Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/708

 

 

 

 

 

 

 

 

  2022        05         17                                        2022/ШЦТ/708

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Ж-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00715 1493 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н Н.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр байрны 36 тоотод гэр бүлийн хамаарал бүхий гишүүн болох, эхнэр Э.Бийг “хэрүүл үүсгэж, хардлаа" гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа алгадаж, улмаар газар унаган үсдэж, толгой, нүүр, хөл,, нуруу хэсэг рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь баруун ухархайн дотор ханын хугарал, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, цох. зүүн хөмсөгний гадна доод хэсэг, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг, доод зовхи, хамрын хянга, зүүн нүдний дээд, доод зовхи, хоёр талын хацрын дээд хэсэг, зүүн чихний гэдэс, баруун шууны ар дунд хэсэг, зүүн бугалганы дотор дунд хэсэг, тохойн ар дээд хэсэг, сарвууны ард 2-р хурууны харалдаа, бүсэлхийн баруун хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэг, шилбэний гадна дээд ар хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, шилбэний урд дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Тэгээд хэрэлдэж, намайг гэрээс хөөсөн бөгөөд би явна гэсэн. Нөхөр миний утсыг барьж байсан бөгөөд би айди хаягаа хийгээд хүний утасны дугаар харъя гэхэд өгөхгүй булаацалдаад, тэгээд чи ямар даварчихсан гичий вэ гээд намайг алгадсан. Би цаашаа зугтаагаад өрөөнд ороход араас орж ирээд, үсдэж доош нь унагаагаад гараараа толгой, нүүр, нүд хэсэг рүү цохиод байхаар нь би хоёр гараараа толгойгоо хамгаалсан. Намайг унахад дээрээс дэвсэж, өшиглөж байсан. Би зодоод байхаар нь зугтаагаад коридорт гарч ирэхэд хэл амаар доромжилж, коридорт мөн цохисон...надад учруулсан гэмтлийг нөхөр Н.Ж нь эрүүл байхдаа маргалдаж учруулсан. Эмчилгээндээ хэрэглээрэй гэж 2.000.000 төгрөг өгсөн байгаа Гомдолтой хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 17/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболорын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1709 дугаартай: “...1.Э.Бийн биед баруун ухархайн дотор ханын хугарал, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, цох, зүүн хөмсөгний гадна доод хэсэг, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг, доод зовхи, хамрын хянга, зүүн нүдний дээд, доод зовхи, хоёр талын хацрын дээд хэсэг, зүүн чихний гэдэс, баруун шууны ар дунд хэсэг, зүүн бугалганы дотор дунд хэсэг. тохойн ар дээд хэсэг, сарвууны ард 2-р хурууны харалдаа, бүсэлхийн баруун хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэг, шилбэний гадна дээд ар хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, шилбэний урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжгой, шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх- ийн 23-24/,

 

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/,

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-52/,

- Н.Жын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 54-97/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 98-99/,

- Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлсэн тухай” баримт,

- Яллагдагч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн орчимд гэртээ байж байхад Э.Б нь халамцуу байдалтай гэртээ орж ирсэн. Эхнэр хоёр хоног гэрээсээ гараад таг чиг болчихсон, үүнээс болж хардалт, хэрүүл маргаан болсон. Маргалдаж байхдаа эхнэрийн баруун талын хацар луу шиг санагдаж байна,гараараа нэг удаа алгадсан, хэсэг хугацааны дараа нүд нь жаахан улайгаад хавдчихсан байсан, нүд рүү нь цохиж хөх няц болгож эхнэртээ гэмтэл учруулсан харамсаж байна. Би Э.Бийн баруун шанаа руу нь алгадсан, мөн араас нь үсдэж, ор луу унагасан байгаа...бусад зүйлийг нь санахгүй байгаа. Бид хоёрын маргаан үүссэн шалтгаан нь манай эхнэр гэрээсээ гараад хоёр өдөр явсан, тэр хугацаандаа холбоо бариагүй. Мөн намайг хүүхдүүдээ хараад гэртээ байж байхад ажпын газраас намайг дуудаад ажпаа хий гээд дарамтлаад байсан. Сэтгэл санаа тавгүй болчихсон, дээрээс нь эхнэр согтуу орж ирсэн Ингээд бид хоёр маргалдсан, сүүлдээ эхнэрийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр байрны 36 тоотод гэр бүлийн хамаарал бүхий гишүүн болох, эхнэр Э.Бийг “хэрүүл үүсгэж, хардлаа" гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа алгадаж, улмаар газар унаган үсдэж, толгой, нүүр, хөл,, нуруу хэсэг рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь баруун ухархайн дотор ханын хугарал, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, цох. зүүн хөмсөгний гадна доод хэсэг, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг, доод зовхи, хамрын хянга, зүүн нүдний дээд, доод зовхи, хоёр талын хацрын дээд хэсэг, зүүн чихний гэдэс, баруун шууны ар дунд хэсэг, зүүн бугалганы дотор дунд хэсэг, тохойн ар дээд хэсэг, сарвууны ард 2-р хурууны харалдаа, бүсэлхийн баруун хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэг, шилбэний гадна дээд ар хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, шилбэний урд дээд хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Н.Жт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Н.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр байрны 36 тоотод гэр бүлийн хамаарал бүхий гишүүн болох, эхнэр Э.Бийг “хэрүүл үүсгэж, хардлаа" гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа алгадаж, улмаар газар унаган үсдэж, толгой, нүүр, хөл,, нуруу хэсэг рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь баруун ухархайн дотор ханын хугарал, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, цох. зүүн хөмсөгний гадна доод хэсэг, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг, доод зовхи, хамрын хянга, зүүн нүдний дээд, доод зовхи, хоёр талын хацрын дээд хэсэг, зүүн чихний гэдэс, баруун шууны ар дунд хэсэг, зүүн бугалганы дотор дунд хэсэг, тохойн ар дээд хэсэг, сарвууны ард 2-р хурууны харалдаа, бүсэлхийн баруун хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэг, шилбэний гадна дээд ар хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, шилбэний урд дээд хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

- Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...чи ямар даварчихсан гичий вэ гээд намайг алгадсан. Би цаашаа зугтаагаад өрөөнд ороход араас орж ирээд, үсдэж доош нь унагаагаад гараараа толгой, нүүр, нүд хэсэг рүү цохиод байхаар нь би хоёр гараараа толгойгоо хамгаалсан. Намайг унахад дээрээс дэвсэж, өшиглөж байсан. Би зодоод байхаар нь зугтаагаад коридорт гарч ирэхэд хэл амаар доромжилж, коридорт мөн цохисон...надад учруулсан гэмтлийг нөхөр Н.Ж нь эрүүл байхдаа маргалдаж учруулсан. Эмчилгээндээ хэрэглээрэй гэж 2.000.000 төгрөг өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболорын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1709 дугаартай: “...1.Э.Бийн биед баруун ухархайн дотор ханын хугарал, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, цох, зүүн хөмсөгний гадна доод хэсэг, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг, доод зовхи, хамрын хянга, зүүн нүдний дээд, доод зовхи, хоёр талын хацрын дээд хэсэг, зүүн чихний гэдэс, баруун шууны ар дунд хэсэг, зүүн бугалганы дотор дунд хэсэг. тохойн ар дээд хэсэг, сарвууны ард 2-р хурууны харалдаа, бүсэлхийн баруун хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэг, шилбэний гадна дээд ар хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, шилбэний урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх- ийн 23-24/,

          - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/,

          - Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-52/,

          - Н.Жын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 54-97/,

          - Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 98-99/,

          - Яллагдагч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...эхнэрийн баруун талын хацар луу шиг санагдаж байна,гараараа нэг удаа алгадсан, хэсэг хугацааны дараа нүд нь жаахан улайгаад хавдчихсан байсан, нүд рүү нь цохиж хөх няц болгож эхнэртээ гэмтэл учруулсан харамсаж байна. ...эхнэрийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Н.Жыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

          Хохирогч Э.Б нь эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг авсан болохоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Н.Ж нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Жыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Жт оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлүүлэхээр тогтоож, Н.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Н.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА