Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97  

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор

Я.Дина,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Хн Аэд холбогдох 2113000290086 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1995 оны 02 дугаар сарын 12-нд Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, одоо тус аймгийн С сумын 6 дугаар баг, Даянд оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Хн А, регистрийн дугаар 0.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр тус аймгийн С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн “Хуу харгай” гэх нэршилтэй шинэс ой модтой уулнаас 23 ширхэг буюу 0.3221 м.куб нойтон шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 330,559 төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Эрүүгийн ахлах мөрдөгч, х/ч А.Сы 2021 оны 05 сарын 17-ны өдөрхэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50-54-р хуудас/,
  2. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-62-р хуудас/,
  3. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай дүгнэлт /хх-ийн 150-151-р хуудас/,
  4. Шүүгдэгч Х.Аээс мод бэлтгэхэд ашигласан хоёр талдаа бариултай,хуучин хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тогтоолоор /хх-ийн 64-70-р хуудас/,
  5. Шүүгдэгч Х.Аийн хууль бусаар бэлтгэсэн 23 ширхэг буюу 0.3221 м.кубнойтон шинэс модыг хураан авч үзлэг хийж, битүүмжилсэн тэмдэглэл, тогтоолоор /хх-ийн

71, 74-85-р хуудас/,

  1. Гэрч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2021 оны 06 сарын 03-ныөдрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-124-р хуудас/,
  2. Иргэний нэхэмжпэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөнмэдүүлэг /хх-ийн 105-106-р хуудас/,
  3. Шүүгдэгч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /хх-ийн 202203-р хуудас/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүгдэгч Х.Аийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Х.Аийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хэрэглээний бөөрөнхий шилмүүст төрлийн 23 ширхэг буюу 0:3221 м3 эзлэхүүнтэй, нойтон шинэс модыг гар хөрөөгөөр бэлтгэж, байгаль, экологид 330.559 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан тухай тайлбар гаргасан болно.

Шүүгдэгч Х.А нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр тус аймгийн С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хуу харгай” гэх нэршилтэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хэрэглээний бөөрөнхий шилмүүст төрлийн 23 ширхэг буюу 0:3221 м3 эзлэхүүнтэй, нойтон шинэс модыг бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: Эрүүгийн ахлах мөрдөгч, х/ч

А.Сы 2021 оны 05 сарын 17-ны өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн “...иргэн Х.Аийн малын хашаа байв. Тухайн малын хашаа нь ертөнцийн зүгээр хойшоо харсан харгай модоор барьсан байсан бөгөөд хашаан дотор ямар нэгэн эд зүйлгүй, хашааны нийт урт нь 4.60 метр, өндөр нь 1.60 метр байсан бөгөөд хашааны модон хашлагыг онгойлгож, дотогшоо ороход хоёр тасалгаатай байх ба тасалгаа барьсан моднуудыг нүдэн баримжаагаар ажиглахад шинээр огтолсон харгай модыг ашиглаж барьсан байж болох нөхцөл байдалтай байсан учир уг хашааны модонд нэг бүрчлэн үзлэг хийх зорилгоор эвдэж, моднуудад хэмжилт хийхэд дараах байдалтай байв. Үүнд: 1-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 9 см, бүдүүн үзүүр 8 см, 2-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 7 см, бүдүүн үзүүр 8 см, 3-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 2 см, бүдүүн үзүүр 7 см, 4-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 5 см, бүдүүн үзүүр 6 см, 5-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 5 см, бүдүүн үзүүр 9 см, 6-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 6 см, бүдүун үзүүр 9 см, 7-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 5 см, бүдүүн үзүүр 7 см, 8-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 4 см, бүдүүн үзүүр 6 см, 9-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 5 см, бүдүүн үзүүр 7 см, 10-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 7 см, бүдүүн үзүүр 9 см, 11 -р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 8 см, бүдүүн үзүүр 10 см, 12-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 7 см, бүдүүн үзүүр 8 см, 13-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 8 см. бүдүүн үзүүр 8 см, 14-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 9 см, бүдүүн үзүүр 9 см, 15-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 12 см, бүдүүн үзүүр 8 см, 16-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 7 см, бүдүүн үзүүр 10 см, 17-р мод урт метр, нарийн үзүүр 8 см, бүдүүн үзүүр 14 см, 18-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 18 см, бүдүүн үзүүр 12 см, 19-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 10 см, бүдүүн үзүүр 14 см, 20-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 11 см, бүдүүн үзүүр 13 см, 21-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 9 см, бүдүүн үзүүр 14 см, 22-р мод урт метр, нарийн үзүүр 8 см, бүдүүн үзүүр 12 см, 23-р мод урт 2.20 метр, нарийн үзүүр 11 см, бүдүүн үзүүр 13 см. ..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-54-р хуудас/,

  • Хэрэг учралын газарт 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хийсэн  нөхөн үзлэгийн“Хэрэг учралын газар нь тус аймгийн С сумын 6 дугаар баг “Даян”-гийн төвөөс эгц урагшаа 500 орчим метр зайд байрлах ой мод бүхий уулын хойд бэл хэсэг байх бөгөөд..., ...шинэс мод бүхий ойн захаас мод бэлтгэсэн гэх газар луу уул өгсөж 100 метр орчим алхаж Х.Аийн мод бэлтгэсэн газарт хүрэлцэн ирэв. Уг газрыг ажиглахад шинэс модоор хүрээлэгдсэн зарим хэсгийн моднуудын мөчир нь хуурайшин /гишүү/ унасан ба байршлыг тогтоохоор албаны “Оаггтп” маркийн байршил тогтоогч төхөөрөмж ашиглаж үзэхэд N 48°15’29.3", Е 088°53’33.0" зааж байсныг дуу, дүрсний бичлэгийн явцад гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг үргэлжлүүлэн Х.Аийн зааж үзүүлсэн эхний хожуулыг 1 тоогоор тэмдэглэн хэмжилт хийхэд 12 см радиустай, 12 см өндөртэй, 2-р хожуул нь 14 см радиустай, 21.5 см өндөртэй, 3-р хожуул нь 13 см радиустай, 30.5 см өндөртэй, 4-р хожуул нь 13 см радиустай, 22.5 см өндөртэй, 5-р хожуул нь 14 см радиустай, 30 см өндөртэй, 6-р хожуул нь 10 см радиустай, 13 см өндөртэй, 7-р хожуул нь 13 см радиустай, 18.5 см өндөртэй, 8- р хожуул нь 12.5 см радиустай, 16.5 см өндөртэй, 9-р хожуул нь 12.5 см радиустай, 17 см өндөртэй, 10- р хожуул нь 15.5 см радиустай, 18.5 см өндөртэй. 11-р хожуул нь 10 см радиустай, 8.5 см өндөртэй хожуул харуулсныг 12 тоогоор тэмдэглэн хэмжихэд 13 см диаметртэй, 13.5 см өндөртэй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 55-62-р хуудас/,

  • Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2021 оны05 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай “...С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хуу харгай” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна..., ...Х.Аийн бэлтгэсэн моднууд нь шинэс буюу шилмүүст моднууд байна..., моднуудыг хөрөөгөөр зориуд огтолж бэлтгэсэн байна, бэлтгэсэн моднуудын 23 ширхэг нь амьдрах чадвартай нойтон..., ...нойтон шинэс 0.3221 м3 нойтон шинэс мод нь 0 3221 м3х570,216x1.8=330,559 төгрөг..., ...Аийн мод бэлтгэсэн гэх газар нь мод бэлтгэх зориулалтаар талбай тусгаарласан газарт орохгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 150-151-р хуудас/,
  • Шүүгдэгч Х.Аээс мод бэлтгэхэд ашигласан хоёр талдаа бариултай, хуучинхөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тогтоол /хх-ийн 64-70-р хуудас/,
  • Шүүгдэгч Х.Аийн хууль бусаар бэлтгэсэн 23 ширхэг буюу 0.3221 м.кубнойтон шинэс модыг хураан авч үзлэг хийж, битүүмжилсэн тэмдэглэл, тогтоолоор /хх-ийн 71, 74-85-р хуудас/,
  • Гэрч Ш.Аийн 2021 оны 06 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатандөгсөн: “...Аэд олгосон мод бэлтгэх гэрчилгээнд байгаа “Бүргэд” нэртэй газар нь С сумын 1-р баг буюу “Ямаат” багийн нутаг дэвсгэрт хамаардаг. Харин Аийн 2021 оны 01 сарын 20-ны үеэр зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн газар нь  С сумын 6-р баг буюу "Даян” багийн төвөөс урагш газраас бэлтгэсэн гэж ойлгож болно....би хамгийн сүүлд иргэн Х.Аэд 2019 оны 09 сард №088938, 088960 дугаартай мод бэлтгэх эрхийн гэрчилгээ олгож, 2 удаа хэрэглээний болон түлээний мод олгосон. Дээрх хоёр зөвшөөрлөөр нийт 14 м.куб мод олгосон. Мөн Аийн ээж Ханшагийн нэр дээр мөн 2019 оны 09 сард 088939 дугаартай эрхийн бичгээр 7 м.куб мод бэлтгэх зөвшөөрөл олгосон. Ингээд Ат 2019 оны 09 сард нийтдээ 21 м.куб мод олгосон байна. Миний тооцоолсноор Аийн зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны хэмжээ түүнд зөвшөөрлөөр олгосон 21 м.куб модны хэмжээнээс илүү гарахгүй байх..., 2021 оны 01 сарын сүүлээр байсан, нэг өдрийн орой 19 цагийн үед иргэн Х.А нь 7, 8 ширхэг нойтон шинэс модыг гэрлүүгээ олсоор чирээд ирж байх үед нь тааралдаад, тус нойтон моднуудыг нь түүний хашаанд оруулаад тавиулж тоолоход 23 ширхэг шинэс мод байсан. Тэгээд би Аэд моднуудад хүрч болохгүй, дутааж болохгүй гэж хэлсэн боловч тэр маргааш нь малын хашаа болгон барьчихсан байсан..., “Х” гэх нэршил нь нутгийн иргэдийн хэлж заншсан нэр юм. Ер нь албан ёсны газар зүйн нэр болон иргэдийн хэлж заншсан нэр хоорондоо зөрөх асуудал гардаг. Жишээ дурдахад манай багийн иргэд 1-р баг буюу

“Ямаат” багийг “Жамаат” гэж нэрлэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-124-р хуудас/,

  • Иргэний нэхэмжпэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагдаагийн байгууллагаас сумын тамгын газарт албан бичиг ирүүлсний дагуу миний бие хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Х.Аийг хууль бусаар мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, надаас мэдүүлэг авахад мэдсэн.Х.А нь одоогоор байгаль экологид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд удахгүй төлж барагдуулна гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 105106-р хуудас/,
  • Шүүгдэгч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийнхэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр малын хашаа барих зорилготой С сумын 6 дугаар багийн төвөөс урагш “Хуу харгай” гэх уулнаас зөвшөөрөлгүйгээр ургаа шинэс мод бэлтгэсэн. Нийтдээ 12 ургаа мод огтолсон бөгөөд моднуудыг өөрийнхөө гар хөрөөг ашиглаж огтолсон, тэгээд бэлдсэн моднуудаа дундуур нь хоёр хувааж огтлоход нийт 23 ширхэг мод болсон. Тэгээд уг 23 ширхэг моднуудаа орой нь бүрэнхий болж байхад гэр лүүгээ зөөж дуусах гэж байгаад сумын байгаль хамгаалагч Атэй тааралдсан. Дараа нь тэр хүн намайг яагаад хууль бусаар нойтон мод бэлтгээд байгаа гээд загнаж, маргааш нь ирээд моднуудын зургийн авсан. Би тэр моднуудаар маргааш нь малын хашаа барьчихсан байсан. Хууль бусаар мод бэлтгэсэн миний буруу болно. Модны бодит хохирол 330.559 төгрөгийг би хуульд зааснаар 3 нугалж, нийт 991.677  төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хууль бусаар мод бэлтгэж болохгүй гэдгийг би сайн ойлгосон болохоор дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хх-ийн 202-203-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Тодруулбал зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн бүсэд үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч Х.А нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2021 оны

01 дүгээр сарын 20-ны үед, тус аймгийн С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хуу харгай” гэх газраас 23 ширхэг,  0.3221 м3 эзлэхүүнтэй, шинэс модыг бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.

Түүнчлэн эрх бүхий шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Х.Аийн  хууль бусаар мод бэлтгэсэн газар болох ”С сумын “Х” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай Алтай таванбогдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарах газар болох нь тогтоогдсон байна. “Хуу Харгай”, “Х” гэх газар нь нэршил нь өөрөөр дуудагддаг нэг газар болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр мөн тогтоогдож байна.

Ийм байдлаар шүүгдэгч Х.Аийн хууль бусаар мод бэлтгэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх ба шүүгдэгч  нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Х.Аийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт

хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч А.А нь С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Х" /Хуу харгай/ гэх  Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 23 ширхэг буюу 0.3221 м3 эзлэхүүнтэй нойтон шинэс мод бэлтгэсний улмаас байгаль экологид 330.559 төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогджээ.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч Х.Аийн  ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчий дүгнэлтээр 330.559 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 330.559 (гурван зуун гучин мянга таван зуун тавин ес ) төгрөг гэж үзнэ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул Х.Аийн ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 330.559 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 991.677 төгрөгөөр тогтоож, гэмт хэргийн хохирлыг тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 991.677 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч Х.А Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 10020013001 тоот дансанд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 330,600  төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 661.118 төгрөг, нийт 991.718 төгрөгийг тус тус төлж, тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бүрэн төлж  барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Х.Аийг

энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч

Х.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх, шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг  өршөөлд хамруулахад татгалзах зүйлгүй гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.А эрүүгийн хариуцлагын хуралдаанд “Миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.А нь хувийн байдлын хувьд 26 настай, эхнэр 3 хүүхэд, 5 өнчин дүүгийн хамт амьдардаг, төлөв даруу зантай, 53 тооны мал ахуй маллан амьдардаг болох нь хэрэгт авагдсан  Баян-Өлгий аймгийн С сумын 6-р багийн засаг даргын тодорхойлолтоор, тэрээр урьд хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх

нөхцөл тогтоогдсон гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч А.Аийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан урьдач нөхцлүүдийг бүрэн хангаж байна.

Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг хуульд заасан гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдал болон түүний бусад хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Аэд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг шүүгдэгч Х.Аийн оршин суугаа газрын харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон короновируст халдвар /КОВИД-19/-ын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан, уг хууль 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4.1-д

“Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.

Шүүгдэгч А.Аийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь /Хууль бусаар мод бэлтгэх/ хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3-д заасан “Ялаас өршөөн хасах”, 9.1, 9.2-д заасан “Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-д хамаарахгүй байх боловч мөн хуулийн 7.1-д зааснаар “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” хэсэгт  тусгагдсан байна.

Иймд шүүгдэгч Х.Аийн холбогдсон хэргийг  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар бүхэлд нь өршөөн хэлтрүүлж, хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй ба харин мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүхээс Х.Аэд хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, Х.Аэд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж хэрэглэх зохицуулалттай байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Аийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн ба гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд Х.А нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахын тулд  хорих ял оногдуулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймээс Х.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Х.Аийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 330.559 төгрөгийн үнэ бүхий, 0.3221 м3 эзлэхүүнтэй, 23 ширхэг шинэс модыг хурааж, улсын орлого болгож, шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 330.559 төгрөгийн үнэ бүхий, 0.3221 м3 эзлэхүүнтэй, 23 ширхэг шинэс модыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Аээс энэ шийтгэх тогтоолоор хохирол төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул түүний эзэмшлийн 3 настай, эм сарлаг үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хоёр бариултай, гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 5 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш Хонгайн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан шүүгдэгч Х.Аэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-дзааснаар шүүгдэгч Х.Аэд  тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Х.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
  5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээрзүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Аэд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.
  6. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирлыг 330.559 төгрөгийггурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 991.718 (Есөн зуун ерэн нэгэн мянга долоон зуун арван найм) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 0,3221м3 эзлэхүүнтэй, 330.559 төгрөгийн үнэлгээ бүхий, 23 ширхэг шинэс модыг хураан авч, улсын орлогод оруулсугай.
  8. Шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 330.559 төгрөгийн үнэ бүхий, 0.3221 м3 эзлэхүүнтэй, 23 ширхэг шинэс модыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 28  дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, Х.Аийн эзэмшлийн 3 настай, эм сарлаг үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д  тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хоёр бариултай, гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн  хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
  10. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийнбичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахьхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА

 

13