Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Сн Ад холбогдох эрүүгийн 2113000210032 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол Улсын харьяат, 1984 оны 08 сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, А сумын хүүхдийн цэцэрлэгт манаачаар ажилладаг гэх, Баян-Өлгий аймгийн А сумын ** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Сн А, регистрийн дугаар 0.

Шүүгдэгч С.А нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед тус аймгийн А сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Уаз-31512 маркийн, ***** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хохирогч Х.Тгийн жолоодож явсан Кенбо маркийн, ***** БӨЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж, хохирогч Х.Тгийн биед хүндэвтэр хохирол учруулсан, улмаар авто осол гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000210032 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

-Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21-рх/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-28-рх/,

-Мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Жолооч С овогтой А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а-д заасан “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, мөн дүрмийн 3.5 б-д заасан “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх зэрэг зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргээ зөрчсөн байх ба Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно.” Мөн дүрмийн 12.1-д “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна“, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн ба энэ нь зам тээврийн осол гарах шууд шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадлагаа /хх-ийн 33-34-рх/,

           Хохирогч Х.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед Х.Т намайг мотоциклоор гэрт хүргээд өгөх үү гэхээр нь  би за гэж хэлээд гэрийн гадна байсан өөрийн эзэмшлийн Кенбо маркийн ***** БӨЗ улсын дугаартай мотоциклийг асааж Х.Тийг хойноо суулгаж аваад гэрээс гараад сумын төвийн гол замаар замын хөдөлгөөнд оролцож явж байх үед миний урдаас холын гэрлээ шилжүүлээгүй нэг тээврийн хэрэгсэл ирж байсан ба би хурдаа тохируулж баруун тал руугаа зам чөлөөлж урдаас ирж байсан тээврийн хэрэгслийг зөрүүлэх байдалтай явж байхад зам тавьж өгөлгүй шууд миний зүүн талаас ирж мөргөсөн. Тухайн үед Х.Т бид 2, хоёр тийшээ шидэгдэж ухаан алдаж унасан байна лээ. Тэгээд зам дагуу байсан Х.Ж ирж намайг машинаар сумын эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед миний хөлийн зүүн талын дунд чөмөг болон бүсэлхий орчим нэлээн зовиуртай байсан. Намайг мөргөсөн жолооч зам тээврийн осол гаргачхаад зугтсан байсан. Надтай хамт мотоциклоор зорчиж явсан Х.Т ямар нэгэн гэмтэл аваагүй гэж байсан. Ослын маргааш нь 2021 оны 1 сарын 19-ний өглөө манай багийн иргэн С.А ирж өчигдрийн машины жолооч нь би байсан ба тухайн үед маш их айж сандарч зугтчихлаа гэж уучлалт гуйсан. Одоо миний бие зүгээр, зүүн талын түнх мултарсан гэсэн онош гарсан. Надад 200.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг С.А бүрэн төлж барагдуулж өгсөн. Уг нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай байгаа боловч Covid-19 халдварт өвчин гарсантай холбогдуулан явж чадаагүй. Өвчин намжихаар хотод очиж эмчлүүлнэ. Тухайн үед гарсан зардлыг С.А надад төлж өгөхөөр тохиролцсон учраас эмчилгээтэй холбоотой зардлыг жич нэхэмжилнэ.Одоогоор надад С.Агаас  нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, гэмт хэрэг гарснаас хойш тэр надад байнга тусалж дэмжиж байгаа” гэх мэдүүлэг /ххийн 43-44/,

            Гэрч Х.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Т бид хоёр 2021 оны 1 сарын 18-ны өдрийн 19 цагт тэдний гэрээс гарсан. Тэгээд гэрийн гадна байсан мотоциклийг асааж, би ард нь сундлаад, сумын төвийн дээд талын гэр хорооллын гудамжаар гарч, сумын төв рүү орох төв замаар замын хөдөлгөөнд оролцоод явж байтал  Х.Тгийн жолоодож явсан мотоциклийн урдаас, холын гэрлээ шилжүүлэхгүй нэг тээврийн хэрэгсэл ирж байсан ба Х.Ж гэдэг айлын хажууд талд ирэх үед, нөгөө машин Х.Тгийн жолоодож явсан мотоциклд зам тавьж өгөхгүй, шууд эгц урдаас буюу Х.Тгийн зүүн талаас нь  мөргөж унагаагаад зогсохгүйгээр зугтсан. Тухайн үед Х.Т бид хоёр мотоциклоос унаад  ухаан алдчихсан байна лээ. Нэг мэдэхэд би босоод харсан чинь Х.Т мотоциклийн хажууд хэвтэж байсан ба, хөл маань хугарчихлаа гэж хашхирч байсан. Осол гаргасан жолооч биднийг мөргөөд тэр чигтээ зогсохгүй зугтсан ба би түүнийг огт танихгүй байсан. Маргааш нь сумын хэсгийн цагдаа нар зам тээврийн осол болсон газарт ирж үзээд бор ногоон өнгийн  УАЗ-469 маркийн машин осол гаргасан гэх сургийг гаргасан ба сүүлд сонсоход Х.Т бид хоёрыг мөргөсөн жолооч нь манай сумын 3 дугаар багийн иргэн С.А гэдэг жолооч байсан нь тогтоогдсон юм. Тэр өдөр Х.Т бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид хоёр 19 цагийн үед тэднийхээс гарахад гадаа харанхуй байсан тул Х.Т мотоциклийн урд гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцсон. Ослын улмаас миний баруун гарын мөр мултарсан байсныг бариачаар бариулж оруулсан  ба өөр гэмтсэн зүйл байгаагүй. Одоо миний бие зүв зүгээр тул С.Агийн эсрэг ямар ч гомдол гаргахгүй ” гэх мэдүүлэг/ххийн 48-49/

               ГэрчБ.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 18ны өдөр өдрийн 15 цагийн үед хөдөөнөөс сумын төвд гэрт ирсэн. Гэтэл 17 цагийн үед С.А гэдэг нагац ах манай гэрт өөрийн эзэмшлийн мотоциклтой ирсэн. Тэр ах надад хоёулаа миний машинаар хөдөө яваад ирэх үү гэж хэлсэн. Тэгэхэд би за гэж хэлээд,

С.Атай хамт тэдний гэрт ирсэн. Тэгээд С.Агийн гэрт цай хоол идээд, С.Агийн машинаар 18 цагт гараад, сумын бензин колонкоос бензин хийж аваад, төв замаар хөдөө гараад явж байтал, С.Агийн жолоодож явсан УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн урдаас, ямар нэгэн гэрэлгүй нэг мотоцикл ирж байсныг би харсан ба С.Ад сануулсан. Тэгэхэд С.А машиныхаа хурдыг хасаад, уг мотоциклийн хажуугаар зөрөх үед мотоциклтой хүнийг мөргөх шиг болсон ба, би С.Ад “та мотоциклтой хүн мөргөчихлөө гэж хэлэхэд, чи одоо юу яриад байна вэ гээд маш их  сандраад машиныхаа хурдыг улам нэмээд явсан. Тэгэхэд би С.Ад та машинаа зогсоо, би буугаад үлдэнэ гэж хэлсэн. Тэгэхэд намайг сумын дээд талд явж байгаад буулгасан ба, С.А өөрөө цааш нь яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 46/

              Гэрч Ж.Аманжолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 18-нд 1 дэх өдөр байсан ба, би тэр өдөр хөдөөнөөс сумын төвд хувийн ажилтай ирсэн. Тэгээд сумын төвд явган алхаад явж байтал манай багийн залуу болох С.А тааралдсан ба, мотоцикл нь эвдэрч сумын төвийн дээд гудамжинд байсан. Намайг мотоцикл янзалдаг гэдгийг бүх хүмүүс мэддэг учраас тухайн үед С.Аг гуйхаар нь мотоциклийг нь янзалж өгсөн нь үнэн. Бид хоёр нэг нэг рүүгээ холбогдоогүй байсан ба, сумын төвд тааралдахад С.А эрүүл байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 52/

           Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № 49 дугаартай“...иргэн Х.Тгийн биед авто ослын гэмтэл, зүүн түнхний үе мултарсан /хэвтрийн дэглэмтэй/ зүүн түнхний үеэр хөдөлгөөн эрс хязгаарлагдсан гэмтэл тогтоогдлоо. Иргэн Х.Тгийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 63-64/, Шүүгдэгч С.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “Би 2021 оны 1 сарын 18-ны орой Б.Зын хамт хөдөө явах ажлаар гражид байсан өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн машинаа жолоодон шатахуун түгээх станцаас бензин аваад А сумын төв гудамжаар замын хөдөлгөөнд оролцоод явж байх үед хажууд сууж явсан Б.З надад “Чиний урдаас ямар нэгэн гэрэлгүй мотоцикл ирж байх шиг байна, хурдаа тохируул” гэж сануулсан ба мотоцикл жолоодсон жолооч бид хоёрын нэг нэгнээс зөрөг замын хэсэгт усны шудагтай нарийн гүүрний хажууд зөрөх үед би мотоциклийг мөргөж унагаасан. Би тухайн үед маш их айж сандарч, машинаа зогсоохгүйгээр тэр чигээрээ явсаар байгаад бензин дууссан газарт очиж зогссон ч миний айдас сандрал арилж тайвшрахгүй байсан. Тэгээд хөдөө байсан базруу утасдаж, бензин авхуулж, машинаа сумын төвд 10 цагт авч ирж тавьсан. Намайг сумын төвд ирэх үед Х.Тг мөргөсөн жолооч зугтсан байна, мөргүүлсэн мотоциклийн жолоочийн бие муу, аймаг руу явах гэж байна гэж сонсоод сумын эмнэлэгт ирэхэд Х.Тг түргэний машинаар аймаг руу аваад явчихсан байсан. Тэгээд би хохирогчтой уулзаж учир байдлаа хэлэхээр А сумаас шөнийн 01 цагт машин хөлслөн аймгийн төвд шөнийн 04 цагт ирсэн ба шууд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж, хохирогч Х.Т болон түүний ар гэрийн хүмүүстэй уулзаж, учир байдлаа хэлж уучлалт гуйсан. Зам тээврийн осол болох үед би маш тогтворгүй болж, айж сандарч өөрийгөө барьж чадахгүй тээврийн хэрэгслээ зогсоохгүй шууд явчихсан. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, бас ослын газрын орхиж явсандаа маш их гэмшиж байна. Одоогоор Х.Тд учирсан бодит хохирол болох 160 гаруй мянган төгрөгийг төлж өгсөн. Хохирогч Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр санал болгож байгаа тул би түүний эмчилгээ хийлгэж ирэх зардлыг төлж өгнө гэж тохирсон байгаа. Тухайн үед хохирогчийг амь насаа алдсан байх гэж маш их айж, ер нь надад амьд явах ч шаардлага байна уу гэж сэтгэл санаагаар унасан байсан учраас ослын талаар  цагдаад мэдэгдэх ухаан ч ороогүй. Харин сумын төвд ирсэн хойно бие нь муу байгаа гэдгийг сонсоод араас нь очсон. Хохирогч намайг уучилж, одоо надад гомдол саналгүй болсон. Би урьд өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Х.Тгийн прокурорын шатанд 2021 оны 3 сарын 11-ний өдөр га “Миний бие Найман овогтой Ханатын Т би 2021 оны 1 сарын 18-ны орой шороон замаар явж байгаад авто осолд орж биедээ хүндэвтэр гэмтэл авсан билээ. Одоо миний бие сайжирсан, хөл дээрээ явж байгаа юм. Би М.Атай хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирлоо төлүүлж авсан. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй юм. Эмчилгээний зардалд нийт 2.200.000 төгрөг авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй тул намайг оролцуулахгүй шүүх хурлыг хийж болно. Хэргийг хурдан хугацаанд шийдэж өгнө үү   ” гэх баталгаа /хх-ийн 125-рх/,

-Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт яллагдагчид эр

хариуцлага хүлээлгэх тухай прокурорын 2021 оны 3 сарын 17-ны өдрийн 12 дугаартай санал /хх-ийн 128-р х/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд

-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын

өдрийн 01/385 дугаар тодорхойлолт /хх-ийн 91-рх/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92-рх/,

-Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн  жолооч С.Агийн АВС ангиллын эрхийн

үнэмлэхтэй талаарх лавлагаа, мэдээлэл /хх-ийн 94-рх/,

-Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-рх/ зэрэг

бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Гурав : Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Агийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Аг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.А нь шүүх хуралдаанд “Гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргасныг түүний өмгөөлөгч Д.А дэмжин оролцож, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй болно.

а.Шүүгдэгч С.А нь 2020 оны 1 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн УАЗ-31512 маркийн *****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно.” Мөн дүрмийн 12.1-д “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна“, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж, хохирогч Ө.Тгийн жолоодож явсан түүний эзэмшлийн Кенбо маркийн ***** БӨЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ө.Тгийн зүүн түнхний үе мултарч, түүний биед хүндэвтэр хохирол учруулсан, улмаар автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч С.А нь  хэргийн газрыг зориуд орхиж зугтсан  гэх үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар   нотлогдон тогтоогдсон байна.

  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч С.А нь энэ дүрмийн 11.1, 12.1, 12.2, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас хохирогч Х.Тгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

С.Агийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Тгийн биед зүүн түнхний үе мултарч, түнхний үеэр хөдөлгөөн эрс хязгаарлагдсан гэмтэл учирсан ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт хамаарах, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  531 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх ба уг гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх, савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах үйлчлэлийн улмаас үүсэх боломжтойг шинжээч тогтоосон байна.

Шүүгдэгч С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Х.Тгийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн хооронд шалтгаант холбоо байна гэж шүүх  үзлээ.

б. Шүүгдэгч С.А нь 2020 оны 1 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед БаянӨлгий аймгийн А сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн УАЗ-31512 маркийн ***** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 12.1, 12.2, 12.3-д заасныг тус тус зөрчиж, хохирогч Ө.Тгийн жолоодож явсан түүний эзэмшлийн Кенбо маркийн ***** БӨЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

            Монгол Улсын замын  хөдөлгөөний дүрмийн 3.5-ын а-д осол гаргасан жолооч “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” үүрэгтэй гэж,

Мөн дүрмийн б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Дээрх дүрмийн заалтуудаас үзэхэд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч осол гаргасан даруйд тээврийн хэрэгслийг зогсоох, улмаар тухайн тээврийн хэрэгслийг ослын газраас хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнийг тааралдсан тээврийн хэрэгслээр аль ойр байгаа эмнэлэгт хүргэх үүрэгтэй байх ба тухайн үед өөр тээврийн хэрэгсэл байхгүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хохирогчийг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд ослын  газартаа буцаж ирэх үүрэгтэй байна.

Түүнчлэн осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүргийг мөн хүлээдэг байна.

Гэтэл шүүгдэгч С.А нь хохирогч Х.Тгийн мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргаснаа мэдсэн атлаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан зам тээврийн осол гаргасан жолоочийн үүрэг болох ослын газраас тээврийн хэрэгслээ хөдөлгөхгүй байх, осолд өртсөн Х.Т болон түүний ард сундалдаж явсан зорчигч Х.Т нарт эмнэлгийн тусламж үзүүлэх, ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ тус тус биелүүлээгүй болох нь хохирогч Х.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Уг тээврийн хэрэгсэл миний зүүн талаас ирж мөргөхөд Х.Т бид 2 хоёр тийшээ шидэгдэж ухаан алдсан байсан ба тухайн зам дагуу байдаг Жахсилаг гэдэг хүн намайг хүний машинаар эмнэлэгт хүргэж тусалсан. Зам тээврийн осол гаргасан жолооч зогсохгүй зугтсан байсан учраас хэн гэдгийг нь мэдээгүй. Маргааш нь намайг аймгийн эмнэлэгт байхад С.А надтай ирж уулзаж, осол гаргасан гэдгээ хэлж уучлалт гуйсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн машин Х.Тгийн жолоодож явсан мотоциклийн зүүн талаас мөргөж унагаачхаад шууд зогсохгүй тэр чигтээ зугтсан. Х.Т бид хоёр ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд Х.Т мотоциклынхоо хажууд хөл хугарчихлаа гээд хашхираад хэвтэж байсан. Зам дагуу байдаг Х.Жахсилаг гэдэг хүн ирж Х.Тг эмнэлэгт хүргэж өгсөн. Миний баруун гарны мөр мултарсан байсныг эхнэр С.Бахтурар гэдэг хүнийг дуудаж бариулж, мултарсан мөрийг оруулж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Би С.Ад та мотоциклтой хүн мөргөчихлөө гэж хэлэхэд тэр нэлээн сандарч машиныхаа хурдыг улам нэмээд явахаар нь би бууя гээд буугаад үлдсэн, харин С.А тэр чигээрээ явчихсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн” Юу болсон талаар асуухад тээврийн хэрэгсэл мөргөж зугатаагаад яваад өгсөн гэж хэлсэн ба Х.Т хөл дээрээ босож чадахгүй байхаар нь би таньдаг хүний машин гуйж Х.Тг сумын төвийн эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг, холбогдогч С.Агийн “Б.З намайг мотоцикл мөргөчихлөө гэж хэлэхэд нь би маш их айж сандарч, өөрийгөө барьж дийлэхгүй, машинаа зогсоохгүйгээр тэр чигтээ явсаар байгаад машины бензин дууссан газарт зогссон. Тэгээд тэр шөнөдөө Х.Тгийн араас машин хөлсөлж аймгийн төвд очиж эмнэлэгт хэвтэж байсан Х.Төлуетай уулзан осол гаргасан гэдгээ хэлж уучлалт гуйсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.А нь хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан шалтгаанаа “тухайн үед би маш их айж сандарсан учраас машинаа зогсоохгүйгээр тэр чигтээ явчихсан” гэж тайлбарласан нь түүнийг зөвтгөх, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Өөрөөр хэлбэл жолооч С.А нь хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйлдлээ мэдсэн, ойлгож ухамсарлаж байсан атлаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газрыг орхин явсныг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Шүүгдэгч С.Аг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон талаарх  мөрдөгчийн магадлагаа нь хэлбэр болон агуулгын хувьд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэргийн бодит байдалтай нийцэж байх тул уг магадалгааг үндэслэлтэй гэж үзэн, нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугатаасан” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч С.Ад холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Аг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугатаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа сайтар ханган, анхаарал болгоомжтой байж ямар ч нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг зөв сонгож явсан бол гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх бүрэн боломжтой байсан гэж шүүх үзсэн ба гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй  гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн анхаарал, болгоомжгүй байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч С.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Тгийн зүүн түнх мултарч, хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 2.200.000 төгрөг төлж барагдуулсан талаар хохирогч Х.Тгийн гарын үсэг бүхий нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, ХААН банкны  орлогын мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн хохирогч нь шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй ба тэрээр Улаанбаатар хотод эмчлүүлэх талаар шүүгдэгч С.Атай ярьж, тухайн үед гарсан эмчилгээний зардлыг С.А төлж барагдуулахаар тохирсон талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх ба шүүгдэгч С.А нь мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай болбол гарсан зардлыг тухайн үед нь төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь түүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл болохыг шинжээч тогтоосон байх тул хохирогч Х.Тгийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Агаас гаргуулан хохирогчид олгох хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.А нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Агийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан” гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж үзлээ.

Учир нь шүүгдэгч С.А нь  урьдаас төлөвлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар С.А нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь нотлогджээ.

Мөн тэрээр зам тээврийн ослын дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй ч гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан бодит хохиролд 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, цаашид эмчилгээний зардал гарвал тухайн үед нь төлж барагдуулахаа илэрхийлсэн тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч С.Ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С.Агаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, хохирогч Х.Тгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баталгааг хавсаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын саналд яллагдагч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С.А хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар нэгтгэж, нийт эдлэх ялыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Дөрөв: Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Агаас хохирол, төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул хохирол төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн эзэмшлийн 2018 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 1.100.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, шаргал өнгөтэй, мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын  2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Сн Аг автотээврийн хэрэгслийнхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,  авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчС.Аг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч С.Ад Эрүүгийнхуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1200 /мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 / нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

С.Ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 2.200.000 төгрөгийг хохирогч Х.Тд төлж барагдуулсныг дурдаж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  3. Шүүгдэгч С.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээсгаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Агаас хохирол, төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул хохирол төлүүлэх зорилгоор түүний эзэмшлийн 2018 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 1.100.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, шаргал өнгөтэй, мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын  2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Ад урьдавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА