Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/95

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мгөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Т.Анхбаяр
Шүүгдэгч: С.Мөнхжаргал
Өсвөр насны шүүгдэгч: Э.Эрдэнэтулга
Өсвөр насны шүүгдэгч Э.Эын хууль ёсны төлөөлөгч: Т.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Анхбаяр, Бн овгийн Сийн Мөнхжаргал, Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Эны Эрдэнэтулга нарт холбогдох 20 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Өртөнд хороололд гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Тын Анхбаяр /РД:У0000/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, Уран толгой 13-1-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Сгийн Мөнхжаргал /РД:А0000/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр баг, Уран толгой 01-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Эны Эрдэнэтулга /РД:А000/

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Анхбаяр, С.Мөнхжаргал, Э.Эрдэнэтулга нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр баг, Өртөнт хорооллын 04-09 тоотод оршин суух иргэн О.Хүрэлбаатарын хувийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн Сони маркийн Эл Си Ди зурагтыг хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан, Яллагдагч Э.Эрдэнэтулга нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 11- нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 12-5А тоотод оршин суух иргэн Д.Батгэрэлийн өмчлөлийн 22-18 АРЗ улсын дугаартай, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Бн овгийн Тн Анхбаяр, Бн овгийн Сгийн Мөнхжаргал, өсвөр насны шүүгдэгч Т овгийн Эны Эрдэнэтулга нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Э.Эгыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.     Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 
145.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Анхбаяр, С.Мөнхжаргал, өсвөр насны шүүгдэгч Э.Эрдэнэтулга нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Э.Эрдэнэтулгыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 / нэг зуун хорь / цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.    Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 
дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Анхбаяр, С.Мөнхжаргал, өсвөр насны шүүгдэгч Э.Эрдэнэтулга нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.Анхбаяр, С.Мөнхжаргал, өсвөр насны шүүгдэгч Э.Эрдэнэтулга нарт 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус тус нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Э.Эрдэнэтулга нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Мөнхжаргал, өсвөр насны шүүгдэгч Э.Эрдэнэтулга нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.Анхбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 31 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг
түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Анхбаяр, С.Мөнхжаргал, өсвөр насны шүүгдэгч Э.Эрдэнэтулга нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ