| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01115/И |
| Дугаар | 155/ШШ2018/01301 |
| Огноо | 2018-07-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2018/01301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************** оршин суух, Ш овогт А.О / **************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хєвсгєл аймгийн ***************** оршин суух хаягтай, Х овогт Э.Б /*************/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгэр багийн 35-17 тоотод байрлах 6х6 харьцаатай 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий хашаа, байшинг нэхэмжлэгч А.Огийн нэр дээр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч А.О, хариуцагч Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А.О нь Э.Б тай 2006 онд танилцаж үерхэж байгаад 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бидний анхны хүү Т 2007 оны 07 дугаар сарын 10-нд төрсөн, дараагийн охин М 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн.Бид анх 5 ханатай гэрт айл болж байсан, би өөрөө Сонголт ХХК ажиллаж байхдаа цалингийн зээл авч, 9 дүгээр хороонд газар авч үүн дээрээ байшин барьж орцгоосон. Нөхөр маань охиноо харангаа байшингаа барьсан, би ажил хийдэг байсан. 2015 оноос бидний дунд хэрүүл маргаан гардаг болсон, нөхөр маань хот явж ажил хийнэ гээд 2015 онд явсан, тэгээд тэндээ Лхагвасүрэн гэдэг эмэгтэйтэй хамтран амьдардаг болсон байсан. Намайг зодож дарамталдаг, гэр орондоо хэрүүл, маргаан гаргадаг болсны шалтгаан нь энэ эмэгтэй байсан юм билээ. Одоо Лхагвасүрэнтэй амьдарч байгаа бөгөөд охиныг минь авч яваад одоо хүртэл надтай нэг ч удаа холбоо бариулахгүй, уулзуулахгүй байна.
Мөн хашаа байшингаа банкны барьцаанд тавьж зээл аваад авсан зээлээрээ мужааны багаж, /эхний авсан зээлээрээ/ энэ зээлийг бид хоёр хамтран төлсөн, дараа нь дахин 3.500.0000 зээл авч үүгээрээ байшин саваа янзална гэж палк мод авсан байсан. Хот руу явахдаа мужааны багаж, эдгээр моднуудаа бүгдийг нь аваад явсан. Би банкны зээлтэй хоцорсон, үүнийгээ би өөрөө ажил хийж төлсөөр 2017 онд дуусгасан. Сүүлийн зээлийг төлөхөд энэ хүнээс нэг ч төгрөг ороогүй. Би охиноо хойд эхийн гар харуулахгүй, мөн хоёр хүүхдээ хооронд нь салгахгүй өерөө өсгөнө, би амьдарч байгаа хашаа байшингаа авна, Б ын хувьд энэ байшинг барьснаас өөр оролцоо бараг байхгүй, сүүлд зээлийн барьцаанд тавиад авсан зээлээ өөрөө аваад, зээлээр авсан багаж хэрэгслээ ч бүгдийг нь аваад явсан, надад тэр авсан зээлээс авсан, оногдсон зүйл юу ч байхгүй, гэсэн мөртлөө бүх зээлийг би дарсан.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, Мөрөн сумын 14 дүгээр багийн 35-17 тоотод байрлах 6x6 харьцаатай 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий хашаа байшинг миний нэр дээр гаргуулж өгнө үү. Хүүхдүүддээ хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч А.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хашаа байшингаа өөрөө авна. Хариуцагч нь Улаанбаатар хот явахдаа хашаа байшингаа барьцаалж зээл аваад явсан юм. Би 1.500.000 төгрөгийн зээлийг төлсөн. Э.Б нь охиноо надад өг тэгвэл хашаа байшинг чинь шилжүүлж өгнө гэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Э.Б бид хоёр 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Бид хоёрын хамтран амьдрах хугацаанд 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин маань төрсөн. Э.Б нь 2014 онд Улаанбаатар явж ажил хийнэ гэж бүх багаж хэрэгсэлээ авч яваад дахиж ирээгүй. Э.Б ыг явсны дараа ээж нь гэрт ирээд өөрийнх нь гэсэн бүх эд зүйлийг нь авсан. Тухайн үед Э.Б нь хашаа байшингаа барьцаалж зээл аваад явсан. Тэр зээлээ өөрөө төлөхгүй явсан. Би тэр зээлийг нь ажил хийж төлж барагдуулаад банкнаас хашаа байшингийн гэрчилгээг авах гэтэл Э.Б ын гэр дээр байдаг учраас надад өгөхгүй байсан. Одоо хашаа байшингийн зээл төлж дууссан. Би охинтойгоо уулзах гэхээр намайг Э.Б нь уулзуулдаггүй. Би энэ хавар охинтойгоо нэг л удаа уулзсан. Би охинтойгоо 6 настайгаас нь хойш уулзаагүй. Одоо миний охин 2 дугаар ангид сурдаг. Миний охин аавтайгаа хамт байгаад 2 жил болж байна. Одоо Э.Б аас гэрлэлтээ цуцлуулж, хашаа байшингийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж, охиноо Э.Б ын асрамжид өгөх хүсэлтэй байна.
Э.Б ын одоо хамтран амьдарч байгаа Лхагвасүрэнг сайн таньдаг юм. Тэр ч гэсэн намайг танина. Э.Б нь охинтойгоо яриулна гэж хэлчихээд утсаар охинтой минь яриулдаггүй. Миний бодоход хамтран амьдрагч Лхагвасүрэн нь одоо төрөх гэж байгаа байх. Би энэ 7 жилийн хугацаанд ажил хийж байж орох оронтой болсон. Охин маань надтай уулзаад зүгээр байхгүй намайг хумсаараа маажаад байсан юм. Тэгэхээр нь би ээжийн сургаалиар өгзөг рүү нь нэг алгадсан юм. Охин маань хоёр жил тусдаа байсан болохоор надаас гэрэвшээд байсан гэв.
Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Б нь А.Огийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 10.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хашаа байшинг А.Огийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Б нь охин М-гаа гурван сартайгаас нь өдий гуравдугаар анги төгстөл нь өөрөө авч яваа билээ. Ээж О нь ажилтай гэж яваад өглөө гараад орой ирдэг байсан. Би охин банди хоёроо цэцэрлэг, сургуульд зөөж гадаа гарч эр, гэрт орж эм болж явсан билээ. Бид хоёрыг амьдрах хугацаанд би гэрээрээ мужаан хийн бас гадуур ажил хийн хүүхэд амрах хугацаанд айлын байшин барьж байсан билээ. Би охиноо өөрийн гараар өсгөж хүнээс дутахааргүй хүн болгомоор байна. Хойд эцгийн гар хараад янз бүр болсон эмэгтэй хүүхдийг би олон үзэж, сонсож байсан. Тийм болохоор охиноо өөрөө өөрийгөө мэдэж насанд хүртэл өөрөө өсгөмөөр байна. Би охиноо өөрөө өсгөхөөр болбол хашаа байшингийн гэрчилгээнээс өөрийн нэрийг хасаж А.Од шилжүүлж өгнө. А.О бид хоёрыг гэрлэхээс өмнө Б.Т гарсан билээ. Тэгтээ би хүний хүүхдийг хүнийх гэлгүй хоёрдугаар анги хүртэл нь өсгөсөн билээ. Энэ бүгдийг А.О мэдэж л байгаа. Би ажил хийх болгондоо Огийн ах, дүү нартай цуг ажил хийдэг байсан ба тэр хүмүүс мэдэх байхаа. А.О нь ноосны үйлдвэрт ажилладаг байсан юм. 2015 оны хавар 2 дугаар сараас Ганзориг гэж хүнтэй явалдаж хамтран амьдарч байсан. Ажлынх нь хүмүүс мэддэг байсан. Тэр хүн хоёр охинтой байсан бөгөөд тэр хоёр явалдсанаас миний амьдрал ч, тэр айлын амьдрал ч тэр бүгдийн дунд дөрвөн хүүхэд сэтгэлдээ сэвтэй үлдэж байгааг энэ хоёр хүн ойлгохгүй байгааг нь гайхдаг. Би охиноо цэцэрлэг төгсгөөд хотод орж ирж ажил хийсэн гэжээ.
Хариуцагч Э.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.О бид хоёр танилцаж үерхэж байгаад 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэг гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд охин 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн. Би охиноо 3 сартайгаас нь харж байсан. Би охиноо амралтаар нь жил болгоны 6 дугаар сарын 10-ны өдөр гэхэд Улаанбаатараас Хөвсгөл рүү өөрийн ээж рүүгээ явуулдаг. Би 2015 оны 3 дугаар сард ажил хийнэ гээд Улаанбаатар хот явсан. Одоо хамтран амьдардаг хүнтэй байгаа. Би охиноо А.Отай энэ хавар 3 сард уулзуулахад охин маань намайг аваад яваач гээд уйлаад байсан. Би аль болох төрсөн ээжээс нь хол байлгаад яахав гэж боддог юм. Охиноо ээжтэй нь уулзуулахад А.О нь миний охиныг зодсон юм. Би эхнэртэй гарч хүрч байгаагүй. Архи ууж нэг удаа гар хүрсэн тохиолдол байгаа. Манай хүн байнга ажил гээд гэрт тогтдоггүй байсан. А.О нь нэг хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан. Би тэрийг нь ч гэсэн анх мэддэг байсан. А.О нь анх Сонголт ХХК-д ажилладаг байсан. Дараа нь Ноосны үйлдвэрт ажилладаг болсон. Гэрт бараг ирэхгүй. Хонон өнжин ажилладаг байсан. Би хоёр хүүхдээ хооллож сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг байсан. А.Огийн дүү нь та нар энэ хүүхдийг өсгөөгүй би өдийг хүртэл өсгөсөн гэж хэлж байсан. Би нэг хүүхэдтэй хүнтэй суусан юм. Би том хүүгээ хүний хүүхэд гэж ад үзэж байгаагүй. Өөрийн хүүхэд шиг харж ханддаг байсан. Одоо миний охин Б.М нь 8 настай. Улаанбаатар хотод 139 дүгээр сургуульд сурдаг. Би барилгын компанид мужааны ажил хийдэг. Миний одоо хамт амьдарч байгаа хүн маань 2 хүүхэдтэй хүн байгаа юм. Хоёр хүүхэд нь хөдөө байдаг. Би А.Од хашаа байшингийн гэрчилгээг шүүх хурлын дараа шилжүүлж өгнө. Би охиноо ээжтэйгээ утсаар яриараа гэхээр ярихгүй гээд байдаг юм. Тэгэхээр би яах билээ. Би охиноо нас нь бага байгаа юм чинь ээжийгээ санаж байгаа байх гэж бодож ээжтэйгээ хамт бай гэж хэлж гуйгаад нэмэргүй юм байна лээ гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Э.Б д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгэр багийн 35-17 тоотод байрлах 6х6 харьцаатай 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий хашаа, байшинг нэхэмжлэгч А.О өөрийн нэр дээр шилжүүлэн авах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.О, хариуцагч Э.Б нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.М төрсөн болох нь:
Тухайлбал;
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ************* регистрийн дугаартай, Х овогт Энх-Амгалангийн Б , ************** регистрийн дугаартай, Ш овогт А.О нарын 2008 оны 10 дугаар сарын 02-ны гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын гэрлэлтийн бүртгэлийн 35-рт 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх Гэрлэлтийн бүртгэлийн 115/001370 дугаартай лавлагаа,
Х овогт Б ын Т /**********/ -ын эцгийн овог - Х овогт эцгийн нэр-Э нэр-Б , эхийн овог-Ш, эцэг нэр- Алтансүх, нэр- О гэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон №0000863879-45/67 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн Х овогт Э.Б /*************/, Ш овогт А.О /**************/ нарын гэр бүлд 2010 оны 09 дүгээр сарын 22-нд төрүүлсэн охин Б овогтой М-г 2010 оны 09 дүгээр сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 588-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/001707 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий А.О, Э.Б нарын гэр бүлийг цуцлаж, хүү Б.Тг эх А.Огийн, охин Б.М-г эцэг асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Гэрлэгчид сүүлийн 2-3 жил хамтран амьдраагүй, нэхэмжлэгч А.Огийн шүүх хуралдаанд гаргасан Э.Б нь хамтран амьдрагчтай болсон, одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй, хариуцагч Э.Б ын би охиноо цэцэрлэг төгсгөөд хамт хот руу явж ажил хийсэн .. охин маань энэ жил хоёрдугаар анги төгссөн одоо тэндээ амьдарч байгаа ... гэх тайлбар зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэгийн асуудал дээр маргаангүй болохыг дурдав.
Мөн насанд хүрээгүй хүү Б.Т, охин Б.М нарыг хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар, хүүхдүүдийн амьдарч дассан орчин, эцэг, эхтэйгээ ээнэгшин дассан байдал, Б.Т, охин Б.М нарын саналыг харгалзан эх А.Огийн асрамжинд хүү Б.Тг, эцэг Э.Б ын асрамжид охин Б.М-г тус тус үлдээж, шийдвэрлэлээ.
Гэрлэгчид нь шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 35 дугаар гудамжны 17 тоотод /хуучин хаяг 9 дүгээр баг 56 дугаар гудамж 17 тоот/ байрлалтай 6мх6м хэмжээтэй, 10 сая төгрөгний үнэ бүхий байшинг хашааны хамт нэхэмжлэгч А.Од шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, энэ талаар маргаагүй болохыг дурьдав.
Нэхэмжлэгч А.Огийн гэр бүлээ цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хариуцагч Э.Б , нэхэмжлэгч А.О нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар тооцож төлсөн 174950 төгрөг нийт 245.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.150 төгрөгийг хариуцагч Э.Б аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Э.Б /*************/, Ш овогт А.О /**************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Х овогт Б ын Т /**********/-г эх Ш овогт А.О /**************/-ийн, Х овогт Б ын М /РЮ10292206/-г эцэг Х овогт Э.Б /*************/-ын асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй, шүүх хуралдааны явцад хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 10 сая төгрөгний үнэлгээ бүхий Мөрөн сумын 14 дүгээр багийн 35 дугаар гудамжны 17 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч А.Огийн өмчлөлд бүрэн шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245.150 /хоёр зуун дөчин таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б аас 245.150 / хоёр зуун дөчин таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Од олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА