Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 110

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк, улсын яллагч Х.Өрен, шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж бахай овогт Шы Сд холбогдох эрүүгийн 1913002550163 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 40 минутад хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж бахай овогт Шы С, 1986 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын бүрэн дунд сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг, тус аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгой 2 дугаар гудамж, 12 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 0.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Ш.С нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өглөө 07 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр А.Тилеубердийг өмнө үүссэн хэрүүл маргааны улмаас зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Ш.С мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002550163 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч А.Тилеубердийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “... Миний бие нөхөр болох Ш.Стай гэр бүл болоод 11 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Сүүлийн үед Ш.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Сагсай суманд бага ангийн багш нарын семинар болгосон бөгөөд уг семинарт миний бие оролцохоор болсон. Тэрээр Ш.С зуны улиралд хувийн машинаараа Казахстан хот руу зорчигч тээвэрт явдаг бөгөөд намайг семинарт явах үеэр мөн явахаар болсон тул Ногооннуур суманд байдаг ээж болох Шийг Өлгийд авч ирээд хүүхдээ харуулаад үлдээж би Сагсай сум руу, С Казахстан улс руу явсан.

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр С ирсэн бөгөөд 06-ны өдөр өглөө би аймгийн төвд ирсэн. Намайг Боловсролын газрын үүднээс тосож аваад гэрт хүргэж өгөөд гараад явсан. Тэрээр өдөр 14 цагийн үед шал согтуу машинаа хүнд жолоодуулж гэрт хүрээд ирсэн. Тэрээр би аргадаад унтуулсан бөгөөд 30-аад минутын дараа босоод ирсэн. Тэрээр дагуулаад халуун ус руу очиж усанд ороод 15 цаг 30 минутын үед ирсэн. Тэр үед архи нь гараад эрүүл болсон ба ээжийг хөдөө хүргэж өгье гэж тохирч эд зүйлийг янзлаад, ээж хөдөө ус аваад явна гэж худгаас ус савлаж байхад С би сав аваад ирье гэж машинаа жолоодож гараад явсан ба орой 22 цагийн орчимд согтуу ирсэн. Тэрээр бас л аргадаад шууд унтуулах гэсэн боловч унтаагүй, яваад байсан. Тэгээд тамхи татна гэхээр нь тамхи нь дууссан тул бид хоёр гараад ойрхон дэлгүүрээс тамхи авах гэж гарсан чинь ээж гадаа сууж байсан. Тэрээр ээж А та юу хийж сууж байгаа юм вэ гэхэд зүрх өвдөөд сууж байна гэж хэлсэн. Тэр үед С таны зүрх надаас болж өвдөөд байгаа юм уу гэж хашгирч би явна гэж машинаа асаагаад эргүүлээд тавьж буцаж машинаасаа буугаад хүүхдээ аваад явлаа гэж хэлж гэр руу орох гэж байхад би унтаж байгаа хүүхдүүдийг айлгачихна чи битгий ор гэж оруулахгүй хаалганы үүдэнд зогсох үед түлхэж унагаагаад нуруу орчимд нэг удаа өшиглөж, толгой руу нэг удаа цохисон. Тэр үед би орилсон ба ээж Сыг салгах гэтэл ээжийг түлхээд унагаасан. Тэр үед миний хашгирсан чимээгээр хөрш айл болох миний дүү Ш нөхрийн хамт хүрч ирсэн бөгөөд С тэд нарыг хөөгөөд явуулсан. Тэрээр машинаа унаад буцаж гарсан ба удалгүй явган хүрч ирсэн. Тэр хооронд Сы аав, ээж нь болон цагдаа хүрч ирсэн. Цагдаа ирэх үед С зугтаад явсан ба ээж бид хоёр хүүхдээ аваад гүүрийн аманд байдаг дүү болох Назгүлийн гэрт ирээд хоносон.

Тэрээр 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07 цаг 30 минутын үед хаалга тогшиж С Назгүлийн гэрт хүрч ирсэн ба хүүхдээ аваад явна гэж унтаж байгаа хүүхдийг өргөж аваад гарах гэхээр нь би гаргахгүй хаалганд зогсож бид хоёр ноцолдох үед гарт нь байсан хадаас нь миний баруун гарын шуу хэсгээр болон зүүн талын гарын бугалагны дотор хэсэг хадаасанд зурагдаж шалбарсан. Тэрээр хүч өгөхгүй гараад явсан. Ш.С намайг зодож гэмтэл учруулснаас хойш би тусдаа гараад явсан ба надаас уучлалт гуйж, дахиж чамд гар хүрэхгүй гэж уучлалт гуйсан тул би Стай эвлэрсэн.

Би ямар нэгэн гомдолгүй тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,

  1. Гэрч М.Аийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “... 2019 оны 6 дугаар сарынсүүлээр охин болох А.Тилеуберди Сагсай сум руу семинарт явах болсон тул надад хүүхдүүдийг хараад өгөөч гэсэн. Би хөдөөгөөс хүүхдүүдийг нь харж өгөхөөр хүрч ирсэн бөгөөд охин 6 дугаар сарын 30-ны өдөр байх Сагсай сум руу, хүргэн Ш.С БНКазахстан улс руу тээвэрт явсан. Би тэдний гэрт хүүхдүүдийг нь хараад хэвтэж байсан. Тэрээр 2019 оны 7 дугаар сарын 05-ны орой хүргэн С Казахстан улсаас ирсэн бөгөөд тухайн өдөр гэрт хоноод маргааш нь өглөө Сагсай сум руу очиж Тилеубердийг аваад ирээд буцаад явсан. Өдөр 14 цагийн орчимд нэг хүнд машинаа жолоодуулж согтуу ирсэн. Тэгээд Тилеуберди Сыг унтуулаад улмаар халуун ус руу дагуулж яваад ирсэн. Тэрээр нэлээн сайжирсан, архи нь гарсан байсан ба надад буцаж ирээд ээжээ таныг хөдөө хүргэж өгье гэж хэлсэн.

 Тэгээд би хөдөө ус байдаггүй тул худгаас ус аваад явъя гэж улмаар хоосон сав ус дүүргэж байсан чинь С машинаа асаагаад хөдлөхөөр нь чи хаашаа явж байгаа юм вэ гэсэн чинь би сав аваад ирж танайд их хэмжээний ус хүргэж өгье гэж хэлээд гараад явсан ба 23 цагийн үед согтуу хүрч ирсэн. Тилеуберди Сыг одоо унтаж амар гэж хэлээд би ч гэсэн шууд орондоо орчихсон. Тэгсэн С унтахгүй яваад байсан. Тэрээр би ус уух гэж гадаа гараад сууж байхад С Тилеуберди нар гараад ирсэн бөгөөд би Сд та нар унтаагүй юм уу, юу хийгээд байгаа юм вэ гэсэн чинь юу хийсэн ч яадаг юм вэ гэж хашгирсан. Тэрээр битгий чанга хашгираад бай, хүмүүс сонсчихно гэсэн чинь би юунаасаа санаа зовох юм вэ гэж хэлээд машинаа асаагаад эргүүлж тавьж би явлаа гэсэн. Тэгээд машинаасаа бууж ирээд хүүхдүүдийг аваад явна гэж хэлээд гэр руу орох гэхэд Тилеуберди оруулахгүй гэхэд шууд Тилеубердийг түлхэж унагаагаад толгой руу нь нэг удаа цохиход Тилеуберди газар унасан. Тэр үед хөрш айлд нь байдаг миний охин Ш, нөхөр Хуанбекийн хамт юу болов, та нар больцгоо гэхэд Шг С зайл гэж хөөгөөд явуулсан. Би очиж Сыг салгаж авах санаатай барьж авахад намайг түлхэх үед би газар унасан бөгөөд С машинаа асаагаад гараад явсан. Сы аав, ээж нь бас хүрч ирсэн. Тэгээд С машинаа нэг газар тавьчхаад явган хүрч ирсэн бөгөөд тэрээр цагдаа нар хүрч ирэхэд зугтаад явсан тул гүүрийн аманд байдаг охиныхоо гэр руу явчихсан.

 Унтаж байхад С ирж хаалга тогшиж орж ирсэн бөгөөд хүүхдээ аваад явна гэж хэлээд орноос хүүхдийг аваад гарах гэж байхад Тилеуберди гаргахгүй гэж үүд хэсэгт очих үед Тилеубердитэй ноцолдож байгаад гараад явсан ба тухайн үед Тилеубердийн баруун талын гарын шуу, зүүн талын гарын буглага хэсгээр нь зулгарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

  1. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бны

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 299 дугаартай: “...Иргэн А.Тилеубердийн биед баруун талын гарын шууны дээд хэсэгт зулгарсан шарх, зүүн талын гарын бугалганы дотор хэсэгт зулгарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэр$1т хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч Ш.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхнэр болох А.Тилеуберди Сагсай сум руу 6 хоногийн хугацаатай семинарт оролцохоор болсон бөгөөд миний бие Казахстан улс руу тээвэрт явахаар болж хүүхэд харах хүнгүй болсон тул хадам ээж М.Аийг Ногооннуур сумаас очиж авч ирж гэрт үлдээгээд 7 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 7 цагт би хүмүүсийг аваад БНКазахстан улс руу явсан. Эхнэр А.Тилеуберди Сагсай сум руу явсан. Би өөрөө багш ажилтай тул зуны амралтаараа хувийн машинаараа БНКазахстан улс руу тээвэрт явж мөнгө олдог юм. Би Казахстан улсаас 7 дугаар сарын 05-ны өдөр үдээс хойш буцаж ирсэн бөгөөд гэрт хоноод хадам ээжид маргааш А.Тилеуберди ирсний дараа таныг хүргэж өгье гэж хэлсэн. Тэгээд 7 дугаар сарын 06-ны өдөр өглөө эхнэр А.Тилеуберди аймагт ирэхээр нь очиж тосож аваад гэр руу явж байх замд тоглоод “Чи Сагсай суманд байхдаа нэг хүнтэй болсон гэж зүүдэлсэн” гэсэн чинь эхнэр чи ямар балай зүүд зүүдэлдэг юм вэ гэж хэлээд улмаар гэрт хүргэж өгсөн. Ямар нэгэн маргаан болоогүй. Тэрээр эхнэрээ гэрт хүргэж өгөөд зах руу гарч Казахстан руу явах хүн цуглуулах гэж очиж тэнд хэдэн найзууд тааралдаад архи уусан. Тэгээд 14 цагийн орчимд байх найз Мухтараар машинаа жолоодуулж гэрт хүргүүлсэн бөгөөд гэрт очиж 1 цаг орчим унтаж аваад дараа нь эхнэр бид хоёр халуун усанд очиж усанд ороод буцаж гэрт ирсэн. Тухайн үед би эрүүл болчихсон байсан.

Тэгээд хадам ээжийг хөдөө хүргэж өгөхөөр болж эд зүйлийг бэлдэж байхад хадам ээж хөдөө ус байдаггүй, худгаас ус аваад явъя гэхээр нь би ус хийж авах сав аваад ирье гэж гараад замд бас найзуудтайгаа тааралдаад тэд нартай нийлж дахиж архи уусан. 21 цагийн үед гэрт очиж хэсэг суусан, би тамхи татах гэсэн чинь тамхи дууссан тул Тилеуберди бид хоёр ойрхон дэлгүүрээс тамхи авах гэж гарсан чинь хадам ээж М.А гадаа сууж байсан. Та юу хийж сууж байгаа юм вэ гэсэн чинь зүрх өвдөөд байна, та нар хаашаа явах гэж байгаа юм вэ гэхээр нь би согтуу байсан тул надаас болоод зүрх чинь өвдөөд байна уу. Тэгвэл би явъя гэж гэр руу орох гэсэн боловч эхнэр А.Тилеуберди намайг гэрт оруулаагүй. А.Тилеубердийг түлхэж нэг удаа толгой руу нь цохисон. Тэр үед хадам ээж намайг барьж авах үед би түлхэх үед А.Тилеуберди хашгирсан ба тэр үед манай хөрш буюу А.Тилеубердийн төрсөн дүү нь А.Ш нөхрийн хамт хашаанаасаа чи муу юу хийгээд байна гэж хашгирахаар нь чамд хамаагүй гэж хэлэх үед цагдаа дуудсан шүү гэхээр нь зугтаад явсан.

Хэсэг хугацааны дараа гэрт ирсэн чинь бүгд байхгүй байсан ба ороод унтаад өглөө 7 цаг өнгөрөөж босоод гүүрийн аманд байдаг баз болох С.Кенжебекийн гэрт очиж хаалгыг нь тогшиж ороод А.Тилеубердид хүүхдээ аваад явъя гэсэн чинь хүүхдийг өгөхгүй байсан ба би хүчээр хүүхдээ аваад гарах гэтэл хаалганы үүдэнд зогсож гаргахгүй байхаар нь бид хоёр ноцолдож миний гарыг бариад авахаар нь гартаа байсан хадаасаар баруун болон зүүн гарыг нь 2 удаа зүсэж шалбалаад гараад явсан. Гадаа гараад зогсож байхад баз Кенжебек миний охиныг авч ирээд өгөхөөр нь аваад явсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Эхнэр А.Тилеубердээс уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Сы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.С нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өглөө 07 цагийн үед Баян-Өлгий  аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Кенжебекийн гэрт эхнэр А.Тилеубердийг өмнө үүссэн хэрүүл маргааны улмаас зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Тилеубердийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/, гэрч

М.Аийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 299 дугаартай хохирогч А.Тилеубердийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Сы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Сы гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ш.Сыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.С нь эхнэр А.Тилеубекийг өмнө үүссэн хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ш.С, өмгөөлөгч Д.Айбек нараас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.Сы архидан согтуурсан, мөн зүй бус харилцаа нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ш.Сы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Тилеубердийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ш.С нь хохирогч А.Тилеубердитэй сайн дураараа эвлэрсэн, хохирогч А.Тилеубердээс нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсан байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ш.Сд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ш.С нь хохирогч А.Тилеубердитэй сайн дураараа эвлэрч, хохирогч А.Тилеубердээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 5/61 дугаартай саналд яллагдагч Ш.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ш.С хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Ш.Сд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулахаа илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

3. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Ш.Сд урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл,

36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж бахай овогт Шы Сыг “Хүний эрүүл мэндэдхөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Ш.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Ш.Сд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Ш.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэхтогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Сы хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Сдурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахьхэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолдтогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ