Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2018/01328

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***************** багт оршин суух, С овогт О-ны О / **************/-ийн нэхэмжлэлтэй,

ХариуцагчХөвсгөл аймгийн ********************* оршин суух, Б овогт Б.М /***************/-д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч О.О, хариуцагч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.О нь Б.Мтай 2014 онд танилцаад хэсэг үерхэж байгаад 2016 оны 3 дугаар сард охин Уг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хүүхдээ гарсанаас хойш нэг удаа ирээд дахин ирээгүй.

Иймд Б.Мыг миний охин Угийн төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. ... хариуцагч Б.М нь эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар ирүүлсэн байх ба бид хоёр үерхэж, улмаар бидний дундаас охин У төрсөн нь үнэн бөгөөд миний хувьд охин О.Угийн эцэг Б.М нь мөн болохыг тогтоолгохоор шинжээч томилуулж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Б.Маас хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлүүлэх хүсэлтэй байна. Би охиноо хараад гэртээ байдаг. Охин маань одоо 2 настай, эрүүл өсөж бойжиж байгаа ....гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хүсэлтээМиний бие Б.М нь О.Оийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжлэгч О.Отэй нэг багт амьдардаг болохоороо бие, биенээ таньдаг. Тэрнээс биш үерхэж байгаагүй, бид хоёр хоорондоо ямар ч хамааралгүй хүмүүс юм. Би 2014 оны 5 сард цэрэгт яваад 2015 оны 5 сард цэргээс ирсэн. Тэгээд манай найз Борхүү Отэй үерхэж байгаа гээд гэрээр нь очдог байсан, би найзтайгаа хамт 2 удаа гэрт нь очиж байсан. Би сургуульд байхын Урангэрэл гэдэг охинтой үерхэж байсан бөгөөд цэргээс ирээд мөн л үргэлжлүүлэн үерхсэн. Бидний дундаас 2016 оны 4 сард охин Нандин-Эрдэнэ төрсөн юм.

Иймд миний бие нь О.Оийн шүүхэд ирүүлсэн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь нэхэмжлэгч О.Оийн охин О.Угийн эцэг мөн эсэхийг шинжилгээ хийлгэхийг хүсэлтийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид хоёр үерхэж байгаагүй. Ганц нэг удаа бэлгийн харьцаанд ороод жирэмсэн болсон байна. ....гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Б.Мыг охин О.Угийн эцэг болохыг тогтоолгон, түүнээс охин О.Уд тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч О.О, хариуцагч Б.М нар нь гэрлэлтээ батлуулаагүй, эр эмийн харьцаатай байсан, тэдний дундаас охин О.У төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин С овогт Оийн У /***********/-н 6761000020 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Сарантуяа, эмчлэгч эмч Р.Нармандах нарын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн О овогтой У нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт төрсөн. Нас 1, сар 08. Одоо эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа С.Ганболдын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1298 дугаартай ... 2. Б.М нь О.Угийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 %-ийн магадлалтай байна. гэх Шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Иймд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин С овогт Оийн У /***********/-ийн эцэг Б овогт Б.М /***************/мөн болохыг тогтоолгох, эцэг Б.Маас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч О.О нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч О.О охин О.Угийн эцгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 30.844 төгрөгийг, нийт 101.044 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Маас гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин С овогт Оийн У /***********/-ийн эцэг Б овогт Б.М /***************/мөн болохыг тогтоосугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.140.1.2-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин С овогт Оийн У /***********/-д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Маас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, зааснаар хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид 101.044 / нэг зуун нэг мянга дөчин дөрөв / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА