Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 081

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан,

Хэлмэрч А.Еркегүл,

Улсын яллагч Х.Өрен,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек,

Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913001560 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 23-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс казах, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, С  овогт Хы С, регистрийн дугаар 00

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.С 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Могойт” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар 0.3540 метр куб хэрэглээний мод, 2.024 метр куб түлээний хуурай мод бэлтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.С 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Ө аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Могойт” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар 0.3540 метр куб хэрэглээний мод, 2.024 метр куб түлээний хуурай мод бэлтгэж байгаль экологид 159672 /нэг зуун тавин есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл нь:

  • Шүүгдэгч Х.Сн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдхэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие 2018 оны намар хадлан дууссаны дараа Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Могойт” гэх газар очиж ямар нэгэн тусгай зөвшөөрөл авахгүйгээр ой мод дотор орж түлээний мод бэлдсэн. Улмаар уг модыг өөрийн 2856БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж “Шампан” гэх газарт байдаг өөрийн хаваржаандаа авч ирж буулгасан. Би ой модтой газар зөвшөөрөлгүй орж мод бэлтгэж улмаар уг модыг өөрийн хаваржаанд буулгах үеэр ганцаараа явж байсан ба тухайн үед намайг хэн ч хараагүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би өөрийн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаль орчинд учруулсан хохирлоо гурав дахин нэмэгдүүлж бүрэн төлсөн. Иймд миний энэхүү үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн

74-75 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

  • 2019 оны 04 дүгээр сарын 01, 13-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Цэсумын 1 дүгээр баг Шавдан гэх газарт байрлах Х.Сн хаваржаанд чулуун саравч болон хашаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-11 дүгээр хуудас дугаар хуудас/,
  • 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/
  • 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хитухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
  • 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Эд мөрийн баримт хураан авах ттэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42-43 дугаар

хуудас/

  • 2019 оны 04-р сарын 18-ны өдрийн Сум дундын ойн ангийн мэргэжи

М.Нурсултан, И.Хуантай нарын 39 дугаартай: “Хэрэглээний модыг Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 0.3540м.куб эзлэхүүнтэй байна. Түлээний модыг эзлэхүүнийг Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-79-р тушаалын нэгдүгээр хавсралт болох Түлээний модны эзлэхүүнийг тогтоох аргачлалын дагуу сийрэг шоометрт шилжүүлэв. Үүнд: Сийрэг эзлэхүүнийг тодорхойлоход тухайн нягт хураагдсан модны дундаж өндрийг урт өргөнд үржүүлэх замаар тодорхойлно. Өндөр х2.30 урт х1.10 өргөн =2.024 м.куб /сийрэг шоометр/. Уг бэлтгэсэн моднууд шинэс буюу шилмүүст моднууд байна. Тухайн бэлтгэсэн хэрэглээний мод нь хатсан хуурай модны үзүүр хэсэг байна. Түлээний мод нь хатсан хуурай гишүү мод байна. Хэзээ огтолсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Улсын тусгай хамгаалалттай Алтай таванбогдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна.  Цэнгэл сумын 1 дүгээр багийн Х.С нь Могойтын ойгоос хууль бусаар бэлтгэсэн 6 ширхэг хэрэглээний моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 0.3540м.куб х 6000 х 1.8=38232 төгрөгийг бодит хохирол учруулсан байна. Мөн хууль бусаар бэлтгэсэн хуурай түлээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь

2.024м.куб х 6000 х 1.0=121440 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна. Нийт

159672 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна” гэх шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч М.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цэнгэл сумын 1 дүгээр багийн иргэн Х.С 2018 оны 09 дүгээр сард тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Могойт” гэх улсын тусгай хамгаалалттай газраас тусгай зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх хэрэгт шинжээчээр оролцсон. Баян-Өлгий аймгийн Сум дундын ой ангийн мэргэжилтний шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтэд дурдсанаар нийт 159672 /нэг зуун тавин есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийн бодит хохирол учирсан байна. Шинжээчийн дүгнэлттэй маргалдах зүйл байхгүй. Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар байгаль орчинд учруулсан хохирлоо гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр нөхөн төлөхөөр хуульчлагдсан байдаг. Нийт 479,016 /дөрвөн зуун далан есөн мянга арван зургаа/ төгрөг нэхэмжилж байгаа болно. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар байгаль орчинд учруулсан хохирлоо гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр буюу нийт 479000 /дөрвөн зуун далан есөн мянга/ төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Сн дээрх хууль бус үйлдлийн улмаас байгаль экологи 479,016 /дөрвөн зуун далан есөн мянга арван зургаа/ төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Нурсултаны 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “...Батлагдсан стандартын дагуу тооцоход 6 ширхэг хэрэглээний моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 0.3540м.куб х 6000 х 1.8=38232 төгрөгийг бодит хохирол учруулсан байна. Мөн хуурай түлээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.024м.куб х6000 х 1.0=121440 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна. Нийт 159672 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэг хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Сн мод бэлтгэсэн гэх Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын дүгээр багийн нутаг дэвсгэр “Могойт” гэх газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болох нь Монгол Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол /хх-ийн 21-22 дугаар хуудас/-оор нотлогдож байна.

Иймд шүүгдэгч прокуророос шүүгдэгч Х.Сд холбогдуулан яллах дүгнэл үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.С нь Улсын тусгай хамгаалалттай Алтай таванбогдын Байгалийн цогцолборт газрын  Цэнгэл сумын 1 дүгээр баг Могойтын ойгоос хууль бусаар бэлтгэсэн 6 ширхэг хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь

0.3540м.куб х 6000 х 1.8=38232 төгрөг, хууль бусаар бэлтгэсэн түлээний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.024м.куб х6000 х 1.0=121440 төгрөг болж нийт 159672 /нэг зуун тавин есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан. Иймд шүүгдэгч Х.Сн ойн санд учруулсан бодит хохирол 159672 /нэг зуун тавин есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд нөхөн төлөх хохирол нь 479016 /дөрвөн далан есөн мянга арван зургаа/ төгрөг байна.

Шүүгдэгч Х.С нь уг хохирлыг нөхөн төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч М.Жы “шүүгдэгч Х.С нь шинжээчийн гаргасан 479000 төгрөг бүхий нөхөн төлбөрийг төрийн сангийн 100161113001 тоот дансанд бүрэн хийж хохирлоо барагдуулж өгсөн. Манай байгууллагын зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг болон Х.Сн “Модны нөхөн төлбөр” гэх утга бүхий Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Сг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдс шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүгдэгч Х.С урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүги хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хув байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, түүний өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн

24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Сн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 6 ширхэг хэрэглээний 0.3540метр куб, түлээний хуурай 2.024 метр куб моднуудыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон тус тус хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Сн хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн өөрийнх нь эзэмшлийн 2856 БӨА улсын дугаартай, “ЗИЛ-130” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Х.С улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг төгссөний дараа уг автомашинаар модыг зөөж тээвэрлэсэн бөгөөд мод бэлтгэхдээ уг тээврийн хэрэгслийг ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй. Иймд 2856 БӨА улсын дугаартай “ЗИЛ-130” маркийн автомашиныг эзэмшигч Х.Сд буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэм авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Сн иргэний үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01236665 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  №1062460 дугаартай татварын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн БаянӨлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, мөн сумын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт зэрэг 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С  овогт Хы Сг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан “улсын тусгай хамгаалалттай газрын ойд хууль бусаар мод бэлтгэх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзаасныг журамлан шүүгдэгч Х.Сд мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шүүгдэгч Х.Сн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 6 ширхэг хэрэглээний 0.3540метр куб, түлээний хуурай 2.024 метр куб моднуудыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
  5. Шүүгдэгч Х.Сн эзэмшлийн 2856 БӨА улсын дугаартай, “ЗИЛ-130”маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Шүүгдэгч Х.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэхарга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БаянӨлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Сн  иргэнийцахим үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01236665 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  №1062460 дугаартай татварын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.
  9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.
  10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэнийнэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэлбичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ