Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/801

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          02                                      2022/ШЦТ/801

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0882 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын байцаагч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, урьд

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их буурал төвд байрлах зочид буудлын 4 давхарт 12 тоот өрөөнд хохирогч С.Энх-Одтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт модон сандлаар цохих зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/,

- Хохирогч С.Энх-Од мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 23:00 цагийн үед ажлаасаа гараад байж байтал манай найз болох О над руу Сансарт бааранд байна, хүрээд ир гэхээр нь би очтол О, Ганзул хоёр байсан. Бид гурав тухайн бааранд архи пиво ууцгаасан. Баарнаас гараад шөнийн 04:00 цагийн орчимд Их буурал буудалд ирээд нэг ширхэг том пиво уусан. Уугаад байж байгаад би О хандаж жолоочийн ажлын санал тавьтал “чи намайг доромжлоод байна уу” гээд шууд сандал аваад миний толгой руу 2-3 удаа цохиод би толгойгоо хамгаалаад газарт хэвттэл миний нуруу руу сандлаар 4-5 удаа цохиод гараад зугтчихсан. Миний толгойноос цус гараад би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ..би О-ыг цохиж зодоогүй. Тухайн үед Ганзул, О  бид гурав согтуу байсан. Ганзул тасраад унтаж байсан. ...Миний толгой хэсэг хагарсан, нуруу маш их хөндүүртэй байна” гэх мэдүүлэг /хх- ийн 16-17/,

- Гэрч Б.Ганзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр найз О-тай :00 цагийн үед уулзаж байгаад орой сансарт бааранд ороод байж байтал Отгонбаяр найз Энх-Одыг дуудсан. Бид гурав архи пиво уугаад шөнө 04:00 цагт буудалд орсон. Би тасраад унтаад өгсөн. Өглөө сэрэхэд Энх-Одын толгойноос цус гарсан байсан. Би юу болсон талаар асуухад О намайг зодоод зугатаасан гэж хэлсэн. Би юу болсныг огт мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх- ийн 20/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3374 дугаартай:

1. С.Энх-Одын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь 3- 5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой.

4. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанп аюул учруулахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 40/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-44/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Одхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Буян буурал их” ХХК нь 2008 онд байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Би тус төвийн захирлаар ажилладаг. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай зочид буудлын 412 тоот өрөөний модон сандал углуурга хэсгээрээ салсан байдалтай байсан бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаагийн алба хаагчид хугарсан сандлыг хураан авсан. Манай байгууллагын эд хөрөнгөд өөр учирсан хохирол байхгүй. Цагдаагийн байгууллагаас 412 тоот өрөөнд байсан углуурга хэсгээрээ салсан модон сандалыг хураан авсан сандлыг 2015-2016 оны үед 50.000 төгрөгөөр дреам буйдан захиалгат тавилгын дэлгүүрээс 50.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэхдээ тус сандлын хохирлын мөнгийг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Зочид буудалд авч очсон пивоо ууж байхад Энх-Од баярхаад “чи манай компанид жолооч хий” гээд томроод байхаар нь би ууж байсан пивоо нүүр рүү цацтал өөдөөс сууж байсан сандлаа бариад босоод ирсэн. Тэр барьж босож ирсэн сандалтай нь зууралдаж байгаад Энх-Одын биед гэмтэл учруулсан. Тэгээд би явах гэтэл намайг явуулахгүй байхаар нь гарахдаа нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их буурал төвд байрлах зочид буудлын 4 давхарт 12 тоот өрөөнд хохирогч С.Энх-Одтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт модон сандлаар цохих зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их буурал төвд байрлах зочид буудлын 4 давхарт 12 тоот өрөөнд хохирогч С.Энх-Одтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт модон сандлаар цохих зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/,

- Хохирогч С.Энх-Од мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 23:00 цагийн үед ажлаасаа гараад байж байтал манай найз болох О над руу Сансарт бааранд байна, хүрээд ир гэхээр нь би очтол О, Ганзул хоёр байсан. Бид гурав тухайн бааранд архи пиво ууцгаасан. Баарнаас гараад шөнийн 04:00 цагийн орчимд Их буурал буудалд ирээд нэг ширхэг том пиво уусан. Уугаад байж байгаад би Отгонбаярт хандаж жолоочийн ажлын санал тавьтал “чи намайг доромжлоод байна уу” гээд шууд сандал аваад миний толгой руу 2-3 удаа цохиод би толгойгоо хамгаалаад газарт хэвттэл миний нуруу руу сандлаар 4-5 удаа цохиод гараад зугтчихсан. Миний толгойноос цус гараад би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ..би О-ыг цохиж зодоогүй. Тухайн үед Ганзул, О бид гурав согтуу байсан. Ганзул тасраад унтаж байсан. ...Миний толгой хэсэг хагарсан, нуруу маш их хөндүүртэй байна” гэх мэдүүлэг /хх- ийн 16-17/,

- Гэрч Б.Ганзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр найз Отгонбаяртай 16:00 цагийн үед уулзаж байгаад орой сансарт бааранд ороод байж байтал О найз Энх-Одыг дуудсан. Бид гурав архи пиво уугаад шөнө 04:00 цагт буудалд орсон. Би тасраад унтаад өгсөн. Өглөө сэрэхэд Энх-Одын толгойноос цус гарсан байсан. Би юу болсон талаар асуухад Отгонбаяр намайг зодоод зугатаасан гэж хэлсэн. Би юу болсныг огт мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх- ийн 20/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3374 дугаартай:

1. С.Энх-Одын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь 3- 5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой.

4. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанп аюул учруулахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 40/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-44/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Одхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Буян буурал их” ХХК нь 2008 онд байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Би тус төвийн захирлаар ажилладаг. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай зочид буудлын 412 тоот өрөөний модон сандал углуурга хэсгээрээ салсан байдалтай байсан бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаагийн алба хаагчид хугарсан сандлыг хураан авсан. Манай байгууллагын эд хөрөнгөд өөр учирсан хохирол байхгүй. Цагдаагийн байгууллагаас 412 тоот өрөөнд байсан углуурга хэсгээрээ салсан модон сандалыг хураан авсан сандлыг 2015-2016 оны үед 50.000 төгрөгөөр дреам буйдан захиалгат тавилгын дэлгүүрээс 50.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэхдээ тус сандлын хохирлын мөнгийг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Зочид буудалд авч очсон пивоо ууж байхад Энх-Од баярхаад “чи манай компанид жолооч хий” гээд томроод байхаар нь би ууж байсан пивоо нүүр рүү цацтал өөдөөс сууж байсан сандлаа бариад босоод ирсэн. Тэр барьж босож ирсэн сандалтай нь зууралдаж байгаад Энх-Одын биед гэмтэл учруулсан. Тэгээд би явах гэтэл намайг явуулахгүй байхаар нь гарахдаа нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******тгонбаярыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.  

            Хохирогч С.Энх-Од нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжлэх төлбөргүй байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүх шүүгдэгч ******* ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 41 см өндөртэй, 30х30 см хэмжээ бүхий тавцантай бор шаргал өнгийн содон сандалыг устгаж, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т  360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-т  оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 41 см өндөртэй, 30х30 см хэмжээ бүхий тавцантай бор шаргал өнгийн содон сандалыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА