Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 084

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан,

Улсын яллагч М.Фарида,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000520094 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овогт Гын Б, 1983 оны 11 дүг сарын 01-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Цамба-1 38 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 0

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагаас 17 цагийн хооронд өөрийн 4 настай охин Б.Аыг гэртээ орхиж  болгоомжгүй үйлдлийн улмаас Б.А тус байрны 6 давхрын цонхны салхивчаар унаж нас барж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ШүүгдэгчГ.Бийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагаас 17 цагийн хооронд өөрийн 4 настай охин Б.Аыг гэртээ орхиж  болгоомжгүй үйлдлийн улмаас Б.А тус байрны 6 давхрын цонхны салхивчаар унаж нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

  1. Хохирогч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээрсарын 25-ны өдөр ажлаас бууж байхад 19 цагийн үед Бийн хөрш айлын залуугийн эхнэр миний гар утас руу залгаж “Охин болох А байрны цонхноос унаж эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал нь хүнд байна” гэж хэлсэн. Ингээд би яаралтай ажлаас чөлөө аваад 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр онгоцоор ирсэн. Энд ирэхэд охин маань нас барсан байсан. Ямар нэгэн санал, гомдол байхгүй. Б маань санаатайгаар ийм асуудалд хүрээгүй. Аыг маань сайн асран хамгаалж, хайрладаг байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин Бт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье. Охиноо алдсан сэтгэл санаа нь таагүй байгаа болно” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
  2. Гэрч А.Сы  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын25-ны өдрийн ойролцоогоор 16 цаг 45 минутын орчимд гэртээ 7 настай хүүхдийн хамт сууж байхад уг байрны 40 тоотод оршин суудаг А гэх эмэгтэй хаалга тогшсон. Би хаалга тайлах үед “Байрны тагтнаас хүүхэд унасан юм шиг байна. Цонхоороо доошоо хараарай” гэж хэлсэн. Манай тагт зүүн тийшээ харсан тул Агийн гэрт орж цонхоор нь харсан чинь гадаа дээшээ харсан байдалтай улаан өнгийн цамцтай, ногоон өнгийн өмдтэй 4 настай манай хөрш айлын охин ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь шууд гадагшаа хүүхэд рүү явсан. Надаас түрүүлээд манай хөрш Р гэх хүн буусан ба намайг орцны хаалганд очиж гадагшаа гарах гэж байхад Р унасан гэх хөрш айлын хүүхдийг аваад орц руу ороод ирсэн. Тэгээд би шууд өөрийн гэрт оруулаад газарт хэвтүүлсэн. Уг хүүхэд ямар ч амьсгаагүй, ухаангүй байсан тул би эмнэлгийн анхны тусламж үзүүлж массаж хийж байхад дуу гарч уйлсан. Гар хөл нь даарсан байдалтай, баруун талын тохой хэсэг нь шалбарсан байсан. Тэгээд Рд эмнэлэг рүү залга гэж хэлж байхад манай хөрш залуу Нурболат эмнэлэг рүү залгаж байсан. Тэрээр шууд хүүхдийг хөнжилд ороож аваад Нурболатын машинаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж шууд сэхээний тасагт оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
  3. Гэрч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээрсарын 25-ны өдрийн ойролцоогоор 16 цаг 45 минутын үед байх тагтанд хөлдөөж тавьсан буузыг авах гэж тагт руу гараад доошоо харсан чинь газарт нэг улаан өнгийн зүйл харагдсан. Би хүний угаасан хувцас юм болов уу гэж дахиж харсан чинь улаан өнгийн цамцтай 4 насны орчим хүүхэд газар унасан дээшээ харсан байдалтай байсан ба баруун талын хөл нь хашлаганд гарсан байдалтай байсан ба хөл нь хөдлөхөөр нь хүүхэд цонхноос унасан байна гэж бодсон. Тэрээр шууд өөрийн гэрээс гараад Р гэх хүний хаалгыг тогшиж дараа нь С гэж хүний хаалгыг тогшсон. Тэр хоёр айлаас Р, С эгч нар гарч ирсэн бөгөөд би “Доор цонхноос хүүхэд унасан байна” гэж хэлсэн. Тэрээр Р шууд доошоо буугаад явсан ба С эгч манай цонхоор очиж хараад бас Ры араас явсан. Тэгээд би Бийн гэрийн хаалгыг тогшсон чинь хаалгаа тайлаагүй бөгөөд улмаар утас руу нь залгасан чинь утсаа авахгүй утас нь гэрт нь дугараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
  4. Гэрч А.Нурболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би дэлгүүр обайрны гадаа 16 цаг 45 минутын үед буцаж ирэхэд байрны гадаа Р гэгч хүн надад “Утсаараа залгаад түргэн тусламж дуудаарай. Энд хүүхэд унасан байна” гэж хэлээд гартаа өргөж байсан 4 насны орчим эмэгтэй хүүхдийг байрны дотогшоо оруулж авч явсан. Би түргэн дуудаад байрны 6 давхарт гараад онгорхой байсан байр луу орж хүүхдэд анхан шатны тусламж үзүүлж байсан С болон Р нарт “Түргэн тусламж удах юм байна” гэж хэлсэн. С гэгч хүн “Одоо хүүхдийг шууд эмнэлэгт хүргэе. Машинтай хүн байна уу” гэхэд би машинтай явж байсан болохоор би машинтай гэж хэлээд хүүхдийг Сы хамт эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
  5. Гэрч Н.Ры мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би гэртээ сууж байхадхөрш айлын хүн А хаалга нүдэн орж ирээд “Доор хүүхэд унасан байна очоорой” гэж хэлсэн. Би сонсонгуут шууд доошоо буусан. Очиход гаднах талын хаалганы зүүн талын хашлаганд нэг хөлөө тавьсан ухаангүй хэвтсэн байдалтай 4 насны орчим эмэгтэй хүүхэд байсан. Би хүүхдийг шууд газар дээрээс өргөж авсан. Манай хөрш Нурболат гэх залуу машинтай ирж байсан ба би түргэн тусламж дууд гэж хэлсэн. Дараа нь С гэдэг манай хөрш айлын хүн байрны гадаа гарч ирээд хүүхдийг дотогшоо оруулаад амьсгал авхуулж анхны тусламж үзүүлье гэснээр оруулсан. Хүүхдийг дотогшоо оруулаад удаагүй ба Нурболатын машинаар эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

%1.    Гэрч С.Энхцэцэгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр НҮБ-ийн хүүхдийн сангаас зохион байгуулж буй “Цахим ертөнцийн хор хөнөөл” сэдэвт сургалт судалгаанд миний дуудуулсан дөрвөн эцэг эхчүүд дөрвүүлээ ирж оролцсон. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сургуульд ирэхэд Б.Маралжингоогийн эх Б сургуульд болсон арга хэмжээнд оролцож байхад гэрт үлдээж явсан охин нь цонхны салхивчаар унаад нас барсан байна гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

%1.    Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бауыржаны 05 дугаартай: “...Талийгаач Б.Аын цогцост баруун талын зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан доорх тархмал цус харвалт, хоёр уушиг, элэгний няцралт, дотор эрхтнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх цус хуралт, дотор цус алдалт, баруун талын атгаал, дунд чөмөгний далд хугарал, нуруу бүсэлхий хэсгийн зулгаралт дээрх гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал өндрөөс унах үед үүсгэгдэнэ. Гавал тархи, дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

%1.    Өвчний түүх /хх-ийн 41-50 дугаар хуудас/,

%1.    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 хуудас/,

%1.    Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18 дугаар хуудас/

%1.    Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Мөн маш их харамсаж байна. Тухайн өдөр би охиноо гэртээ ганцаараа орхиогүй байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, үнэлэх боломжгүй, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.

                                     гэмт хэрэг нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний

акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироож” буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.Б нь өөрийн 4 настай охин Б.Аыг гэртээ ганцаар нь үлдээсэн болгоомжгүй үйлдэл нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Бийг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч О.Б ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэх тул шүүгдэгч Г.Бийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

%1.    Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, одоо охин Б.Маралжингоотой хоёулаа амьдарч буй байдал, өөрийнх нь хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэм авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2

дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Гын Бийг “Хүний амь насыгболгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамланшүүгдэгч Г.Бт  мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээсгаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаархураагдан ирсэн шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийг тогтоолын хамт БаянӨлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргахэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БаянӨлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолдтогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ