Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0142/З |
Дугаар | 128/шш2021/0193 |
Огноо | 2021-03-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 128/шш2021/0193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.О
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,
Хариуцагч: Эрүүл мэндийн сайд
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл
Гуравдагч этгээд: Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн албан ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”,
2. Эрүүл мэндийн сайдад холбогдуулан “Сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”,
3.Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын сул орон тоонд төрийн албаны сонгон шалгаруулалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Д.Бнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа бүхэлд нь дэмжиж байна. Би Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 12-нд шалгаруулалтад орж тэнцэж Төрийн албаны зөвлөлөөс санал болгосны дагуу Монгол улсын Засгийн газраас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажилласан.
Миний бие Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйг мөрдөж яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдан явуулж ирсэн. Ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол улсын засгийн газрын хуралдаанаар өөр ажилд томилох болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Засгийн газрын тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.” гэж заасныг үндэслэл болгон гарчээ.
Надтай холбогдолтой, хууль бусаар ажлаас чөлөөлсөн хэрэг маань 3 жил 3 сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдөр бас нөгөө талаар ямар нэгэн шалтаг тоочиж хурлыг хойшлуулах, аль болох хугацааг сунгах, Засгийн газрын асуудлууд, сайд солигдох зэрэг жижиг тоглолт хийсэн асуудлуудаас өнөөдрийг хүрсэн байна.
Миний хувьд шүүхэд хүндэтгэлтэй хандаж байгаа. Нэгэнт хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн бол шүүхийн журмаар шийдвэрлэгдэж ажилд нь буцаан тавих итгэл үнэмшилтэйгээр хуралдаанд оролцож байгаа. Өнөөдрийг хүртэл би хэн хүнд хатуу үг хэлж үзээгүй. Яах аргагүй өнөөдөр олон удаагийн буцалт залхааж байна. Үүнээс үүдэлтэйгээр төрийн албан хаагч нар, эрүүл мэндийн салбар хохирч байна.
Миний энэ асуудлыг ярилцсан цагаас авхуулаад 3 сайд солигдсон байна. Тэр гурван сайд солигдох хугацаандаа 6-7 төрийн нарийн бичгийн даргыг сольсон. Үүнтэй үүдэлтэйгээр эрүүл мэндийн яам өөрөө 87 хүнийг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн шүүхийн маргаантай асуудал одоог хүртэл явагдаж байна. Миний асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Түрүүн яригдаад байсан ажлын хэсгийн аудитын дүгнэлт гээд байгаа. Энэ аудитын дүгнэлтийг Эрүүл мэндийн сайд н.С өөрөө санаачилж оруулсан. Дүгнэлт хийж оруулж ирж байгаа аудитор нь сайдын өөрийнх нь нөхөр байгаа.
Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлэг өгөх дээр би өөрөө 1 дүгээр эмнэлэг дээр очъё гэж мэдүүлсэн зүйл байхгүй. Надтай зөвшилцсөн зүйл байхгүй. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр би гарын үсэг зурж Авлигатай тэмцэх газарт өөрийгөө мэдүүлсэн мэдүүлэг байдаггүй. Үүнийг тухайн үеийн албан тушаалтнууд хуурамчаар үйлдэж явуулсан байдаг. 1 дүгээр эмнэлэгт зүрхний хагалгаа хийгдсэн. Би ерөнхий менежерийн ажил хийдэг байсан. Нэгдүгээр эмнэлэг нь өөрөө Монгол Улсын бүх хэмжээндээ эмчлэн сувилах ийм эрх бүхий том байгууллага. Түүнд аливаа шинэ хагалгаа хийх, өвчтөнийг аврахыг тулд ямар боломж байгааг илэрхийлэх. Тэр боломж дээр нь байгууллагын менежерийн хувьд олгосон. Үүнд хүрч ирж хагалгаа хийсэн хүмүүсийг мэргэжлийн бус хүмүүс хагалгаанд орсон гэж хэлж байна. Америкийн нэгдсэн улсаас зүрхний нэг өдөртөө зүрх шилжүүлэн суулгадаг хагалгааг 2-3 удаа хийдэг зүрхний мэс заслын том бага ирж ажилласан. Энэ хагалгааг тухайн улсууд хийсэн. Тухайн хагалгааны ажлын хэсэгт гуравдугаар эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн зөвлөх эмч оролцсон. Үүнд нэгдүгээр эмнэлэг заавал яах гэж зүрхний мэс заслыг гуравдугаар эмнэлгээс булааж авч хийх гээд байна вэ гэсэн маргаан байдаг. Тухайн үед би эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа элэг, бөөр шилжүүлэх суулгах үйл ажиллагаанд аль болох дэмжлэг үзүүлж улсаа хөгжүүлэх, хүний төлөө бүх асуудлуудыг эмч хүний тангараг өгсөн хүний хувьд хийх нь зөв гэж үзсэн, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд: “...Нэхэмжлэгч Д.О Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажил үүргээс чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан шалтгаан нь өөрөө ямар үндэслэл бүрдсэн гэж үзэн чөлөөлж байна вэ гэвэл “улс төрийн албан тушаал болон өөр ижил албан тушаал, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох болсон бол эрх бүхий байгууллагын шийдвэрээр тухайн байгууллага татан буугдсан бол бүтцийн өөрчлөлт хийгдсэн, орон тоог хассан гэх үндэслэлээр Д.О гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн. Гэтэл энэ нөхцөл байдал дээр ямар нэгэн өөр албан тушаалд томилогдсон, тухайн Эрүүл мэндийн яам татан буугдсан, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хасагдсан зүйл байхгүй. Тиймээс эрх ашиг хөндөгдөж байна. Хууль бусаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын ажлаас чөлөөлсөн тул эгүүлэн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажил албан тушаалд томилж өгнө үү. Нэгэнт ажлаас чөлөөлсөн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эрүүлэн томилогдохдоо цалин хөлстэй тэмцэх хэмжээний олговроо авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.
Монгол Улсын Засгийн газартай маргалдаад Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр явж байх хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сард тухайн ажил албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарласныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд сул орон тоо гарсан тохиолдолд төрийн албаны зөвлөл төрийн албаны сонгон шалгаруулалт тэнцсэн хүмүүсээс нөхөж томилохыг санал болгох үүрэгтэй. Гэтэл энэ маргаан явж байхад энэ хүний ажил албан тушаал дээр өөр хүнийг санал болгоод томилуулсан үйл баримт байгаа учраас Д.Оын төрийн албанд ажиллах ашиг сонирхлыг зөрчиж байна.
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа эрүүл мэндийн сайдаас 2018 оны 02 дугаар сард нэгдүгээр эмнэлгийн захирлын албан тушаалд түр томилсон. Энэ албан тушаалыг түр хашиж байх явцад эрүүл мэндийн сайд зүрхний хагалгааны багийн үйл ажиллагаанаас шалтгаалаад буруу хийсэн гэдэг үндэслэлээр ажил албан тушаалаас сахилгын шийтгэлээр чөлөөлсөн. Энэ хууль бус асуудлыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Засгийн газрын төлөөлөгчийн хувьд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын тогтоолыг үндэслэлийг тайлбарлахдаа ашиг сонирхлын мэдүүлэг, ажил албан тушаалдаа хайнга хандсан. Албан тушаалаа хэрэгжүүлж чадаагүй учраас өөр ажил албан тушаалд томилох болсон гэж тайлбарлаж байна. Нөгөөдөх нь бид нар хороондоо зөвшилцөж ярилцсан болохоор Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын мэдүүлэг бөглөснийгөө тайлбарлаж байна. Энэ хэрэг нь нийтдээ 3 жил хэлэлцэгдэж байгаа хэрэг. Хамгийн анхны шүүх хуралдаан дээр мөн энэ асуудал яригддаг. Өнөөдөр аудитын дүгнэлт гарсан гэдэг асуудал яригдаж байгаа. Аудитын дүгнэлтээр энэ хүнийг алдаа дутагдалтай байсан талаар нотолсон гэж хэлдэг. Гэтэл аудитын дүгнэлт нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гарсан байдаг. Д.Оыг ажлаас чөлөөлөгдөөд больсны дараа аудитын дүгнэлт гарч ирсэн. Нотлох баримт болгож яриад байгаа үйл баримт нь нотолсон зүйл байдаггүй. Бид нар өнөөдөр хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гарсан эсэх асуудлыг ярилцаж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэгт захиргааны акт буюу Засгийн газрын тогтоол өөрөө зорилгодоо нийцэж бодит байдалтай нийцсэн байх ёстой. Мөн Д.О гэдэг хүний ашиг сонирхол хөндөгдөж байгаа бол энэ хүнтэй ямар нэгэн байдлаар уулзаж гаргах гэж байгаа тогтоолын талаар мэдэгдсэн байх ёстой. Энэ бүгдийг санаачлагч нь Эрүүл мэндийн сайд гэдгийг Засгийн газрын тэмдэглэлд тодорхой байна.
Захиргааны хэргийн шүүх дээр 3 жил болохдоо шүүхээс нотлох баримтаа бүрэн гүйцэт судалсан уу гэж асуугаад байхад хариуцагч талаас нотлох баримтаа гаргаж өгөх үүрэг нь байсаар байхад нотлох баримтыг гаргаж өгдөггүй. Эрүүл мэндийн яам, Засгийн газрын тогтоол хоёр дээр Засгийн газрын тэмдэглэл нэхээд байхад гаргаж өгдөггүй. Бид нарын зүгээс сүүлд үзлэг хийлгэж байж энэ асуудал шийдэгдсэн. Д.О гэдэг хүн үүрэгт ажлаа үнэхээр муу хийсэн талаар дүгнэлт хийсэн үү гэхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл дотор энэ талаар байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа тогтоолын үндэслэл нь Засгийн газрын тэмдэглэл дээр дурдсан гэж хэлдэг. Монгол улсын сайд ч гэсэн хуулиа биелүүлэх ёстой. Үнэхээр энэ үйл явц дээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу ажил албан тушаалыг өөрчлөх гээд байна уу. Тогтоолынхоо үндэслэлийн ярих болохоор ашиг сонирхлыг зөрчлийн мэдүүлэг хэлнэ. Эсвэл баахан алдаа дутагдал хэлнэ. Тиймээс үндэслэл болохгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24.1.4 дэх хэсгийг баримталсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 41.4 дэх хэсгийг баримталсан. Энэ миний үйлчлүүлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүн гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулж байгаа бол Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь хэсгийг баримтална. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэгсийг зааж байгаа бол хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан юм бэ гэдгийг нэрлэн зааж байгаад хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажлаас халлаа гэх тушаал гаргадаг. Энэ тушаалын шууд хууль зүйн алдаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь хэсгийг баримтлаагүй. Тэгсэн атлаа ажлаас халах шийтгэл ноогдуулж байгаа. Өөрөөр хэлбэл баримтлах хуулийн заалтыг баримтлаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дэх хэсгийг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа бол 43.1 дэх хэсэгт зааснаар ажил хүлээлцэх хугацаа зааж өгөх, 43.2 дахь хэсэгт зааснаар ажил хүлээлцэх хугацаанаас хойш ажлаас халагдсан гэх үр дагаврыг бий болгох ёстой. Гэтэл хууль хэрэглээгүй хоёр илэрхий алдаа гаргасан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2017 оны А55МNS688422013МNS63841013 гэсэн стандартыг үндэслэн сахилгын шийтгэл ноогдуулсугай гэсэн.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас гарч байгаа сайдын тушаал нь Монгол Улсын хуулийг зөв хэрэглэх дадал чадвар эзэмшээгүй этгээдүүдийн төлөвлөсөн ямарваа нэгэн хууль зүйн үр дагаврууд илэрхий алдаатай тушаал гаргаж байгаа. Энэ тушаал ямар гарах талаар Монгол Улсын Дээд шүүхийн хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 заалт тогтоол байгаа. Энэ тогтоол дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл заалтыг баримталж байгаа бол тухайн заалтад зөв хэрэглэсэн байхыг заавал хууль тогтоогч шаардаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримтлахдаа, мөн хуулийн 131.1.3 дахь заалтыг заавал баримталдаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар захиргааны санаачилгаар ажлаас халж байгаа шийтгэл ноогдуулж байгаа бол 131.1.3 дахь заалтыг баримтлах ёстой байтал энэ заалтыг баримтлаагүй. Мэс заслын багийн өмнөөс тухайн байгууллагын менежментийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа захирлыг ажлаас халдаг ийм тогтолцоог Монгол Улсад цаашид үргэлжлүүлж болохгүй. Мэс заслын баг гэдэг бол ахлагч нь багаа аваад тэр мэс заслаас гарсан эерэг ба сөрөг бүх үр дагаврыг хариуцдаг тусгай мэргэжилтэй, тусгай шаардлага тавьдаг халдашгүй дархан эрхийг хүрээнд эмчийн тангараг өргөдгөөр зохицуулагддаг харилцаа. Гэтэл энэ дээр тухайн байгууллагын удирдлагыг солих тухай асуудал яригдаж байгаа нь үндэслэлгүй. Бид нарын зүгээс энэ тушаалыг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээр эмнэлгийн захирлаар эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир нь энэ. Цаашид эрүүл мэндийн сайд яамны хэмжээнд эмчийн үйл ажиллагааны төлөө менежментийн удирдлагыг халдаг ийм гаж улс төрийн зорилготой шийдвэр гаргадгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Авлигатай тэнцэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилсан мэдүүлэг өгсөн гэж тайлбар гардаг. Энэ баримтыг Монгол Улсын Засгийн газрын сайд хүн Монгол Улсын Эрүүл мэндийн яам хүний өмнөөс хуурамч нотлох баримт бүрдүүлж Авлигатай тэнцэх газарт хүргэсэн байгаа. Өөрөөр хэлбэл худал хуурамчийн замаар хуулийг зөрчөөд байвал Монгол Улс цаашид яаж хөгжих вэ гэж хэлэх гээд байна. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр аудитын дүгнэлт гаргаж ирж байгаа. Хэрэв ийм алдаа дутагдал байсан бол 01 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар танилцуулахдаа нотлох баримт болгоод ямар нэгэн шийдвэр гарах ёстой. Өөрөөр хэлбэл 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн хүнийхээ хойноос алдаа дутагдал байсан гэж баримт гаргаж ирж байгаа нь үндэслэлгүй.
2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №15 тоот Засгийн газрын тогтоолын тэмдэглэлд үзлэг хийсэн баримтаар н.С сайд өөрөө шүүх дээр маргаан гарвал би өөрөө хариуцна гэж ам бардам хэлж байгаа нь энэ хүний хөдөлмөрлөх үйл ажиллагаанд хууль бусаар халдсан талаар харагдаж байна. Засгийн газрын хуралдааны тогтоолыг харахад энэ хүн ажлын арга барил дүгнэлтэд хууль зүйн хандлага харагдаагүй. Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдэгдэхийн хувьд энэ асуудлаар хуулийн байгууллагаар шалгах эсвэл өргөдлийг нь өг гэдэг асуудал тавьсан боловч сайд баг болохгүй байна гэж хууль бусаар ажлаас халах үндэслэл бүрдүүлсэн байна гэж ойлгож байгаа. Нэгдүгээр эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Энэ дээр юу ажиглагдаж байна вэ гэхээр төрийн албан нь сонгон шалгаруулалтаар томилдог орон тоон дээр харилцан тохиролцсон гэж худал мэдээллийг Засгийн газарт хэлж 15 тоот тогтоолыг гаргасан. Нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байж 5 дугаар сарын 11-ний өдөр тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хууль барьдаг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэдэг нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авах тушаал гарсны дараа гүйцэтгэх харилцаа. Тэгэхээр огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж хөдөлмөрийн гэрээг цуцалж нэгдүгээр эмнэлгийн даргын албан үүргээс чөлөөлж байгаа харилцаа нь өөрөө хөдөлмөрийн эрх зүйн харилцааны ноцтой зөрчил байна. Ямар ч үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хүнд хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал хууль зүйн хувьд үүсэхгүй. Тийм учраас нэгдүгээр эмнэлгийн даргын албан үүргээс чөлөөлж байгаа нь хууль бус байна. Төрийн албаны зөвлөлтэй холбоотой шаардлага нь Монгол Улсын шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар төрийн албаны сонгон шалгаруулалтыг зогсоох талаар захирамж очсон. Тэгтэл төрийн албаны зөвлөл нь шүүгчийн захирамжийг үл тоогоод цаашид сонгон шалгаруулалтыг явуулсан. Монгол Улсын шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй төрийн албаны зөвлөлийн энэ үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэж болох уу. Гуравдагч этгээдээс Давж заалдах шатны шүүхээс энэ захирамжийг хүчингүй болгосон гэж тайлбарлаад байна. Тэр нь 3 хоногийн өмнө зарлах ёстой байсан гэх процесс зөрчсөн гэж байгаа болохоос биш яаралтай төсөл гаргагдаад захирамж хүргэгдсэн байхад төрийн албаны зөвлөл шүүгчийн захирамжийг зөрчин сонгон шалгаруулалт явуулсан гэдгийг анхааран үзээсэй.” гэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Оыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцээд 15 дугаартай тогтоол гарч төрийн нарийн бичгийг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа.
Чөлөөлсний дараа Д.Оыг 1 дүгээр эмнэлгийн даргын албан үүрэгт түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Томилогдсоны дараа 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1А/137 тоот албан бичгээр эрүүл мэндийн сайд Авлигатай тэнцэх газар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах тухай албан бичиг явуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр уг албан бичгийн хариуг авсан. Д.О нь хуульд зааснаар нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг гаргаж өгөх, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй гэж заасны дагуу хариу авсан байдаг. Д.О нь ажлаас чөлөөлөх нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж байх боловч холбогдох бүх баримтыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн. Д.О нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргасан талаар Засгийн газраас гаргасан ажлын хэсгийн дүгнэлт, аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор манай итгэмжлэгдсэн төлөөлөгч Авлигатай тэнцэх газраас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй. Д.О нь Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын үйл ажиллагаа бүхий төрийн албыг тогтвортой, бүх шатанд мэргэшсэн албан хаагчтай байж Засгийн газрын зорилтыг хангалтгүй биелүүлсэн, төрийн албан тогтвортой мэргэшсэн байх зарчим алдагдсан. Ажлаас халагдсан хүмүүсийн шүүхийн шийдвэр хавтас хэрэгт авагдсан. Энэ баримтаар нотлогдож байгаа. Энэ алдаатай шийдвэрийн улмаас төрийн албан хаагчид хохирсон гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн яамны захиргааны хүнд суртлуудаас болж төслүүдийн үйл ажиллагаа саадсан гэх дүгнэлтийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, Эрүүл мэндийн сайдад танилцуулсан. Үндэсний оношилгооны төвийн цогцос хадгалах байрны барилгын санхүүжилтийн асуудал, Халдвар үндэсний био устгалын 3 дугаар шатлалын лабораторийн барилга, дулааны шугам сүлжээний санхүүжилтийн ажлаа хийж гүйцэтгээгүй байхад санхүүжилт олгосон зөрчил дутагдлуудыг төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа гаргаж байсан. Энэ асуудлуудыг яагаад төрийн нарийн даргатай хамааруулж ярьж байна вэ гэхээр төсвийн гүйцэтгэл дээр яамны төрийн нарийн бичгийн даргын гарын үсэг зурж баталгаажуулж баталгаажсан албан бичиг нь сангийн яам дээр очсоны үндсэн дээр тухайн ажил гүйцэтгэсэн компани мөнгө шилжиж ордог. Тэгэхээр ажлаа хийгээгүй компанид маш их хэмжээний мөнгийг шилжүүлсэн зөрчил дутагдал гаргасан баримтууд хавтас хэрэгт байгаа. Мөн нэхэмжлэгч нь ажлын хэсгийн үүрэг бүхий хүмүүстэй уулзаж холбогдох баримт материалтай тухайн үед нь танилцаж тайлбар саналаа гаргах боломжтой байсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн сайд Засгийн газарт асуудал оруулж танилцуулсан. Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлтэй шүүгч хараад тэмдэглэл үйлдсэн. Н.Дуламсүрэн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлтэй танилцаж үзлэг хийсэн талаар нотлогдож байна. Тухайлбал 7 дугаар хавтас хэрэгт авагдсан тэмдэглэлийн бусад асуудал гэсэн хэсэгт Д.О даргын асуудал хэлэлцэгдсэн. н.С сайд төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлүүлэх асуудлыг оруулж байна. Мөн би төрийн нарийн бичгийн даргатай уулзсан. Журмын нөхөд ямар нэгэн зүйл нааж элдэвлэж болохооргүй байгаа учраас өөр ажилд шилжүүлнэ. Шилжүүлэх ажлаа өөрт нь хэлсэн. Өөрөө Засгийн газар, ерөнхий сайдад дуулгана гэж хэлсэн. Энэ хүний ажлаас нь шууд халаад ажилгүй болгож байгаа зүйл биш гэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ үед н.З сайд шадар сайдаар ажиллаж байсан байх. Шадар сайдаас энэ асуудлыг хойшлуулж өргөдлийг нь өгүүлж, гэм буруутайд тооцогдох юм бол шоронд нь явуулах саналтай. Энэ асуудалд нутаг усны асуудал яригдаагүй талаараа хэлсэн. Засгийн газар хуралдаж шийдвэрлээд намын хүн учраас шууд ажлаас чөлөөлөхгүйгээр ярьж тохиолцсоны дагуу 1 дүгээр эмнэлгийн даргаар томилъё гэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд төрийн нарийн бичгийг даргын албан үүргээс чөлөөлсөн. Бид нар Авлигатай тэмцэх газрын бичигтэй танилцаагүй учраас яаж шийдвэрлэсэн, хэрхэн зөрчил гаргасан, эрүүгийн хэрэг үүсгээд яаж шийдвэрлэгдсэн мэдэхгүй байна. Уг баримт нь хариуцагчийн зүгээс хэрэгтэй баримт байсан. Хуулиар урьдчилсан мэдүүлгийг хүргүүлэхэд төрийн албан хаагчийн анкетыг бөглөдөг. Тухайн анкетыг төрийн албан хаагч үнэн зөвөөр бөглөж өгөх хуультай. Тэгэхээр өмнөх ажлаас нь заавал чөлөөлж байж Авлигатай тэмцэх газар руу урьдчилсан мэдээллийг хүргүүлдэг. Төрийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөөгүй байхдаа нэгдүгээр эмнэлгийн даргаар томилох, урьдчилсан мэдээллийг явуулах боломжгүй. Урьдчилсан мэдүүлэг хүргүүлсний дараа Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилгүй байна гэсэн хариу ирсэн учраас улсын нэгдүгээр эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Улсын нэгдүгээр эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа зүрхний мэс заслын ажил тухайн эмнэлэг дээр гүйцэтгэхээр төлөвлөгдөж Америкийн нэгдсэн улсын эмч мэргэжилтнүүд, улсын гуравдугаар эмнэлэг хоорондоо гэрээ байгуулж үйл ажиллагаа эхэлсэн байсан. Өмнө нь Б.Б даргын хувьд зүрхний мэс заслыг хийх бэлтгэл ажлыг хангах комисс томилоод бэлтгэл ажил хангагдаж байсан. Д.О дарга очсоноосоо хойш дахин тушаал гаргаад энэ ажиллагаа үргэлжилсэн. Зүрхний мэс засалд орох 4 өвчтөн бэлдэж байсан. Уг 4 өвчтөний хоёр өвчтөн нь мэс ажиллагааны үед газар дээрээ нас барсан. Үүний дагуу эрүүл мэндийн сайд ажлыг хэсэг томилоод дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ажлын хэсгийн дүгнэлтээр зүрхний мэс заслын ажлыг улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний дагнасан төвтэй. Америк улсын хоёр мэргэжилтэн уг ажиллагаанд оролцсон. Гадаадын мэргэжлийн эмч Монгол Улсад ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ эрүүл мэндийн сайдын баталсан журмын дагуу материал бүрдүүлж өгөөд сайдын тушаал гарсны дараа мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хууль дүрэмтэй. Ингээд сайдын тушаал гараагүй байхад төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаад зүрхний мэс засал хийгдсэн. Хүний нөөцийн хувьд зүрхний мэс ажилбарыг чадвартай эмнэлгийн ажилтан хийгээгүй. Нэг эмнэлгийн мэргэжилтэн нь Америк улсад 6 сарын дадлага хийсэн, мэс ажилбарт орж байгаагүй хүнээр мэс ажилбар хийлгэсэн. Энэ ажиллагааг хийж чадах эмнэлгийн ажилтан томилогдож ажиллуулах байсан. Монгол Улсад мэс ажиллагаа хийх зөвшөөрөл аваагүй гадаадын мэргэжилтнүүдийг хагалгаанд оруулсан. Мөн тоног төхөөрөмжийн асуудал нь учир дутагдалтай байхад мэс ажилбар хийсэн байдаг. Тоног төхөөрөмж учир дутагдалтай байхад гуравдугаар эмнэлгээс тоног төхөөрөмж зөөвөрлөн авчирсан байдаг. Ийм учир дутагдалтай байсан учраас зүрхний мэс ажилбар хийлгэж байгаа хоёр иргэн газар дээрээ нас гэх ноцтой зөрчил гарсан. Энийг тухай байгууллагын ерөнхий менежер буюу тухайн эмнэлгийн дарга нь тоног төхөөрөмж бэлдэж, мэргэжлийн эмч нараар мэс ажилбарыг хийлгэх ийм үүргийг өөрөө хүлээх ёстой. Хүний амь нас эрсэдсэн болохоор Д.О даргыг 1 дүгээр эмнэлгийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Аудитын газрын дүгнэлт бол Эрүүл мэндийн яамны 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд нь аудитын шалгалт хийсэн байгаа. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хугацаанд Д.О дарга төрийн нарийн бичгийн ажил үүргийг гүйцэтгэж байсан. Аудитын шалгалт нь жилийн эцсийн дараа ордог журамтай. Аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06/515 дугаартай дүгнэлтээр зөвхөн яамны санхүүтэй холбоотой учир дутагдлуудыг гаргаж ирсэн. Санхүүгийн асуудал нь төсвийн ерөнхий менежерийн бүрэн эрхийн асуудал. Төсвийн ерөнхий менежер өөрөө ямар төсвийг яаж зарцуулах талаар бүгдийг нь мэдэж байдаг. Энэнийхээ хүрээнд зөрчил дутагдал гаргасан асуудал яригддаг. Засгийн газрын ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай тогтоолын үндэслэл дээр 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын бүрэн эрхэд байдаг. Яамны төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газар томилж өгнө гэж байдаг. Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар өөр ажилд томилогдох болсонтой холбогдуулан төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа алдаа дутагдлууд гаргаж байсан. н.С сайд Д.О даргатай харилцсан ярьж тохиролцсоны үндсэн дээр Засгийн газраар асуудлыг хэлэлцүүлээд ажлаас чөлөөлүүлэх асуудал гарч шийдвэрлэгдсэн. Энэнийхээ хүрээнд улсын нэгдүгээр эмнэлийг даргаар томилогдсон. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.О нэхэмжлэлийнхээ үндэслэл хэсэгт “...ажиллах хугацаанд ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй болно” гэжээ. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар өөр ажилд томилогдох болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч, төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон, эсхүл төрийн үйлчилгээний ажилд томилогдох болсон, төрийн байгууллага нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн албанаас чөлөөлнө” гэж заасныг үндэслэл болгон гаргасан.
Мөн “энэ зүйл заалтад хамрагдах нөхцөл байдал тогтоол гарах үед өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажил албан тушаалд томилох Эрүүл мэндийн яам татан буугдах асуудал огт яригдаагүй бөгөөд зөвхөн тогтоол гарах үеэр цахим сүлжээгээр нэгдүгээр эмнэлгийн даргаар томилогдлоо гэсэн мэдээлэл цацагдаж байсан” гэж бичсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэх хэсгийг харахаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримттай таарахгүй буруу зүйл бичсэн нь тогтоогдоно. Яагаад гэвэл Засгийн газрын тогтоолд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Оыг өөр ажилд сэлгүүлэн буюу нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирлаар шилжүүлж ажиллах болсонтой холбогдуулж тогтоол гарсан. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас Авлигатай тэмцэх газар руу Д.Оыг нэгдүгээр эмнэлгийн захирлаар томилох талаар урьдчилсан мэдүүлгийг гаргуулах материалуудыг бүрдүүлж явуулсан. Явуулахад Д.О өөрөө гарын үсэг зураад хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлсэн. Эндээс харахад Д.О гэдэг хүн нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллах гэж байгаагаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мэдэж байсан. Өөрөө мэдэж байсан байж илтэд худлаа нэхэмжлэлийн үндэслэл болгож бичсэн байна.
АТГ луу явсан материалууд дотор Д.О дарга өөрөө ямар ажил хашиж байсан талаараа мэдүүлсэн. Мэдүүлгийг бөглөхдөө төрийн албан хаагч үнэн зөвөөр мэдүүлэх талаар хуультай. Д.Оын хувьд Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн нарийн бичгийн дарга тэргүүн түшмэл байх шаардлагыг ажилласан жилийн байдал хангаагүй байсан. Гэтэл ажилласан жил хүрэхгүй байгаа хүнийг шалгалтад оруулаад төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон талаар тайлбарыг гаргасан. Тиймээс энэ хүн шаардлага хангаагүй байж сонгон шалгаруулалтад орсон нь хууль зөрчсөн байна. Өмнө н.Цогцэцэг орлон гүйцэтгэгч Засгийн газарт удаа дараа гомдол гаргасан байдаг. Д.О нь албан үүргээ гүйцэтгэхгүй, төлөвлөгөөт ажил хийгдэхгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулагдаж байна гэж гомдол гаргаснаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж ирээд хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалт хийгдээд н.Цогцэцэг сайдын санал үндэслэлтэй болж Д.Оыг ажлаа хийхгүй байсан нь тогтоогдсон талаарх баримт хавтас хэрэгт байгаа. Засгийн газрын хурлын тэмдэглэл дээр сонсох ажиллагааг хийгдэхэд н.С сайд хамт ажиллаж байсан хүнээ халаад явуулмааргүй байна гэх тайлбарыг хэлсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг заавал бичгээр байгуулна гэсэн шаардлага байхгүй. Харин ярьж хэлэлцээд амаар тохиролцоод явуулах боломжтой. Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурал дээр н.Цогцэцэг сайдын яриан дээрээс Д.О даргатай ярилцаад Д.О дарга 1 дүгээр эмнэлгийн даргаар очиж ажиллах талаараа хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч Д.О даргын хувьд намайг нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллуулах болсон талаар мэдээгүй гэж нэхэмжлэл дээрээ дурдаж байгаа нь үндэслэлгүй байна. Д.О нь нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллах байхдаа ажлаасаа халагдсан байдаг. Ажлаас халагдсан нэхэмжлэлийн шаардлагыг харахад Улсын нэгдүгээр эмнэлгийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөх бичилт хийлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Тэгэхээр 5 дугаар хавтас хэргийн 210 дугаар хуудсанд өөрөө нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад хэргийг тусгаарлаад захирамж гаргасан. Хэргийг тусгаарлах тухай 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №5904 дугаартай захирамж байдаг. Энэ дээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэгдүгээр эмнэлгийн үүрэгт албан тушаалд эргүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлэх нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг тусгаарлан шийдвэрлэх шаардлагатай гэж шүүгчийн захирамж гарсан. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “албан үүрэг түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/120 дугаартай тушаалаар Д.Оыг 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэх улсын 1 дүгээр эмнэлгийн ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсугай гэж гарсан. Түр орлон гүйцэтгэгч болохоос ерөнхий захирал бол биш. Эмнэлгийн ерөнхий захирал нь Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагч нь төрийн жинхэнэ албан хаагчтай дүйцүүлж үздэг учраас сонгон шалгаруулалт зарлаж ерөнхий захирлыг томилдог. Сонгон шалгаруулалт зарлагдаагүй байхад түр орлон гүйцэтгэгчээр тухайн үед ажиллаж байсан. Энэ тушаалыг нэхэмжлэгч нь өөрөө хууль бус тул хүчингүй болгуулах талаар шаардлага гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар тухайн тушаалыг гардаж авснаас хойш 30 хоногийг дотор хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаагүй. Энэ тушаал нь хүчинтэй байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн тушаалыг өөрөө хууль бус гэж мараагүй. Тэгэхээр энэ асуудлыг дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Тухайн албан үүргийг хөдөлмөрийн харилцаа үүсээд түр орлон гүйцэтгэгч хийж байгаа гэсэн ч энэ хүн нь тухайн эмнэлгийн төсвийг ерөнхийлөн захирагч. Ерөнхийлөн захирагч нь тухайн эмнэлэг дээр зүрхний хагалгаа хийлгэхтэй холбоотой шийдвэр тушаалыг өөрөө гаргасан. Тушаалдаа зүрхний хагалгаанд ямар ямар эмч орох талаар тусгасан. Гэтэл ямар нэгэн байдлаар туршлагагүй, бие дааж хагалгаа хийж байгаагүй, хөндлөнгөөс харж байсан хүнийг гардан хагалгаа хийлгэх тушаал гаргасан. Ажлын туршлагагүй эмч нь хагалгаа хийгээд хоёр хүний эрдэнэт амь нас алдсан...Тиймээс нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны Төрийн хуулийн 17 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг сул орон тоог хэрхэг зохицуулж өгөх талаар зохицуулсан. Улсын хурлыг 2006 оны 16 дугаартай тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалын удирдах албан тушаалаар удирдах ажилтныг сонгон шалгаруулах журамд удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллах удирдах албан тушаалыг сонгон шалгаруулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүсэлт ирүүлнэ гэж заасан.
Төрийн жинхэнэ албан тушаалыг сул орон тоо гарсан эсэхийг тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээд өөрөө тодорхойлж сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөлд өөрөө ирүүлнэ гэж заасан ба Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ХМД/2531 дугаартай бичгээр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажилд сонгон шалгаруулалт зарлуулж дүгнэлт гаргуулах хуудсыг төрийн албан зөвлөлд ирүүлсэн. Хууль журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг ажлын 21 хоногийг дотор сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Сонгон шалгаруулалтад 5 иргэн бүртгүүлж оролцсон. Үүнээс хамгийн өндөр оноо авсан хүнийг нэр дэвшүүлж Засгийн газарт санал хүргүүлсэн. Төрийн албан тушаалын сул орон тоог төрийн албаны зөвлөл тогтоохгүй. Харин эрх бүхий этгээд тухайн албан тушаалд ажиллах удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлах талаар холбогдох бичгийг төрийн албаны зөвлөлд ирүүлнэ гэж байгаа. Сонгон шалгаруулалт нь хууль зүйн дагуу явагдсан. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас захиалга Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албанд томилогдох ажлын сонгон шалгаруулалт дүгнэлт гаргуулах захиалгыг төрийн албаны зөвлөлд ирүүлсний нэхэмжлэгч мэдсэн байдаг. Нэхэмжлэгч нь өөрөө мэдсэн байж уг сонгон шалгаруулалттай маргадаггүй. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоё гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгоё гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон. Эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтооно. Гэтэл энэ сонгон шалгаруулалт өөрөө явагдаад дууссан. Энэний үр дүнгээс Б.Б гэдэг хүн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдоод эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр хүсэлтээ өөрөө өгсөн. Энэ сонгон шалгаруулалтын улмаас Д.О гэдэг хүний ямар ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар баримт байдаггүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас төрийн албаны зөвлөлтэй холбоотой нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж байна. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №22 дугаартай ажил томилох тухай Б.Бийг томилсон Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Засгийн газрын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2 дугаар хавтас хэргийн 226 хуудсан дээр Засгийн газрын тогтоолын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг нь төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг томилно, төрийн албаны саналыг үндэслэн томилно гэж заасан. Тэгэхээр Засгийн газрын тогтоолын үндэслэх хэсэгт нь төрийн албаны сонгон шалгаруулалтын үр дагавар болон 5 дугаар хавтас хэргийн 38 дугаар хуудсанд төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №225 дугаартай төрийн захиргааны удирдах ажилтны нөөцөд нэр дэвшүүлэх гэсэн тогтоол байгаа. Энэ тогтоолоор Б.Бийг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн албан тушаалд томилохоор нэр дэвшүүлж Засгийн газарт санал болгосугай гээд Засгийн газар, Төрийн албаны зөвлөл өөрөө уг тогтоолыг хүргүүлсний үндсэн дээр Засгийн газрын тогтоол гардаг. Сонгон шалгаруулалт нь өөрөө Засгийн газраас сул орон тоо гарсан гэж захиалга өгсөнд нэхэмжлэгч маргаагүй. Захиалгын дагуу ажлын хэсэг гарсан. Сонгон шалгаруулалт зарлагдсаны дараа 5 хүн ирж шалгаж өгөөд нэг хүн томилогдсон. Хамгийн сүүлд төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан. Энэ тогтоолтой маргаагүй. Сонгон шалгаруулалт нь байгууллагын үйл ажиллагааг хууль бус байсан гэж яриад байгаа юм уу, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар яг ямар актыг хүчингүй болгуулах гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгчид зөвлөхөд Төрийн албан зөвлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзвал зүгээр байна. Б.Б гэдэг хүн төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад орж томилогдсон байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг харахад сонгон шалгаруулалт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдсан гэж байгаа. Тэгэхээр өдөр оролцсон 5 хүнийг дэвшүүлсэн яг ямар ажиллагааг хэлж байгаа талаар тодруул гээд байдаг нь учиртай. Сонгон шалгаруулалт гэдэг ерөнхий нэр томьёо өөрийнх нь эрх зөрчигдсөн ямар эрхийг нь сэргээх. Болсон сонгон шалгаруулалтад Д.О оролцох байсан уу, оролцсон уу. Нэхэмжлэгч үндэслэлээ 27-ны өдөр түдгэлзүүлсэн гэж хэлээд байдаг. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр албажаад 2019 оны 01 дүгээр сард хүчингүй болсон үйл баримт байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө сонгон шалгаруулалттай уялдахгүй болсон. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан нь хууль бус байдаг гэдэг юм уу гэх талаар хэлээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй, тодорхойгүй гэдэг байр суурь хэвээрээ. Нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс бусад өдөр нь хүчинтэй гэж харагдаж байна. Сонгон шалгаруулалтаар Б.Б гэдэг хүн Төрийн албаны шинэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэгт зааснаар нөөцөд байх хугацаанд 3 жил гэж байгаа. Б.Б гэдэг хүн Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон. Б.Б нь нөөцөд байх хугацаандаа Төрийн албаны шинэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаандаа томилогдсон. Хэрэв нэхэмжлэгч төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалт гэж нэхэмжлэлийн шаардлага дээрээ бичсэн. Тиймээс төрийн албаны зөвлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.Бшүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний хувьд хууль дүрмийн талаар сайн мэдэхгүй. Энэ хүнийг ажилд нь буцаагаад томилуулах саналтай байна гэв”
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг бүхэлд нь шинжлэн судалж үнэлээд, нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.О нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг өөр ажилд томилогдох болсон” гэх үндэслэлээр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
Түүнчлэн Д.Оыг Эрүүл мэндийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч мөн Сайдын, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь тус тус тогтоогдов.
Нэг. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.О нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг “өөр ажилд томилогдох болсон”” гэх үндэслэлээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.
Уг тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Оаас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, уг гомдолд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 115 дугаар албан бичгээр “...шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй” гэсэн хариу өгсөн, үүний дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хэрэг үүсгэжээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байх бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...хуульд заасан улс төрийн албан тушаалд томилогдох, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох болон байгууллага татан буугдсан, эсхүл бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан зэрэг аль ч нөхцөл байдал үүсээгүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус...” гэж тодорхойлсон.
Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно” гэж, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д “Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ” гэж, мөн зүйлийн 8-д “Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Хуулиар яамыг татан буулгасан нь яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Яамны Төрийн нарийн бичгийн даргыг улируулан томилж болно” гэж тус тус заажээ.
Түүнчлэн энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар хуралдааны “Тэмдэглэл”-д Эрүүл мэндийн сайд Д.С “...Төрийн нарийн бичгийн даргаа чөлөөлүүлэх асуудлыг оруулж байна, би Төрийн нарийн бичгийн даргатай өөртэй нь уулзсан,...өөр ажилд шилжүүлэх ажлынхаа саналыг өөрт нь тавиад би үндсэндээ ойлголцсоны үндсэн дээр энэ саналыг оруулж байна, хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэхэд Г.З “...өөрийнх нь өргөдлийг аваад асуудлыг шийдье” гэж, С.Чинзориг “...өргөдлийг нь авч байж шийдье” гэсэн санал тус тус гаргасан, У.Хүрэлсүх тогтоолын төслийг танилцуулснаар “Шүүх дээр очвол Д.С сайд өөрөө хариуцна шүү...за шийдлээ /алх цохив/” гэж тэмдэглэсэн нь шүүхээс хийсэн үзлэгийн явцад тогтоогдсон болно.
Дээр дурдсанаас үзвэл Эрүүл мэндийн сайд Д.С нь Засгийн газрын хуралдаанд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Оыг өөр ажилд шилжүүлэхээр түүнтэй тохиролцсон мэтээр танилцуулж тогтоолын төслийг оруулж хэлэлцүүлсэн байх боловч өөр ажил албан тушаалд томилох талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүйн дээр нэхэмжлэгчийн хувьд өөр ажил, албан тушаалд томилогдох, шилжүүлэх болон сэлгэн ажиллах талаар хүсэлт, зөвшөөрөл гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан Д.Оыг албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлж байгаа тохиолдолд түүний зөвшөөрлийг үндэслэн шилжүүлэх, ийнхүү шилжүүлэх үйл ажиллагаа нь албан ажлын зайлшгүй шаардлагад үндэслэсэн байхыг хуулиар нарийвчлан тогтоосон.
Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тухайн үед нэхэмжлэгч Д.Оыг шилжүүлэх болон сэлгүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн нь тогтоогдохгүй байх тул энэ талаар хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...өөртэй нь зөвшилцсөн..., өөр ажилд шилжүүлэх талаар мэдэгдсэн...” гэх тайлбар бодитоор нотлогдоогүй, уг тайлбар хуульд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоол гаргахдаа нэхэмжлэгчийг албан ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд шилжүүлж байна уу, эсхүл өөр ажилд шууд томилж байна уу гэдгээ тодорхойлоогүй, мөн өөр ажилд томилж байгаа бол чухам ямар ажил, албан тушаалд томилж байгаагаа уг захиргааны актад тусгаагүй орхигдуулснаар тухайн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангахгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, мөн зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй атал нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны акт болох Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Д.О нь ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчмуудыг хангаагүй, Засгийн газрын зорилтыг хангалтгүй биелүүлсэн..., төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан...зөрчил гаргасан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон...” гэж тайлбарлан маргаж байх боловч хариуцагчаас Д.Оын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар үнэлж дүгнээгүй, маргаан бүхий захиргааны актыг аудитын дүгнэлтэд үндэслэж гаргаагүйн дээр Засгийн газрын хуралдаанд энэ талаар танилцуулаагүй нь тогтоогдож байгаа нөхцөлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээж авах хууль зүйн боломжгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Оыг ажлаас чөлөөлөх талаар байгууллагын ”цахим мэдээллийн сайтад мэдээлсэн” гэж тайлбарласан боловч төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэрийн талаар өөрт нь мэдэгдэж тайлбар аваагүй нь хуулийн дээрхи заалтыг зөрчсөн, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Оаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гарган түүнийг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байх явцад буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1а/137 дугаар бүхий “Дүгнэлт гаргуулах тухай” Эрүүл мэндийн сайд Д.Сийн гарын үсэг бүхий албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хт хандаж “...тус яамны харьяа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар Д.Оыг томилохоор нэр дэвшүүлж байгаа тул...хуулийн дагуу дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан, уг албан бичгийн хариуд Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/762 дугаар албан бичгээр “...ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй...”-г мэдэгдсэн, Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар дээрхи албан бичиг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт зэргийг үндэслэн Д.Оыг мөн өдрөөс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж...Д.Отай тус төвийн ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газарт үүрэг болгосон үйл баримтууд тогтоогдов.
Ийнхүү Д.Оыг шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байх хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар бүхий “Ажлаас халах тухай” тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/55 дугаар тушаал, Монгол улсын “Зүрхний төрөлхийн гажиг, тосгуур хоорондын таславчийн цоорхой, оношилгоо, мэс заслын эмчилгээ MNS6384-2.2013” стандарт, Монгол улсын “Гол судасны хавхлагын нарийсал гажиг, оношилгоо, мэс заслын эмчилгээ MNS6384-10.2013” стандарт, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/210 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Д.Оыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас халсан байна.
Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулахаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх харьяаллын бус гэх үндэслэл дурдаж хүлээн авахаас татгалзсанаар мөн оны 10 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн болох нь тогтоогдов.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд 24.1.4-т Сайд “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасныг тус тус үндэслэжээ.
Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тушаал гаргахдаа Монгол улсын стандартыг баримталсан нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу баримталсан, тушаалыг надад гардуулаагүй, дам сонсоход намайг мэс засал хийх явцад өвчтөн нас барсан гэх асуудлаар буруутгасан бололтой...тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...мэс заслын багийн ахлагчаар өөрийгөө тогтоож тушаал гаргасан, уг багийн хийсэн мэс заслын явцад 2 иргэн нас барсан нь тухайн байгууллагыг удирдаж байгаа Д.Оын үйл ажиллагаатай салшгүй холбоотой, мэс засал хийх хүн хүч, техникийн боломж бүрэн бүрдээгүй байхад мэс засал хийсэн нь буруу, тушаал хууль зөрчөөгүй...” гэж маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт болох Эрүүл мэндийн сайдын 2018 оны Б/20 дугаар тушаалаас үзвэл нэхэмжлэгч Д.Оыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, уг албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал байх боловч ажил олгогчоос түүнтэй хөдөлмөрийн гэрээг тухайлан байгуулаагүй болох нь тогтоогдов.
Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оын, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/91 дугаар бүхий “Зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх тухай” тушаалаар тус байгууллагын захирлын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/41 тоот “Нээлттэй зүрхний мэс заслыг хөгжүүлэх баг байгуулах тухай” тушаал болон бусад холбогдох хууль журмын заалтуудыг үндэслэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АНУ-ын Юта мужийн Ютагийн Их сургуулийн зүрхний мэс заслын баг хамтран 2018 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зүрхний нээлттэй мэс заслын тусламж үйлчилгээ, эмчилгээ үзүүлэхийг зөвшөөрч, эмч ажиллагсдын нэрс, шаардагдах зардлыг баталж...үйл ажиллагааны тасралтгүй болон аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Эмнэлзүй эрхэлсэн захирал болон Стратеги, төлөвлөлт эрхэлсэн захирал нарт үүрэг болгож шийдвэрлэсэн, уг тушаалын 1 дүгээр хавсралтад Багийн ахлагч/Ерөнхий захирал Д.О гэж заажээ.
Уг тушаалын дагуу зүрхний нээлттэй мэс заслын тусламж үйлчилгээ, эмчилгээ үзүүлэх ажиллагааны явцад 2 иргэн нас барсан, уг асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/210 дугаар тушаалаар “Зүрхний нээлттэй мэс заслын бэлтгэл, явц, мэс заслын дараахь байдалтай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж”-ийг баталсан, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар тухайн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд “... Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О...нарт хариуцлага тооцсугай” гэж шийдвэрлэсэн, эдгээр захиргааны акт, үйл ажиллагаатай хэргийн оролцогчид маргаагүй.
Дээрхи үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.О Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд “Зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх тухай” тушаал гаргасан нь түүний албан тушаалын тодорхойлолтод заасан удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгт нийцсэн байх ба уг тушаалыг хэрэгжүүлэх явцад буюу Зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх явцад 2 иргэний мэс засал амжилтгүй болж нас барсан асуудал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан гэж үзэхэд учир дутагдалтай гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зүрхний нээлттэй мэс засал хийх нөхцөл, орчин, мэргэжлийн хүний нөөц, зориулалтын багаж, тоног төхөөрөмж бүрдээгүй байхад мэс засал хийх тушаал гаргаснаас 2 хүний амь нас хохирсон гэж тайлбарласан ба уг үндэслэлийг нотлох баримтыг шүүхээс удаа дараа 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/7681, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/8309 тоот албан бичгүүдээр шаардсан боловч хариуцагчаас энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй болно.
Нөгөө талаар Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/200 дугаар тушаалаар гадаад улсын эмч нарт Зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх, эмчлэх зөвшөөрөл олгосон байх тул зүрхний нээлттэй /зүрх шилжүүлэн суулгах/ мэс засал хийх шийдвэрийг нэхэмжлэгч бие даан гаргасан гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн Монгол улсын “Зүрхний төрөлхийн гажиг, тосгуур хоорондын таславчийн цоорхой, оношилгоо, мэс заслын эмчилгээ MNS6384-2.2013” стандарт, Монгол улсын “Гол судасны хавхлагын нарийсал гажиг, оношилгоо, мэс заслын эмчилгээ MNS6384-10.2013” стандартыг үндэслэн Д.Оыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тухайн стандарт нь дээр дурдсан мэс заслыг хийх ажиллагааны дараалал, нөхцлийг тодорхойлсноос бус нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл заасан эрх зүйн акт биш.
Иймд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч нь Засгийн газрын тогтоол гарсны дараа Эрүүл мэндийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан нь Засгийн газрын тогтоолыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ...” гэж тайлбарлан маргасан, нэхэмжлэгч уг томилсон тушаалтай маргаагүй, уг албан тушаалыг хашиж байсан нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийг Засгийн газрын 2018 оны 15 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл биш гэж шүүх дүгнэв.
Учир нь нэхэмжлэгч, Засгийн газрын 2018 оны 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад Эрүүл мэндийн сайд нэхэмжлэгчийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч нэгдүгээрт нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж маргасаар байсан, хоёрдугаарт Сайдаас уг тушаалыг гаргахын өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1а/137 дугаар бүхий “Дүгнэлт гаргуулах тухай” албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хт хандаж, түүнд хавсаргаж хүргүүлсэн баримт бичигт Д.О гарын үсгээ зураагүй гэж тайлбар гаргаж маргасан.
Тухайн тохиолдолд анхнаасаа хариуцагч Засгийн газар тогтоол гаргахдаа нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, сэлгүүлэн ажиллуулах талаар зөвшөөрөл аваагүй, ийнхүү өөрчилж шилжүүлж сэлгүүлж байгаа гэх ажил, албан тушаал нь ямар албан тушаал болохыг шийдвэрлээгүй нь тогтоогдож байгаа нөхцөлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээр дурдсан тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Гурав. Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.О нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж маргасан, мөн шүүгчийн захирамжаар сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад тухайн албан тушаалын сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь хууль бус...” гэж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...албан тушаалын сул орон тоо гарсан эсэхийг Төрийн албаны зөвлөл дүгнэх эрх хэмжээгүй тул томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн захиалгыг үндэслэж тус сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь хууль тогтоомж зөрчөөгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ХЭГ/2538 тоот албан бичгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалт явуулах захиалга ирүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг мөн сарын 27-ны өдөр зохион байгуулсан,
Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар тогтоолоор тухайн сонгон шалгаруулалтад орсон Д.Ганзориг, Б.Цэцэгсайхан, Б.Б нарыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж шийдвэрлэсэн байна.
Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж зааснаар Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь дээрх хуулийг зөрчөөгүй, ийнхүү сонгон шалгаруулалт зохион байгуулсан хариуцагчийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, дээрх сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан цаг хугацаанд Д.Оын нэхэмжлэлээр Засгийн газарт холбогдуулж үүсгэсэн захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, нэхэмжлэгчээс төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан болон албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байх хэдий ч тухайн нэхэмжлэлийн шаардлага хэрхэн шийдвэрлэгдэхийг хариуцагч захиргааны байгууллагуудаас урьдчилан таамаглах боломжгүй, төрийн алба тасралтгүй явагдах зарчмын үүднээс төрийн албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар ирүүлсэн эрх бүхий этгээдийн хүсэлт, захиалга ирсэн нөхцөлд сонгон шалгаруулалт явуулахаас татгалзах эрх Төрийн албаны зөвлөлд олгогдоогүй гэж үзнэ.
Төрийн албан тухай хууль/ 2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “Төрийн албаны зөвлөл нь төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахдаа Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баримтлахаар зааж, уг журмын зорилгыг “...тухайн албан тушаал (ажлын байр)-д тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино” гэж тодорхойлсон байна.
Түүнчлэн уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “...тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд орох анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ,...тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заажээ.
Хууль болон журмын дээрх заалтуудаас дүгнэвэл төрийн жинхэнэ албан тушаалын сонгон шалгаруулалт нь төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгох зорилгоор хэрэгжих үйл ажиллагаа байх бөгөөд эрх бүхий этгээдээс ирүүлсэн захиалгын дагуу явуулсан тухайн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Д.О өөрөө оролцоогүй, уг сонгон шалгаруулалтын дүнд иргэн Б.Бийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын нөөцөд бүртгэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад сонгон шалгаруулалт явуулсан нь үндэслэлгүй боловч уг сонгон шалгаруулалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Дөрөв. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.О нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан байх бөгөөд тэрээр Төрийн албаны тухай 2002 оны хуулийн зохицуулалтын хүрээнд уг албан тушаалд томилогджээ.
Тухайлбал, хэрэгт цугларсан нотлох баримт болох Д.Оын, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бичсэн төрийн жинхэнэ албан хаагчийн анкетаас үзвэл тэрээр хөдөлмөр эрхлэлтийн байдлаа Нэгдсэн 3 дугаар эмнэлэгт асрагч, Анагаах ухааны их сургуульд багш, дүүргийн Засаг даргын тамгын газар зохион байгуулагч, Засаг даргын орлогч, Засаг дарга, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв (одоогийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв)-ийн дарга, Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан гэж тэмдэглэсэн ба түүнийг тухайн томилогдох албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж сонгон шалгаруулалтад оруулснаар уг сонгон шалгаруулалтад тэнцсэн учир нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.
Шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгч Д.Оыг ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгч Д.Оын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал нь тэргүүн түшмэлийн албан тушаалд хамаарч байх ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 23.2.1-т “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...шинээр мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн дээрхи шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй тул Төрийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй...” гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай 2002 оны хуульд заасны дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож шалгарсны үндсэн дээр томилогдсон тул Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тавигдах шаардлагыг илүү нарийвчлан зохицуулсан нь түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоос татгалзах үндэслэл болохгүй.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй” 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасан, түүнчлэн шүүхийн эрхэм зорилго нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход орших бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг шүүх хууль бус гэж үзэж хүчингүй болгосон тохиолдолд түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь шүүхийн эл зорилгод нийцэж, улмаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол бодитоор сэргээгдэнэ.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох үүднээс нэхэмжлэгч Д.Оыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож Д.Оын ажилгүй хүлээлгэсэн хугацааг Засгийн газрын тогтоол гарсан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх 3 жил 4 сар 02 хоног (ажлын 799 өдөр)-оор тооцож, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 57 349 184 төгрөг /Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хугацаанд авсан цалин хөлсийг хасах/-ийг нэхэмжлэгч Д.Оад олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Болдоос “Миний хувьд хууль дүрмийн талаар сайн мэдэхгүй. Энэ хүнийг ажилд нь буцаагаад томилуулах саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгч Д.Оыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар эгүүлэн тогтоосон тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хангагдаж байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8, 24 дүгээр зүйлийн 24.1.4, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 36.1.2, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоол болон Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны Б/35 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Д.Оыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болон “Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг баримтлан Д.Оын ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 10-аас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор 57 349 184 /тавин долоон сая гурван зуун дөчин есөн мянга нэг зуун наян дөрөв/ төгрөг /Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалин хөлс болон татвар шимтгэлийг хасаж тооцох/-ийг Д.Оад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгөөс 35100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 140,400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ