| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0136/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/155 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/155
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал,
Орчуулагч, хэлмэрч Б.Арманбек,
Улсын яллагч: БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор
Х.Өрен,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Д.Айбек,
Шүүгдэгч А.Е, П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, А.Е, П.Н нарт холбогдох 2013001660148 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 14-нд У аймгийн Х суманд
төрсөн, 58 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, одоо У аймгийн Х сумын 2 дугаар баг, Шивэрт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1991 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХ-ийн тусгай ангийн 86-б-д зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж 2002 оны 05 дугаар сарын 10-нд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, З овгийн Згийн Н, регистрийн дугаар.
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 19-нд БӨ айм Баяннуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Баяннуур сумын 3 дугаар баг, Цагаан аралд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овгийн Аын Е, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч П.Н нь 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр У аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс хэрэглээний модны эрхийн бичгээр бэлдсэн 170 ширхэг нойтон бургас модыг БӨ аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух хаягтай А.Ет гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан,
А.Е нь П.Нын хэрэглээний модын эрхийн бичгээр бэлдсэн 170 ширхэг нойтон бургас модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдаж авсан, бэлтгэсэн, тээвэрлэж, байгаль экологид 209.833 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч П.Ныг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг худалдсан, А.Еийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч.Н нь 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр У аймгийн сумын нутаг дэвсгэрээс хэрэглээний модны эрхийн бичгээр бэлдсэн 170 ширхэг нойтон бургас модыг БӨ аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суух хаягтай
А.Ет гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан,
Шүүгдэгч А.Е нь П.Нын хэрэглээний модын эрхийн би бэлдсэн 170 ширхэг нойтон бургас модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдаж авч, байгаль экологид 209.833 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч Б.Х: Яллагдагч П.Н анх уг м бэлтгэх үед У аймгийн Х сумын Байгаль орчны улсын байцаагч Д.М гэдэг хүнд мөнгийг нь төлж 023765 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг авсан байна. Ингээд уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр аймаг дамжуулан БӨ аймгийн иргэн А.Ет худалдсан байна. Монгол улсын Ойн тухай хуулийн 34.4 дэх хэсэгт зааснаар ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, тосгонд тээвэрлэх худалдахад мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг заавал авах ёстой байдаг. Хэргийн материалтай танилцахад тухайн хэрэгт байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн М.Н гаргасан байх ба уг дүгнэлтээр А.Е, П.Н нарын үйлдлийн улмаас байгаль экологид 209.833 төгрөгийн бодит хохирол учирсныг тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд “Ойн санд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул бодит хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн болох 629.499 төгрөгийг холбогдогч нараас нэхэмжилж байна. .....А.Е, П.Н нар нь байгаль экологид учруулсан хохирол болох 629.499 төгрөгийг 100900013040 дансанд бэлнээр тушааж, хохиролгүй болгосон тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /ххийн 32-34-р хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 6-10 дугаар хуудас/,
023765 дугаартай, “Мод бэлтгэх эрхийн бичиг” /хх-ийн 13-р хуудас/,
БӨ аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн М.Ны гаргасан
2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “А.Еийн гарал үүслийн гэрчилгээгүй худалдан авч гэрийн хана хийсэн моднууд нь 0.6912 м3 эзлэхүүнтэй, нойтон, бургас буюу навчит моднууд байна. Уг мод модон материалын экологи, эдийн засгийн бодит хохирол нь 209.833 төгрөг болж байна” гэжээ. /хх-ийн 43-44-р хуудас/,
Гэрч Т.Бы: “ Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг зөвшөөрөлтэй бэлтгэгдсэн мод буюу модон материалыг нэг сумаас нөгөө суманд, нэг аймгаас нөгөө аймаг хооронд зөөвөрлөх, худалдах, худалдан авахад мод бэлтгэгдсэн тухайн газрын байгаль хамгаалагч, ой хариуцсан мэргэжилтний аль нэгнээс гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Хэрэв зөвшөөрөлтэй бэлтгэгдсэн мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүй аймаг сум дамжуулж худалдсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Уг мод модон материалыг бэлтгэсэн газраа ашиглахаар бол гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/
Шүүгдэгч П.Нын мөрдөн байцаалтын шатанд болон хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие У аймгийн Х сумын 2 дугаар багт ганцаараа мал маллаж амьдардаг. Би өөрөө сүүлийн 4-5 жилийн өмнөөс эхлэн өөрийн гэрийн хажууд модоор эсгий гэрийн мод хийж эхэлсэн. Гэхдээ би өөрөө мод бэлтгэхгүй, хүмүүсийн өөрсдийн зөвшөөрөлтэй авч ирсэн модоор хөлсөнд хэдэн төгрөг авч гэрийн мод хийж өгдөг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сумын байгаль орчны байцаагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авч 170 ширхэг бургас мод бэлдсэн байсан. Тэгээд уг модоор өөрөө гэрийн мод хийж амжихгүй болонгуутаа манай хөрш болох БӨ аймгийн Баяннуур сумын Цагаан арал гэх газарт байдаг А.Е гэгч залууд уг 170 ширхэг бургас модыг 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр зарж борлуулсан. Би тухайн үед уг модыг албан ёсоор мод бэлтгэх эрхийн бичгээр бэлдсэн боловч уг модыг дахин өөр хүнд зарж борлуулахдаа гарал үүслийн гэрчилгээгүйгээр уг модыг худалдаж хууль зөрчсөнөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би уг үйлдлийг санаатай хийгээгүй, мэдлэг боловсролгүйгээс болж ийм гэмт хэрэгт холбогдсонд харамсаж байна. Надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч А.Еийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:“...Миний бие тус аймгийн Баяннуур сумын Цагаан арал гэх газарт оршин сууж амьдардаг ба модоор эсгий гэрийн модыг гараараа хийж, улмаар худалдан борлуулж амьдардаг. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр У аймгийн Х сумын Шивэр багийн иргэн П.Н гэх хүнээс 170 ширхэг нойтон бургас мод худалдаж авсан. Анх худалдаж авсан үед П.Ноос уг 170 ширхэг модны бичиг баримтыг асуухад “мод бэлтгэх эрхийн бичиг” гэсэн улаан бичиг болон өөрөө гараараа баримт бичиж өгсөн болохоор би уг модыг худалдаж авсан юм. Тэр үед өвлийн улирал болохоор голын мөс хөлдсөн байсан. П.Н бид хоёрын гэр голын хоёр талд байдаг болохоор өөрийн биеэр 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг бэлнээр аваачиж өгөөд гар аргаар хийсэн модон чаргаар 170 ширхэг бургас модыг гэрийн хажууд зөөж авч ирсэн. Би өөрөө гэрийн мод хийж зарж борлуулдаг байсан болохоор П.Ноос худалдаж авсан 170 ширхэг бургас модыг хатааж, улмаар 6 ширхэг эсгий гэрийн хана хийсэн. Дараа нь уг эсгий гэрийн ханыг аймгийн төвд аваачиж зарж борлуулах зорилгоор өөрийн 41-62 БӨА улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслээр аймгийн төв рүү ирж байх замдаа Бугат сумын хэсгийн цагдаа зогсоож шалгасан ба улмаар миний машиныг Бугат сумын төвд цагдаагийн хашаанд оруулсан байгаа Би эхэндээ П.Нын бичиж өгсөн баримт болох “мод бэлтгэх эрхийн бичиг”-ийн хамт өгсөн болохоор бичиг баримт нь бүрэн юм байна гэж бодсон. Тухайн үед би гарал үүслийн гэрчилгээгүй мод худалдаж авсан, мөн уг модоор эсгийн гэрийн хана хийж, улмаар аймгийн төвд ачиж ирж, хууль зөрчсөнөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг санаатай хийгээгүй, мэдлэг боловсролгүйгээс болж энэ гэмт хэрэгт холбогдсонд харамсаж байна. ... би эхэндээ юу ч мэдээгүй ч миний гаргасан үйлдэл хууль зөрчсөн хууль бус үйлдэл гэдгийг ойлгож мэдлээ, би өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид ийм үйлдэл гаргахгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэг хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
БӨ аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаа
ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Өрен нь шүүгдэгч П.Ныг 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр У аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс хэрэглээний модны эрхийн бичгээр бэлдсэн 170 ширхэг нойтон бургас модыг БӨ аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суух А.Ет гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан,
Шүүгдэгч А.Еийг П.Нын хэрэглээний эрхийн бичгээр бэлтгэсэ 170 ширхэг нойтон бургас модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдаж авсан, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч П.Н нь хэрэглээний эрхийн бичгээ бэлдсэн 170 ширхэг нойтон бургас модыг гарал үүслийн гэрчилгээгүй худалдсан, харин А.Е нь уг мод модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүй худалдан авсан гэмт хэрэг үйлдэж, ойн санд 209.833 төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ”Энэ хуулийн 32.2-т заасны дагу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 34.4-д ”Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод модон материалын гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно”, мөн хуулийн 47.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл ойгоос бэлтгэсэн мод модон материалыг аймаг, сум, хо суурингийн хооронд тээвэрлэх худалдахад заавал гарал үүслийн гэрчилгээ авах хуулийн зохицуулалттай байх бөгөөд гарал үүслийн гэрчилгээгүй мод модон материалыг аймаг, сум, хот суурингийн хооронд худалдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч П.Н нь А.Ет худалдса 170 ширхэг мод модон материалыг ойгоос зохих зөвшөөрлийн дагуу, олгогдсон хугацаанд багтаан У аймгийн Х сумын нутгаас бэлтгэж тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан “Мод бэлтгэх эрхийн бичиг”-ээр нотлогдож байна. Харин хэрэглээний эрхийн бичгээр бэлтгэсэн дээрх 170 ширхэг мод модон материалыг П.Н нь У аймгийн Х сумын нутгаас БӨ аймгийн Баяннуур сум хооронд (А.Ет) худалдахдаа зохих журмын дагуу гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан,
А.Е нь мөн уг мод модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр У аймгийн Х сумын нутгаас БӨ аймгийн Баяннуур сумын нутаг руу гарал үүслийн гэрчилгээгүй худалдан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд П.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1заасан “гарал үүслийн гэрчилгээгүй мод модон материалыг худалдсан”, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “гарал үүслийн гэрчилгээгүй мод модон материалыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
БӨ аймгийн Прокурорын газраас А.Еийг гарал үүслий
гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул А.Еийн дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, ой хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд тус гэмт хэргийн халдлагын зүйл нь ой мод, мод, модон материал байдаг.
Ойн тухай хуульд зааснаар ой гэж мод бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд амьтан, бичил биетэн, шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог бүхий орчны ойлгохоор заасан байдаг ба Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд хуульчлан тогтоосон гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийг зөвхөн ойгоос мод, модон материал бэлтгэх, тээвэрлэх гэж ойлгоно.
Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан мод, модон материал гэх ойлголтод ойгоо бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг хамруулж ойлгох ба мод модон материал худалдан аваад эцсийн бүтээгдэхүүн болгон бэлтгэж, уг бүтээгдэхүүнээ тээвэрлэх нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинж биш юм.
Түүнчлэн шүүгдэгч П.Н нь ойгоос зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэж тээвэрлэсэн мод модон материалыг А.Ет худалдсан байх тул энэ хэргийн хувьд гарал үүслийн гэрчилгээгүй мод модон материалыг бэлтгэж, тээвэрлэсэн гэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч А.Е нь ойгоос гарал үүслий
гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэж тээвэрлэсэн үйлдэлд гэм буруугүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Н, А.Е болон тэдний өмгөөлөгч Д.Айбек нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрснөөр прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасантай нийцэж байх тул шүүх П.Н, А.Е нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч П.Н, А.Е нарт эрүүгийн хариуцлаг хүлээлгэх үндэслэлийн талаар.
Шүүгдэгч нар нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг худалдсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н, А.Е нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
БӨ аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн М.Ны гаргасан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас ойн экологи, эдийн засагт 209.833 төгрөгийн бодит хохирол учирсан нь тогтоогдсон байна./хх-ийн 43-44-р хуудас/
Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ”ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч нарыг ойн санд учруулсан хохирол болох 209.833 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 629.499 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
П.Н, А.Е нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 629.499 төгрөгийг ойн санд сайн дураараа нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Хасым нь “П.Н, А.Е нар нь ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул ямар нэгэн санал гомдол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж
олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,3-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч П.Ноос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг А.Ет худалдан борлуулж олсон орлого болох 150.000 (нэг зуун тавин мянган) төгрөгийг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий казак эсгий гэрийн 6 ширхэг ханыг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Харин шүүгдэгч А.Еийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэргийн 25-р талд авагдсан БӨ аймгийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5/34 дугаартай, модон материал буюу казак гэрийн 6 ширхэг ханыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж ирсэн гэх УАЗ-22060 маркийн 41-62 БӨА улсын дугаартай Н.Аийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т ”гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа болон тэдний хувийн байдлыг харгалзан үзэв.
Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санкцтай байх ба шүүгдэгч П.Н, А.Е нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын сонсгосон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч нарт тус бүрт нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч А.Е, П.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Н, А.Е нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 1-5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс
зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж
заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай
ШҮҮГЧ Б.БОЛОРМАА