| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0127/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/218 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/218
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч Б.А,
Улсын яллагч: Б прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Тгийн Ат холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, ам бүл 4, эцэг эх, хүүхдийн хамт амьдардаг, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, Б аймгийн Б сумын 0 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Тгийн А, регистрийн дугаар 0.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.А нь 2019 оны 03 дугаар сарын дунд үеэр Баян-Өлгий аймгийн Б сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дунд хар өлхөн” /нутгийнхан Хоромт гэж нэрлэдэг/ гэх нэртэй газраас Монгол Улсын улаан номд орсон, нэн ховор амьтан болох 1 тооны цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнасан, уг ирвэсийн арьсыг Буянт сумын 1 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хадгалж, амьтны аймагт 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Т.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “...би уулын хадны нөмөрт очиж зогсоод эгц урагшаа харах үед уг ууланд нэг амьтан үхрийн сэг идэж байсан. Би газарт өвдөглөн сууж, бууны тусгалыг 200 метрт тааруулж байгаад сэг идэж байсан амьтныг шагайж байгаад толгой нь цухуйх үед буудсан. Тэгээд би уг амьтныг очоод харахад цоохор ирвэс байсан. Дараа нь би цоохор ирвэсийг буулгаж, уулын бэлд байрлах чулуу ихтэй газарт аваачиж, махыг нь үлдээж, арьсыг нь авч явсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-21-р хуудас/,
- Цоохор ирвэсийн арьсанд үзлэг хийсэн тухай “Т.Аээс хураан авсан гэх ирвэсийн арьс нь нийт урт нь 2.16 см, өргөн нь 50 см, сүүл нь 72 см урттай, толгой хэсэг нь 30 см урттай,
4 хөл сарвуутай цоохор ирвэсийн арьс байв”/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 710-р х/,
-Цоохор ирвэсийн арьсыг яллагдагч Т.Аээс хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 22-23-р х/,
-Монгол А нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын байцаагч М.Жы 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай ”Дэлхийн байгаль хамгаалах холбооны /IUCN/ болон Монгол Улсын улаан ном, Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай /CITES/ конвенцын 1 дүгээр хавсралт, Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн цоохор ирвэсийн арьс байна. Цоохор ирвэсийн арьс, 4 тавхайг нүдээр үзэхэд цоохор ирвэсийг таних шинжтэй адилхан байсан бөгөөд хар хүрэн буюу хар өнгийн толботой, саарал зүстэй, зөөлөн урт үстэй,хүчирхэг хумстай, сүүл урттай. Эдгээр таних шинжүүд нь тухайн арьс нь цоохор ирвэс мөн болохыг тогтоов. Тухайн цоохор ирвэсийн хүйсийг /эр, эм/ тогтоох боломжтой. Тухайн цоохор ирвэсийн арьсанд эмэгчин амьтны цээжин талдаа байдаг хөх /мээм/ байгаагүй, энгийн нүдээр харахад эр ирвэс байна. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хууль, Засгийн газраас баталсан холбогдох тогтоолыг үндэслэн цоохор ирвэс /эр/-ийн экологи, эдийн засгийн үнэлгээг тогтооход 22.400.000 төгрөгийн хохирлыг амьтны аймагт учруулсан” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
-Цоохор ирвэсийг агнахад ашигласан 2КК-600 маркийн гол төмөр 745243041, замаг 041 дугаар бүхий галт зэвсгийг хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12, 25-26 дугаар хуудас/,
-Цоохор ирвэсийг агнахад ашигласан 2КК-600 маркий
745243041, замаг 041 дугаар бүхий галт зэвсгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,
-Иргэний нэхэмжлэгч Х.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“ Би Б аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хэрэг дээр амьтны аймагт учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2, Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтад нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөсөн үнэ болох 22,400,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүх хуралдаанд биечлэн оролцоно. Яллагдагч нь нөхөн төлбөр төлөөгүй учраас заавал оролцох болно” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-р, 147-рх/
%1. Шүүгдэгч Т.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Миний бие Буянт сумын 1 дүгээр баг Хөх эрэг гэх газар оршин суудаг бөгөөд 2019 оны 03 дугаар сарын дунд үеэр тус багийн “Хоромт” гэх газраас мал хариулж явж байгаад урьд нь чоно идсэн үхрийн сэг дээр нэг саарал амьтан байхаар нь өөрийн үүрч явсан “Лосс-800” маркийн калибрь буугаар нэг удаа буудахад уг амьтан үхсэн. Би хажууд нь очиход цоохор ирвэс байсан юм. Би ирвэсийг буудсан газраас нь холдуулж уулын бэлд аваачиж чулуун дээр тавьж байгаад авч махыг нь тэнд нь үлдээж, арьсыг нь гэртээ авч ирээд хадгалж байгаад баригдсан юм. Би уг цоохор ирвэсийг агнах үед мал хариулж уулын бэлд явж байсан ба бид мал хариулах үед чононоос хамгаалж байнга буу үүрч явдаг байсан. Би цоохор ирвэсийг ойролцоогоор 200 метр орчим зайнаас буудсан, урьд нь цоохор ирвэс харж байгаагүй би чоно гэж харсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би одоо ам бүл 4, аав, ээж болон 2 настай охиныхоо хамт амьдардаг. Эхнэр маань 2019 оны 5 дугаар сарын 09-нд зүрхний өвчний улмаас нас барсан. Эхнэрээ нас барснаас хойш нялх охиноо аваад ээж аавыгаа бараадан амьдарч байгаа. Эцэг эх минь өндөр настай тул хүүхдийг минь харж асрах боломжгүй, охин маань надад маш их дассан. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би хохирол болон торгуулийг ажил хөдөлмөр хийж байгаад төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг,
-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын магада /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Т.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах ху
/хх-ийн 86-рх/,
-Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ха хэргийн 76-79 дүгээр хуудас/,
-2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин М овогт А
Кын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч Т.А болон Б.Ж нарын гэрлэлтийн бүртгэлийн лавл Ж овогт Бы Ж 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан тухай нас барсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 85, 122 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Т.Аийн ам бүл, хувийн байдлыг тодорхойлсон Б аймгийн Б сумын 0 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтууд /хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч Т.Аийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б аймгийн
мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 91-115 дугаар хуудас/,
-М овогт Аийн Кын Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 126-135-р х/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг агнаж, улмаар түүхий эдийг нь хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Аээс уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч
Т.А нь 2019 оны 03 дугаар сарын дунд үеэр Б аймгийн Б сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дунд хар өлхөн” /нутгийнхан Хоромт гэж нэрлэдэг/ гэх нэртэй газраас Монгол Улсын улаан номд орсон, нэн ховор амьтан болох 1 тооны цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, улмаар түүхий эд болох арьсыг нь Б сумын 0 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хадгалсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тус тус заажээ.
Тодруулбал: Хууль бусаар ан агнах гэмт хэрэг гэдэг нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Нэн ховор амьтныг эрх бүхий этгээдийн тусгай зөвшөөрөлгүй агнасан бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заасан байна.
Амьтны тухай хуулийн 4.1.3-д "нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг;, 7.1-д ”Нэн ховор амьтанд .....Цоохор ирвэс /Uncia uncial/ зэрэг амьтан хамаарна”, 7.2-д “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчийн агнасан цоохор ирвэс нь Монгол Улсын улаан номд орсон, Амьтны тухай хуулийн 7.1-д заасан нэн ховор амьтан мөн болох нь хэргийн 48-49-р талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх ба нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барихаас өөрөөр зөвшөөрөлгүй агнаж, барихыг хориглосон байна.
Түүнчлэн Амьтны тухай хуулийн 4.1.20-д “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтнийг ойлгоно гэж зааснаас үзэхэд цоохор ирвэсийг арьс нь амьтны гаралтай түүхий эд гэх ойлголтод хамаарч байх ба шүүгдэгч Т.А нь цоохор ирвэсийг агнасныхаа дараа түүхий эд болох арьсыг нь өөрийн гэртээ хадгалж байсан нь тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул тэдгээрийг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Хууль үйлчлэх цаг хугацаа”-г тодорхойлж өгсөн бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.”, 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Т.Аийн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг агнаж, арьсыг хадгалсан үйлдэл нь 2019 оны 3 дугаар сарын сүүлээр эхэлж 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон байна. /гэмт хэрэг нь илэрснээр/
Ийм байдлаар шүүгдэгч Т.А нь нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг эрх бүхий этгээдийн тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улмаар түүхий эд болох арьсыг нь хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Т.Аийг “Нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнасан, түүхий эд болох арьсыг нь хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Т.Аийн цоохор ирвэсийг санаатай агнасан идэвхтэй үйлдэл, амьтны аймагт учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хуулийн зохих мэдлэггүй, хайхрамжгүй байдал нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн байцаалтын шатанд “Шүүгдэгч Т.Аийн үйлд гэмт хэргийн улмаас амьтны аймагт 11.200.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба уг хохирлыг 2 дахин нэмэгдүүлж төлүүлдэг хууль журмыг баримтлан шүүгдэгчээс 22.400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү” гэх нэхэмжлэл гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын байцаагч М.Жы 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Аийн агнасан цоохор ирвэс нь
“эр ирвэс” мөн болох нь тогтоогдсон,
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дуг
тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх ба уг хавсралтын 34-д “Эр цоохор ирвэс 11.200.000 төгрөг”-ийн үнэлгээтэй болохыг тогтоожээ. Иймд шүүгдэгч Т.Аийн гэмт үйлдлийн улмаас амьтны аймагт 11.200.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2-д заасан үлэмж хэмжээний хохиролд хамаарч байна.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд “Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” талаар зохицуулсан ба 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-д “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологиэдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-д “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж тус тус заажээ. Иймд шүүгдэгч Т.Аийн амьтны аймагт учруулсан бодит хохирол болох 11.200.000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн тогтоож, түүнээс амьтны аймагт учирсан хохиролд 22.400.000 төгрөг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлт мөн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2
хэсгийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай болох нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 тоот Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-ийн 66-67-рх/-гаар нотлогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөө
нараас шүүгдэгч Т.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх тухай дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга
ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-д “Шүүх энэ хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан байх ба шүүгдэгч Т.А нь хувийн байдлын хувьд иргэн Б.Жтэй гэр бүл болж, тэдний дундаас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр охин А.К төрсөн байх ба тэрээр одоо 2 нас, 6 сар 15 хоногтой болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Аийн эхнэр Б.Жь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нас барсны улмаас тэдний бага насны охин А.К одоо эцэг Т.Аийн асрамжид байгаа болох нь шүүгдэгч Т.А, гэрч Т.Т нарын мэдүүлэг, Б.Жийн нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн 127-133-р талд авагдсан эрсдэлт хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээгээр бага насны охин А.Кыг шүүгдэгч Т.Аийн өндөр настай эцэг, эх нь асран халамжлах боломжгүй тул хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, асран хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүднээс эцэг Т.Атэй хамт байлгах шаардлагатай болохыг тогтоосон байна.
Шүүгдэгч Т.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, төлбөрийн чадвартай эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа ч түүний ”бага насны хүүхэдтэй ганц бие эцэг” гэх хувийн байдал, “охин А.Кыг эцэг Т.Аийн асрамжид байлгах шаардлагатай” гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцож, түүний бага насны хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс шүүх энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч Т.Аэд хорихоос өөр төрлийн ялыг сонгож хэрэглэх нь зохистой гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгож, 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, шүүгдэгч Т.Аийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ZKK-600 загварын, гол төмөр 745243041, замаг 041 дугаар бүхий галт зэвсэг нь шүүгдэгчийн эзэмшлийнх биш, түүний эцэг Т.Тгийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул уг галт зэвсгийг, гэрчилгээний хамт иргэн Т.Тд буцаан олгож, галт зэвсгийн үнэ 1.978.250 төгрөгийг шүүгдэгч Т.Аийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоохор ирвэсийн арьс 1 ширхгийг хэрэгцээний дагуу Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлж, шүүгдэгч Т.Аийн эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” загварын мотоцикл 1 ширхгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилах хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүгдэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,
2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,
37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Т.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ZKK-600 загварын, гол төмөр 745243041, замаг 041 дугаар бүхий галт зэвсгийн үнэ 1.978.250 (нэг сая есөн зуун далан найман мянга хоёр зуун тавь) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛ