| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2017/0149/Э/211/2017/0033 |
| Дугаар | 2017/ШЦТ/124 |
| Огноо | 2017-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2017/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Дгээр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Хохирогч: М.*******
Хохирогчийн өмгөөлөгч: С.А
Шүүгчдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овгийн Дгийн *******өд холбогдох эрүүгийн 171дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Архангай аймгийн ******* сумын ******* баг, Их зам хорооллын 0000 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, А овгийн Дгийн ******* /РД:А0000/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.******* нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Гүнж хорооллын 00000 тоотод “Өөрийн ээж, ах нарыг доромжиллоо” гэх хувийн шалтгааны улмаас иргэн М.*******тай маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгчдэгч Д.*******ийн өгсөн: Тухайн үед би эрүүл байсан. Нэг дүүгийнхаа үсний найран дээр ах, ээжтэйгээ хамт очсон. Тэр үсний найран дээр манай дүү , ******* хоёрыг урьсан байсан. Их орой бүрэнхий болсон хойгуур согтуу орж ирсэн. Манай ахын тоглоом шогломоор хэлсэн үгийг буруугаар ойлгож мушгиж бид нар луу хэл амаар дайрсан миний төрсөн эх болох өндөр настай хүнийг доромжилж элдвээр дуудаад байхаар нь очоод мангасдаад түлхээд орон дээр унагасан. Түлхсэнээс өөр зүйл байхгүй. Ийм гэм хор учруулсан гэж бодохгүй байна. Шүүгч та хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Хохирогч М.*******гийн өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 09 ний өдөр хүүхдийн үсний найранд манай нөхрийн найз ******* сумын засаг байсан *******ын том хүү *******ийн хүүхдийн үсний найранд орой ажил тараад 21 цагийн үед орсон. Тухайн үед үсний найранд орохдоо эрүүл байсан. Бид хоёр найранд ороод 2 цаг гаруй болсон. Оройны 10-аас 11-н цагийн хооронд болсон. Гэртээ хариад цагаа харахад 12 цаг 15 минут болж байсан. Надтай маргалдсан гээд байгаа ******* хоймор суусан, ******* эгч баруун талд сууж байсан. ******* над руу чи ******* багштай янхандаж байгаад баригдаад хойд хясаа руу нисэж үхэх гэж байсан биз дээ гэсэн. Тэрнээс болоод маргасан. Би гарч яваад эргэж орж ирээд нөхрийгөө дуудаад явъя гэж хэлсэн. Буцаж орж ирэхэд ******* эгч чи хулгайч удамтай гэсэн. Тэгэхээр би зөрүүлээд надад хулгайч удам байхгүй. Танайханд байгаа байх гэх мэтээр бие биелүүгээ дайрсан. Гэрийн зуухны яндангийн тэнд эгч аяга угааж байсан. Д.******* орон дээр зураг аваад эрүүл байж байсан. Намайг зогсож байхад толгой руу ирээд шууд цохиод авсан. Дахиад толгой руу манартал цохисон. Дахиад цохиход нь гэрийн ханын үдээрт толгойгоо цохиод унасан. Д.******* нь намайг унахад дахиад цохих гэж байхад эгч хоёр гүйж ирээд татаж авсан. Манай нөхөр юм ярьж байгаад анзаараагүй. Түргэн хугацаанд санамсаргүй байдлаар хоёр цохиулсан. ******* эгч миний үснээс зулгаагаад хөл рүү хоёр удаа өшиглөсөн уруулыг бас хэгз цохисон байсан. Бид хоёр эгчийг гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ ороод унтах гэсэн чинь толгой өвдөөд чих халуу оргиод байсан. Гэрт байсан өвчин намдаах эмээ уугаад бараг унтаагүй хэвтэж байхад нойтон оргиод байхаар нь нөхөртөө үзүүлсэн зүгээр байна гэсэн. Маргааш өглөө нь харсан чинь чих хавдсан байсан. Тухайн үед хагас бүтэн сайн таараад нэг дэх өдөр аймгийн эмнэлэг орж чих хамар хоолойн эмчид үзүүлсэн чинь чихний чинь хэнгэрэг цуурсан байна гэсэн. Дараа нь толгой өвдөөд мэдрэлийн эмчид үзүүлсэн. Айлд орохдоо эрүүл орсон. Одоогоор миний чихнээс булаг гоождог халуун газар ажиллаж чадахгүй даралт ихэсдэг болсон. Чихний хэнгэрэг оёулахад 1.500.000 мянган төгрөг орно гэсэн. Нийт эмчилгээ хийлгэхэд 2.000.000 төгрөг орно. Үүнийгээ нэхэмжилж байна гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч М.*******гийн өгсөн... Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Гүнж хороололд 2017 оны 06 сарын 09-ний өдөр манай гудамны ******* гэх залуу хүүхдийнхээ үсний найрыг хийгээд би нөхөр ийн хамт орой 21 цагийн үед очсон юм. Үсний найранд ирсэн зөндөө хүмүүс байсан тэгтэл үсний найранд ирсэн Д.******* гэх залуу их согтчихсон хүн хүн рүү дайраад хэрүүл өдөөд байснаа гэнэт над руу дайраад чи тамирын голын хясаан дээрээс нисэж үхэх гэж байснаа санаж байна уу гэсэн. Тэгэхлээр нь миний уур хүрээд чи юу гээд байгаа юм бэ, мэлхий шиг ногоон юм чинь хоймор суучихаад юу гээд хүн хүн рүү үсчээд байгаа юм бэ, босоод ир муу хулгайч минь гэж хэлсэн чинь *******ын хажуу талаас түүний ээж ******* нь хүүхэдтэйгээ нийлээд намайг хулгайч, архичин гээд хэл амаар доромжилохоор нь би зөрүүлээд хэрүүл хийсэн чинь *******ын төрсөн дүү ******* гэх залуу ээж, ах хоёрыгоо өмөөрөөд миний толгой руу гараараа 2 удаа хүчтэй цохисон. Би цохиулаад орон дээр унаад хэсэг зуур ухаан алдаад сэрсэн чинь ******* миний үснээс зулгаагаад, хөл рүү өшиглөж байсан. Манай нөхөр Ищдорж Алтанцэцгийг надаас салгаж авсан. Тэгээд би нөхөр ийн хамт гэртэй хариад унтах гэсэн чинь миний толгой дүүрээд, чихнээс цус гараад тэр шөнө унтаж чадаагүй. Маргааш өглөө нь би сумын эмч Цэрэндуламд үзүүлээд, аймгийн төв орж чихээ үзүүлсэн чинь миний баруун талын чихний хэнгэрэг цуурсан, зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилттой байна гэсэн. ******* намайг хэл амаар доромжлоод би хэрүүл хийсэн чинь түүний ээж ******* нь намайг хэл амаар доромжлоод надтай хэрүүл хийсэн. ******* нь надтай хэрүүл хийгээгүй. Ээж, ах хоёрыгоо өмөөрөөд намайг зодсон. ******* тухайн үед эрүүл, *******, ******* хоёр их согтуу байсан. *******, *******, ******* нартай та өмнө ямар нэг өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. ******* миний толгойны баруун тал руу гараараа нэг удаа, баруун талын чих рүү гараараа нэг удаа цохисон. ******* миний үснээс зулгаасан, хөл рүү өшиглөсөн, миний уруулаас зулгаасан юм шиг байна лээ. Миний дээд уруулын дотор тал хэгзэрсэн байсан. Би *******өд цохиулаад манарсан байсан учир ******* миний хаана яаж цохисныг сайн мэдэхгүй байна. Би *******өд цохиулаад хэсэг манарсан байсан учир ******* миний үснээс зулгааж, уруулаас зулгааж байхыг хараагүй. ******* миний хажууд ирчихсэн хэрүүл хийгээд байх шиг байсан дуу нь сонсогдоод байсан учир би ******* намайг *******тэй элбээд зодсон байна гэж бодсон. ******* зүүн талын орон дээрээс босоод шууд над руу хүрч ирээд гараараа миний баруун талын шанаа руу эхлээд нэг алгадсан чинь миний нүдэнд гал манараад юу болов гээд харахын зуургүй дахиад баруун талын чих рүү гараараа алгадсан тэгээд би хойшоогоо орон дээр унасан. Надад урьд өмнө ямар нэг архаг хууч өвчин байгаагүй. Миний чих өвддөггүй байсан. Би их гомдолтой байна, би чихэндээ эмчилгээ хийлгэхэд шаардагдах 2.000.000 төгрөг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Гэрч Ч.ийн өгсөн: ... Эхнэр бид хоёр ороод цай, хоол идэж, уугаад найрлаад байж байтал *******, ******* хоёр хоорондоо маргалдаад хэрүүл үүссэн. Хэрүүл ямар учраас үүссэн гэхлээр нь ******* манай эхнэртэй сургуульд байсан үеэ яриад сууж байснаа ******* манай эхнэр *******г эрэгтэй хүнээс болоод сумын төвийн арын хадан хясаан дээрээс нисэж үхэх гэж байсан гэж ярьсан чинь манай эхнэр уурлаад ******* руу дайрсан. Тэгтэл *******ын ээж ******* хүүхдээ өмөөрөөд манай эхнэр лүү дайраад бөөн хэрүүл болсон. Манай эхнэр ******* уурлаад харих гээд гараад явсан би араас нь гарах гэснээ болиод байж байсан чинь ******* орж ирээд намайг явъя гээд загнаад тэгснээ дахиад *******, Аптанцэцэг нартай хэрүүл хийгээд Алтацэцэгийг хэл амаар доромжилсон чинь ******* гэрийн зүүн талын орон дээр сууж байснаа ээж *******ийг өмөөрч босож ирээд гэрийн баруун талын орон дээр *******г дарж унагаад нүүрэн дээр нь гарын алгаараа мангасдаад дараад авсан байсан. Тэгээд хүмүүс *******ийг салгаад, би *******г аваад гэр лүүгээ явсан. ******* бид хоёр гэртэй хариад унтах гэж байсан чинь ******* найтаалгах шиг болсон. Тэгснээ чих чих гээд орилоод унасан би юу болов гээд *******гаас асуусан чинь миний баруун талын чих өвдөөд байна. Чихнээс цус гараад байх шиг байна гээд суугаад байсан. Би *******гийн чихнээс цус гарсан байна уу гээд хартал цус гараагүй байсан. Тэгж байгаад өвчин намдаах эм уугаад унтсан. Өглөө нь босоод ******* өөрөө хөвөнтэй модоор чихээ ухсан чинь хөвөн нь цус болоод байсан. Тэгээд ******* аймгийн төв орж эмнэлэгт үзүүлнэ гээд яваад орой нь ирсэн. Эмнэлэгт үзүүлсэн чинь чихний хэнгэрэг нь цуурсан байна гэсэн. Тухайн үед ******* бид хоёр халамцуу, ******* эрүүл байсан. Тэр найран дээр *******, *******, Молом нар архи уугаагүй эрүүл байсан бусад хүмүүс нь согтуу байсан. Би гэрийн баруун талд ширээний хажууд зүүн тийшээ хараад сууж байсан чинь ******* гэрийн зүүн талаас гүйж ирээд *******г гэрийн баруун талын орон дээр дараад авсан байсан, Намайг эргээд хархад ******* *******г нүүрэн дээр нь гараараа дарсан байсан. Намайг эргээд харахад цохиж харагдаагүй эргэж харахаас өмнө хаана нь яаж цохисныг нь хараагүй. ******* дараа нь надад ярихдаа ******* миний толгой руу гараараа цохисон гээд байсан. ******* *******г цохиж, үснээс нь зулгаагаагүй. Харин хэрүүл хийгээд дайраад байсан. Манай эхнэрийн чих өмнө өвдөж байгаагүй ямар ч асуудалгүй байсан. *******гийн зүрх нь хаяа өвддөг өөр зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Гэрч Д.*******ын өгсөн:.. Би *******тай хууч хөөрөөд сургуульд байх үеийнхээ талаар яриад сууж байсан. ******* бид хоёр сургуульд байхдаа нэг ангид хамт сурдаг байсан юм. Тэгээд би *******г сургуульд байхдаа онц сурдаг байсан. Би ч яахав сурлага муутай байсан, манай ангийн багш Пүүжээ бид нарыг ном сурахгүй юм бол *******ын голын хясаан дээрээс нисэж үх гэж аашилдаг байсан гээд ярьсан чинь ******* миний ярьсан зүйлийг ойлгоогүй босож ирээд чи намайг хясаан дээрээс нисэж үхэх гэж байсан гэж доромжиллоо гээд над руу дайраад намайг хэл амаар доромжлоод, салаавч өгөөд байсан. Тэгсэн чинь гэрт байсан хүмүүс *******г боль гээд хорьсон боловч болихгүй байсан. Тэгсэн чинь манай ээж ******* *******г болиоч чи айлын хүүхдийн үсний найранд ирчихээд хэрүүл үүсгээд гэж хэлсэн чинь ******* манай ээж рүү дайраад манай ээжийг хэл амаар доромжлоод янхан гээд байсан. Тэгтэл манай дүү ******* *******д уурлаад баруун талын орон дээр дараад авсан чинь гэрт байсан хүмүүс *******ийг салгасан. ******* босож ирээд гэрээс гарч явснаа гадаа гараад орилоод байсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор юу болсон талаар сайн хараагүй, хэрүүл маргаан болоод байж байсан чинь гэнэт ******* *******г гэрийн баруун талын орон дээр түлхэж унагаагаад дээрээс нь дараад авсан байсан. ******* *******г цохисон эсэхийг нь би хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Д.ийн: ...*******, ******* хоёр юм ярьж байснаа сүүлдээ хоорондоо хэрэлдээд нэг нэгнийгээ хэл амаар доромжилсон. *******, ******* хоёр анх нэг анги гээд хоорондоо сүрхий юм яриад сууж байснаа ******* Пүүжээ багш гээд нэг юм яриад байх шиг байсан чинь ******* уурлаад чи хүн доромжилдог хэн юм бэ, чи өөрөө ийм тийм гээд *******ыг элдвээр хэлээд агсраад байсан. Найранд байсан хүмүүс *******г боль гэж хэлсэн боловч улам агсраад байсан. Сүүлдээ ******* эгч *******г боль гэж хэлсэн чинь ******* ******* эгч рүү дайраад хэл амаар доромжлоод янхан банзал, биеэ үнэлдэг гээд ******* эгчийг доромжлоод байсан. Тэгээд ******* гараад явснаа буцаж орж ирээд дахиад ******* эгчийг доромжилсон чинь ******* эгчийн хүү ******* гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байснаа гэнэт босож ирээд чи муу юу гээд байгаа юм бэ гэснээ ******* руу дайрсан. Тэрхэн зуур яг юу болсныг би сайн харж амжаагүй. Тэгээд гэрт байсан хүмүүсээс нэг нь *******ийг боль гээд бариад авсан байсан. ******* гэрийн баруун талын орон дээр хэвтсэн байсан би *******г аваад гэрээс гаргасан чинь *******ийг хэл амаар доромжлоод одоо хүртэл авгай аваагүй хүүхэнд хүүхэд хийж чаддаггүй, хүүхэн шааж чаддаггүй гээд хэлэхгүй үгээр хэлсэн. Тэгээд *******г нөхөр нь аваад явсан. Тэгтэл маргааш нь ******* чихний хэнгэрэг цоорсон гээд эмнэлгээр явж байна гэж сонсогдсон. ******* *******г цохисон эсэхийг хараагүй, ямар ч байсан ******* гэрийн баруун талын орон дээр хэвтсэн байсан. *******г ******* түлхэж унагаасан юм уу, эсхүл өөр орон дээр унасан эсэхийг нь мэдэхгүй. ******* эгч ямар ч байсан босоод ирсэн зогсож байсан. Намайг харж байхад л ямар ч байсан *******г цохиж, үснээс нь зулгаагаагүй. Би *******г сайн танина, айл хөрш олон жил болж байгаа, ******* урьд өмнө чих өвдлөө барилаа гэж юм ярьж байгаагүй харин ууц нуруу өвддөг гэж л ярьдаг байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Гэрч Л.*******ийн: ... орой нь 21 цагийн үед *******, хоёр орж ирсэн. ******* орж ирэхээсээ өмнө хашааны үүдэнд машин дотроо архи ууж байгаад халамцуу орж ирсэн. ******* орж ирээд хоол, цай идэж уугаад манай хүү *******тай сургуульд байсан талаараа ярьж байсан. Манай хүү ******* өглөөнөөс хойш найранд суусан учир согтсон байсан. Тэгсэн чинь ******* нь *******ынхаа ярьсан зүйлийг буруугаар ойлгоод ******* руу дайраад хэрүүл хийсэн. *******г агсраад байхаар нь би *******г боль гэж хэлсэн чинь над руу бас дайраад хэл амаар доромжлоод байсан. ******* тэгж байгаад гараад явснаа эргэж орж ирээд дахиад манай хүү бид хоёрыг хэл амаар доромжлоод намайг бөгсөө худалдсан банзал гээд байсан. Тэгтэл манай хүү ******* намайг өмөөрөөд уурлаад *******г юу гээд байгаа юм бэ гээд барьж аваад гэрийн баруун талын ор луу түлхээд унагаачих шиг болсон. ******* тухайн үед эрүүл байсан... Би *******гийн биед хүрээгүй, *******г боль зүгээр бай гэж хэлсэн өөр зүйл болоогүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Гэрч Ц.ын: ... 2017 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд шиг санагдаж байна, нарийн цаг хугацааг санахгүй байна. Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Гүнж хорооллын 2-16А тоотод ******* ******* нар хоорондоо маргаан үүсгэсэн. Тэгээд ******* нь *******г гараараа нэг удаа түлхэх шиг болсон. Тэгээд л салгацгаасан юм. ******* нь *******ийн ах *******ыг хэл амаараа доромжлоод агсраад байсан ба сүүлрүүгээ түүний ээж *******ийг янхан гэх мэтээр доромжлоод байсан ба үүнээс болж л ******* *******г түлхсэн...Нэг удаа *******г түлхэх шиг л болсон. Би сайн анзаараагүй. Тухайн үед манай хүүхдийн үсний найр болж байсан юм. Хоорондоо ямар харилцаа холбоотойг бол мэдэхгүй байна. Манай хүүхдийн үсний найранд л уригдаж оролцож байгаа хүмүүс юм. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Их хөдөлмөрч хүн байгаа юм. Дуугүй томоотой л хүн. Ямар нэгэн байдлаар хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд яваад байдаг хүн биш юм. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны 270 дугаар дүгнэлт:
1. М.*******гийн биед, тархи доргилт, баруун шанаа, баруун чихний зөөлөн эдэд няцралт, баруун чихний хэнгэрэгн хальсны улайлтат үрэвсэл, цууралт дээд уруулын салстад хэгзэрсэн шарх гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2-4-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарана. 4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29 хуу/
Шинжээч эмч С.Хишигмаагийн өгсөн: ...2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 270 тоот дүгнэлт үнэн зөв. Дээрх дүгнэлтэнд *******гийн биед тархи доргилт, баруун шанаа, баруун чихний зөөлөн эдэд няцралт, баруун чихний хэнгэрэгэн хальсны улайлт, цууралт, дээд уруулын салстад хэгзэрсэн зэрэг шархнууд учирсан талаар дурьджээ. Дээрх гэмтлүүд нь бүгд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. 1 болон 2 дугаар шатлалын эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанд дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Д.*******ийн яллагдагчаар өгсөн: ... Би хэн нэгнийг зодож цохисон гэж бодохгүй байна...******* эгч түүнийг буруу сонсоод ******* ах руу орилоод хэл амаар доромжлоод байсан. Гэтэл ээж *******д хандаж “чи боль хүүхдийн үсний найран дээр хэрүүл маргаан хийхээ боль гэж хэлсэн. Гэтэл ******* манай ээж рүү хандаад танайхан угаасаа удмаараа ийм хүмүүс, чи янхан гэх мэтээр доромжлоод салаавч гаргаад байсан. Би бол тэвчээд л хэвтээд байсан. Сүүл рүүгээ болохоо байхаар нь ******* дээр очоод баруун шанаа, чих орчим руу гарынхаа алгаар хүч багатай түлхсэн. ******* тэгээд орон дээр унасан. Тэгээд л хүмүүс салгасан. Өөр зүйл болоогүй. ******* эгч үүний дараа намайг хүүхэд хийх чадваргүй гэх мэтээр доромжлоод байсан. Би түүнийг цохиогүй. Нэг удаа л түлхсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Харин ******* бол нэлээн согтуу байсан. ******* хэн нэгэнтэй тухайн үед зодоон цохион хийгээгүй. Би хохирол барагдуулаагүй. Би гэмт хэрэг үйлдээгүй болохоор хохирол барагдуулах шаардлага надад байхгүй. *******тай ямар нэгэн өр авлага өс хонзонгийн болон төрөл садангийн харилцаа холбоогүй. Нэг нутгийн л хүмүүс байгаа юм. ******* бол өөрөө манай 60 гаруй насны хөгшин ээжийг янхан гичийгээр нь дуудаж салаавч гаргаж агсан согтуу тавьснаас шалтгаалан ийм асуудалд орооцолдсон гэж бодож байна....гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50-51 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.*******өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.******* нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Гүнж хорооллын 02-16А тоотод хохирогч М.*******гийн толгойн тус газар гараараа цохьсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.******* нь хохирогчийг цохьсон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болон гэм буруугийн хувьд маргадаг бөгөөд хохирогчийг цохиогүй түүний баруун талын шанаа,чих орчим рүү гарын алгаараа түлхсэн, нүүрэн дээр нь гараараа дарсан, энэ үйлдлээс болж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэхэд эргэлзэж байна гэж мэдүүлэг өгсөн.
Гэвч хохирогч М.*******гийн өгсөн ...******* зүүн талын орон дээрээс босоод шууд над руу хүрч ирээд гараараа миний баруун талын шанаа руу эхлээд нэг алгадсан чинь миний нүдэнд гал манараад юу болов гээд харахын зуургүй дахиад баруун талын чих рүү гараараа алгадсан тэгээд би хойшоогоо орон дээр унасан...гэх мэдүүлэг, гэрч Ч.ийн өгсөн...******* гэрийн зүүн талын орон дээр сууж байснаа ээж *******ийг өмөөрч босож ирээд гэрийн баруун талын орон дээр *******г дарж унагаад нүүрэн дээр нь гарын алгаараа мангасдаад дараад авсан...гэх мэдүүлэг, гэрч Д.*******ын...гэнэт ******* *******г гэрийн баруун талын орон дээр түлхэж унагаагаад дээрээс нь дараад авсан байсан... гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэнд хохирогчийн биед тархи доргилт, баруун шанаа, баруун чихний зөөлөн эдэд няцралт, баруун чихний хэнгэрэгэн хальсны улайлтат үрэвсэл, цууралт дээд уруулын салстад хэгзэрсэн шарх бүхий гэмтэл учирсан, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дурдагдсан, шинжээч С.Хишигмаагийн өгсөн ...дээрх гэмтлүүд нь бүгд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа...гэх мэдүүлэгүүдээр шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч М.*******гийн толгойн тус газар гараараа цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Д.*******ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Д.*******ийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч М.******* нь шүүгдэгч Д.*******өөс эмчилгээний зардалд нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримт эрүүгийн хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Дгийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Д.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч М.******* нь эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилснийг хангахгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ