Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 094

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж, нарийн бичгийн дарга К.Еркежан, улсын яллагч М.Фарида,

шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БаянӨлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Мийн Өд холбогдох 1913001130119 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар  сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Цэнгэл сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 8, ээж, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум 9 дүгээр багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр  шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овгийн Мийн Ө. РД:0, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч М.Ө нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогч нарын өрөөний хаалгыг эвдэн орж, дотор нь байсан “LG” маркийн суурин компьютерын дэлгэц 2 ширхэг, “Dell" маркийн албаны зөөврийн компьютер, түүний дагалдах эд анги болох хулгана, мөн санхүүгийн тэмдгийн тосны хайрцаг, өрөөний хаалга зэрэг эд зүйлсийг устган гэмтээж, 1.183.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч М.Өээс мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913001130119 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Иргэний нэхэмжлэгч Р.Шы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Минийөрөөний хаалганы цоож эвдэрсэн, албанд хэрэглэж байсан “LG" маркийн суурин компьютерын дэлгэц, “Dell” маркийн зөөврийн компьютер, хулгана, нярав Аий “LG” маркийн суурин компьютерын дэлгэц, тэмдгийн тосны хайрцаг зэрэг эд зүйл хагарсан. Өөр хагарсан зүйл байхгүй. Уг хохирлыг Ө бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй болно гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

  1. Гэрч Ж.Кы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2019 оны 2 дугаар сарын 28-ныөдөр 14 цаг 45 минутын үед Ш гэдэг хүний өрөөнд юм асуух гэж очсон юм. Тухайн үед хаалга нь онгорхой, өрөөнд доторх зүйл эмх замбараагүй байсан. “Dell” маркийн зөөврийн компьютер нь хагарч эвдэрсэн. Түүний эд ангиуд гэмээр олон хэлтэрхийнүүд байсан. Миний анзаарснаар нярав Аий компьютерын суурь нь унаж хугарсан байсан. Тэгээд би шууд Ш, А нар луу утсаар залгахад тэр хоёр утсаа авахгүй байсан юм. Тэр үед тэр хоёр аймаг явсныг мэдээгүй. Тэгж байтал Б ирсэн ба би түүнээс асуухад Ө эвдээд явсан байна гэж хэлсэн. Би цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
  2. Гэрч Б.Аий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Тэгээд би Ш гэдэг хүнийэхнэр болох манай сургуулийн бага ангийн багш Т.Б гэдэг хүнд залгаж "...манай өрөөний хаалгыг Ө эвдэж орсон байна та хурдан очоод тэнд байгаа баримт бичгүүд болон эд хөрөнгөндөө эзэн болоорой” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Б над руу залгаж 3 компьютерыг хагалж эвдээд хаалгыг эвдсэн байна цагдаа ирээд зургийг нь аваад явлаа гэж хэлсэн.... Би анх 2016 онд ажилд ороход цоо шинээр тавьж өгсөн компьютер байсан юм. Уг 3 компьютер албаны компьютер байгаа юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
  3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-19дүгээр хуудас/,
  4. Цэнгэл сумын Санхүүгийн албаны шинжээч К.Нын 2019 оны 4 дүгээр сарын 27-ныөдрийн шинжээчийн дүгнэлтэд:
  • 2019 оны 02 дугаар сарын байдлаар 2 ширхэг LG маркийн компьютерын дэлгэц тус бүр180.000 /зуун наян мянга/ төгрөг ба 2 дэлгэц нийлээд 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг болж байна.
  • 2019 оны 02 дугаар сарын байдлаар 2 ширхэг 1 ширхэг DELL маркnaн зөөврийнкомпьютер нь 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг болж байна.
  • 2019 оны 02 дугаар сарын байдlаар 1 ширхэг тэмдгийн тоосны хайрцаг нь 10.000 /арванмянга/ төгрөг болж байна.
  • 2019 оны 02 дугаар сарын байдлаар 1 ширхэг компьютерын хулгана 80000 /найман мянга/төгрөг болж байна.
  • 2019 оны 02 дугаар сарын байдлаар 180x80 см-ийн харьцаатай модон хаалга 55.000 /тавин таван мянга/ төгрөг болж байна.
  • 2019 оны 02 дугаар сарын байдлаар дээр дурдагдсан эд зүйлс нийлээд 1183000/нэг саязуун наян гурван мянга/ төгрөгийн үнэ ханштай болж байна.
  1. Шүүгдэгч М.Өий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Шы өрөөний хаалгыгсогтуурсны улмаас өшиглөж, хаалгыг нь эвдээд дотогш нь орж дотор нь байсан зөөврийн компьютер, 2 ширхэг дэлгэц, гар хулгана, тэмдгийн тосны хайрцаг зэрэг эд зүйлийг өшиглөж гэмтээсэн үйлдэл гаргасан. Сургуульд учирсан 1.183.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Одоогоор хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
  2. Иргэний нэхэмжлэгч Р.Шы мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргаж өгсөн:

...Миний бие Римхан овогтой Ш байгууллагын даргын тушаалаар эрүүгийн 1913001130119 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд эрүүгийн хэргийн холбогдогч М.Ө нь байгууллагад учирсан 1.183.000 төгрөгийг бүрэн төлж өгч хохиролгүй болгосон тул Өтэй эвлэрсэн. Иймд цаашид манай байгууллагын зүгээс ямар нэгэн хохиролгүй болсон тул холбогдогч М.Өд ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.

Тиймээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хавтаст хэргийн

66 дугаар хуудас/,

8. М.Ө иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ө нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогч нарын өрөөний хаалгыг эвдэн орж, дотор нь байсан “LG” маркийн суурин компьютерын дэлгэц 2 ширхэг, “Dell" маркийн албаны зөөврийн компьютер, түүний дагалдах эд анги болох хулгана, мөн санхүүгийн тэмдгийн тосны хайрцаг, өрөөний хаалга зэрэг эд зүйлсийг устган гэмтээж, 1.183.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 1. Иргэний нэхэмжлэгч Р.Шы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/, гэрч Ж.Кы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Б.Аий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-19 дүгээр хуудас/, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Санхүүгийн албаны шинжээч К.Нын 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.Өий мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч М.Ө согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч М.Өий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд нийт 1.183.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Ө нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул энэ талаар иргэний нэхэмжлэгч Р.Ш мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргаж өгсөн тул бусдад төлөх төлбөргүй байна /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/.

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч М.Өд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч хохирогч этгээдтэй хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/53 дугаартай саналд яллагдагч М.Өд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч М.Ө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал эрүүгийн 1913001130119 дугаартай эрүүгийн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул М.Өд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ө нь учруулсан хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Ө нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2011 онд  танхайрах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Ө цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл,

36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,

36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С овгийн Мийн Өийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан,гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчМ.Өийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчМ.Өд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчМ.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоорбусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Өий иргэний цахим үнэмлэхийгшүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Хуанышт даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Өд урьд авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаарзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд

М.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Х.ТАЛГАТ