| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/0058/И |
| Дугаар | 305 |
| Огноо | 2018-07-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Л.Энхбилэг, Л.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* оршин суух, ******* *******ын ******* /РД:*******/
Хариуцагч: ******* дүүргийн 2 дугаар хороо, байрны оршин суух, гийн /РД:/-д холбогдуулан
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, сэтгэл зүйчээс зөвлөгөө авахад төлсөн хөлс 150.000 төгрөг, шинжээчид үзүүлэхэд төлсөн төлбөр 30.000 төгрөг, эмчилгээний зардал 2.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 690.343 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газарт төлөх төлбөр 479.800 төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.149.857 төгрөг нийт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч С.шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон Г.*******, өмгөөлөгч Б. нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би С.той 2016 оны 6 дугаар сард танилцаж, 2016 оны 9 дүгээр сард хамтран амьдрах болсон. Би өмнө нь гэр бүлтэй байсан ба хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлсэн. 2016 оны 9 дүгээр сард жирэмсэн болсон. С.д энэ талаар хэлэхэд хүүхдээ төрүүлнэ би хичээж амьдрах болно гэсэн.
2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С. Солонгос улс руу ажиллахаар явсан. Би жирэмсэний хяналтанд орохоор эмнэлэгт үзүүлж байхад С.ын эмээ нь надтай таараад гэр бүлтэй хүнээс хол бай наад хүүхдээ авахуул гэсэн. Энэ талаар С.д хэлэхэд удахгүй очно битгий үр хөндүүлээрэй гэсэн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Солонгос улсаас ирсэн. Бид манайд амьдарсан. С. намайг жирэмсэн байх хугацаанд хонуутаар явж архи их уух болсон.
Би 2017 оны 4 дүгээр сард С.ын гэрт хүү О.Гийх-Одын хамт ******* дүүргийн 2 дугаар хороо, байранд амьдарсан. Би 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр М.Энхжинг төрүүлсэн. Гэтэл С. хаяад архи уугаад алга болчихдог байсан тул би ямар ч гам барилгүй өөрөө бүх зүйлээ хийх болсон. Энэ хугацаанд ганц миний цалингаар амьдрахад хэцүү байсан тул С.ыг ажилд оруулсан. Гэвч цалингаараа архи уучихдаг байсан.
С. 5 хоног ажилдаа очоогүй болохоор нь 2017 оны ******* сарын 14-ний өдөр түүнийг ажилдаа яваач ажилгүй болвол хүүхдийг чинь хэн асарч хамгаалах юм бэ гэж хэлэхэд уурлаад миний зүүн нүд, шанаа руу цохьсоны улмаас эрүүний мах нь тасарч нүүрэнд засрашгүй сорви тогтсон. Би хүүхдийнхээ эцэгт эрүүгийн хэрэг үүсгээд яахав гэж бодоод цагдаад мэдэгдээгүй.
Харин 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр С. гэрээсээ гараад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Тэгээд тэр өдрөө би С.д “Би ингэж амьдарч чадахгүй” гэж хэлээд хүүхдүүдээ дагуулаад гараад явсан.
Би С.ыг уйчлалт гуйгаад хүүхдээ бодоод шинэ жилээр бэлэг аваад ирэх байх гэж их горьдож хүлээсэн боловч ирээгүй.
Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С.ын фейсбүүкээс чатыг нь уншсан. Тэгээд С. хуучин эхнэртэйгээ 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн чатаар харилцаж байсныг мэдсэн. Эмээ нь хүртэл манай сургуулийн захиргаан дээр очоод гэр бүл салгасан, ажлаас нь халаад өг гэсэн хүсэлтийг өгнө гээд явж байсан. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би ажлынхантай Байгаль нуур яваад ирэхэд С.ын эмээ нь хүмүүст “С. гэнэн итгэмтгий болохоороо энэ явдалтай хүүхэнтэй суусан, арай гэж салгаж авсан” гэж ярьж нэр төрд минь халдсан. Энэ бүхнээс болж сэтгэл санаагаар маш их унаж, хоолноос гарч, бөөлжиж, амиа хоролмоор хүртэл санагдсан.
Мөн сарын тэмдэг ирэхгүй болохоор нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тестээр үзэхэд жирэмсэн болсон байсан. Эмнэлэг дээр очоод таньдаг хүнээрээ яриулаад үр хөндүүлсэн. Үр хөндүүлэх болсон шалтгаан нь С. архи ууж, хайр халамжгүй байсан, өмнөх эхнэртэйгээ уулздаг болсоноос болсон. Би үр хөндүүлсэнээс болоод ажилдаа явж чадалгүй 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлаасаа чөлөө авч эмэгтэйчүүдийн болон ходоодны, сэтгэл засалын эмчилгээ хийлгүүлэх болсон. Харин эм тариа нь их үнэтэй байсан тул зарим эмчилгээгээ хийлгэж чадаагүй байгаа. Мөн нүүрний сорвийг арилгахад мэс ажилбар хийвэл арилна гэсэн хэдэн төгрөг болохыг мэдэхгүй. Ер нь энэ бүх зүйл С.ын буруутай үйлдэлийн улмаас болсон. Одоо бид хамт амьдрах боломжгүй тул 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Энхжингийн эцэг С. болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан хөлс 150.000 төгрөг, шинжээчид үзүүлэхэд төлсөн төлбөр 30.000 төгрөг, хийсэн, хийлгэх эмчилгээний нийт зардал 2.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 690.343 төгрөг, эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх газарт төлөх төлбөр 479.800 төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.149.857 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч Б. нар тайлбарлахдаа: С. Г.*******тай 2016 оны 6 дугаар сарын сүүлээр интернэтээр танилцсан. С. Солонгос улсаас ирээд Г.*******тай уулзаж эхэлсэн. Хамт байх хугацаанд Г.******* ажлынхантайгаа архи их уудаг байсан. С. 2016 оны 10 дугаар сард Солонгос улс руу дахин ажиллахаар явсан. Энэ үед Г.******* жирэмсэн болсон тухайгаа С.д хэлсэн. С.ыг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд Г.******* согтуу залгаад С.д “Би энэ хүүхдийг авахуулна” гэж уурлаж загинадаг байсан. С. Солонгос улсад хоёр сар ажиллаж байгаад ирээд Г.*******ын гэрт нь хамт амьдрах болсон. Тэр үед Г.******* архи уухаараа хоёр, гурав хоногоор гэртээ ирэхгүй алга болдог байсан. Түүнээс болоод С. Г.******* хоёр маргалддаг болсон. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр охин М.Энхжин төрсөн. М.Энхжинг хоёр сартай байхад Г.******* ажилдаа орсон тул С. охиноо харж эхэлсэн. Г.******* архи ууж согтуу ирээд С.той хэрүүл маргаан үүсгэж толгой руу нь аягаар цохиж хагалсан. Энэ байдлаас болж С. нь Г.*******д итгэх итгэлээ алдаж, 2017 оны 12 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Одоо Г.*******тай эвлэрч хамт амьдрахгүй. Иймд охин М.Энхжингийн эцэг мөн эсэхэд маргахгүй ба хүүхдийн тэтгэлэг төлнө. Мөн Г.*******ын эд зүйлийг ломбардад тавьж мөнгийг нь авсан тул 479.800 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна.
Харин С.ын гэм буруутай үйлдлийн улмаас Г.*******д хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуульд хүний сэтгэл санааны хохирол, эдийн бус хохирлыг үнэлэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Ер нь С. түүний ажил дээр очиж нэр төрийг нь гутаасан зүйл байхгүй байхад ямар үндэслэлээр 5.000.000 төгрөг шаардаад байгааг ойлгохгүй байна. Мөн жирэмсэн байсан эсэх нь тодорхойгүй, үр хөндүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна. Тэгээд нь нэхэмжлэгч өөрөө үр хөндүүлсэн болохоос хариуцагч шахаж шаардсан зүйл байхгүй. Мөн үр хөндүүлсэний улмаас ажилдаа очиж чадаагүй байна. Тэгээд ч гараагүй эмчилгээний зардал нэхсэн нь үндэслэлгүй.
Г.*******д нүүрэнд хэн сорви учруулсан нь тодорхойгүй, эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Хэдэн төгрөгийн эмчилгээ хийх нь мэдэгдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9.520.200 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Энхжингийн эцэг С. болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан хөлс 150.000 төгрөг, шинжээчид үзүүлсэн төлбөр 30.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн, хийлгэх нийт зардал 2.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 690.343 төгрөг, эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх газарт төлөх төлбөр 479.800 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.149.857 төгрөг нийт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч С. сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан хөлс 150.000 төгрөг, шинжээчид үзүүлэхэд төлсөн төлбөр 30.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн, хийлгэх нийт зардал 2.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 690.343 төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.149.857 төгрөг бүгд 9.520.200 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан. Харин 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Энхжингийн эцэг мөн эсэхэд маргаагүй ба хүүхдийн тэжээн тэтгэх, эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх газарт төлөх төлбөр 479.800 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Г.******* хариуцагч С. нар 2016 оны 6 дугаар сард танилцан хамтран амьдарч эр, эмийн харьцаатай болсон байх ба тэдний дундаас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр охин М.Энхжин төрсөн. Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй байснаас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Энхжин Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т зааснаар эх Г.*******ын нэрийг авсан байна.
Хариуцагч С. охин М.Энхжингийн эцэг болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4758 тоот шинжээчийн дүгнэлтэд “...С. нь М.Энхжингийн биологийн эцэг байх боломжтой байх ба С. нь М.Энхжингийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,999 хувийн магадлалтай байна” гэсэн баримтаар нотлогдсон ба хариуцагч зөвшөөрсөн. Иймд хариуцагч С. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Энхжингийн эцэг болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч С. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг. Иймд зохигчид охин М.Энхжинг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Энхжинг эцэг С.оор сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч Г.Мөнхаргал 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Мөнгөн хүрд” ломбарданд Kunai 32 ch зурагтыг 30.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Их даян хайрхан” ХХК ломбарданд монет бөгжийг 85.000 төгрөг, хүү 5.950 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Их даян хайрхан” ХХК ломбарданд монет ээмгийг 55.000 төгрөг, хүү 3.850 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Их даян хайрхан” ХХК ломбарданд lenovo нөтбүүкийг 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан мөнгийг хариуцагч С. авсан талаар мараагүй ба төлөхөөр зөвшөөрсөн.
Иймд хариуцагч С.оос 479.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгов.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.ын гэм буруугийн талаар нотлох үүрэггүй ч хохирлын талаарх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотлох үүрэгтэй.
Харин хариуцагч С. нь бусдын эрүүл мэнд, сэтгэл санаанд учруулсан хохирол нь өөрийн гэм буруугаас болоогүй болохыг баримтаар нотолж байж хариуцлагаас чөлөөлөгдөх нотолгооны үүргийн хуваарилалтыг Иргэний хуулийн 49******* зүйлийн 497.2.-т зааснаар хүлээсэн.
Иймд нэхэмжлэгч Г.*******ын эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирол нь хариуцагч С.ын гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байж үүрэг үүсэх юм.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2. дах хэсэгт хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэнийг гэрлэлт гэх ба үүний үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэр бүл гэж хэлэхээр заасан.
Иймд зохигчид эр, эмийн харьцаатай, үр хүүхэдтэй, хамтын амьдралтай, нэг ам бүлээр амьдарч байсан ч гэрлэлтээ бүртгүүлээгүй бол тэднийг гэр бүл гэж үзэхгүй. Мөн хамтран амьдрагч нар нь гэрлэгчдийн нэгэн адил бие биеийнхээ өмнө үнэн ч байхыг хуулиар үүрэг болгоогүй тул хариуцагч С. хамтын амьдралаа дуусгавар болгосон, хамтын амьдралаас гадуур өөр бусадтай харьцаа үүсгэснийг буруутгах боломжгүй байна.
Харин хамтран амьдрагч нар бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх ёстой.
Нэхэмжлэгч Г.******* эмчилгээний зардлаа нотолж шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Тод каннам” гоо сайхны нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн төлбөр 10.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Ачтан-Элит” клиникийн эмнэлэгт үзүүлж, эм авсан 215.00 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлсэн төлбөр 30.000 төгрөг, Сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан төлбөр 150.000 төгрөг, Ходооны өвчинд хийсэн эмчилгээний 250.000 төгрөг, Нэмүүн төгс эмнэлэгт үзүүлсэн төлбөр 10.000 төгрөг нийт 665.000 төгрөгийн баримтыг өгсөн, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 243 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг сэтгэл гутралын хөнгөн хэлбэртэй байна гэсэн байгаа ч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Г.*******ын өгсөн “...С. намайг хаяж өмнөх эхнэртэйгээ холбоотой болсоноос сэтгэл санаагаар унаж унтахгүй болж, ходоод муудсан... Цаашид хамт амьдрахгүй болохоор түүнд хэлэлгүй үр хөндүүлэн эмчилгээ хийлгэж, ажлаасаа чөлөө авсан...С.ын эмээ болон өмнөх эхнэр нь ажил дээр ирж гэр бүл салгасан гэж худал хэлэн нэр хүндийг гутаасны улмаас сэтгэл санаагаар унаж сэтгэл зүйч дээр очиж зөвөлгөө авсан...” гэх тайлбараас дүгнэвэл, зохигчдын хамтын амьдрал дуусгавар болсноос нэхэмжлэгч сэтгэл санаагаар унасан, хариуцагч үр хөндүүлэхийг тулгаж шаардсан, нэр, төрийг гутаасан гэх үйлдлийг хийлгээгүй гэж үзэхээр байхаас гадна нэхэмжлэгч Г.******* 3 долоо хоногтой жирэмсэн, үр хөндүүлсэн эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Мөн хариуцагч С. нэхэмжлэгч Г.*******ын нүүрэнд гэмтэл учруулсан гэм буруутай болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хэдэн төгрөгийн эмчилгээний зардал гарах нь тодорхойгүй байна.
Иймд хариуцагч С.ын гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас нэхэмжлэгч Г.*******д хохирол учирсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс сэтгэл зүйчээс зөвлөгөө авахад төлсөн төлбөр 150.000 төгрөг, шинжээчид үзүүлэхэд төлсөн төлбөр 30.000 төгрөг, эмчилгээнд зарцуулсан болон гарах зардал 2.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 690.343 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.149.857 төгрөг нийт 9.520.200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.383 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас гаргуулах үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 48.192 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин *******ын Энхжингийн эцэг гийн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Энхжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин М.Энхжинг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг гийн оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч С.оос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 49******* зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-т заасныг баримтлан хариуцагч гийн оос 497.800 /дөрвөн зуун ерөн долоон мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ын *******д олгож, нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлээс 9.520.200 /есөн сая таван зуун хорин мянга хоёр зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.383 /хоёр зуун далан зургаан мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.оос 48.192 /дөчин найман мянга нэг зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Л.ЭНХБИЛЭГ
Л.НАРАНГЭРЭЛ