Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 125

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан,

Улсын яллагч Х.Өрен,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Тилеухабыл,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эт холбогдох 1913002400154 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын **дугаар багт оршин суудаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, У овогт Бгийн Э, регистрийн дугаар ****

Шүүгдэгч Б.Эын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн С.Еийн байшинд 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 17-19 цагийн хооронд хаалганых нь цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж “ТGЛ” маркийн зурагт 1 ширхэг, цахилгаан тогоо 1 ширхэг, каз /адууны мах/ 1 ширхэг хулгайлж 190.000 төгрөгийн хохирол, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар баг, Буянт-Өлгий **дугаар гудамжны 631 тоотод байрлах иргэн З.Аы байшинд 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 09 цаг З0 минутаас 11 цагийн хооронд хаалганых нь цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг зургийн аппарат хулгайлж 230.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Эыг гэм буруутайд тооцох үндэслэл:

- Шүүгдэгч Б.Э нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах хохирогч С.Еийн байшинд 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 17-19 цагийн хооронд хаалганых нь цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж “ТGЛ” маркийн зурагт 1 ширхэг, цахилгаан тогоо 1 ширхэг, каз /адууны мах/ 1 ширхэг хулгайлж 190.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

  1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаархуудас/,
  2. Хулгайд алдагдсан эд зүйл болох 1 зурагт, хэргийн газрын үзлэгийн үеэр түрхураасан 1 цоожийг тус тус үзлэг хийж, хохирогч С.Еид хүлээлгэн егсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
  3. Хулгайд алдагдсан 1 ширхэг "ТGЛ” маркийн зурагтыг иргэн М.Даас хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 29-24 дүгээр хуудас/,
  4. Хохирогч С.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаарсарын 22-ны өдрийн 09 цагийн үед манай аав Саулетхан, эхнэр Сетергүл бид 3 гэрээс хамт гарч явсан. Ээж Орал манай хоёр хүүхдийн хамт үлдсэн. Нөгөөдөр хөдөө явах байсан учраас манай ээж Орал 2 хүүхдийн хамт орой 17 цагийн үед гэрээс гараад Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Т” зах руу бараа цуглуулахаар явсан ба буцаад 19 цагийн үед гэртээ ирж гэрийн цоожоо онгойлгох гэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан ба гэртээ ороод харахад манай гэр дотор байсан “ТGЛ” маркийн зурагт 1 ширхэг, гал тогооны өрөөнд байсан цахилгаан тогоо 1 ширхэг, унтлагын өрөөнд өлгөөстэй байсан каз 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Би тухайн хулгай хийсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас/,
  5. М.Дын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон иргэний нэхэмжлэгчээрөгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 18:00 цагийн үед байсан байх манай Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай “Д” хүнсний дэлгүүрт Хятад улсад үйлдвэрлэгдсэн жижигхэн “ТGЛ” маркийн зурагтыг үл таних эрэгтэй хүн авч ирж “би машинаа мөргүүлээд мөнгөний хэрэгцээ гарч байгаа тул энэ зурагтыг худалдаж авах уу” гэхээр нь бид “үгүй” гэж хэлэхэд тэрээр “Миний өөрийн зурагт, би мөнгөний хэрэг гараад зарах гэж байна” хэмээн гуйж байгаад 30.000 төгрөгт зарж явсан нь үнэн. Тэрээр өөрийгөө Э гэх нэртэй хэмээн танилцуулж өгч явсан болно. Тэр ганцаараа ирсэн ба өөр эд зүйл авч ирээгүй. ...Өнөөдөр түүний эхнэр нь гэх нэг хүн ирээд надад Б.Эын учруулсан хохирлыг нөхөн төлж өгсөн. Өөрөөр хэлбэл миний нэхэмжилсэн мөнгийг бүрэн өгсөн байгаа. Одоо миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49, 54 дүгээр хуудас/,
  6. Хулгайд алдагдсан зурагт, цахилгаан тогоо, адууны каз /мах/-ны үнийг тогтоосоншинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
  7. Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие

2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад явж байхад Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2 дугаар бага сургуулийн хажуу талын жижиг өвлийн байшинтай нэг хашааны хаалга онгорхой байхаар нь орж үзэхэд уг байшингийн хаалга нь жижиг цагаан өнгийн цоожтой байсан. Тэр үед би уг цоожийг чулуугаар цохиж онгойлгож дотогшоо ороход коридор байсан ба уг коридороор явж дахиад нэг хаалга байхаар нь уг хаалгыг онгойлгож дотогшоо ороход буланд давхарлаж тавьсан хайрцгийн дээр байсан зурагтыг авч гараад Өлгий сумын 4 дүгээр багт байрлах “Дара” нэртэй дэлгүүрт аваачиж “миний машин эвдэрчихлээ, машинаа янзлуулахад надад мөнгө хэрэгтэй болоод өөрийн гэртээ үзэж байсан зурагт зарах гээд явж байна, та нар миний энэ зурагтыг 30,000 төгрөгөөр аваач” гэж гуйж байгаад өгөөд явсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 109-117 дугаар хуудас/ зэргээр,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Буянт-Өлгий 5 дугаар гудамжны 631 тоотод байрлах хохирогч З.Аы байшинд 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 09 цаг З0 минутаас 11 цагийн хооронд хаалганых нь цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг зургийн аппарат хулгайлж 230.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

  1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18 дугаархуудас/,
  2. Хулгайд алдагдсан эд зүйлс болох хөөрөг, хөөргөний даалин, “Сони” маркийнзургийн аппарат, уг аппаратын уут болон хэргийн газрын үзлэгийн үеэр түр хураасан 1 цоожийг тус тус үзлэг хийж, хохирогч З.Ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
  3. Хулгайд алдагдсан бор өнгийн энгийн 1 ширхэг хөөргийг иргэн Ш.Мээс хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 30, 28 дугаар хуудас/,
  4. Хулгайд алдагдсан 1 ширхэг “Сони” маркийн зургийн аппаратыг иргэн Х.Аээс хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл, уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 31, 26 дугаар хуудас/,
  5. Хохирогч З.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сагсай сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 331-р ангид жижүүрийн жолоочийн үүргээ гүйцэтгэж 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 11:30 цагийн үед Өлгий сумын **дугаар багийн нутаг дэвсгэр Б ** дугаар гудамжны 631 тоотод байрлах гэртээ ирэх үеэр манай гэрийн хүн Л.Д нь “Манай байшинд хулгай орсон юм шиг байна. Гэрээс чиний хөөрөг хулгайд алдагдсан байна” хэмээн хэлсэн. Би яаж орсон байна вэ гээд асуухад тэрээр надад цоожийг цохиж онгойлгож орсон юм шиг байна гэсэн. Харин манай эхнэр өглөө 09:00 цагийн үед манай дүүгийн орон сууцанд очиж усанд орж 11:00 цагийн үед гэртээ буцаж ирэх хооронд энэ асуудал болсон гэдгийг надад хэлсэн. Манай өвлийн байшингаас миний энгийн бор өнгийн хөөрөг, мөн “Сони” маркийн зургийн аппарат алдагдсан ба өөр хулгайд алдагдсан зүйл байхгүй байна. Би хулгайд алдагдсан гэх хөөргийг 2017 оны өвөл цагаан сарын өмнө 60.000 төгрөгөөр, “Сони" маркийн зургийн аппаратаа 2017 оны зун 269.000 төгрөгөөр

“Акеса” нэртэй дэлгүүрээс худалдаж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

  1. Гэрч Л.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 07 цагийн үед босож гэр зуурын ажлуудаа амжуулаад 09:30 цагийн үед байсан байх Өлгий сумын ** дугаар багт байрлах Цагдаагийн орон сууцанд хүргэн ахын гэрт усанд орох ажлаар очиж 11:00 цагийн үед гэртээ буцаад ирэх үеэр гэрийн цоожийг цохиж онгойлгосон байдалтай гэхдээ цоожтой байсан. Тэгээд би гэрийн хаалгыг онгойлгож үзэх гэтэл цоож жаахан гацаж арай гэж онгойлгож аваад гэртээ орж гэрийн эд зүйлсийг шалгаж үзтэл гоо сайхны шүүгээтэй толины шүүгээнд байсан манай нөхрийн хөөрөг алдагдсан байсан ба би тэр зуур хайгаад байж байхад манай нөхөр З.А ажлаасаа бууж гэрт орж ирээд улмаар бид нар цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай гэрээс манай нөхрийн энгийн бор өнгийн хөөрөг дайлангийн хамтаар алдагдсан ба улмаар цагдаа нар ирж үзлэг хийх үеэр гэрт байсан “Сони” маркийн зургийн аппаратын гадна талын гэр манай гэрийн хажуу талын нарийн гудамд хэвтэж байхад нь олж авсан. Ингээд манай гэрээс нэг энгийн бор өнгийн хөөрөг, “Сони” маркийн зургийн аппарат хоёр хулгайд алдагдсан гэж болно. Өөр ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдаагүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,
  2. Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон иргэнийнэхэмжлэгчээр өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 10:00 цагаас хойш байсан байх би Өлгий сумын *дугаар багийн нутаг дэвсгэр Музейн хойд талд “Сувенир” гар урлал, үндэсний эд зүйл худалдаалдаг дэлгүүрээ нээж наймаа хийж зогсож байх үед гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирж манай дэлгүүрт зарагдаж байсан хөөргийг хараад надад та хөөрөгний талаар мэдэх үү хэмээн асуусан. Тэгээд би үгүй би мэдэхгүй гэх үеэр надад нэг хөөрөг байна та үүнийг авах уу гэхээр нь би үгүй би авахгүй гэсэн ба тэрээр намайг гуйж надад мөнгөний хэрэгцээ гараад байна 20.000 төгрөг өгөөд л энэ хөөргийг авчихаач гээд гуйгаад болохгүй болохоор нь би 20.000 төгрөгөөр авсан юм. Уг хүн надаас 20.000төгрөг авангуутаа яваад өгсөн болно. Тэр надад нэр усаа хэлээгүй ба би ажил хийж байсан болохоор зүс, царайг нь анзаараагүй. Казах хэлээр ярьдаг Монгол залуу байсан. ...Өнөөдөр өглөө Б.Эын эхнэр нь байна гэх нэг эмэгтэй хүн надад ирж уулзсан. Тэр надад “Таны Б.Эоос нэхэмжилсэн гэх мөнгийг авч ирсэн байгаа. Та миний нөхрийн гаргасан үйлдлийг уучлаач” гэж хэлээд 20000 төгрөгийг өгсөн. Одоо миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45, 55 дугаар хуудас/,
  3. Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 10:00 цагийн үед байсан байх би Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “А” захын хойд талд “Б” жимс ногооны дэлгүүрээ нээж наймаа хийж зогсож байх үед гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирж зургийн аппарат зарах гэсэн юм та авах уу хэмээн хэлсэн. Тэгээд би үгүй гэхэд тэрээр намайг гуйж надад мөнгөний хэрэгцээ гараад байна, 20.000 төгрөг өгөөд л энэ аппаратыг аваач гээд гуйгаад болохгүй болохоор нь би 20.000 төгрөгөөр авсан юм. Тэр бага байхдаа зах дээр тэрэг түрж явдаг байсан болохоор нь би гаднаас нь таньж хөөрхий мөнгө хэрэгтэй болоо биз хэмээн авсан. Түүнээс хулгайн эд зүйл гэдгийг бол огт мэдээгүй. ...Өнөөдөр түүний эхнэр гэх нэг хүн ирээд Б.Эын учруулсан хохирол болох 20000 төгрөгийг авч ирж өгч нөхрийнхөө өмнөөс надаас уучлалт гуйсан. Би хохирлоо бүрэн төлүүлж авсан тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.“ гэх мэдүүлэг” /хх-ийн 51-52, 56 дугаар хуудас/,
  4. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хулгайд алдагдсан зургийн аппарат,энгийн монгол хөөрөг”-ний үнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69 дугаар хуудас/,
  5. Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өглөө 09, 10 цагийн үед “Ах дам” захын хойд талд нэг нарийн гудамжаар явж байх үед нэг хашааны хаалга онгорхой байхаар нь орж харахад хашааны дотор байсан байшингийн хаалга нь шар өнгийн цоожоор цоожлогдсон эзэнгүй айл байсан. Тэгээд би байшингийн хаалга руу нь дөхөж очоод цоожийг нь чулуугаар цохиж онгойлгож дотогшоо орсон. Тус өдөр уг айлаас нэг зургийн аппаратыг даавуун уутны хамт, нэг хөөргийг даалингийн хамт хулгайлж авч гараад буцаж гарахдаа хаалганы цоожийг оронд нь хийгээд гарсан. Тэгээд гудамжаар явж байгаад даалин болон зургийн аппаратын даавуун уутыг гудамжинд хаяад зургийн аппаратыг Тирлик захын хойд талд байрлах “Болашах” нэртэй дэлгүүрийн эзэнд 20,000 төгрөгөөр, хөөргийг музейн хойд талд байрлах сувенир дэлгүүрийн эзэнд 20,000 төгрөгөөр тус тус зарж борлуулсан болно.” гэх  мэдүүлэг

/хх-ийн 109-117 дугаар хуудас/,

  1. Шүүгдэгч Б.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Хийсэн хэргээбүгдийг нь хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хохиоргч С.Еийн байшингаас хулгайлсан цахилгаан тогоо, каз /адууны мах/-ыг нэг үл таних хүнд хоёуланг нь 40000 төгрөгөөр зарсан. Одоо тэр хүнээ хаана байдгийг нь мэдэхгүй, танихгүй. Уг хохирлыг одоо ч төлөхөд бэлэн байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг гэмт хэрэг төгсдөг. Шүүгдэгч Б.Э нь хохирогч С.Еийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “ТGЛ” маркийн зурагт, цахилгаан тогоо, каз /адууны мах/ зэргийг тус тус хулгайлж “ТGЛ” маркийн зурагтыг иргэний нэхэмжлэгч М.Дад 30000 /гучин мянга/ төгрөгөөр, цахилгаан тогоо болон каз /адууны мах/ зэргийг үл таних хүнд нийт 40000

/дөчин мянга/ төгрөгөөр, хохирогч З.Аы байшинд хууль бусаар нэвтрэн орж 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг зургийн аппарат зэргийг тус тус хулгайлж зургийн аппаратыг иргэний нэхэмжлэгч Х.Аэд 20000 /хорин мянга/ төгрөгөөр, хөөргийг иргэний нэхэмжлэгч Ш.Мд 20000 /хорин мянга/ төгрөгөөр тус тус худалдаж хулгайн эд зүйлүүдээ өөрийн дураар захиран зарцуулсан байна.

Иймээс шүүх шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1

дүгээр зүйлийн 2.1-д зааснаар “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь “Хүн байнга амьдрах зориулалттай орон

байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдэж хохирогч С.Еэд 190000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн, хохирогч З.Ад 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан байна. Энэ нь хулгайлагдсан эд зүйлүүдийн үнэлгээ тогтоосон 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /ххийн 65-69 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Эын хохирогч З.Аы байшингаас хулгайлсан хөөрөг, зургийн аппарат зэргийг шүүгдэгч Б.Эын худалдсан Х.А, Ш.М нараас хураан авч З.Ад хүлээлгэн өгснөөр З.Ад учруулсан хохирол бүрэн төлөгдсөн байна.

Хохирогч С.Еийн байшингаас хулгайд алдагдсан зурагтыг шүүгдэгч Б.ЭрдэнэОчирын худалдсан М.Даас хураан авч С.Еид хүлээлгэн өгснөөр С.Еид учирсан 190.000 төгрөгийн хохирлоос 140.000 төгрөг нь төлөгдсөн байна. Харин цахилгаан тогоо, каз /адууны мах/ зэргийг шүүгдэгч Б.Э нь үл таних хүнд 40000 /дөчин мянга/ төгрөгөөр худалдсан гэх ба уг хүнийг олж тогтоож чадаагүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Эоос цахилгаан тогоо, каз /адууны мах/ зэргийн үнэ болох 50.000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Еэд олгох нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь Х.А, Ш.М, М.Д нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Э нь “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.Эын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэнг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Э урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эцэг эхийн хяналтанд өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, мөн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, мөн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар /хоёр үйлдэлтэй/ 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар 2 жил 1 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 120 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялын ажлын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосон. Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нээлттэй, хаалттай хорих 457 дугаар ангийн нээлттэй хорих ангид хорих ялаа эдэлж байгаад Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЗ/29 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар, 13 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоогдсон болох нь хавтаст хэрэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, ял шийтгэлийн мэдээлэл /хх-ийн 120-121 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /132135, 180-195 дугаар хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Мөн шүүгдэгч Б.Эыг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЗ/29 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар, 13 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.

Шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан хорих ялаас 10 сар, 13 хоногийн хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 22, 29-ний өдрүүдэд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 13 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 1 сар, 13 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Эоос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Б.Эт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У овогт Бгийн Эыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч

Б.Эт 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 13 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 1 сар, 13 хоногийн хугацаагаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Б.Эт оногдуулсан 3 жил, 1 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанааршүүгдэгч Б.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Шүүгдэгч Б.Эт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх аргахэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Шүүгдэгч Б.Э нь хохирогч З.А болон иргэний нэхэмжлэгчнарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Эоос 50.000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Еэд олгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэнтохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ДОРЖБАЛ