Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 090

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан,

Хэлмэрч А.Еркегүл,

Улсын яллагч М.Фарида,

Иргэний нэхэмжлэгч М.Ж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913001550113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 16-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Х С, регистрийн дугаар 00

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Д нь Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар салаа" гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос 2018 оны 09 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр 0.1968 метр куб /сийрэг шоо метр/ бөөрөнхий хэрэглээний мод,

0.7124метр куб хэрэглээний зүсмэл хар мод бэлтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Д нь Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар салаа" гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос 2018 оны 09 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр 0.1968 метр куб /сийрэг шоо метр/, бөөрөнхий хэрэглээний мод, 0.7124метр куб хэрэглээний зүсмэл хар мод бэлтгэж байгаль экологид 493719 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл нь:

  1. Шүүгдэгч Х.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдхэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие 2019 оны 08 дугаар сарын дундуур хадлан дуусаж байх үед Цэнгэл сумын 1 дүгээр багийн айл өрхүүдийн зуслангийн газар болох “Хар салаа” гэх газарт ой мод дотор 10-12 метрийн урттай, харгай /хар мод/-ыг байгалийн жамаар унасан байсныг харсан. Дараа нь уг байгалийн жамаар унасан харгай /хар мод/ байсан газарт ганцаараа очиж нэг бариултай хөрөө болон нэг ширхэг сүхийг ашиглан хөрөөдөж, улмаар хожуулын хамт өөрийн 6827НАА улсын дугаартай уаз-3303 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авсан. Тэгээд эхлээд уг модны хожуул болон үзүүрийн нарийн хэсгийн модуудыг аавын өвөлжөөнд байдаг “Туйых” гэх газарт буулгасан. Дараа нь 1,5аас 2 метр болгон тайрч, хөрөөдсөн харгай модны тайрдсыг өөрийн тээврийн хэрэгслээр сумын төвд авч ирж, хувиараа мужаан цех ажиллуулдаг цахилгаан хөрөөтэй Б.Нийн хашааны хогийн цэвэрлэж өгч гуйж байгаад банз болгон хөрөөдүүлж авсан. Дараа нь уг модыг тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Туйых” гэх газарт байдаг аавын өвөлжөөний хажууд байдаг чулуун амбаарт оруулсан байсан. Би ой модтой газар зөвшөөрөлгүй орж байгалийн жамаар унасан харгай /хар мод/-ыг зөвшөөрөлгүй авсан үед намайг хэн ч хараагүй. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү. Би өөрөө хөдөө чулуугаар байшин барьж дээврийг нь чулуугаар барих төлөвлөгөөтэй байсан. Би тухайн үед эдгээр багажнуудыг бүгдийг ашиглаагүй. Би анх уг модыг авах үед нэг бариултай гар хөрөө болон нэг модон иштэй сүх аваачаад очсон. Өөр багаж хэрэгслүүдийг ашиглаагүй. Харин дараа нь манай гэрт цагдаа нар ирэх үед гэрт байсан хоёр ширхэг сүх, хоёр ширхэг хөрөө болон гурван ширхэг цүүг хурааж авсан. Би эдгээр багажуудыг байшин барихдаа ашиглана гэсэн болохоос анх зөвшөөрөлгүй мод бэлтгэх үед нэг ширхэг хөрөө, нэг ширхэг сүх аваад очсон байсан. ...Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй. Тухайн үед мөнгө төгрөгийн асуудлаас болж ямар нэгэн зөвшөөрлийн бичиг аваагүй. Анх уг байгалийн жамаар унасан харгай /хар мод/-ыг би түрүүлээд авахгүй бол өөр нэгэн хүн надаас түрүүлээд аваад явах байх гэж бодоод хэнд ч хэлэхгүйгээр хурдан ирээд аваад явсан. Өмнө нь зөвшөөрөлгүй мод авч байгаагүй. Анх удаа ийм хэрэг үйлдсэнд маш их харамсаж байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол байхгүй. Би өөрийн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч уг хэргийн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирол болох байгаль орчинд учруулсан хохирлоо гурав дахин нэмэгдүүлж бүрэн төлсөн байгаа. Дахин ийм зүйл хийхгүй. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
  2. Иргэний нэхэмжлэгч М.Жы мөрдөн байцаалтын шатанд болон шүүххуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Цэнгэл сумын нутаг дэвсгэр болох “Хар салаа” гэх газар нь Монгол Улсын Их хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтын сүлжээнд хамруулж одоогоор Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Аптай Таванбогдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамрагдана. Цэнгэл сумын 1 дүгээр багийн иргэн Х.Д нь 2018 оны 09 дүгээр сард тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Хар салаа” гэх улсын тусгай хамгаалалттай газраас тусгай зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх хэрэгт Баян-Өлгий аймгийн Сум дундын ой ангийн мэргэжилтний шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтэд дурдсанаар нийт 493719 /дөрвөн зуун ерэн гурван мянга долоон зуун арван есөн мянган/ төгрөгийн бодит хохирол учирсан байна. Шинжээчийн дүгнэлттэй маргалдах зүйл байхгүй. Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар байгаль орчинд учруулсан хохирлоо гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр нөхөн төлөхөөр хуульчлагдсан байдаг. Нийт 1481157 /нэг сая дөрвөн зуун наян нэгэн мянга нэг зуун тавин долоон/ төгрөг нэхэмжилсэн ба хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. ...Өөр нэмж хэлэх зүйл гэвэл Х.Д нь байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Х.Дын гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,
  3. Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2019 ондугаар сарын 20-ны үед миний бие хашааны хогийг цэвэрлэж ачуулах гэж явж байгаад Х.Дтай тааралдсан. Тухайн үед Х.Д нь “Надад 4 ширхэг дүнзэн мод байгаа та уг модыг надад цахилгаан хөрөөгөөр зүсэж өгөөч хөлсөнд нь би таны хашааны хогийг ачиж өгье” гэж хэлэхээр зөвшөөрөөд хашааныхаа хог, үнсийг ачуулан түүний авч ирсэн 4 ширхэг дүнзэн модыг зүсэж хөрөөдөж өгсөн. Дараа нь сарын дараа уулзахад дээрх моднуудаас болж аймгийн төв рүү явж байна гэсэн. Дахиж би Х.Дтай уулзаж, тааралдаагүй.  Уртаараа 1.70 см гаруй гадна талын тойрог нь 20-25 см орчим хэмжээтэй нойтон мод байсан. Тухайн үед Х.Д нь өөрөө ганцаараа УАЗ машин /аавын цээж/-аар ачиж авч ирж буулгаж надаар зүсүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
  4. Гэрч А.Серикболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Тус сум

дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Могойт” гэх газар, мөн тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар салаа” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар юм.

...Иргэн Х.Д 2018 онд түлээний мод бэлдэх тусгай зөвшөөрөл аваагүй.” /хх-ийн

82-83 дугаар хуудас хуудас/,

  1. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Сум дундын ойн анмэргэжилтэй М.Нурсултан, И.Хуантай нарын 40 дугаартай: “4 ширхэг бөөрөнхий модон материалын эзлэхүүнийг Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 0.1968м.куб эзлэхүүнтэй байна. Мөн зүсмэл материалын эзлэхүүнийг Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-79-р тушаалын нэгдүгээр хавсралт болох навчит болон шилмүүст төрлийн зүсмэл материалын эзлэхүүнийг тогтоох аргачлалын дагуу гаргана. 118 ширхэг зүсмэл материал нэг бүрийг хэмжин өндөр урт зузаан эзлэхүүнийг нь үржүүлж замаар тодорхойлно.  Уг бэлтгэсэн моднууд шинэс буюу шилмүүст моднууд байна. Тухайн бэлтгэсэн моднуудыг газар дээр очиж үзэхэд байгалийн жамаар унасан мод байна.  Хэзээ огтолсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Улсын тусгай хамгаалалттай Алтай таванбогдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна.  Цэнгэл сумын 1 дүгээр багийн

Х.Д нь Хар салаагийн ойгоос хууль бусаар бэлтгэсэн 4 ширхэг бөөрөнхий хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 0.1968м.куб х 204000 х 1.8=72264 төгрөгийг бодит хохирол учруулсан байна. Мөн хууль бусаар бэлтгэсэн хэрэглээний зүсмэл модны материалын экологи эдийн засгийн үнэлгээ нь 0.7124м.куб х 204000 х 2.9=421455 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна. Нийт 493719 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна” гэх шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 95-97 дугаар хуудас/,

  1. Шүүгдэгч Х.Дын хууль бусаар мод бэлтгэсэн гэх газарт болон модондүзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-13 дугаар хуудас/,
  2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн ябэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар хуудас/, 8. Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, прокурорын зөвшө /хх-ийн 16-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэг хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Д мод бэлтгэсэн гэх Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар салаа” гэх газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болох нь Монгол Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол /ххийн 49-50 дугаар хуудас/-оор нотлогдож байна.

Иймд прокуророос шүүгдэгч Х.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэ ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Д нь Улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрын  Цэнгэл сумын 4 дүгээр баг “Хар салаа”-н ойгоос хууль бусаар бэлтгэсэн 0.1968 метр куб /сийрэг шоо метр/ бөөрөнхий хэрэглээний мод, 0.7124 метр куб хэрэглээний зүсмэл хар мод бэлтгэж байгаль экологид 493719 /дөрвөн зуун ерэн гурван мянга долоон зуун арван ес/ төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан. Иймд шүүгдэгч Х.Д ойн санд учруулсан бодит хохирол 493719 /дөрвөн зуун ерэн гурван мянга долоон зуун арван ес/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд нөхөн төлөх хохирол нь 1481157 /нэг сая дөрвөн зуун наян нэгэн мянга нэг зуун тавин долоо/ төгрөг байна.

Шүүгдэгч Х.Д нь уг хохирлыг нөхөн төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч М.Жы “шүүгдэгч Х.Д нь шинжээчийн гаргасан 1841157 /нэг сая дөрвөн зуун наян нэгэн мянга нэг зуун тавин долоо/  төгрөг бүхий нөхөн төлбөрийг төрийн сангийн 100161113001 тоот дансанд бүрэн хийж хохирлоо барагдуулж өгсөн. Манай байгууллагын зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг болон Х.Д “Модны нөхөн төлбөр” гэх утга бүхий Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Дыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдс

шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүгдэгч Х.Д урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүги хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хуви байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, түүний өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Дын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 118 ширхэг банз мод, 4 ширхэг нойтон шинэс мод зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Д хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн 6827НАА улсын дугаартай “УАЗ-3303” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Х.Д улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг төгссөний дараа уг автомашинаар модыг зөөж тээвэрлэсэн бөгөөд мод бэлтгэхдээ уг тээврийн хэрэгслийг ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй. Иймд 6827НАА улсын дугаартай “УАЗ-3303” маркийн автомашиныг эзэмшигч Х.Дд буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх модон иштэй 1 ширхэг богино модон иштэй сүх, 1 ширхэг 1 бариулттай гар хөрөө зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг 2 бариулттай гар хөрөө,  3 ширхэг 20 см урттай модны цүү, 1 ширхэг урт модон иштэй сүх зэргийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэм авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Д иргэний үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №201694 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  №0096239 дугаартай татварын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Дын өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан 3 хуудас материалыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С овогт Х Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзаасныг журамлан шүүгдэгч Х.Дд мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Шүүгдэгч Х.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шүүгдэгч Х.Дын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 118 ширхэг банз мод, 4 ширхэг нойтон шинэс мод зэргийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
  5. Шүүгдэгч Х.Дын эзэмшлийн 6827 НАА улсын дугаартай “УАЗ-3303”маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-дзааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх модон иштэй 1 ширхэг богино модон иштэй сүх, 1 ширхэг 1 бариулттай гар хөрөө зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг 2 бариулттай гар хөрөө,  3 ширхэг 20 см урттай модны цүү, 1 ширхэг урт модон иштэй сүх зэргийг өөрт нь буцаан олгосугай.
  7. Шүүгдэгч Х.Дын өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан 3 хуудас материалыг хэрэгт хавсаргасугай.
  8. Шүүгдэгч Х.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргахэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БаянӨлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Дын  иргэнийцахим үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №201694 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  №0096239 дугаартай татварын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.
  10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэнийнэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэлбичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ