Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 50

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, 

Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг 
Улсын яллагч Д.******* 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******
 Шүүгдэгч О.*******
 Хохирогч Н******* 
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******од  холбогдох 201613000105 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй  хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн *******  суманд төрсөн, 26 настай,  халх, боловсролгүй, мэргэжил үгүй, ам бүл-4 эхнэр 2 хүүхдийн хамт, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* Регистрийн дугаар:

Шүүгдэгч О.******* бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 О.*******од холбогдох 201613000105 дугаарын эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай гэж үнэлж хэргийг шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч ******* овогт  *******гийн ******* нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны  өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газарт Н*******тай маргалдаж түүний толгойн тус газарт 2-3 удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон хэргийн үйл баримт  нь  энэ  талаар мэдүүлсэн хохирогч Н*******ын  “..... *******   2 зодолцох гээд бариад авсан байсан. Би дундуур нь орж хоёр тийш нь болгож байгаад ******* бид хоёр муудалцаад ******* миний дээрээс дараад босгохгүй дарж байгаад миний зүүн шанаа руу хэд хэдэн удаа өшиглөж байгаад яваад өгсөн юм....Тухайн үед таарамжгүй байдлаас болж маргалдсан юм. ....” гэсэн мэдүүлгээр,  “...нүүр ам маажиж хувцас урлаа...” гэсэн шалтгаанаар хохирогчийг зодсон болохоо мэдүүлсэн  шүүгдэгч О.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..... , бид гурав үлдээд ... сууж байтал , хоёр айл хэсээд байж байя гэхлээр нь би дургүйцээд явуулахгүй юу яриад байгаа юм, тэр гурвыг ирэхлээр нь манайх руу явъя гэсэн чинь би чи миний идэж уухыг хорьдог хэн юм гээд намайг зодох гээд дайраад байхлаар нь зугтааж хажуу талын гуу орсон чинь миний хойноос хүрээд ирэхлээр нь би ын толгой руу нь хоёр, гурван удаа цохиод уначихлаар нь толгой руу нь хоёр удаа өшиглөсөн, тэгээд орхичихоод мотоцикл руугаа очоод мотоциклоо унаад ирсэн, мотоциклийн хажууд ах унтаж байсан. Намайг гуу руу мотоциклоо аваад ирэхэд байхгүй болчихсон байсан... гэсэн мэдүүлгээр, болон шүүгдэгч, хохирогчийн дээрх мэдүүлгүүдийг баталж мэдүүлсэн гэрч Б.гийн  “..., бид гурав ...буцаад эвдэрсэн мотоцикл түрээд аймгийн төв рүү явж байтал бид гуравын араас ******* ирсэн юм.Тэгээд нэг хартал нүүр нь шалбарч цус гарсан дээлний энгэр нь урагдсан байдалтай байсан юм.Би тэгээд юу болсон бэ гэж асуухад ахыг би зодчихлоо миний нүүрийг самардаад дээлний энгэрийг урсан юм тэгээд бид хоёр зодолдсон гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлгээр, гэрч .ын  “...  , бид гурав аймаг төв рүү буцаад явж байтал ******* би ахыг зодоод хаячихлаа тэгээд ах алга болчихлоо гээд бид гурав дээр ирсэн юм ...” гэсэн мэдүүлэг болон гэрч М.,  Ж.  нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах нотлох баримтаар үнэлсэн болно. 
Шүүгдэгч О.*******ын хохирогч Н*******ын толгой руу гараараа цохисон, өшиглөсөн  үйлдлийн улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “... Иргэн Н*******ын зүүн шанаа яс дотогшоо цөмөрсөн хугарал, тархины доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт дагзны доод зүүн талд зүүн хацарт зүүн хөмсөгний дотор талд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэсэн 201620230 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч О.******* “ өөрийг нь цохиж маажиж хувцас урлаа” гэсэн хувийн тааламжгүй харилцааны улмаас хохирогч Н*******ын толгойд гараараа цохиж, өшиглөж хүндэвтэр гэмтэл учруулсан байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан нь  хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
 Шүүгдэгч О.******* хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр мөн тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогджээ. 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов. 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах боломжтой гэж үзээд

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. ******* овогт *******гийн *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  О.*******ыг 449 /дөрвөн зуун дөчин ес/-н цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч О.од анхааруулсугай.
4. Шүүгдэгчид 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын эзэмшлийн “Daywun” маркийн 480000 төгрөгний үнэ бүхий мотоциклыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт хураагдаж ирсэн Н*******ын өвчний түүх 37 хуудас, гэсэн  бичигтэй цэнхэр өнгийн CD-г хохирогч Н*******ад буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

 9. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ