Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/91   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Орчуулагч, хэлмэрч А.Ахмерей,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди,

Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дд холбогдох 2113000580085 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Он Д, регистрийн дугаар 0.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д нь 2020 оны 09 дүгээр сарын дундуур Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн "Я" гэх газарт шинэс ой модтой уулнаас 110 ширхэг буюу 1.6894 м.куб нойтон шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 1,743,218 төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ:  “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000580085 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-82-рх/,
  2. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-91, 143-147-рх/,
  3. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-93, 149-150, 159-160 рх/,
  4. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 97- 100, 151-157,

162-167-рх/,

  1. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 101-рх/,
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үедөгсөн мэдүүлэг /хх-ийн 34-рх/,
  3. Гэрч Т.Ергуланы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-рх/,
  4. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт, түүний хавсралт /хх-ийн 45-49-рх/,
  5. А ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БӨА-21-105, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-21-113, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БӨА21-118 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 117-120, 130-133, 184-187-рх/,
  6. Шүүгдэгч О.Ды мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 203-204рх/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Ды холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Дыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч О.Даас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч О.Ды гэм буруугийн талаар маргахгүй хэмээн тайлбарласан болно.

Шүүгдэгч О.Д нь 2020 оны 09 дүгээр сарын дундуур Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн "Я" гэх газарт шинэс ой модтой уулнаас 110 ширхэг буюу 1.6894 м.куб нойтон шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 1.743.218 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “Иргэн О.Ды мод бэлтгэсэн гэх газар нь тусаймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Я” гэх газар байх ба уг хавцал нь хойноос урагш урсгалаар хавцал хэсэгт зүүн тийш эргэлттэй, улмаар урагшаа чиглэсэн гол байв. ...О.Ды мод бэлтгэсэн газар нь хавцлын баруун урд талын шигүү ургасан шинэс модтой уулын хойд нуруу хэсэг байв. Уулын бэлд, ойн захад машинаа үлдээн О.Д болон хөндлөнгийн гэрч Б.Бт, Х.С нарын хамт уул өгсөж, 3 орчим км явж замдаа 5, 6 удаа амьсгаагаа дарж амран О.Ды мод бэлтгэсэн гэх хэсэгт хүрэлцэн ирэв. Тус газар нь 60-65 орчим градусын налуутай, газрын гадаргуу өвс ургамлаар хучигдсан ба байршил тогтоогч төхөөрөмжийг ашиглаж үзэхэд 48^09’10.8", Е 088°51’54.3” зааж үзүүлснийг гэрэл зургаар бэхжүүлэв. Үргэлжлүүлэн О.Ды зааж үзүүлсэн хожуул мод бүрийг дугаарлан хэмжилт хийхэд 1-р хожуул мод нь 13.2 см диаметртэй, 48.6 см өндөртэй, 2-р хожуул мод нь 14 см диаметртэй, 76.3 см өндөртэй, 3-р хожуул мод нь 15.2 см диаметртэй, 89 см өндөртэй..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-82-рх/,
  • Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-91, 143-147-рх/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-93, 149-150, 159-160-рх/,
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 97-100, 151-157,

162-167-рх/,

  • Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 101-рх/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үедмэдүүлсэн: “...О.Ды хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд учруулсан хохирлын 1.743.218 /нэг сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун арван найм/ төгрөгийг нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /хх-ийн 34-рх/,
  • Гэрч Т.Ергуланы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны сүүлээрСагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Даян гэх ахын гэрт өвс хадах асуудлаар очсон байж байхад 9 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна хөрш айл болох О.Д гэгч залуу уулын дунд хэсэгт байгаа ургаа нойтон моднуудаас мод бэлтгэж байхад хажууд нь очоод мэндлээд яваад өгсөн юм. ...тухайн үед О.Д гэгч залуугийн хажууд өөр хүн байгаагүй ганцаараа мод бэлтгэж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 36-рх/,
  • Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “...Сагсай сумын “Ямаат” гэх газар нь тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна. ...Тус бэлтгэсэн мод нь шинэс буюу шилмүүст мод байна. Бэлтгэсэн моднуудыг хөрөөгөөр зориуд тайрч бэлтгэсэн байна. ...1.6984 м3 эзлэхүүнтэй байна. Бэлтгэсэн мод нь нойтон шинэс мод байна. О.Ды хууль бусаар бэлтгэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.6984 м3х570,216x1.8=1.743.218 төгрөгийн бодит хохирол учруулсан байна” гэх 16 дугаартай дүгнэлт, түүний хавсралт /хх-ийн

45-49-рх/,

- А ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БӨА-21-105, 2021 оны

06 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-21-113, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БӨА-21118 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 117-120, 130-133, 184-187-рх/,

- Шүүгдэгч О.Ды мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын дундуур, хадлангийн үеэр Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Я гэх газраас зөвшөөрөл авахгүйгээр ганцаараа ургаа шинэс мод бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ өөрийнхөө эзэмшлийн хуучин гар хөрөө ашигласан, мөн бэлтгэсэн. Шинэс моднуудаа тэнд дундуур нь хоёр, гурав болгож хувааж аваад уулын бэлд өөрөө ганцаараа, хоёр гурваар зөөж аваад сүүлд нь өөрийнхөө тэмээгээр хаваржааныхаа хойно буулгасан. Бэлтгэсэн моднууд маань нийтдээ 110 гаруй ширхэг шинэс мод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 203-204-рх/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Тодруулбал зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг  бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэ байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд иргэн, аж ахуйн нэ байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч О.Д нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2020 оны дүгээр сарын дундуур тус аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Я” гэх газраас 1.6894 м3 эзлэхүүнтэй, шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн тэмээгээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.

Түүнчлэн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Сагсай сум

“Ямаат” гэх газар нь тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна.” гэх дүгнэлтээр хууль бусаар мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болох нь тогтоогдож  байна.

Ийм байдлаар шүүгдэгч О.Ды хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” гэх хүндрүүлэх шинжийг  бүрэн хангаж байх ба шүүгдэгч  нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлий дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч О.Ды хууль эрх зүйн мэдлэг дутмаг, туха харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд  хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

- Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “...Сагсай сумын “Ямаат” гэх газар нь тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна. ...Тус бэлтгэсэн мод нь шинэс буюу шилмүүст мод байна. Бэлтгэсэн моднуудыг хөрөөгөөр зориуд тайрч бэлтгэсэн байна. ...1.6984 м3 эзлэхүүнтэй байна. Бэлтгэсэн мод нь нойтон шинэс мод байна. О.Ды хууль бусаар бэлтгэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.6984 м3х570,216x1.8=1.743.218 төгрөгийн бодит хохирол учруулсан байна” гэх 16 дугаартай дүгнэлтээр 1.743.218 төгрөгийн бодит хохирлыг учруулсан нь тогтоогджээ.

Шүүгдэгч О.Ды Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газр 100020013001 дугаартай дансанд ойн санд учруулсан хохиролд 1.743.218 /нэг сая долоон зуун дөчин гурван мянган хоёр зуун арван найм/ төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасныг үндэслэн уг данснаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-заасна шүүгдэгч О.Дд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеубердээс шүүгдэгч О.Д нь үйлдсэн гэмт хэр анхнаасаа хүлээн зөвшөөрч, байгаль экологид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Энэ байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд  заасныг үндэслэн улсын яллагчаас санал болгосон 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзах боломжтой. Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйл, анги нь хамаарч байгаа тул өршөөн хэлтрүүлж өгнө үү гэх санал, дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч О.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 д хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Ды үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэ үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч байгууллагад учруулсан хохирлыг төлж өгсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэр авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгч О.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуули ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг төлсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Ды холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүй байх тул Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Дд оногдуулсан 1 /нэг/ хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Долоо. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж ол хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1.6894м3 эзлэхүүнтэй, 1.743.218 төгрөгийн үнэлгээ бүхий, 110 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч О.Ды эзэмшлийн 1300.00 төгрөгийн үнэлгээ бүхий нас бие гүйцсэн эм тэмээ 1 ширхгийг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хурааж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Ды эзэмшлийн 1200.00 төгрөгийн үнэлгээ бүхий, ногоон өнги

№SК162FMJ-1900364921 хөдөлгүүрийн дугаартай, №LСVSK76051LZ106055 арлын дугаартай SЕNКЕ маркийн мотоциклийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 27 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн О.Ды эзэмшлийн төмөр гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Дд ухд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 5 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У овогт Он Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дуга зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дхэсгийн 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснашүүгдэгч О.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  3. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардхувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
  4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлтөлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.1 дэх хэсэг,Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Ды Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай дансанд ойн санд учруулсан хохиролд төлсөн 1.743.218 /нэг сая долоон зуун дөчин гурван мянган хоёр зуун арван найм/  төгрөгийг уг данснаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсгүүдзааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1.6894м3 эзлэхүүнтэй, 1.743.218 төгрөгийн үнэлгээ бүхий, 110 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч О.Ды эзэмшлийн 1300.00 төгрөгийн үнэлгээ бүхий нас бие гүйцсэн эм нэг тооны тэмээг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч О.Ды эзэмшлийн 1200.00 төгрөгийн үнэлгээ бүхий, ногоон өнгийн №SК162FMJ-1900364921 хөдөлгүүрийн дугаартай, №LСVSK76051LZ106055 арлын дугаартай SЕNКЕ маркийн мотоциклийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 27 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн О.Ды эзэмшлийн төмөр гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.
  9. Шүүгдэгч О.Дд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх а хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК