Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 48

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч  Н.Дэлгэрмаа даргалж, 

Нарийн бичгийн дарга                                  Н.Дэлгэрцэцэг
           Улсын яллагч                                         Б.*******
           Шүүгдэгч                                          Б.*******
            С.*******
 Шүүгдэгч нарын өмгөөлөгч                          Д.******* 

нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, С.******* нарт холбогдох 201613000091 дугаарын  эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1981 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн нарын хамт Завхан аймгийн Сонгино сумын багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, РД: /*******/

 Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1981 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Сонгино сумын багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******, РД:/

Шүүгдэгч Б.*******, С.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүгдэгч Б.*******, С.******* нар нь бүлэглэн  С.*******ын  эзэмшлийн мотоциклийг ашиглан  2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур багийн нутаг Ургамалын дөрөлжийн ар гэх газраас иргэн Ц.ийн 4 тооны эр ямааг хулгайлсан болох нь 4 тооны ямаагаа алдсан хохирогч Ц.ийн ”...2016 оны 04 дүгээр сарын 22-нд ... 4 эр ямаа алга болсныг мэдсэн.Би эр хязаалан насны эвэртэй хар ямаа, хув чихтэй, эвэртэй ягаан халзан нас гүйцсэн эр ямаа,  зөв чих цэцэгтэй улаан утастай, буруу чих нь сам имтэй цагаан эр ямаа, зөв чих цэцэгтэй улаан утастай, буруу чих нь сам имтэй хүрэн эр ямаанууд хулгайд алдсан. Эдгээр ямаанууд самнаагүй ноолууртайгаа байсан. Ноолууртайгаа эр ямаа 70000 төгрөг байсан...“ гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн ”...2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орчим бид хоёр 4 ямааг модонд уячихаад төв орж гуанз ажиллуулдаг гэдэг хүнтэй уулзаад 4 эр ямаа зарах гэсэн юм гэхэд очоод ямаануудыг чинь очиж үзье гээд тай хамт машинаар нь модон дотор уяатай байгаа ямаануудыг очиж үзүүлсэн. Тэгээд ямаануудыг үзчихээд авья гээд машиндаа ачиж намайг сумын төв ийн захад буулгачихаад хөдөө ямаануудыг айлд тавихаар явсан.  4 ямаагаа 120000 төгрөгөөр зарсан. Ямааг хулгай хийсэн гэж хэлээгүй, хүнээс авсан ямааг зарах гэсэн юм хэлсэн... “гэсэн мэдүүлгүүдээр болон шүүгдэгч Б.*******, С.******* нараас 4 тооны ямааг худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч А.ын ”...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр намайг гэртээ байхад Б.******* буюу гэдэг манай сумын залуу хоёр ахаа 4 ямаа зармаар байна та авах уу? гэхээр нь “би авмаар байна” гэхдээ ахад нь зав алга чи өөрөө аваад ирээч гэж явуулсан. Үдээс хойш ******* нөгөө няботой хамт ирээд бид хоёрт унаа олддоггүй ээ. Та очоод аваадахаач гээд би тэр үед зав гарч байсан учир хурдан яваад ирье гээд өөрийнхөө машинаар Б.*******г  суулгаад очиход Хөлмөнгийн давааны ард эр ямааг захад модноос улаан шар өнгийн даавуун бүсээр уясан байсан. Тэгээд ямаагаа ачаад сумын төвийн зах руу орж ирээд *******г буулгаад ямаагаа Шар нуруу гэх газар ын маланд тавьсан...“ гэсэн мэдүүлэг, дээрх 4 тооны ямааг хурааж авсан болон ямааг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
            Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар тэдний мэдүүлгийг яллах  нотлох баримтаар үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.*******, С.******* нарыг бүлэглэн машин мехнизм ашиглан бусдын 4 тооны ямааг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******г 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.ын мотоциклийг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.     
 Шүүгдэгч Б.******* нь иргэн Д.ын  дэлгүүрийн гадаа тавьсан  мотоциклийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр авч нуусан нь энэ талаар мэдүүлсэн гэрч Д.гийн ”...Тэр өдөр 6 сарын хэдэн байлаа, санахгүй байна. бид хоёр ын дэлгүүрт очиж худалдагчаас 1 Kola ундаа, 1 west тамхи авсан. Гараад иртэл ******* нэг улаан мотоцикл уначихсан 2-ын дэлгүүрийн завсараар гарч ирээд гудамжны захаар өгсөөд явсан.  Тэгэхээр нь би 2 араас нь яваад хайгаад гандангийн ард очсон. ******* олдоогүй, харагдаагүй.Тэгээд бид 2 тамхи татаад зогсож байтал араас гудамжнаас гарч ирсэн. Хажууд ирээд зогсолгүй “явья” гэж хэлээд хажуугаар өнгөрөөд хар уул өөд яваад өгсөн. Бид хоёр араас нь явсан чинь гахайн байрны үүдэнд зогсож байсан.  Хэн рүү ярьсаныг мэдэхгүй. ******* “ын мотоциклийг унаад ирсэн жаахан айлгаж байгаад өгнө” гэж хэлээд тэр байр руу түрж оруулсан...” гэсэн мэдүүлэг,гэрч С.*******ын ”...Тэр өдөр буюу 05-ны орой би Гомбоотой хамт сумын төв орж ирсэн байсан. Тэгэхэд тэй утсаар ярьж ирээд аваадах гэсэн. Тэгэхээр нь бид 2 ын гадаа гийн машинтай очсон. Би ороогүй. , хоёр ороод утсаа аваад гарч ирсэн. Тэгээд бид 3 хамт хөдөө явсан...Би ах яагаад уурлаад яваад байгаа юм? гэхэд мотоциклийг нь ******* дэлгүүрийн хажуугаас авч яваад гахайн байранд аваачиж нуусан гэсэн мотоциклоо хайж яваа юм гэсэн. Би авсан гэж ******* надад 2,3 хоногийн дараа хэлсэн. Тэр орой хэлсэн. Мотоциклийг нь гахайн байранд нуусан гэсэн. Мотоциклийн утсыг нь шууд холбоод асаагаад унаад явсан байсан гэж хэлсэн. Хаанаас авсан юм гэхэд гуанзны тэндээс авсан байна лээ гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.гийн ”...Тэр өдөр аав бид хоёр мотоциклоо дэлгүүрийнхээ гадаа орхиод машинаараа хонь авчирах гээд хөдөө явсан. Орой нар жаргаж байхад 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд мотоциклоо авах гэхэд байхгүй байсан. Ээжийг гэр рүү аваад явсан юм болов уу гээд гэртээ очиж асуухад байхгүй байсан. Тэгээд гудамжаар хайгаад олоогүй...Мотоциклийн утсыг салгаж маниулдаж асаасан байх...*******гийн хашаанаас аав гарч ирээд “хойд уулын гахайн байрны хашаанд аваачаад нуусан гэж ******* хэлж байна гээд гарч ирсэн. Тэгэхээр нь гахайн байранд очсон чинь манай мотоциклийг хашаан дотор нь оруулаад хашааны хаалгыг уяагаар тайлагдахааргүй хүлсэн байсан. Тайлагдахгүй болохоор тасдаж тайлсан. Мотоцикл бүрэн бүтэн байсан...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна. 
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.ид 280.000 төгрөгийн хохирол учирсан болох нь  малыг үнэлж үнэлгээ тогтоосон  баримтууд болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогджээ.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Д.******* нь Б.*******, С.******* нарыг гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм буюу мотоцикл ашиглаагүй гэж мэтгэлзэж байна.
           Хэргийн үйл баримтыг шинжлэхэд шүүгдэгч Б.*******, С.******* нар нь           “бид мотоциклоор үхрээ харах зорилгоор явж байгаад эзэнгүй хонь, ямаа таарахаар авья” гээд мод руу тууж оруулсан гэж мэдүүлж байгаа ч  шүүгдэгч нар ямаа хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэгтгэх зорилгоор мотоциклийг ашигласан  байдал хэргийн нөхцөл байдлаар тогтоогдож байх тул тэднийг  дээрх 4 тооны ямааг хулгайлах үйлдэлдээ машин мехнизм ашигласан гэж үзлээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэлд Д.ын мотоциклийг өөрийн өмчлөлд авах санаа зорилго байгаагүй нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний үйлдэлд хулгайлах гэмт хэргийн субьектив тал байхгүй байна.
 Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул  шүүдэгчийг Д.ын мотоциклийг хулгайлсан гэх үйлдлийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч Б.*******, С.******* нарын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгч Б.******* нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан боловч түүний ял шийтгэлгүйд тооцох хугацаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамрагдаж хэрэгсэхгүй болгогдсон учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч Б.*******, С.******* нарт ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэг, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 
Шүүгдэгч нар  нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүйг харгалзан тэдэнд эд хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.
Шүүгдэгч  нар  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 
 Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй,хохирогчид төлөх хохирол төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******,С.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  мотоциклийн үнэ 400000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1,  296 дугаар зүйлийн 296.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 297 дугаар зүйлийн 297.1.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: 

   
1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******г давтан үйлдлээр Д.ын мотоциклийг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт гийн ******* нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт гийн ******* нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  мотоциклийн үнэ 400000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж улсын орлого болгосугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нарт оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар  тус тус хянан харгалзсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нарт хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Цагдаагийн газарт  үүрэг болгосугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.
9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн гэр бүлийн дундын хөрөнгөний 600000 төгрөгний үнэлгээтэй Хурд нэртэй хөх өнгийн хуучин мотоцикл 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч Б.*******, С.******* нарт өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлсүгэй. 
11. Шүүгдэгч Б.*******, С.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
13. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н. ДЭЛГЭРМАА