Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ  

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2121002970053 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын  09-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, фермер аж ахуйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, нөхөр,  хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 01 дүгээр баг Ялалтын ******* ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Засаг даргын ажлын өрөөнд иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

 

   Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 10 дугаар сарын 08-ны өдрөөс цахимаар газар өгч байгаатай холбоотойгоор хүүхдүүдийнхээ нэр дээр газар авч байгаагүй гэсэн тодорхойлолтыг авахаар сумын 1 дүгээр баг руу очсон. Тодорхойлолтоо аваад даргатай уулзаж, сумын 1 дүгээр багийн малчин нь өөрөө малаа маллахгүй, өөр хүнээр малаа маллуулж байна. Үүнээс болж бэлчээрийн асуудал яригдаж байна та энэ тал дээр арга хэмжээ авч өгнө үү гэсэн.ийнх нь манай бүлгийн газар дээр өвөлжөөний хашаа барьж малжуулах төсөлд хамрагдаж байсан. Малжуулах төслийн дагуу малаа авсны дараа 1 жилийн дотор бэлчээрийн талхлалт, доройтолд оруулаад өөрсдөө малаа үгүй хийгээд аймаг орсон. Одоо тэнд Баянтүмэн сумын тооллогоор 100 тооны адуу, 80 тооны үхэр байна энийг зохицуулж өгөөч гэсэн. Тэгэхэд даргаийнх яахаараа хүний мал хардаг юм бэ, саяхан 10-20 тооны хонь, ямаа бичүүлсэн, тийм зүйл байхгүй гэхэд нь Баянтүмэн сумын тооллогыг нь би харуулсан. Тэгээд багийн даргаийг дуудаж,  тэр үед нь “битой учраа ололцож чадахгүй”, “ дагаад олон хүмүүс ирж хэрүүл маргаан болно” гэж хэлсэн. Удалгүй  орж ирээд, эхнэрийгээ дуудаад эхнэр нь , , болонийн эгч орж ирээд малын тоо тооллого, бэлчээрийн асуудлаар хэрүүл маргаан үүссэн. Энэ айлыг хэн ч тоодоггүй байхад нь би маш их тусалдаг байсан. Дүү нь үхэх гэж байхад нь би хувийн мөнгөөрөө эмийг нь авч өгөөд, одоо 20 гаран насны сайхан залуу болсон явж байна.*******ыг өөрийг нь эмнэлэгт хэвтэх гээд солих хувцасгүй, эмчид очиж үзүүлэх аргагүй нөхцөл байдалтай байхад нь би өөрөө эмнэлэг рүү үүрээд үзүүлээд явж байсан. Мөн аав нь шоронд явах гэж байхад нь манай дүү цагдаатай нь уулзаж тусалж дэмждэг байсан. Гэтэл эцсийн эцэст миний тусалсны хариуд энэ хүүхдүүд хүний үг сонсдоггүй, ярилцаад ойлголцдоггүй, ойлголцохыг хичээдэггүй. ******* охидууд нь бэлчээрийн асуудал үүсгэж, биет төлөөлөгчөөрөө намайг дарамтлуулж, ямар нэгэн нотлох баримтгүйгээр хэрүүл маргаан үүсгэж, шүүхээр явж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ийм сайхан өндөр мэргэжилтэй хүн байж хуулиа хүндэтгэхгүй, хууль бус үйлдлийн төлөө явж, ах дүү нарыг хооронд нь муудалцуулж, өстөн дайсан болгож байгаад нь гомдолтой байна. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай хамт олон нөхрүүдээ баярлуулж байхадийн ах Зоригтбаатар нь баарны гадаа намайг дуудаж гаргаад найзаараа зодуулсан. Энэ хэрүүл маргаан улам даамжирч байгаад би гомдолтой байна. Энэ хэрүүл маргааны улмаас надаас маш их зарлага гарч байна. Би 3 оюутан сургаж, одоо 4 дэх оюутныгаа сургаж, дахиад нэг охин маань хувийн сургуульд сурч би хүүхдүүдийнхээ төлбөрийг ч төлж чадахааргүй болж байна. Шүүх болон өмгөөлөгч нарын зардал, нааш цаашаа ирж очих бензинд бүх мөнгөө зарцуулж, энэ байдлаас залхаж байна. Энэ хүүхдүүд надад баярлалаа гэж хэлэхийн оронд миний эсрэг байгаад нь гайхаж байна. Бид нар өмнө нь зохицоод, маргаангүй амьдраад болж байсан. Баянтүмэн сумаас танайд тоолсон малнаас илүү мал байна гэхэд байхгүй гээд зөрүүдлээд байдаг хүмүүс. Надад холбогдох материалууд нь одоо хүртэл байна. Өөрсдөд нь нотлох баримт байхгүй зүйлд хүнийг маш их гүжирдэж байна ... эмчилгээний зардалд 64.500 төгрөг нэхэмжлэх болно ... гэв.

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... би тэр хоёрын дундуур ороод хаалга тэгнээд ыг бариад авсан, барьж хорихгүй бол , гэх хоёр эмэгтэй шууд зодолдох гээд байсан. Тэгээд тэр хоёрын дунд хаалга бариад гараараа тулаад зогсож байхад , нар миний гарын дээгүүр, доогуур хөл гар нь сарвайгаад байсан. , хоёр хэрэлдэж маргалдсаны дараа ийн уруулаас бага зэрэг цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тоот дүгнэлтэд:

1.*******ийн биед тархи доргилт, духны зүүн талын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын зулгаралт, баруун гарын бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 64-65 тал/

 

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 тал/

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 120-124 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /хх-ийн 23 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Засаг даргын ажлын өрөөнд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, духны зүүн талын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын зулгаралт, баруун гарын бугалганы цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч*******, хохирогч ******* нарын  шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэрч , , , , нарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэврийн хуулбар, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь 64.500 /жаран дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн хохирол нэхэмжилж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаанд хохирлыг төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч*******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 64.500 /жаран дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, т олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч*******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ