төлсөн баримт /хх-2-ийн 10 хуу / зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.******* нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* дэнж гэх газарт Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Н.*******ийн амь насыг хохирсон,
Авто тээврийн гэмт хэргийн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Т.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлэг өгч гэм буруу болон хэргийн бусад нөхцөл байдлын талаар маргаагүй бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.
Тухайн үед мустанг-5 маркийн мотоциклийг Т.******* нь жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан гэрч Ц.гийн... Би машиныхаа жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан бөгөөд уг мотоцикль манай машины зүүн талаар гүйцэж түрүүлээд урд гарч цааш давхисан. Би уг мотоциклийг ******* жолоодож явааг нь таньсан. Харин хойно сууж явсан хүнийг таниагүй. ******* манай машиныг гүйцэж түрүүлээд удалгүй замын баруун талд байсан ургаа чулууг дайрсан...гэх мэдүүлэг, гэрч Б.гийн... бид нарын хажуугаар ******* мотоцикльтой нэг хүн сундалсан их хурдтай гүйцэд түрүүлээд гарснаа замын хажуугийн чулуу мөргөөд өндөр хөөрөөд унасан... гэрч Д.*******ийн... Тухайн үед ******* мотоциклийг жолоодсон, ард нь талийгаач суусан явж байсан. ******* тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна. Намайг араас нь явж байтал бид нарын урд ******* дэнж гэх газар шороон замын баруун захаар жижиг чулуу дайрч мотоцикльтойгоо унасан... гэх мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Т.******* нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Т.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Т.******* нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* дэнж гэх газарт Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Н.*******ийн амь насыг хохирсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн, авто тээврийн гэмт хэргийн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Т.*******ы үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Улсын яллагч нь шүүгдэгч Т.*******д Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах талаар, шүүгдэгчийн өмгөөлөгч нь Т.*******ы урьд ял шийтгүүлсэн гэмт хэргүүд нь 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул түүнийг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт тус тус гаргасан бөгөөд улсын яллагчийн дүгнэлтийг дор дурдсан үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.******* нь Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.
Т.******* нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3/ болон санаатай / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1/ гэмт хэргүүд үйлдсэн байх боловч түүний өмнө шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан тарчлаах /бусдыг байнга зодсон/ 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох, /прокурорын хяналтаас зайлсхийх/ гэсэн гэмт хэргүүд нь 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдохгүй болсон, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө” гэж заасан байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах үндэслэлгүй байна гэж үзэв.
Мөн шүүгдэгчийг мотоцикль жолоодож явахдаа архи, пиво уусан, согтуу байсан талаар гэрчүүд мэдүүлэг өгсөн боловч түүнийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь Монгол улсын эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138,А/131 дугаар хамтарсан тушаалаар батласан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”- ын 1.4 дэх заалтад Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж /Драгер 6810, 7510 цаашид “согтуурал шалгах багаж” гэх/ ашиглана. 1.6 дахь заалтад Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь автотээврийн гэмт хэргийн, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасны улмаас түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг уг журамд заасан аргаар шалгаж тогтоогоогүй байна.
Иймд Т.*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэргийн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 75 / далан тав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн хойд гэрэл, дохионы хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь оршуулгын зардалд 5.000.000 /таван сая/ төгрөг болон мотоциклийн эвдрэлтэй холбоотой зардлуудыг нэхэмжилсэн боловч оршуулгын зардалтай холбоотой ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэг авагдаагүй байх бөгөөд шүүгдэгч Т.******* нь мотоциклийн эвдэрсэн эд ангийн үнэ болох 160.000 / нэг зуун жаран мянган төгрөг/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болох ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтаар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардалд тооцож нэхэмжилсэн 5.000.000 / таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Тын *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэргийн, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурван/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 660 /зургаан зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурван/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Т.*******ы 2018 оны 01 сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 75 хоногийн 1 / нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман/ цагаар тооцож эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Т.*******д хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн хойд гэрэл, дохионы хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, õîõèðîã÷ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар øèéòãýõ òîãòîîëûã эс зөвшөөрвөл ãàðäан авсан өдрөөс õîéø 14 õîíîãèéí äîòîð Архангай аймгийн Ýрүү, Èðãýíèé хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäасугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ