Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2018/01986

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2018/01986

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШГГ-т холбогдох,

ШГГ-ын .. оны ..... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулж, ШГГ-ын болон ..... ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...өдрийн Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...дугаар шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу ШГГ-ын зарим шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. ШГГ-ын нь ....... оны ....... дугаар сарын.-ны өдрийн ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж Сонгинохайрхан дүүргийн...дугаар хороо, ..... хороолол, .... дугаар байрны .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан ба улмаар ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...өдрийн Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээ-г ..... ББСБ ХХК-тай байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлж, мөн ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-ыг гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч П.Бнь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчилж байгаад 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш одоог хүртэл Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж байгаа болно. Түүний гэр бүлийн гишүүдийн нэг болох дүү П.Гнь орон сууцыг П.Б-ынзөвшөөрөлгүйгээр түүнийг орон сууцны өмчлөлөөс хууль бусаар хасуулж, өөрийгөө орон сууцны цорын ганц өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, улмаар ..... ББСБ ХХК-иас зээл авахдаа орон сууцыг барьцаалсан байна. П.Гзээлийн үүргээ хугацаандаа төлөөгүй тул шүүхийн ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...дугаартай шийдвэр гарч, уг шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Энэ үеэс П.Бнь өмчлөх эрх зөрчигдсөнөө мэдэж, уг эрхээ сэргээлгэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хандсан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20..оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ............тоот шийдвэрээр П.Б-ыг орон сууцны хамтран өмчлөгчөөр буцаан тогтоосон. Харин орон сууцыг П.Б-ынзөвшөөрлөөр эзэмшиж байсан иргэдэд ШГА 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ........ тоот мэдэгдэл гардуулж өгсөн бөгөөд уг мэдэгдэлд орон сууцыг султган чөлөөлөх, эс бөгөөс албадан чөлөөлөхийг сануулсан байсан. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлснээр ....... ажиллагааны талаар болон П.Б-ыг хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар мэдсэн болно. Улмаар бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгчийн төлөөлөгч болохынхоо хувьд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хандсан ба 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч би цагтаа ирээгүй учир шүүгч нэхэмжлэлийг буцаасан. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. 1. ШГГ-ын нь мэдэгдэх хуудсыг өгөх үе шат, аргатай холбоотой журмыг буруу хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т: Шүүх мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэсэн байна. Энэ зохицуулалтаар шийдвэр гүйцэтгэгч эхний үе шат болгож мэдэгдэх хуудсыг үйлдээд аливаа этгээдтэй утсаар холбогдох, бусдаар хэл хүргүүлэх зэргээр өөрийн байгаа газраас дуудан ирүүлж байж мэдэгдэх хуудсыг гарт нь өгөх санаа юм. Хэрэв энэ үе шат боломжгүй бол шийдвэр гүйцэтгэгч дараагийн үе шат болгож мэдэгдэх хуудсыг тухайн этгээдэд гардуулж өгөх ёстой болно. Ингээд мэдэгдэх хуудсыг гардуулж өгөх арга нь шийдвэр гүйцэтгэгч тухайн этгээдийн байгаа газарт өөрөө очих эсвэл тухайн этгээдийн оршин суугаа газар руу баталгаат шуудангаар хүргүүлэх явдал юм. Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газартаа байхгүй бол түүний хамт амьдардаг насан хүрсэн хүн, сум, баг, хорооны Засаг даргад гардуулж өгч гарын үсэг зуруулна гэж заасан. Эдгээр заалтаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь мэдэгдэх хуудсыг гарт нь гардуулж өгөх шаардлагатай чухал баримт юм. Боломжгүй бол баталгаат шуудангаар хүргүүлэх ёстой. Хүргүүлэх гэдэг нь аваачиж өгөх гэсэн агуулгатай бөгөөд энэ нь гардуулан өгөх, хүлээлгэн өгөх гэсэнтэй ижил утгатай. Баталгаат шуудан бол захидлыг хүлээн авагчийн гарт нь атгуулсан эсэхийг хүргэлтийн кодын тусламжтайгаар мэдэх боломжтой байдгаараа энгийн шуудангаас ялгаатай байдаг. Дүгнэхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дээрх гурван аргыг хуульд заасны дагуу хэрэглээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32.5-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болдог ба П.Бнь орон сууцны өмчлөгчийн хувьд уг орон сууцанд явагдаж байгаа ажиллагаанд бие даасан тал болж оролцох боломжтой бөгөөд уг хуулийн 33.1-д заасан эрхүүдийг эдлэх эрхтэй. А.Тби П.Б-ооснадад олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 3 шатны шүүхэд төлөөлөн оролцсон. Энэ итгэмжлэл нь Иргэний хуулийн 7 дугаар бүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36.1, 36.5, 38.1, 38.4-т заасан хэсгүүдээр зохицуулагдаж байдаг билээ. Бидний хоорондын энэ итгэмжлэлийг ШГА орон сууцны өмчлөлийн эрхийг сэргээсэн иргэний хэрэгтэй танилцсаны хувьд сайн мэдэж байгаа. Харин ШГГ-ын нь ажиллагааны явцад А.Тнамайг дуудан ирүүлж, гардуулан өгөх боломжтой байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Хэрэв намайг дуудсан бол би П.Б-ынэрх ашгийг хамгаалж, тухайн мэдэгдэх хуудаст дурдсан асуудлаар хариу санал өгч, улмаар П.Бнэхэмжлэл гаргахгүй билээ. Гэвч ШГГ-ын нь АНУ-д оршин сууж байгаа П.Б-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсад байгааг мэдсээр байж үүргээ биелүүлээгүй. Улмаар мэдэгдэх хуудсаа П.Б-дбаталгаат шуудангаар хүргүүлэх байсан. ШГГ-ын нь ажиллагааныхаа талаар нийт 6 удаагийн мэдэгдэх хуудсыг Монгол шуудан ХК-иар ............... кодтойгоор АНУ-д оршин суух П.Б-дхүргүүлсэн гэх боловч эдгээр мэдэгдэх хуудас П.Б-догт хүргэгдээгүй болно. Хариуцагч нь мэдэгдэх хуудсаа П.Б-ынгарт гардуулан өгсөн эсэхийг кодоор шалгалгүйгээр дараагийн ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн. ШГГ-ын нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15.7, Иргэний хуулийн 72.5-д заасан зохицуулалтууд нь хэн алиндаа хүргүүлэхээр хуулиар хугацаа заасан тохиолдолд л хэрэглэх боломжтой юм. Ийнхүү ШГГ-ын нь мэдэгдэх хуудсыг баталгаат шууданд өгснийгөө П.Б-дхүргүүлсэн, гардуулсан гэж тооцсон ноцтой зөрчил гаргажээ. Нийтийн эрх зүй хэм хэмжээг төсөөтэй хэрэглэхийг хатуу хориглодог. ШГГ-ын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ........тоот тогтоолоор шинжээч томилсон ба шинжээч нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 77.000.000 төгрөгөөр тогтоосон албан бичгийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ШГГ-ынт хүргүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т зааснаар дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Гэвч ШГГшинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 дахь өдөр баталгаат шууданд хийсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн эс үйлдэхүй мөн. Ийнхүү хуулиар тогтоосон өмчлөгчийн өмчлөх эрхээ хамгаалахтай холбоотой хугацааг баримтлаагүй, өмчлөгчийн эрхийг хангаагүй байж ..... оны .. дугаар сарын ...-ны өдөр .... дугаартай тогтоол гаргаж дуудлага худалдаа зарласан. Энэ нь П.Б-ынгомдол гаргах эрхийг зөрчсөн үндэслэл мөн. Дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь 1 дүгээрт орон сууцны хөрөнгийн үнэлгээг тогтоох, 2 дугаарт дуудлага худалдаанууд болон холбогдох гэрээ байгуулах хугацаанд шууд нөлөөлдөг баримт бичиг билээ. ШГГ-ын нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн болон Иргэний хуулиар нэхэмжлэгчид олгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг нь эдлүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70.2.2, 176.1, Иргэний хуулийн 175.3 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж, П.Бмэдэгдэх хуудсыг хүлээн авсан эсэхийг нягталж шалгалгүйгээр нэгэнт битүүмжлэгдсэн орон сууц алга болохгүйг мэдсээр байж өмчлөгчийн хуульд заасан эрхийг зөрчиж дуудлага худалдааг яаруу сандруу гүйцэтгэж болхи алдаа гаргасан. П.Бнь орон сууцны үнэлгээнд саналаа өгөх, бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах байдлаар дуудлага худалдаа явуулахыг зогсоох санал гаргах, дуудлага худалдаанд оролцох зэрэг эрхээ өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан эдлэх боломжгүй болсон. Ийнхүү П.Б-ынхуулиар хамгаалагдсан өмчлөх эрхээ хамгаалах боломжийг хуульд заасан хугацааны хувьд зөрчсөн тул ..... оны .. дугаар сарын ...-ны өдөр .... дугаартай тогтоол болон уг тогтоолын үр дагавар болсон ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй. Мөн албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77.17-д заасныг зөрчиж 3 биш 2 этгээд гарын үсэг зурсан. Эрхлэн хөтлөгч дуудлага худалдааг удирдаж байх үедээ тэмдэглэл давхар хөтлөх боломжгүй. Иймд Мөнгөн бүрэн ББСБ-ыг төлөөлж орсон Мөнх-Учралыг ялагч гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 197.24-т зааснаар хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймд ..... ББСБ болон ШГГ-ын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр буцаан тогтоож өгнө үү. Мөн ШГГ-ын нь Мөнгөн бүрэн ББСБ-тай гэрээ байгуулахдаа уг орон сууцны өмчлөгч болох нэхэмжлэгчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй. Мөн ШГА нь гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 109.2-т заасан хэлбэрийг зөрчсөн. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль зөрчиж ажиллагаа явуулсан тул эдгээр ажиллагааны үндсэн дээр ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-ыг мөн хүчингүй болгож өгнө үү. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4 төрлийн шаардлага гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээн дээр гомдол гаргаагүй. Зөвхөн ШГГ-ын ..... оны .. дугаар сарын ...-ны өдөр .... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах, ШГГ-ын болон ..... ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...өдрийн Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлагуудыг гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...дугаартай шийдвэрээр Пүрэвдоржийн Ганбатаас 43.306.633 төгрөгийг гаргуулан Мөнгөн бүрэн ББСБ-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн...дугаар хороо, ..... хороолол, .... дугаар байрны .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ........ тоот хураах тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн дуудлага худалдааны анхны үнийг Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагаа явуулж төлбөр төлөгч П.Г120.000.000 төгрөгөөр үнийн санал гаргаж төлбөр авагч .... ББСБ-тай тохирсон. Энэ үнийн 70 хувиар тооцож 84.000.000 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдаа явуулах тухай өмчлөгч П.Г-д 2015 оны 5 сарын 4-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Анхны дуудлага худалдаагаар эд хөрөнгө худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 сарын 19-ний өдрийн ...... тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 сарын 1-ний өдрийн ...... дугаар шийдвэрээр П.Б-ыг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан. Иймд хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнийг дахин тогтоохоор Иргэний хуулийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбөр төлөгч П.Г, хамтран өмчлөгч П.Бнарт үнийн санал ирүүлэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн ........ тоот албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул дахин төлбөр төлөгч П.Г-д 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн .....тоот албан бичгээр АНУ, Калифорни муж, Лос Анжелес хотын Өмнөд Ардмор гудамжны ... дүгээр байрны ... тоот, ........... зип кодтой хаягаар, хамтран өмчлөгч П.Б-д2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр .....тоот албан бичгээр АНУ, Иллинойс муж, Чикаго хотын Хойд Сполдинг гудамжны ...... дугаар байрны ... тоот хаягаар, олон улсын баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 31 дүгээр зүйлд зааснаар тусгай мэдлэг шаардсан асуудлаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл талуудын хүсэлтээр шинжээчийг оролцуулж болдог тул мөн хуулийн 37.2.2 заасны дагуу хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор ...... ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь хөрөнгийг 77.000.000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч П.Г, хамтран өмчлөгч П.Бнарт Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнэлгээний 70 хувиар тооцож, 53.900.000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болохыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ...., 3/15490 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болох тухай мэдэгдлийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн ....... тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн болно. Хоёр дахь албадан дуудлага худалдааг тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцож, 38.500.000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ......, 3/18711 тоот мэдэгдэл, тогтоол нарыг хүргүүлсэн. Хоёр дахь дуудлага худалдаанд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн...дугаар хороо, ..... хороолол, .... дугаар байрны .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэгдсэн 30 м.кв орон сууцыг 38.000.000 төгрөгөөс дуудсаныг төлбөр авагч ..... ББСБ ялагч болж 41.000.000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон байна. Ялагч ..... ББСБ нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хөрөнгийн үнийг бүрэн төлж өмчлөх эрхийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ялагчид шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул П.Б-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ..... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн хувьд хариуцагчийн байр суурийг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргэж болно, 20.4-т хүргүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж заасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заажээ. Иймд АНУ дахь нэхэмжлэгчийн оршин суудаг хаяг руу баталгаат шуудангаар явуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр П.Бнь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ........ дугаартай үнийн санал авах тухай мэдэгдлийг хүлээн авсан байдаг тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээгүй гэдэг нь огт үндэслэлгүй. Мөн тэрээр П.Г-ыг хариуцагчаар татан өмчлөлийн зүйлийн маргаан үүсгэн улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд уг маргаан дууссаны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдана гэдгийг мэдэж байсан нь тодорхой юм. Тэрээр хариуцагчаас баталгаат шуудангаар явуулсан эхний хоёр мэдэгдлийг хүлээн авсан байдаг атлаа дараагийн мэдэгдлүүдийг хүлээж аваагүй, улмаар дараа нь үүнийгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зөрчил гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ ажиллагааг дахин удаашруулах зорилготой байна. Нэхэмжлэгч П.Бнь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш юм. Иймд ажиллагааны тал биш этгээдэд ажиллагааны талаар нэг бүрчлэн мэдэгдэх үүрэг хуулиар хүлээгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 43.3-т зааснаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан тул өмчлөгч П.Б-дтогтоолыг мэдэгдэх шаардлагагүй байсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг надад мэдэгдээгүй гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тнь П.Б-ыннэхэмжлэлтэй П.Г-д холбогдох иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор итгэмжлэлтэй байдаг. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд түүнийг төлөөлөх итгэмжлэл аваагүй тул түүнд ажиллагааны талаар мэдэгдэх хууль зүйн үндэс байхгүй. ..... ББСБ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг хууль ёсны гэдэгт итгэн албадан дуудлага худалдаанд оролцож, хөрөнгийг 41.000.000 төгрөгөөр худалдан авч, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул ..... ББСБ нь уг үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П Б нь шүүхэд хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, хариуцагч ШГГ-ын 3 шийдвэрийг хүчингүй болгуулах, нэг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талууд маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...дугаартай шийдвэрээр П.Г-аас 43.306.633 төгрөгийг гаргуулан ..... ББСБ ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн...дугаар хороо, ..... хороолол, .... дугаар байрны .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх шийдвэр, шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ......... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ........ дугаартай .......... хуудас-ыг үндэслэн, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 321 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15/3 дугаартай тогтоол, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ......... дугаартай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн...дугаар хороо, ..... хороолол, .... дугаар байрны .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэгдсэн орон сууцыг төлбөрт битүүмжилж, хураан авчээ.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч П.Бнь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, ..... ББСБ ХХК болон П.Гнарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20..оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ............дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч П.Б-ыг Сонгинохайрхан дүүргийн...дугаар хороо, ..... хороолол, .... дугаар байрны .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэгдсэн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосон боловч ипотек бүхий ..... ББСБ ХХК-ийг шударга эзэмшигч гэж үзэж, барьцааны эрхийг хүчингүй болгоогүй байна. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч П.Бнь:

 

1. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн...дугаар хороо, ..... хороолол, .... дугаар байрны .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэгдсэн орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг эд хөрөнгийн өмчлөгчид хүргүүлээгүй гэх үндэслэлээр, ШГГ-ын ..... оны .. дугаар сарын ...-ны өдөр .... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах,

2. Мөн мэдэгдэл хүргүүлээгүй, хууль бус шийдвэрийн үндсэн дээр гарсан шийдвэр гэх үндэслэлээр, ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах,

3. Дуудлага худалдааны тэмдэглэлд тэмдэглэлд гарын үсэг зурвал зохих этгээд гарын үсэг зураагүй, мөн өмчлөгчийн дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарласан, хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаанд оролцсон этгээдтэй гэрээ байгуулсан гэх үндэслэлээр ШГГ-ын болон ..... ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...өдрийн Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, өмнөх хууль бус шийдвэрүүдийг үндэслэж гарсан гэх үндэслэлээр ШГГ-ын ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах шаардлагуудыг гаргасан.

1.1 ШГГ-ын нь ..... оны .. дугаар сарын ...-ны өдөр .... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол-ыг гаргаж, төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн...дугаар хороо, ..... хороолол, .... дугаар байрны .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтсон байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20..оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ............дүгээр шийдвэрээр төлбөр авагч ..... ББСБ ХХК-ийн ипотекийг хүчингүй болгоогүй, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, заавал биелэгдэх шинжтэй тул хариуцагч ШГГ-ын нь үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үүрэгтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Бнь шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоогдсоноороо барьцааны эрхийн төлөвт өөрчлөлт орохгүй бөгөөд тэрээр зөвхөн өмчлөгчийн хязгаарлагдмал эрх эдлэх боломжтой болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл П.Б-ынөмчлөгчийн зарим эрх нь ..... ББСБ ХХК-ийн барьцааны эрхээр хязгаарлагдсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002, 2017 он/-нд заасан, төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах үеийн зохицуулалт буюу төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоолгох тухай хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй болно.

Гэвч нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө буюу битүүмжлэгдсэн хөрөнгийн өмчлөгчийн хувьд дуудлага худалдааны үнийн санал өгөх, дуудлага худалдаанд оролцох, төлбөр авагчийн шаардлагыг хангасны дараа үлдэх хэсгийг шаардан авах, өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах зэрэг эрхүүдийг эдлэх боломжтой ба тэрээр эдгээр эрхүүдээс дуудлага худалдаанд оролцох эрх зөрчигдсөн үндэслэлээр гомдол гаргажээ.

      Хариуцагч ШГГ-ын нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 3/1682 албан бичгээр, Америкийн Нэгдсэн Улсын Иллинойс муж, Чикаго хотын ...... гудамж, ... дугаар байрны ....... тоот хаягт оршин суудаг, хөрөнгийн өмчлөгч буюу нэхэмжлэгч П.Б-дхүргүүлэхээр мөн өдөртөө баталгаат шууданд хүлээлгэж өгчээ. /хх(1)-241-242 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.4-т зааснаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг баримталдаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т: Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ... гэж заажээ. Хуулийн энэ хэсэгт заасан баталгаат шуудангаар хүргүүлэх гэдгийг, эрх бүхий этгээд баталгаат шууданд баримт бичгийг хүлээлгэн өгснөөр түүний хуулиар хүлээсэн үүрэг дуусгавар болно гэж үзэх нь зүйтэй байна.

Учир нь, хэм хэмжээний үг хэллэг ойлгомжгүй, агуулга тодорхой бус бол хууль тогтоогчийн үзэл санааг эрх зүйн үүднээс тайлбарлах боломжтой ба ийнхүү эрх зүйн хэм хэмжээний агуулгыг тайлбарлаж буй нөхцөлд бусад хэм хэмжээнд туссан хууль тогтоогчийн үзэл санааг анхаарч үзэж болдог. Энэ нь хуулийг төсөөтэй хэрэглэж байгаа ойлголт биш юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан: ...баталгаат шуудангаар хүргүүлнэ... гэсэн зохицуулалтын үр дагаврыг тодорхойлохдоо, хууль тогтоогчоос 2002 онд баталсан, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д: Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ. гэж заасан хэм хэмжээний агуулга, үзэл санааг ашиглах нь зүйтэй.

Хуулийн дээрх зохицуулалтаар, баримт бичгийг шуудан, харилцаа холбооны хэрэгсэл ашиглан илгээж буй нөхцөлд тухайн байгууллагад баримт бичгийг шилжүүлснээр илгээгчийн үүрэг дуусгавар болох талаар хуульчилсан ба хариуцагч байгууллага энэ үүргээ биелүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн .............. дугаартай захирамж гарч, маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байсан нь баримтаар тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, ......дугаартай мэдэгдлийг хүлээн авснаар мэдсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй, мэдэгдээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

1.2 Хариуцагч ШГГ-ын нь Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гаргажээ. Улмаар хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 10.00 цагт болох тухай мэдэгдлийг хөрөнгийн өмчлөгч буюу нэхэмжлэгч П.Б-ыноршин суугаа газрын хаягаар, баталгаат шуудангаар хүргүүлэхээр шуудангийн байгууллагад 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээлгэж өгсөн байна. /хх(1)-ийн 248-249 дүгээр тал/

2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-нд уг хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар хүргүүлж болохоор заасан ба мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно. хэмээн заасан байна. Энэ тохиолдолд хариуцагч байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй юм.

Нөгөө талаас, нэхэмжлэгч П.Бнь 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Америкийн Нэгдсэн Улсын Иллинойс муж, Чикаго хотын ... гудамжны ..... дугаар байранд оршин сууж байсан болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч тал уг үйл баримтын талаар маргаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт бичгийг баталгаат шуудангаар илгээснийг буруутгах боломжгүй байна. /хх(1)-18 дугаар тал/

1.3 Үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлд Комиссын дарга, Эрхлэн хөтлөгч гэсэн хоёр этгээд гарын үсэг зуржээ.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.14, дэх хэсэг, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.17-д: ... дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч болон тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурах ... талаар хуульчилсан боловч Эрхлэн хөтлөгч, Тэмдэглэл хөтлөгч, Шийдвэр гүйцэтгэгч гэсэн тусдаа гурван этгээд гарын үсэг зурсан байхыг шаардаагүй байна. Өөрөөр хэлбэл эрхлэн хөтлөгч тэмдэглэл хөтлөхийг хуулиар хориглоогүй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэх үүрэгтэй ба хариуцагч нь энэ үүргээ биелүүлсэн талаарх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л хугацаанд гаргаж өгөөгүй. Энэ тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дугаар зүйлд заасан талуудын зарчимд нийцэхгүй юм.

Гэсэн хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохооргүй байна. Учир нь, нэхэмжлэгч П.Бнэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо: Мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмын дагуу өмчлөгчид хүргүүлээгүй, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он 2002 он/-ийн 70 дугаар зүйлийн 70.2.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгчийн дуудлага худалдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг ба хариуцагч болон гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэлийн хэмжээнд мэтгэлцсэн байна. Энэ тохиолдолд шүүх мэтгэлцээний хэмжээнд буюу нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн хэмжээнд маргааныг шийдвэрлэх учиртай юм.

Нөгөө талаас, хариуцагч ШГГ-ын нь дуудлага худалдааны талаар хуульд заасан журмын дагуу өмчлөгчид, түүний хаягаар, тусгайлан мэдэгдсэн байх тул өмчлөгчийн дуудлага худалдаанд оролцох дээрх эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч байгууллага нь дээр дурдсанаар дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ШГГ-ын болон ..... ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...өдрийн Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар П.Б-ыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоох боломжгүй гэж үзлээ.

1.4 Шийдвэр гүйцэтгэгч нь ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-ыг үйлдэж, төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т нийцжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар тус хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй байдаг байна.

 

Иймд П.Б-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/2017он/-ийн 122 дугаар зүйлийн 122.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан хариуцагч ШГГ-ынт холбогдох, шийдвэр гүйцэтгэгчийн ..... оны .. дугаар сарын ...-ны өдөр .... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулж, ШГГ-ын болон ..... ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...өдрийн Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүргийн...дугаар хороо, ..... хороолол, .... дугаар байрны .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Б-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР