Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/802

 

 

 

 

 

 

 

 

  2022         06          02                                        2022/ШЦТ/802

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч *******,

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******,*******  нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 04095 1514 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй,*******.  

Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй,*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 35 дугаар гудамж, 11 а тоотод 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч *******-тэй  тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдан, бие биенээ хэл амаар доромжилж гараараа үснээс нь зулгааж, газарт унаж ноцолдож эрүүл мэндэд нь зулайн хуйх, сарвууны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, зүүн мөр, гуя, хэвлий, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

******* нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 35 дугаар гудамж, 11 а тоотод 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч******* тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдан, бие биенээ хэл амаар доромжилж гараараа үснээс нь зулгааж, газарт унаж ноцолдож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугалга, баруун гарын хуруу, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, зүүн гуянд зулгаралт, зүүн чих, зүүн гарын хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

- Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...******* гэх эмэгтэй манай гэрт гаднаас орж ирээд намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд өөдөөс нь хэрэлдсэн. Тэгтэл Нэргүй гэх эмэгтэй “чи хүний нөхөртэй юу хийж байгаа юм бэ” гээд намайг шууд гараараа нүүр лүү алгадсан. Тэгтэл Ганхуяг, Нэргүй гэх эмэгтэйг гэрээс түлхээд гаргасан. Гэрээс гараад явахаар нь би араас нь гар утсаараа бичлэг хийсэн юм. Тэгтэл тухайн эмэгтэй намайг чи гараад ир гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ гарч очиход Н гэх эмэгтэй над руу дайраад бид хоёр бие биенийхээ үснээс зулгаалцсан юм. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор газарт Н-н  үснээс татаад унасан юм. Би үснээс нь татаж газарт унах үед Н-н биед гэмтэл учруулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

- Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Г гэх эмэгтэй надад “чи муу янхан минь зайлаач, чи Нэргүй гэх эмэгтэй мөн байна тээ” гээд намайг таниад байсан. Ганхуяг бид хоёр гарах гэж явж байхад би тэр эмэгтэй “чи намайг хэл амаар доромжлоод юу гэж байгаа юм бэ” гэж хэлсэн. Би буцаад орох гэсэн боловч Ганхуяг намайг оруулаагүй ба нөгөө эмэгтэй цонхон дээрээ зогсоод гар утсаараа бичлэг хийгээд байсан. Би гадаа гарч ирээд Ганхуягт хандаж “чи намайг доромжпоод байгаа юм уу, чи эндээ хонохгүй яасан юм бэ” гэж загнаад явж байхад Г гэх эмэгтэй бид нарын араас гүйж гарч ирээд миний араас чулуу шидээд байхаар нь би чулуунаас бултаад оногдоогүй. Улмаар гүйж ирээд миний гадна хүрэмний энгэр хэсгээс зулгаагаад миний үснээс хоёр гараараа зуураад доошоо газар руу дарсан. Би ч гэсэн Г-ийн  үснээс нь зулгааж доош нь дарсан. Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээд согтуу байсан болохоор миний доор унасан ба би түүний дээр нь унасан. Би Г-ийн үснээс зулгаасан байснаа болиод “эгчээ би гараа тавьчихлаа, та миний үснээс зулгаахаа болиоч э, эмэгтэй хүний гоо сайхан шүү дээ “ гэж хэлсэн боловч болихгүй байхаар нь Ганхуягт хандаж “энийгээ салгаач ээ” гэж орилсон. Намайг хэл амаар доромжилсноос болж Г бид хоёр хоорондоо муудалцаж зодолдсон нь үнэн. Г гэх эмэгтэй өөрөө түрүүлж намайг хэл амаар доромжилсон, мөн өөрөө түрүүлж надад гар хүрсэн тул би өөрийгөө хамгаалах зорилгоор түүний биед халдсан үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10799 дугаар:

1.*******-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугалга, баруун гарын хуруу, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, зүүн гуянд зулгаралт, зүүн чих, зүүн гарын хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн хэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 40/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10838 дугаар:

1. *******-н биед зулайн хуйх, сарвууны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, зүүн мөр, гуя, хэвлий, хүзүүнд цус хуралТ, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 47/,

Яллагдагч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-ийн 98-99/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч******* нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 35 дугаар гудамж, 11 а тоотод 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч *******-тэй  тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдан, бие биенээ хэл амаар доромжилж гараараа үснээс нь зулгааж, газарт унаж ноцолдож эрүүл мэндэд нь зулайн хуйх, сарвууны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, зүүн мөр, гуя, хэвлий, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай,

******* нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 35 дугаар гудамж, 11 а тоотод 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч*******-тэй  тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдан, бие биенээ хэл амаар доромжилж гараараа үснээс нь зулгааж, газарт унаж ноцолдож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугалга, баруун гарын хуруу, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, зүүн гуянд зулгаралт, зүүн чих, зүүн гарын хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.Г нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 35 дугаар гудамж, 11 а тоотод 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч *******-тэй тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдан, бие биенээ хэл амаар доромжилж гараараа үснээс нь зулгааж, газарт унаж ноцолдож эрүүл мэндэд нь зулайн хуйх, сарвууны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, зүүн мөр, гуя, хэвлий, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            ******* нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 35 дугаар гудамж, 11 а тоотод 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч*******-тэй тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдан, бие биенээ хэл амаар доромжилж гараараа үснээс нь зулгааж, газарт унаж ноцолдож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугалга, баруун гарын хуруу, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, зүүн гуянд зулгаралт, зүүн чих, зүүн гарын хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

- Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...*******эргүй гэх эмэгтэй манай гэрт гаднаас орж ирээд намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд өөдөөс нь хэрэлдсэн. Тэгтэл Н гэх эмэгтэй “чи хүний нөхөртэй юу хийж байгаа юм бэ” гээд намайг шууд гараараа нүүр лүү алгадсан. Тэгтэл Ганхуяг, Нэргүй гэх эмэгтэйг гэрээс түлхээд гаргасан. Гэрээс гараад явахаар нь би араас нь гар утсаараа бичлэг хийсэн юм. Тэгтэл тухайн эмэгтэй намайг чи гараад ир гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ гарч очиход Н гэх эмэгтэй над руу дайраад бид хоёр бие биенийхээ үснээс зулгаалцсан юм. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор газарт Нэргүйн үснээс татаад унасан юм. Би үснээс нь татаж газарт унах үед Н-ийн  биед гэмтэл учруулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

- Хохирогч *******  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Г гэх эмэгтэй надад “чи муу янхан минь зайлаач, чи Нэргүй гэх эмэгтэй мөн байна тээ” гээд намайг таниад байсан. Ганхуяг бид хоёр гарах гэж явж байхад би тэр эмэгтэй “чи намайг хэл амаар доромжлоод юу гэж байгаа юм бэ” гэж хэлсэн. Би буцаад орох гэсэн боловч Ганхуяг намайг оруулаагүй ба нөгөө эмэгтэй цонхон дээрээ зогсоод гар утсаараа бичлэг хийгээд байсан. Би гадаа гарч ирээд Ганхуягт хандаж “чи намайг доромжпоод байгаа юм уу, чи эндээ хонохгүй яасан юм бэ” гэж загнаад явж байхад Гансүх гэх эмэгтэй бид нарын араас гүйж гарч ирээд миний араас чулуу шидээд байхаар нь би чулуунаас бултаад оногдоогүй. Улмаар гүйж ирээд миний гадна хүрэмний энгэр хэсгээс зулгаагаад миний үснээс хоёр гараараа зуураад доошоо газар руу дарсан. Би ч гэсэн Г-ийн үснээс нь зулгааж доош нь дарсан. Гансүх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээд согтуу байсан болохоор миний доор унасан ба би түүний дээр нь унасан. Би Г-ийн үснээс зулгаасан байснаа болиод “эгчээ би гараа тавьчихлаа, та миний үснээс зулгаахаа болиоч э, эмэгтэй хүний гоо сайхан шүү дээ “ гэж хэлсэн боловч болихгүй байхаар нь Ганхуягт хандаж “энийгээ салгаач ээ” гэж орилсон. Намайг хэл амаар доромжилсноос болж Гансүх бид хоёр хоорондоо муудалцаж зодолдсон нь үнэн. Г гэх эмэгтэй өөрөө түрүүлж намайг хэл амаар доромжилсон, мөн өөрөө түрүүлж надад гар хүрсэн тул би өөрийгөө хамгаалах зорилгоор түүний биед халдсан үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10799 дугаар:

1.*******-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугалга, баруун гарын хуруу, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, зүүн гуянд зулгаралт, зүүн чих, зүүн гарын хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн хэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 40/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10838 дугаар:

1. *******эргүйн биед зулайн хуйх, сарвууны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, зүүн мөр, гуя, хэвлий, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

     3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 47/,

     Яллагдагч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-ийн 98-99/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч *******,******* нар харилцан гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч *******,******* нар бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******,******* нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож *******  Ц.Г нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА