Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Эаар хөтлүүлж
  Улсын яллагч: Б.Б
 Шүүгдэгч: Ж.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн
шүүх хуралдаанаар


Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Жн *******т холбогдох 16 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.


Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг, Урантолгой, Шандны хацар гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бн овгийн Ж ******* /РД:а00000/


Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Булган уулын баруун суга гэх газарт иргэн О.*******ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


                                                    ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч О.*******ын өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн найз *******, ******* нарын хамт Архангай аймгийн ******* сумын Арслан цохионы тэнд Булган уулын баруун суганд байх голын эрэг дээр очоод 2.5 литрийн Боргио нэртэй пиво уугаад сууж байтал ******* унтаад өгсөн. Дараа нь ******* унтах гээд байсан. Тухайн үед цаг 10 болж байсан шиг санагдаж байна. Тэгээд би та хоёр унтах гэж байгаа бол би явлаа мотоциклио алдчихваа гэж хэлтэл ******* чи хулгайлсан гээд байгаа юм уу гэхээр нь би явахаа больсон юм. Тэгээд сууж байтал намайг ******* ганц пиво аваад өг гэхээр нь би орой аваад өгье гэтэл намайг нүүрэн тус газарт ******* өшиглөсөн. Тэгээд миний амнаас цус гарсан. Амаа ангайтал миний шүд /урд/ дунд хэсгээрээ хугарсан байсан. Би шүд хугараад гараад ирлээ гэтэл ******* миний нүүрэн хэсэгт өмсөж явсан бакалаараа 2 удаа өшиглөсөн. Би нэг хэсэг маш их манараад унасан. Тэр үед миний толгой хэсэг рүү дахиад нэг удаа өшиглөсөн, тэгээд би ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд ******* гэх залуу хажууд унтаж байсан. Би өөрөө цагдаагийн байгууллагад хандсан. Уг зодооныг хэн нэгэн хүн хараагүй, ******* миний дэргэд архиндаа тасраад унтаж байсан. Миний соёоны урд шүд голоороо хугарсан. Үүдэн 2 шүд суларсан байгаа, хамар шалбарсан, одоо зовиурлаад байгаа зүйл ам л байна. Би одоо тариа тариулж дусал хийлгэж байгаа, уг эмчилгээг 300.000 төгрөгөөр хийлгэж байна. Бид гурав тухайн үед 2 литрийн пиво 2 сав уусан өөр архи дарс хэрэглээгүй. ******* намайг пиво авч өгөхгүй явах гэлээ гэж зодсон. Эмчилгээний зардал болон хөдөлсөн шүдээ янзлуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуу/


Гэрч Ч.Өлзийсайханы өгсөн: ...2018 оны 09 дгээр сарын 21-ний др би гэртээ унтаж байтал ******* манай гэрт ирсэн. Тэгээд урд шн нь бид хоёр уусан болохоор шараа тайлъя гэхээр нь би рийн найз *******ын гэр р очоод *******ыг гэрт нь орж ойрхон гараад ирье гээд гл 8 цаг болж байхад дэлгр онгойхоор нь *******оор 2 том Боргио авахуулаад голын эрэг дээр ууж байгаад би тасраад голын хажуу руу унасан байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуу/


Гэрч Ж.*******ын өгсөн: Ж.*******ийг би танихгүй, ******* миний хүү байгаа
юм...*******ыг унтаж байхад нь Өлзийсайхан гэх найз нь нэг залуутай орж ирээд ойрхон гараад ирье гэж хэлээд гарч яваад нэг залуу нь зодсон байсан... ******* гэх залуу мөнгийг нь өгөөд шүд хийлгэсэн гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуу/


Гэрч С.*******ы өгсөн: Ж.******* нь миний нөхөр байгаа юм. Миний нөхөр *******
*******ыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зодож биед нь гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон. Өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуу/ Ж.*******ийн яллагдагчаар өгсөн: ...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, би хохирогчид гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд хохирол мөнгийг өгч барагдуулсан юм. Хохирогчийн шүдийг би зүгээр байхад нь цохиж унагаасан. Би нүүрэн тус газарт нь мөн 2 удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуу/


Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр
сарын 27-ны өдрийн 451 дугаартай дүгнэлт:
1.   О.*******ын биед гэмтэл учирсан байна.
2. О.*******ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зулгаралт, зүүн дээд үүдэн 2 шүдний цөгцний их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тархи доргилт,
хамрын таславчийн муруйлт гэмтэл тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт, нүүрэнд зулгаралт, зүүн дээд үүдэн 2 шүдний цөгцний биеийн хугарал гэмтэл тус бүр 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх
дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуу/
2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-18
дугаар хуу/
О.*******ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 23-32 дугаар хуу/
Ж.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуу/
Архангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт ийн 41 дүгээр хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44 дугаар хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 45-46
дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч
Ж.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Булган уулын баруун суга гэх газарт иргэн О.*******тай маргалдан зодож түүний биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зулгаралт, зүүн дээд үүдэн 2 шүдний цөгцний их биеийн хугарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.


Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг
өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч О.*******, гэрч Ч.Өлзийсайхан, Ж.*******, С.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 451 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.


Шүүгдэгч Ж.******* нь хохирогч О.*******ыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл
мэндэд учирсан гэмтлүүдээс тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 451 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул .
.
Аймгийн Прокурорын газраас Ж.*******ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн үндэслэлтэй байна.


Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 49, 50, 51,55 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.


Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.


Шүүгдэгч Ж.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт
хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Хохирогч О.******* нь хавтаст хэргийн материал танилцуулах үед “гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 45 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон


                                                                  ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Б овгийн Жн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.


2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.


3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Ж.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.


4. Шүүгдэгч Ж.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.


5. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.


6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.ОДХҮҮ