Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/803

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          02                                      2022/ШЦТ/803

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

хохирогч М.Билгүүн,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.О-д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 01016 1534 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүү, дүү нарын хамт амьдардаг, Б.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 6-161 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эхнэртээ агсам тавьж, М.Билгүүн нь Б.Отгонтөгсийг “унтаж амар” гэсний улмаас маргалдаж улмаар М.Билгүүнийг 00 өрөө рүү дагуулж орон, нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж, 00-ийн өрөөнөөс гаргаж газар унагаан дээрээс нь гараараа нүүр, цээж хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясныг хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, уруул, хүзүү, баруун мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Билгүүн мэдүүлэхдээ: “2.036.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч надад нэг ч төгрөг өгөөгүй. Би хадгаламжид байсан мөнгөө авч хагалгаанд орсон.” гэв

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- Хохирогч М.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 6-164 тоотод найз болох Эрдэнэшагайн гэрт манай найзын таньдаг хүмүүс эхнэр хүүхдүүдтэйгээ олуулаа байсан. Тэгээд бид хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгсэн нэг залуу согтоод эхнэр хүүхэд рүүгээ агсам тавиад байхаар нь “за хэдүүлээ унтаж амрах уу цаг орой болсон байна” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу намайг “тамхилах уу” гээд бид 2 хамт 00-ын өрөө хамт орсон. Тэгсэн нөгөө залуу “яаж харьцаад байгаа юм” гээд алгадаад шанаа руу цохисон. Тэгэхээр нь би тэр залууг зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа цохиод барьцалдаж авсан. Тэгсэн нөгөө залуу намайг газар унагах гээд байхаар нь би тэр залууг мөргөсөн тэгсэн чинь хамт байсан хүмүүс ирээд тэр залуугийн ах гээд нэг залуу нүүр рүү цохиод би газар унасан тэгсэн нөгөө залуу ахынхаа хамт намайг зодсон байгаа..”, “...энэ үед Отгонтөгсийн ах Тулга орж ирээд чи манай дүүг мөргөж цохисон байна гэж хэлээд надруу миний нүүрэн хэсэгт цохиж 00 өрөөнд байх ванн дотор би унасан. Энэ үед Отгонтөгс нь намайг дахин нүүрэн хэсэгт нь цохиж хамар эвгүй болгосон. Энэ үед Эрхэмбаяр гэх залуу орж ирээд 00 өрөөнөөс гаргаж үүдний хэсэгт Отгонтөгс Тулга нар нь дахин газарт унагааж дээрээс гараараа нүүр цээж хэсэг рүү цохиод байсан. Би энэ үед одоо болноо намайг уучлаарай гэж хэлээд гал тогооны хэсэг орж ус уух гэтэл Отгонтөгс нь миний аягатай усыг авч “номхон зогс” чи надад гар хүрдэг хэн бэ гэж хэлээд дахин нүүр цээж хэсэг рүү гараараа цохиж эхэлсэн. Энэ үед Эрдэнэшагай айгаад гэрээсээ гараад явсан бусад хүмүүс байсан. Энэ үед хэн нэгэн цагдаа дуудсан талаар мэдэхгүй байна. Гаднаас цагдаа нар ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11/,

- Гэрч Б.Тулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...энэ хугацаанд бид хэд 2 шил архи уусан байсан ба Билгүүн 22 цагийн орчим ирж ширээнд сууж юм ярьж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа Билгүүн, Отгонтөгс нар 00 өрөө орсон байхаар нь араас нь яваад очтол Эрхэмбаяр, Билгүүн танай дүүг мөргөөд цохичихлоо гэж хэлсэн. Би тэр үед Отгонтөгсд “чи одоо боль” гэж хэлтэл манай дүү миний үгийг сонсохгүй Билгүүн рүү дайрж давшилж зууралдаад салахгүй байсан. Би 00 өрөөнөөс гаргаж “одоо боль” гэж хэлтэл Отгонтөгс Билгүүн нар хоорондоо салахгүй барьцалдаж ноцолдсоор байгаад гал тогооны хэсэгт очсон. Энэ үед гаднаас цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,

- Гэрч Ч.Ариунзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би болон Отгонтөгсийн эхнэр бид 2 архи уугаагүй бусад нь архи ууж эхэлсэн ба нэг мэдэхэд 00 өрөөнд хүмүүс маргалдаад байсан. Би цаад өрөөнөөс гарч ирээд харахад Билгүүн, Отгонтөгс нар хоорондоо маргалдаж байсан ба салгах гээд Тулга, Эрхэмбаяр нар очсон. 00 өрөөнд ноцолдож байсан чимээ гарч байсан ба 00 өрөөнөөс Отгонтөгс Билгүүн нар барьцалдаж гарч ирээд гал тогооны хэсэгт нь Отгонтөгс нь Билгүүнийг нүүрэн хэсэгт нь 4-5 удаа цохисон. Энэ үед Алтаншагай гарч байсан ба Тулга дундуур нь орж салгаад байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд бид хэдийг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Долгормаагийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2534 дүгээр:

1. М.Билгүүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, уруул, хүзүү, баруун мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/,

- Б.Отгонтөгсийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 42-45/,

- Яллагдагч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой Билгүүний найзын гэрт нь очиж архи ууж байгаад Билгүүнтэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар 00 өрөөнд хоорондоо ярилцаж байгаад нүүрэн хэсэгт нь нэг удаа гал тогооны хэсэгт нь нүүрэн хэсэгт нь цохиж биед нь санаатай гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

- Хохирогч М.Билгүүний хохирлын баримтууд /хх-ийн 55-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.О нь 2022 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 6-161 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эхнэртээ агсам тавьж, М.Билгүүн нь Б.Отгонтөгсийг “унтаж амар” гэсний улмаас маргалдаж улмаар М.Билгүүнийг 00 өрөө рүү дагуулж орон, нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж, 00-ийн өрөөнөөс гаргаж газар унагаан дээрээс нь гараараа нүүр, цээж хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясныг хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, уруул, хүзүү, баруун мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Б.О нь 2022 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 6-161 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эхнэртээ агсам тавьж, М.Билгүүн нь Б.Отгонтөгсийг “унтаж амар” гэсний улмаас маргалдаж улмаар М.Билгүүнийг 00 өрөө рүү дагуулж орон, нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж, 00-ийн өрөөнөөс гаргаж газар унагаан дээрээс нь гараараа нүүр, цээж хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясныг хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, уруул, хүзүү, баруун мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- Хохирогч М.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 6-164 тоотод найз болох Эрдэнэшагайн гэрт манай найзын таньдаг хүмүүс эхнэр хүүхдүүдтэйгээ олуулаа байсан. Тэгээд бид хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгсэн нэг залуу согтоод эхнэр хүүхэд рүүгээ агсам тавиад байхаар нь “за хэдүүлээ унтаж амрах уу цаг орой болсон байна” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу намайг “тамхилах уу” гээд бид 2 хамт 00-ын өрөө хамт орсон. Тэгсэн нөгөө залуу “яаж харьцаад байгаа юм” гээд алгадаад шанаа руу цохисон. Тэгэхээр нь би тэр залууг зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа цохиод барьцалдаж авсан. Тэгсэн нөгөө залуу намайг газар унагах гээд байхаар нь би тэр залууг мөргөсөн тэгсэн чинь хамт байсан хүмүүс ирээд тэр залуугийн ах гээд нэг залуу нүүр рүү цохиод би газар унасан тэгсэн нөгөө залуу ахынхаа хамт намайг зодсон байгаа..”, “...энэ үед Отгонтөгсийн ах Тулга орж ирээд чи манай дүүг мөргөж цохисон байна гэж хэлээд надруу миний нүүрэн хэсэгт цохиж 00 өрөөнд байх ванн дотор би унасан. Энэ үед Отгонтөгс нь намайг дахин нүүрэн хэсэгт нь цохиж хамар эвгүй болгосон. Энэ үед Эрхэмбаяр гэх залуу орж ирээд 00 өрөөнөөс гаргаж үүдний хэсэгт Отгонтөгс Тулга нар нь дахин газарт унагааж дээрээс гараараа нүүр цээж хэсэг рүү цохиод байсан. Би энэ үед одоо болноо намайг уучлаарай гэж хэлээд гал тогооны хэсэг орж ус уух гэтэл Отгонтөгс нь миний аягатай усыг авч “номхон зогс” чи надад гар хүрдэг хэн бэ гэж хэлээд дахин нүүр цээж хэсэг рүү гараараа цохиж эхэлсэн. Энэ үед Эрдэнэшагай айгаад гэрээсээ гараад явсан бусад хүмүүс байсан. Энэ үед хэн нэгэн цагдаа дуудсан талаар мэдэхгүй байна. Гаднаас цагдаа нар ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11/,

- Гэрч Б.Тулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...энэ хугацаанд бид хэд 2 шил архи уусан байсан ба Билгүүн 22 цагийн орчим ирж ширээнд сууж юм ярьж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа Билгүүн, Отгонтөгс нар 00 өрөө орсон байхаар нь араас нь яваад очтол Эрхэмбаяр, Билгүүн танай дүүг мөргөөд цохичихлоо гэж хэлсэн. Би тэр үед Отгонтөгсд “чи одоо боль” гэж хэлтэл манай дүү миний үгийг сонсохгүй Билгүүн рүү дайрж давшилж зууралдаад салахгүй байсан. Би 00 өрөөнөөс гаргаж “одоо боль” гэж хэлтэл Отгонтөгс Билгүүн нар хоорондоо салахгүй барьцалдаж ноцолдсоор байгаад гал тогооны хэсэгт очсон. Энэ үед гаднаас цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,

- Гэрч Ч.Ариунзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би болон Отгонтөгсийн эхнэр бид 2 архи уугаагүй бусад нь архи ууж эхэлсэн ба нэг мэдэхэд 00 өрөөнд хүмүүс маргалдаад байсан. Би цаад өрөөнөөс гарч ирээд харахад Билгүүн, Отгонтөгс нар хоорондоо маргалдаж байсан ба салгах гээд Тулга, Эрхэмбаяр нар очсон. 00 өрөөнд ноцолдож байсан чимээ гарч байсан ба 00 өрөөнөөс Отгонтөгс Билгүүн нар барьцалдаж гарч ирээд гал тогооны хэсэгт нь Отгонтөгс нь Билгүүнийг нүүрэн хэсэгт нь 4-5 удаа цохисон. Энэ үед Алтаншагай гарч байсан ба Тулга дундуур нь орж салгаад байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд бид хэдийг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Долгормаагийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2534 дүгээр:

1. М.Билгүүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, уруул, хүзүү, баруун мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

- Б.Отгонтөгсийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 42-45/,

- Яллагдагч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой Билгүүний найзын гэрт нь очиж архи ууж байгаад Билгүүнтэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар 00 өрөөнд хоорондоо ярилцаж байгаад нүүрэн хэсэгт нь нэг удаа гал тогооны хэсэгт нь нүүрэн хэсэгт нь цохиж биед нь санаатай гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

- Хохирогч М.Билгүүний хохирлын баримтууд /хх-ийн 55-58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Отгонтөгсийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.  

            Хохирогч М.Билгүүн нь эмчилгээний зардалд нийт 2.036.060 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Б.Отгонтөгсөөс 2.036.060 төгрөг гаргуулан хохирогч М.Билгүүнд олгохоор шийдвэрлэлээ.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүх шүүгдэгч Б.О-д  ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.О оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.О-с 2.036.060 төгрөг гаргуулан хохирогч Боржигон овогт Мандахнарангийн Билгүүн /РД:ШУ02271113/-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА