Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 105/2021/1022/Э/ |
Дугаар | 2022/ШЦТ/1115 |
Огноо | 2022-07-22 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1115
2022 07 22 2022/ШЦТ/1115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Ц.Ганцэцэг /томилолт/,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 2106 00000 2174 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Чулуут 5 дугаар гудамжны 108 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Дуламдоржийн Саруул-Ундрах /РД:УИ99010221/,
Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо Алтай 22 дугаар гудамжны 91а тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шарайд овогт Эрдэнэбилэгийн Чанцалтамир /РД:МЙ93051807/.
Холбогдсон хэргийн талаар:
Д.С нь ганцаараа 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннидер ХХК-ийн Оргил амгалан салбар худалдааны төвөөс Жак даниелс 3 ширхэг, валантайнс 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 399.200 төгрөгийн хохирол учруулсан,
Д.С нь *******тай бүлэглэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан жолоо трейд ХХК-ий Сансар супермаркет дэлгүүрийн лангуун дээрээс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Hennyse VSOP нэртэй виски 2 ширхэг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Hennyse VSOP нэртэй виски 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 492.000 төгрөгийн хохирол учруулсан,
******* нь*******тай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан жолоо трейд ХХК-ий Сансар супермаркет дэлгүүрийн лангуун дээрээс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Hennyse VSOP нэртэй виски 2 ширхэг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Hennyse VSOP нэртэй виски 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 492.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон талуудын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хавтаст хэргийн 01-02 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дуламсүрэнгийн “Оргил худалдааны төвд үйлчлүүлж байхдаа нэг эмэгтэй 18-58 цагт өөрийнхөө улаан өнгийн цүнхэнд 5 ширхэг Виски хулгайлаад цүнхэндээ хийгээд гараад явсан талаар манай хяналтын камерын ажилтанд шүүж байгаад мэдээд надад хэлсэн. Тухайн үед шууд барьж чадаагүй ба хяналтын камераа шүүх байхад нөгөө эмэгтэй гараад явсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан ...Манай худалдааны төвөөс Jack daneils 3 ширхэг ба 1 ширхгийн үнэ 93400 төгрөг, Valentines 2 ширхэг 1 ширхгийн үнэ 59500 төгрөгөөр жижиглэнгээр зарагдаж байсан. Эдгээр 5 ширхэг виски алдагдаж 399200 төгрөгийн хохирол манай байгууллагад учирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Гэрч С.Мөнх-Одын “Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвд камер хянагчийн ажил хийдэг юм. Өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 19:00 цагийн үед манай дэлгүүрт үл таних 30 орчим настай эмэгтэй хүн ганцаараа үйлчлүүлэхээр ороод архи ундааны тасагт лангуун дээр худалдаалж байсан 5 ширхэг вискийг хулгайлж авч гарсан байсныг манай худалдагч Жанслуу гэдэг эмэгтэй мэдээд надаар хяналтын камер шүүлгэхэд саарал өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн өмд, цагаан өнгийн гуталтай эмэгтэй хүн тэрэг түрж явж байхдаа тэрэг дотроо лангуун дээрээс 5 ширхэг виски хийж гарсныг камерын бичлэгээр илрүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 тал/,
Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №БЗ1-21-957 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээний нийт 492.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №БЗ1-21-957 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээний нийт 399.200 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хавтаст хэргийн 175-176 дахь тал/,
эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 67-71 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Аминаагийн "хяналтын камер дээр 2 охин вискийг авч байгаа нь бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт. үзлэг хийсэн “2 эмэгтэй нь архины лангуунаас хар өнгийн бичиглэл бүхий тодорхойгүй зүйл авч гарсан хяналтын камерын бичлэг байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Д.С нь ганцаараа 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннидер ХХК-ийн Оргил амгалан салбар худалдааны төвөөс Жак даниелс 3 ширхэг, валантайнс 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 399.200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч*******, ******* нар бүлэглэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан жолоо трейд ХХК-ий Сансар супермаркет дэлгүүрийн лангуун дээрээс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Hennyse VSOP нэртэй виски 2 ширхэг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Hennyse VSOP нэртэй виски 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 492.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч Б.Саруул-Ундрах, *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дуламсүрэн, Ө.Амина, гэрч С.Мөнх-Од нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүгдэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ “Миний бие хийсэн хэрэгтээ гэмшин, хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан ба мөн дахиж ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч******* шүүхэд гаргасан хүсэлтдээ “хийсэн хэрэгтээ гэмшин, хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
*******,******* нарын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд гаргасан, тэдэнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дуламсүрэн, Ө.Амина нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй тул Д.С, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.С, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******ад 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, *******т 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.С, *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.С ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт үйлдсэн үүрэг оролцоо, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******ад 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, *******т 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.С, ******* нарт тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй Д.С, , ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар *******т 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,*******ад 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С, ******* нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.С, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ