Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/01687

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Шатахуун зээлээр худалдах, худалдан авах” Well-17-02 ШО17-2/18 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж, хариуцагч “Ш о” ХК-иас 94964900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 44299562 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ш-О” ХК нь нэхэмжлэгч “В” ХХК-д холбогдох чанарын шаардлага хангаагүй түлш нийлүүлснээс учирсан хохирол 5687272 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105947  төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагч “Ш-О” ХК-д олгосугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 947411 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Ш-О” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 632775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1300000 төгрөгөөс 1256950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “В” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1256950 төгрөг, улсын төсвөөс 43050 төгрөг гаргуулан хариуцагч “Ш-О” ХК-д олгосугай.   

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА