Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/231

 

                                                         ТОГТООХ нь:


1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Агийн *******ыг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн Шинэ хороололд оршин суух Э.*******, ******* сумын ******* баг, Жишиг гэх газар оршин суух 01-04 тоотод оршин суух ******* нарын орон байранд нэвтэрч давтан үйлдлээр машин механизм ашиглан эд зүйл хулгайлсан гэх хэргийг шүүгдэгч Агийн ******* үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай.


2. Шүүгдэгч Б овгийн Аийн *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2
дахь заалтад зааснаар А.*******ыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.


4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч А.*******од оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.


5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасны дагуу Э.*******, ******* нар эд зүйлээ алдсан гэх хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.


6.Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 122 хоног, 2018 оны 07 дугаар сарын 10- ны өдрөөс цагдан хоригдсон 155 нийт 277 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тоолсугай.


7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 000 УБӨ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.


8. Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгч А.*******оос 1.145.000 төгрөг гаргуулан
хохирогч С.*******д, 530.000 төгрөг гаргуулан хохирогч М.*******, 520.000 төгрөг гаргуулан хохирогч Д.******* нарт олгосугай.


9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.


                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Э.ОДХҮҮ