| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01251/И |
| Дугаар | 155/ШШ2018/01353 |
| Огноо | 2018-08-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2018/01353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн ******************* оршин суух, Б овогт П-.ын Л /**************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, Э овогт Б.И /***********/-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор нэхэмжлэгч П.Л, хариуцагч Б.И нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Л шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие П.Л нь Б.Итэй 2015 онд үерхэж байгаад 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүү Та төрүүлсэн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч байсан юм. Хүү маань эцгээрээ овоглодог ба хүүгээ гарснаас хойш Б.И нь сарын дараа салан явж дахин уулзаагүй болно.
Иймд миний хүү И.Т-д эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.И шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.И нь П.Лын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь П.Лтай 2014 онд танилцаад, үерхэж байгаад бидний дундаас хүү Иийн Т нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн юм. Бид хоёр хоорондын таарамжгүй байдлын улмаас 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба цаашид хамтран амьдрах боломжгүй болсон юм.
Иймд миний бие тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүү И.Т-даа тэтгэлэгийг өгнө гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Л нь хариуцагч Б.Иөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч П.Л, хариуцагч Б.И нар эр, эмийн харьцаатай байсны улмаас П.Л нь жирэмсэн болж тэдний дундаас хүү И.Т төрсөн болох нь тогтоогдож байна.
Тухайлбал: Хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э овогт Иийн Т /************/-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эмнэлгийн тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Өрхийн эрүүл мэндийн Хөвсгөл Дэлгэрмөрөн өрхийн эмнэлэгийн эмч Оюундэлгэрмаагийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Иийн Т нь 2 нас 4 сар, хүйс: эр, онош: эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт,
Нэхэмжлэгч П.Лын шүүхэд ...Б.Итэй 2015 онд үерхэж байгаад 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүү Та төрүүлсэн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч байсан юм. Хүү маань эцгээрээ овоглодог ба хүүгээ гарснаас хойш Б.И нь сарын дараа салан явж дахин уулзаагүй болно. ... гэх,
Хариуцагч Б.И шүүхэд ...П.Лтай 2014 онд танилцаад, үерхэж байгаад бидний дундаас хүү Иийн Т нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн юм. Бид хоёр хоорондын таарамжгүй байдлын улмаас 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд миний бие тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүү И.Т-даа тэтгэлэгийг өгнө. ... гэх шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү И.Т-ын эцэг Б.Иөөс нь хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн П.Лын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч П.Л нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 30.844 төгрөгийг төлсөн ба хариуцагч Б.Иөөс 30.844 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид П.Лт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Э овогт Б.И /***********/-ээс хүү Э овогт Иийн Т / ************/-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.844 / гучин мянга найман зуун дөчин дөрөв / төгрөгийг хариуцагч Б.Иөөс гаргуулж нэхэмжлэгч П.Лт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА