Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 102

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан,

Улсын яллагч Б.Ботакөз,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен,

Шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БаянӨлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Шд холбогдох 1913002190147 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар  сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш Х овогт Тийн Ш, регистрийн дугаар.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Т.Ш нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух иргэн И.Эын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед өөрийн насанд хүрээгүй буюу 16 настай охин Э.Оад ХААН банкны виза картаа өгч, дансанд тэтгэмжийн мөнгө орсон эсэхийг шалгаад ир гэж явуулсан байна. Улмаар Э.Оа нь найз П.Шгийн хамт Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах ХААН банкны төв салбарын автомат теллер машинд /АТМ/ картыг хийж шалгаж үзээд мөнгө ороогүй байна гэж яваад өгсөн хойгуур 13 цаг 26 минутад 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийн зарлага гарсан байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийн данс шалгана гэж андуурч зарлагын гүйлгээ хийснээр гарч ирсэн

310.000 төгрөгийг дараагийн дараалалд зогсгож байсан иргэн Т.Ш авч явж завшсан буюу автомат теллер машинаар /АТМ/ хийсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр гарч ирсэн мөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Т.Шаас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж өгсөн гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002190147 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч И. Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:   “2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тэжээгч алдсаны тэтгэмж болох 310000 төгрөг орсон. Улмаар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд төрсөн охин Э.Оад ХААН банкны виза картаа өгөөд тэтгэмж дандсанд орсон байна уу, орсон бол картаас гаргаад аваад ир гэж явуулсан. Манай охин Э.Оа нь аймгийн төв ХААН банкны АТМ-д очиж виза картын дансыг шалгаж үзсэн байна. Манай охин ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч бөгөөд АТМ-д картыг нэг их ашиглаж байгаагүй, сайн мэддэггүй юм. ...Улмаар өнөөдөр ХААН банканд очиж охины хамт АТМ-д картаа уншуулж дансаа шалгахад дансанд мөнгөгүй байсан. Би теллерт очиж дансны дугаараа хэлж миний дээрх дансанд тэтгэмжийн мөнгө орсон байх ёстой, мөнгө ороогүй байна ямар учиртай болохыг шалгаж өгөөч гэхэд миний дансны хуулгыг гаргаж өгсөн. Дансны хуулганд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тэтгэмжийн мөнгө 310000 төгрөг орсон байна, харин 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 13 цаг 25 минутад миний данснаас 310000 төгрөгийн зарлага гарсан байсан. Надад учирсан хохирлоо бүрэн төлүүлж авлаа. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

2.Насанд хүрээгүй гэрч Э.Оагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...би гэрээс гараад шууд аймгийн ХААН банкны төв салбарт ирж АТМ-д картаа хийж зааврын дагуу ажиллаж картын нууц үгээ хийж, дансны үлдэгдлээ шалгахад дансанд ямар нэгэн үлдэгдэлгүй байсан. Тэгээд би картаа буцааж гаргаж авсан. Дараа нь надтай хамт явж байсан миний найз П.Ш нь картыг надаас авч дахин шалгаж үзсэн, тэгэхэд мөн мөнгө байхгүй байсан, улмаар бид хоёр гараад гэр гэртээ харьсан. Харин маргааш нь аав ХААН банканд ирж дансаа шалгуулахад 310000 төгрөгийн зарлага хийгдсэн байсан. Би тухайн өдөр данс шалгахдаа ямар нэгэн мөнгө гаргаж аваагүй юм. Мөнгө яагаад данснаас гарсан эсэхийг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

  1. Хохирогч И.Эын ХААН банкин дахь 0 дугаартай дансныдэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
  2. ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн

гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хяналтын камерын бичлэг, данс эзэмшигчийн мэдээлэл хүргүүлсэн тухай албан тоот /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

  1. ХААН банкны хяналтын камерын бичлэгт 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үзлэгхийсэн тухай тэмдэглэл, бичлэг бүхий хуурцаг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,         6. Хохирол төлсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Шы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

1.Гэм буруугийн талаар:

      Шүүгдэгч Т.Ш нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух иргэн И.Эын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед өөрийн насанд хүрээгүй буюу 16 настай охин Э.Оад ХААН банкны виза картаа өгч дансанд тэтгэмжийн мөнгө орсон эсэхийг шалгаад ир гэж явуулснаар Э.Оа нь найз П.Шгийн хамт Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах ХААН банкны төв салбарын автомат теллер машинд /АТМ/ картыг хийж шалгаж үзээд мөнгө ороогүй байна гэж яваад өгсөн хойгуур 13 цаг 26 минутад 310.000 төгрөгийн зарлага гарсан байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийн данс шалгана гэж андуурч зарлагын гүйлгээ хийснээр гарч ирсэн 310.000 төгрөгийг дараагийн дараалалд зогсгож байсан иргэн Т.Ш авч явж завшсан буюу автомат теллер машинаар /АТМ/ хийсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр гарч ирсэн мөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч И.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, гэрч Э.Оагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,  ХААН банкнаас гаргуулан авсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл бичлэг бүхий хуурцаг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, хохирол төлсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Шы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Т.Шы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 310.000 төгрөг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч И.Эт 310.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Ш нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна. Мөн хохирогч И.Эт 310.000 төгрөг төлж өгсөн байна.

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Т.Шд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч хохирогч этгээдтэй хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5/58 дугаартай саналд яллагдагч Т.Шд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Т.Ш хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал эрүүгийн 1913002190147 дугаартай эрүүгийн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул Т.Шд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ш нь учруулсан хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Т.Ш нь урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болох СD дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ш цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш Х овогт Тийн Шыг “бусдын эд хөрөнгийг завших”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчТ.Шыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчТ.Шд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчТ.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоорбусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан СD дискийг хэргийн хамт хадгалсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Шы иргэний цахим үнэмлэхийгшүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Болатбект даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Шы урьд авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаарзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ