| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01241/И |
| Дугаар | 155/ШШ2018/01305 |
| Огноо | 2018-07-23 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2018/01305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн ******************** оршин суух, Ө овогт Г.Б /*****************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************** оршин суух, У овогт Э.О / *************- д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Э.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.Б нь Э.О 2012 онд танилцаж, үерхэж байгаад 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин О.М-ийг төрүүлсэн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очих амьдарцгааж байсан. Охин О.М нь эцгээрээ овоглосон. 2017 оны 09 дүгээр сараас хойш холбоогүй болсон. Өдий хүртэл охин О.Мтэйгээ нэг ч удаа уулзаагүй, мөн утсаар яриагүй. Сураг сонсоход эхнэртэй болж байгаа сонсогдсон.
Иймд охин О.Мд хүүхдийн тэтгэлэг тогтоож гаргуулж өгнө үү.
Хариуцагч Э.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.О нь Г.Бын шүүхэд гаргасан нэхэмжпэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжпэгч Г.Б нь охин Мийн эцгээр Э.О намайг
хүүхдийн эцгээр тогтоолгож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Бид хоёр 2012 онд танилцаж улмаар биднийг үерхэж байхад охин М нь 2014 онд төрсөн ба миний төрсөн охин мөн бөгөөд охиндоо хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг өгнө гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Э.Од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Э.О нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж байх хугацаанд нэхэмжлэгч Г.Б нь жирэмсэлж тэдний дундаас охин О.М төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Уовогт Он М /***************/-ын 6743000065 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн дарга О.Пүрэвсүрэнийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай О овогтой М /***************/ нь 4 настай. Одоо эрүүл бойжиж байгааг тодорхойлов. гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Иймд 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Уовогт Он М /***************/-ийн эцэг Уовогт Э.О / *************/-оос хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Г.Б нь охин О.Мд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 30.844 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.844 төгрөгийг хариуцагч Э.Огоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Уовогт Он М /***************/-д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Уовогт Э.О / *************/-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.844 /гучин мянга намйан зуун дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Огоос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.844 /гучин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА