| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0024/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/22 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох эрүүгийн 1725002450260 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Н.Ныг 2017 оны 09 сарын 13-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Марал” дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Б.У IPhone S6 маркийн гар утсыг хулгайлан авч 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Н.Н нь 2017 оны 09 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Марал” дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Б.У IPhone S6 маркийн гар утсыг нууцаар авч 700 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн нотлох баримтаар: -Хохирогч Б.У….”Би 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 16 цаг 25 минутын үед IPhone S6 маркийн гар утсаа лангуун дээр цэнэглэж байгаад 10 минут болоод буцаагаад авах гэтэл алга болсон байсан. Тухайн үед миний хажууд 5 лангуу түрээслэгч нар байсан. Мөн гаднаас нэг эмэгтэй орж ирээд тортой зүйлээ үүдний шилэн лангуун дээр тавиад цааш явж тойроод буцаж юм аа аваад гарсан. Энэ хооронд өөр хүн орж ирээгүй. Тэр эмэгтэйг л авсан гэж бодож байна. Энэ хэрэг гарсны дараа би гар утас зардаг хүмүүстэй уулзаж өөрийнхөө гар утасны имейл код, ягаан өнгийн IPhone S6 маркийн гар утсыг хүмүүс олсон болон зарах гэж орж ирвэл надад хэлээрэй би утсаа алдчихсан юм гэж хэлж байсан.Тэгээд өөрийнхөө утасны дугаарыг өгчихсөн байсан. Хэд хоногийн дараа Тэди төв дээр гар утас зардаг нууц код тайлдаг залуу ягаан өнгөтэй IPhone S6 маркийн гар утсыг хүн зарах гээд явж байхад нь авчихлаа гэж байсан. Ингээд очоод үзэхэд миний гар утас мөн байсан. Тэр залуу нөгөө хүнээсээ 150 000 төгрөгөөр авсан гэж байсан тул 150 000 төгрөг өгөөд утсаа авсан. Би 150 000 төгрөгөө нэхэмжилнэ. ”...... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/ -Марал дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13, 15-р хуудас/ -Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/71 дугаартай “IPhone S6 маркийн гар утас 700 000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/ -Гэрч Б.Булганы ....”Тухайн үед гар утсаа алдсан гэсэн нэг эмэгтэй хүн Тэди төвөөр явж хүмүүст гар утсаа алдсан олж өгнө үү гэж ярьж явсан юм байна лээ. Тэгээд одоо санахгүй байна. Нэг нь л надад тэр эмэгтэйн гар утасны дугаарыг өгсөн юм. Тэгээд түүнтэй ярьж ягаан өнгөтэй IPhone S6 маркийн гар утсыг хүн оллоо гээд зарах гэж явна гэхээр нь сэлбэгний үнээр авчихлаа гэж хэлсэн юм. Тэр эмэгтэй надад өөрийнхөө гар утасны нууц кодыг хэлсэн түүнийг нь хийхэд утас нь нээгдэж байсан юм. Тэгээд түүнд таны гар утас мөн байна та ирээд миний авсан үнээр ав гэж хэлсэн. Тэр эмэгтэй надад 150 000 төгрөг өгөөд баярлалаа гэж хэлээд явсан. Яг хаанаас хэрхэн яаж алдаснаа тодорхой хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/ -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-41-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Лангуун дээрээс утас авсан минь үнэн.150 000 төгрөг төлнө гэжээ. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, хэргийн материалтай танилцуулсан баримтад “150 000 төгрөгөө нэхэмжилнэ” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтаар шүүгдэгч Н.Н нь 2017 оны 09 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Марал” дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Б.У IPhone S6 маркийн гар утсыг хулгайлан авч 700 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Н.Нын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч урьд нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 140 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул уг тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирлын зарим хэсэг барагдсан, үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, мөн түүний асрамжинд 1 нас 3 сартайгаас 04 насны 2 хүүхэд байгааг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Хохирогч “...утсаа Тэди төвийн Б.Булган гэх хүнээс худалдаж авсан 150 000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн ба энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул шүүгдэгчээс 150 000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор заасан болно. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Г овгийн Нын Ныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Нд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 140 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан / сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Нд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Нд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан байдлаа засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож ялыг эдлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй , шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Наас 2 сарын хугацаанд 150 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Уд төлүүлэхээр тогтоосугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ