Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 02271

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 19 өдөр              Дугаар 102/ШШ2018/02271                                 Улаанбаатар хот

    

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа    даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч Баянгол дүүрэг,  дүгээр хороолол, СОТ дүгээр байрны  тоотод оршин суух Б овогт Д.О-тай нэхэмжлэлтэй

      Хариуцагч  Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байрны  тоотод оршин суух Б овогт Ш.Н-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ш.Н, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ш.Нтэй 2011 онд танилцаад, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Н.Ч төрсөн.

Бид хэдийгээр дундаасаа хүүхэдтэй боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдарч байгаагүй. Хүү маань өнөөдөр 5 нас хүрэхэд аав нь туслаж дэмждэггүй, хааяа нэг ирж харж өгдөг.  

Иймээс цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй зөвшөөрнө. Хүүг миний хүүхэд гэдэгтэй маргахгүй. Анх хүүгээ надаар овоглож байсан боловч ээжид нь хүндрэлтэй байсны улмаас бид харилцан ярилцаад ээжээр нь овоглосон, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ш.Н-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.         

             

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно. 

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

          Нэхэмжлэгч, хариуцагч нар 2011 оноос дотно харьцаатай болж, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү О.Ч төрж, хамтран амьдраагүй, гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 1116000429 дугаартай хүүхдийн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч хүү О.Ч төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод  үүсчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эцэг Ш.Н-гээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү О.Чинхүслэнг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар      шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31233 төгрөгийг хариуцагчаас, улсын орлогоос 38967 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

           Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ..

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Б овогт О.Ч-г 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Б овогт Ш.Н-ээс сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

       2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ш.Нгээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.О-д даалгасугай.

 4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

             6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 31233 төгрөг, улсын орлогоос 38967 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

             7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

             9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА